Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 192

2020-10-10

Үл итгэгчдийн тухайд бол сайныг шагнаж, мууг шийтгэх нь Бурханы үйлдлүүдийн цаана байдаг зарчим уу? Зарчмаас ангид зүйл байдаг уу? (Үгүй.) Бурханы үйлдлүүдэд зарчим байдгийг та нар харж байна уу? Үл итгэгчид үнэндээ Бурханд итгэдэггүй, Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагадаггүй, Бурханы дээд эрхийг мэддэггүй, тэр ч бүү хэл, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс ч ноцтой нь тэд Бурханыг зүхэж, хараадаг ба Бурханд итгэдэг хүмүүст дайсагнадаг. Энэ хүмүүс Бурханд ингэж ханддаг хэдий ч тэдэнд хандах Бурханы захиргаа Өөрийнх нь зарчмаас мөн л хазайдаггүй; Тэр Өөрийн зарчим, Өөрийн зан чанарын дагуу тэднийг эмх цэгцтэй удирддаг. Бурхан тэдний дайсагналыг хэрхэн авч үздэг вэ? Мэдлэггүй байдал гэж үздэг! Иймээс Тэр энэ хүмүүсийг буюу үл итгэгчдийн дийлэнхийг амьтан болж төрөхөд нэгэнтээ хүргэсэн. Тэгвэл Бурханы нүдээр бол үл итгэгчид юу вэ? Тэд бол мал. Бурхан малыг захирч, хүн төрөлхтнийг захирдаг ба энэ төрлийн хүнд адил зарчмаар ханддаг. Энэ хүмүүсийг захирах Түүний захиргаанаас ч Түүний зан чанарыг харж болно, мөн бүх зүйлийг ноёрхох Түүний ноёрхлын ар дахь хуулийг нь ч харж болно. Иймээс Миний дөнгөж сая ярьсан үл итгэгчдийг захирдаг Түүний зарчмаас Бурханы дээд эрхийг та нар харж байна уу? Бурханы зөвт зан чанарыг харж байна уу? (Харж байна.) Өөрөөр хэлбэл, бүх зүйлийн алинтай нь харьцахаас үл хамааран Бурхан Өөрийнхөө зарчим, зан чанарын дагуу үйлддэг. Энэ бол Бурханы мөн чанар. Энэ төрлийн хүнийг мал гэж үздэгээсээ болж Тэр Өөрийнхөө тогтоосон зарлиг, тэнгэрлэг тушаалыг хааш яаш зөрчихгүй байсан. Бурхан эмх цэгц өчүүхэн ч алдалгүйгээр зарчмын дагуу үйлддэг, Түүний үйлдлүүдэд ямар ч хүчин зүйл огт нөлөөлдөггүй бөгөөд Тэр юу ч хийдэг бай хамаагүй, Өөрийнх нь зарчимд бүрэн нийцдэг. Яагаад гэвэл, Бурханд Бурханы Өөрийн мөн чанар байдаг, энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн эзэмшдэггүй Түүний мөн чанарын нэг тал юм. Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дунд аливаа юм, хүн болон амьд зүйл бүрийг шийдвэрлэж, хандаж, удирдаж, эрхэлж, захирахдаа хянуур, хариуцлагатай байдаг бөгөөд Тэр хэзээ ч хайхрамжгүй байж үзээгүй. Сайн хүмүүст Тэр нигүүлсэнгүй, сайхан ханддаг; хорон муу хүмүүст Тэр энэрэлгүй шийтгэл ноогдуулдаг; янз бүрийн амьд зүйлд Тэр, өөр өөр цаг хугацаанд хүн төрөлхтний ертөнцийн өөр өөр шаардлагын дагуу цаг тухайд нь, тохирох зохицуулалт хийдэг, тэгснээр энэ янз бүрийн амьд зүйл, өөрсдийн гүйцэтгэх үүргийн дагуу, эмх цэгцтэйгээр дахин төрлөө олж, материаллаг ертөнц болон сүнсний ертөнцийн хооронд эмх журамтай байдлаар шилждэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих