Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 193

2021-04-03

Амьд зүйлсийн үхэл буюу бие махбодын амь төгсөх нь амьд зүйл материаллаг ертөнцөөс сүнсний ертөнц рүү одохыг илэрхийлдэг, харин шинэ бие махбодын амь төрөх нь амьд оршихуй сүнсний ертөнцөөс материаллаг ертөнцөд ирж, өөрийн үүргийг хүлээн авч, гүйцэтгэж эхэлснийг илэрхийлдэг. Нэгэн хүний явах, эсвэл ирэх нь хоёулаа сүнсний ертөнцийн ажлаас салшгүй юм. Хүн материаллаг ертөнцөд ирэхэд түүний очих гэр бүл, төрөх эрин үе, ирэх цаг болон түүний гүйцэтгэх үүрэгт тохирох зохицуулалт, тодорхойлолтыг Бурхан сүнсний ертөнцөд аль хэдийн хийчихсэн байдаг. Иймээс энэ хүний бүхий л амьдрал—түүний хийдэг зүйлс, түүний сонгодог зам—сүнсний ертөнцийн зохицуулалтын дагуу өчүүхэн ч алдаа мадаггүйгээр явагддаг. Харин, бие махбодын амь төгсөх цаг, төгсөх байдал болон газрыг сүнсний ертөнц ил, тодорхой мэдэж, гярхай ажигладаг. Бурхан материаллаг ертөнцийг захирдаг, мөн сүнсний ертөнцийг захирдаг бөгөөд Тэр ямар нэгэн сүнсний амьдрал, үхлийн хэвийн мөчлөгийг удаашруулахгүй, мөн ямар нэгэн сүнсний амьдрал, үхлийн мөчлөгийн зохицуулалтад ямар ч алдаа гаргаж чадахгүй. Сүнсний ертөнцийн албан тушаалд байгаа шийдвэр гүйцэтгэгчид тус бүр Бурханы заавар, дүрэм журмын дагуу өөрсдийнхөө үүрэг даалгаврыг биелүүлж, хийх ёстойгоо хийдэг. Иймээс хүн төрөлхтний ертөнцөд хүний харж буй бүх материаллаг үзэгдэл эмх цэгцтэй байдаг ба замбараагүй байдал байдаггүй. Энэ бүхэн нь Бурхан бүх зүйлийг эмх цэгцтэй захирдгаас болдог, түүнчлэн бүхнийг захирдаг Бурханы эрх мэдлээс болдог бөгөөд Түүний захирдаг бүхэн нь хүний амьдардаг материаллаг ертөнц, түүнчлэн хүн төрөлхтний ард байгаа үл үзэгдэх сүнсний ертөнцийг багтаадаг. Иймээс хэрвээ хүн төрөлхтөн сайхан амьдралтай байж, сайхан орчинд амьдрахыг хүсвэл нүдэнд харагддаг бүхий л материаллаг ертөнцөөр хангагдахаас гадна хэн ч харж чаддаггүй, хүн төрөлхтний өмнөөс бүх амьд зүйлийг захирдаг ба эмх цэгцтэй байдаг сүнсний ертөнцөөр мөн хангагдах ёстой.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих