Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 194
2020-09-29
Итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг
Бид нэг дэх төрөл болох үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийн талаар сая хэлэлцлээ. Одоо хоёр дахь төрөл болох итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн талаар хэлэлцэцгээе. “Итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг” нь бас маш чухал сэдэв бөгөөд та нар үүний талаар зарим нэг ойлголттой байх нь зохистой. Юун түрүүнд, “итгэл бишрэлтэй хүмүүс” гэдгийн “итгэл бишрэл” гэдэг нь ямар итгэл бишрэлийг хэлж байгааг бүгдээрээ ярилцъя: Энэ нь Иудейн шашин, Христийн шашин, Католик шашин, Исламын шашин, Буддын шашин гэсэн үндсэн таван шашин гэсэн үг юм. Үл итгэгчдээс гадна энэ таван шашинд итгэдэг хүмүүс дэлхийн хүн амын ихээхэн хэсгийг эзэлдэг. Энэ таван шашин дундаас өөрсдийн итгэлийг ажил мэргэжлээ болгосон хүмүүс цөөн хэдий ч энэ шашнууд олон итгэгчтэй байдаг. Тэдний итгэгчид нас барахдаа өөр газар луу явдаг. Хэнээс “өөр” гэж? Үл итгэгчид буюу бидний дөнгөж сая ярьж байсан итгэл бишрэлгүй хүмүүсээс. Нас барсныхаа дараа энэ таван шашны итгэгчид өөр нэг тийшээ, үл итгэгчдийнхээс ялгаатай газар луу явдаг. Гэхдээ үйл явц нь адилхан. Нас барахаасаа өмнө хийсэн бүхэнд нь үндэслэн сүнсний ертөнц тэднийг бас шүүдэг ба дараа нь өөр өөр арга хэмжээг авдаг. Гэхдээ энэ хүмүүсийг шүүх гээд яагаад өөр газар аваачдаг юм бэ? Үүнд нэг чухал шалтгаан бий. Тэгвэл энэ шалтгаан нь юу вэ? Би жишээ татаж хэлье. Гэхдээ Намайг хэлэхээс өмнө та нар дотроо: “Тэд Бурханд бага итгэдгээс болдог байж магадгүй! Тэд огт итгэдэггүй хүмүүс биш” хэмээн бодож байгаа байх. Энэ бол шалтгаан нь биш. Тэднийг өөр газар аваачдагт тун чухал шалтгаан бий.
Буддын шашныг авч үзье: Би та нарт нэг баримт хэлье. Буддын шашинтан бол нэгд, Буддын шашинд орсон хүн бөгөөд өөрийнх нь итгэл юу болохыг мэддэг хүн юм. Буддын шашинтан үсээ авч, лам эсвэл гэлэнмаа болдог нь өөрийгөө шашны бус ертөнцөөс ангижруулж, хүний ертөнцийн дуу шуугианыг хол орхисон гэсэн үг юм. Тэд өдөр бүр ном хурж, бурхдын нэрсийг аялгуулан уншиж, зөвхөн цагаан хоол идэж, даяанч амьдралаар амьдарч, зулын зэврүүн, бүдэг гэрэлд л өдөр хоногоо өнгөрөөдөг. Тэр бүх насаа ингэж бардаг. Бие махбодынх нь амь дуусах үед тэрээр амьдралдаа дүгнэлт хийдэг боловч үхсэнийхээ дараа хаашаа явах, хэнтэй уулзах, ямар төгсгөлтэй болохоо зүрх сэтгэлдээ мэддэггүй—зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг тодорхой мэддэггүй. Бүх насаа итгэл бишрэлтэй сохроор өнгөрүүлсний дараа тэр харалган хүсэл, туйлын зорилготойгоор дэлхийгээс явдаг. Амьдын ертөнцийг орхиход түүний бие махбодын амь ингэж төгсдөг ба үүний дараа сүнсний ертөнцөд анх байсан байрандаа буцдаг. Энэ хүн газар луу эргэн ирэхээр төрлөө дахин олж, өөрийгөө үргэлжлүүлэн боловсруулах эсэх нь нас барахынх нь өмнөх түүний үйлдэл болон гэгээрлээс хамаардаг. Хэрвээ амьдарч байх хугацаандаа ямар ч буруу зүйл хийгээгүй бол төрлөө дахин хурдан олж, газар луу дахин илгээгдэх ба тэндээ дахин нэг удаа лам, эсвэл гэлэнмаа болдог. Эхний удаагийн үйл явцтай адил бие махбод нь өөрийгөө боловсруулдаг ба нас барж, сүнсний ертөнц рүү эргэн очоод тэндээ шалгуулдаг, үүний дараа—хэрвээ ямар ч асуудал байхгүй бол—хүний ертөнцөд дахин нэг удаа эргэн ирж, дахин нэг удаа Буддын шашинд орж, өөрсдийгөө үргэлжлүүлэн боловсруулдаг. Гурваас долоон удаа төрлөө дахин олсны дараа тэр, бие махбодын амь дуусах бүрд очдог газар луугаа буюу сүнсний ертөнц рүү дахин нэг удаа буцна. Хэрвээ хүний ертөнц дэх түүний янз бүрийн нөхцөл байдал болон зан авир сүнсний ертөнцийн тэнгэрлэг тушаалыг дагаж байвал тэр мөчөөс эхлэн тэр тэнд үлдэнэ; тэр цаашид дахин хүн болж төрөхгүй бөгөөд газар дээр мууг үйлдсэнийхээ төлөө шийтгүүлэх ямар ч эрсдэл үгүй болж, энэ үйл явцыг дахин хэзээ ч туулахгүй. Харин өөрсдийнхөө нөхцөл байдлын дагуу сүнсний ертөнцөд албан тушаал олж авна. Энэ бол Буддын шашинтнуудын “гэгээрэлд хүрэх” гэж хэлдэг зүйл юм. Гэгээрэлд хүрэх гэдэг нь үндсэндээ сүнсний ертөнцөд албан тушаалтан байх зам мөрд хүрч, цаашид дахин төрөл олохоо болих, эсвэл шийтгүүлэх эрсдэлгүй болох гэсэн утгатай. Түүнээс гадна, төрлөө дахин олсны дараа хүн байхын зовлон зүдүүрийг цаашид амсахгүй гэсэн үг. Тэгвэл амьтны төрөл олох боломж бас бий юу? (Үгүй.) Тэр сүнсний ертөнцөд үүрэг хүлээдэг бөгөөд дахин өөр төрөл олохоо болино гэсэн үг юм. Энэ бол гэгээрлийн зам мөрд хүрэх тухай Буддын шашинд байдаг нэг жишээ юм. Зам мөрд хүрээгүй хүмүүсийн тухайд гэвэл, сүнсний ертөнц рүү эргэн ирэхэд нь тэднийг холбогдох шийдвэр гүйцэтгэгч шалгаж, магадалдаг бөгөөд амьд байхдаа Буддын шашинд зааснаар өөрсдийгөө мэрийн боловсруулаагүй, эсвэл ухамсартайгаар ном хурж, бурхдын нэрийг аялгуулан уншаагүй, харин ч олон ёрын муу үйл үйлдэж, ихээхэн хорон муу авирласныг нь олж мэддэг. Тэгээд сүнсний ертөнцөд тэдний муу үйлийг шүүгээд, дараа нь заавал шийтгэдэг. Хэн ч үүнээс ангид бус. Тийм болохоор ийм хүн хэзээ зам мөрд хүрч чадах юм бэ? Тэд амьдралдаа ямар ч мууг хийгээгүй үед буюу сүнсний ертөнцөд эргэж ирснийх нь дараа нас барахаасаа өмнө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж үзэх үед. Тэд тэгээд үргэлжлүүлэн төрлөө олсоор байх ба ном хураад л, бурхдын нэрийг аялгуулан уншиж, зулын хүйтэн, бүдэг гэрэлд өдөр хоногоо өнгөрүүлж, аливаа амьд зүйлсийг хөнөөх, ямар нэг мах идэхээс зайлсхийдэг. Тэд хүний ертөнцөд оролцолгүй, ертөнцийн бэрхшээлийг хол орхиж, бусадтай маргалддаггүй. Энэ явцад хэрвээ тэд ёрын мууг үйлдээгүй бол, сүнсний ертөнц рүү буцаж, бүх үйлдэл, зан авираа шалгуулсныхаа дараа гурваас долоон удаа үргэлжилдэг мөчлөгөөр хүний ертөнц рүү дахин нэг удаа илгээгддэг. Хэрвээ энэ хугацаанд ямар ч буруу зүйл хийгээгүй бол гэгээрэлд хүрэхэд нь нөлөөлөхгүй хэвээр үлдэж, гэгээрэлд хүрэх нь хойшлогдохгүй. Энэ бол итгэл бишрэлтэй бүх хүний амьдрал, үхлийн мөчлөгийн онцлог юм: Тэд “зам мөрд хүрч”, бас сүнсний ертөнцөд албан тушаалтай болж чаддаг; тэднийг үл итгэгчдээс ялгадаг зүйл бол энэ юм. Юун түрүүнд, сүнсний ертөнцөд албан тушаал олж авч чаддаг хүмүүс газар дээр амьд байхдаа биеэ яаж авч явдаг вэ? Тэд ямар ч мууг огт үйлдэхгүй байх ёстой: Тэд хүн алж, галдан шатааж, хүчиндэж, эсвэл дээрэм хийх ёсгүй; хэрвээ тэд залилан, мэхлэлт, хулгай, дээрэм үйлдвэл зам мөрд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ тэд муу үйлтэй ямар нэгэн байдлаар холбогдох юм уу хамаатай байвал сүнсний ертөнцийн оноодог шийтгэлээс зайлж чадахгүй. Сүнсний ертөнц нь гэгээрсэн Буддын шашинтнуудад тохирох зохицуулалтыг хийдэг: Тэд Буддын шашин болон Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийг удирдахаар томилогдож магадгүй, мөн тэдэнд эрх мэдлийн хүрээ оноож өгч болзошгүй. Тэд бас зөвхөн үл итгэгчдийг л хариуцах юм уу маш бага үүрэгтэй албан тушаалтай болж ч болох юм. Ийм хуваарилалт нь эдгээр сүнсний янз бүрийн шинж чанараас хамаардаг. Энэ бол Буддын шашны жишээ юм.
Бидний дурдсан дээрх таван шашнаас Христийн шашин арай онцгой. Тэгвэл Христийн шашин юугаараа онцгой юм бэ? Тэд бол жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүс юм. Жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүсийг яагаад энд жагсаасан юм бэ? Христийн шашин нь итгэл бишрэлийн нэг төрөл учраас ямар ч маргаангүйгээр зөвхөн итгэл бишрэлтэй холбоотой—энэ нь нэг төрлийн зан үйл, шашны урсгал, шашин бөгөөд Бурханыг үнэхээр дагадаг хүмүүсийн итгэл бишрэлээс тусдаа зүйл. Би үүнийг таван гол шашны дунд жагсаасны шалтгаан бол Христийн шашин нь Иудейн шашин, Буддын шашин, Исламын шашинтай адил түвшинд хүрч буурсан. Ихэнх Христэд итгэгч нь Бурхан байдагт, эсвэл Тэр бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй, тэр тусмаа Түүний оршин тогтнолд итгэдэггүй. Үүний оронд тэд шашны номлолын талаар ярихдаа л Судар ашигладаг төдий бөгөөд сайхан сэтгэлтэй байж, зовлонг тэвчиж, сайн зүйл хий гэж хүмүүст заахын тулд шашны номлол ашигладаг. Христийн шашин ямар төрлийн шашин бэ гэвэл: Зөвхөн шашны онолд анхаарлаа төвлөрүүлдэг, хүнийг удирдаж, аврах Бурханы ажилтай огтхон ч холбоогүй, мөн Бурханыг дагадаг, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүсийн шашин юм. Гэвч тэдэнд хандах Өөрийн гэсэн зарчим Бурханд бас бий. Тэр тэдэнтэй үл итгэгчидтэй харьцдаг шиг хүссэнээрээ, хааш яаш зохицуулж, шийдвэрлэдэггүй. Тэдэнд хандах Түүний хандлага нь Буддын шашинтнуудынхтай адил байдаг: Хэрвээ Христэд итгэгчид амьд байхдаа өөрсдийгөө сахилга баттай байлгаж, Арван Тушаалыг чанд сахиж, хууль болон тушаалуудыг өөрсдийн үйлдэлд тавих шаардлага болгож, үүнийг насан туршдаа хийж чадвал тэд ижил хугацааны амьдрал, үхлийн мөчлөг туулснаар л өргөгдөх гэгчид үнэхээр хүрэх болно. Ийнхүү өргөгдсөний дараа нэг албан тушаал олж авч, шийдвэр гүйцэтгэгчдийн нэг болж сүнсний ертөнцөд үлддэг. Үүний нэгэн адил хэрвээ тэд газар дээр ёрын мууг үйлдвэл, хэрвээ тэд нүгэлтэй агаад хэт их нүгэл үйлдвэл янз бүрийн хэмжээнд хатуу чанга шийтгүүлж, шийдвэрлэгдэх нь зайлшгүй. Буддын шашинд зам мөрд хүрэх гэдэг нь Диваажингийн ариун газарт очих гэсэн утгатай байдаг бол Христийн шашинд үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг “тэнгэрт орох” болон “өргөгдөх” гэж нэрлэдэг. Үнэхээр өргөгдсөн хүмүүс амьдрал, үхлийн мөчлөгийг гурваас долоон удаа туулдаг, үүний дараа нас барахаараа тэд унтаж байгаа мэтээр сүнсний ертөнцөд ирдэг. Хэрвээ тэд стандартад нийцэж байвал үүрэг даалгавар авч үлддэг ба газар дээрх хүмүүсээс ялгаатай нь тэд энгийн байдлаар, эсвэл тогтсон журмын дагуу дахин төрөл олохгүй.
Энэ бүх шашинд тэдний ярьдаг, эрмэлздэг төгсгөл нь Буддын шашны зам мөрд хүрэхтэй адил; ердөө энэхүү “зам мөрд” л өөр өөр аргаар хүрдэг. Тэд бүгд нэгэн адил. Өөрсдийнхөө зан авирт шашны сургаалыг чанд биелүүлдэг, эдгээр шашны хүмүүсийн энэ хэсгийн тухайд Бурхан тохиромжтой хүрэх газар, тохиромжтой явах газар өгч, тэднийг зохих ёсоор зохицуулдаг. Энэ бүгд зүй зохистой хэдий ч хүмүүсийн төсөөлөлтэй нийцдэггүй, тийм биз дээ? Одоо Христийн шашны хүмүүст юу тохиолддогийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Тэднийг өмөөрч, эсвэл Тэдний төлөө харамсаж байна уу? (Бага зэрэг.) Тэд хийсэн хэргийнхээ горыг амсахаас өөр ямар ч аргагүй. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Бурханы ажил бол жинхэнэ; Тэр бол амьд, бодитой бөгөөд Түүний ажил бүх хүн төрөлхтөн болон хувь хүн бүрд чиглэж байдаг. Тэгвэл яагаад тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Яагаад тэр Бурханыг улайран эсэргүүцэж, хавчдаг вэ? Тэр ийм төгсгөлтэй байгаа нь ч азтай хэрэг, тэгвэл яагаад та нар тэдний төлөө харамсдаг юм бэ? Тэднийг ийм маягаар зохицуулах нь агуу хүлээцтэй байдлыг харуулдаг. Бурханыг эсэргүүцдэг хэмжээнд нь үндэслэвэл тэднийг устгах ёстой—гэтэл Бурхан тэгдэггүй бөгөөд Христийн шашныг бусад ердийн шашнуудтай л адил авч үздэг. Тэгвэл бусад шашны тухай нарийвчлан ярих хэрэг байна уу? Энэ бүх шашны гол зорилго нь, хүмүүс илүү их зовлон бэрхшээл амсаж, мууг үйлдэхгүй байж, сайныг үйлдэж, бусдыг харааж зүхэхгүй, бусдыг шүүмжлэхгүй, хэрүүл маргаанаас зайлж, сайн хүмүүс болох явдал—ихэнх шашны сургаал иймэрхүү байдаг. Тийм учраас итгэл бишрэлтэй хүмүүс—янз бүрийн урсгал, шашны хүмүүс—шашны сургаалыг чанд баримталж чадвал газар дээр байх хугацаандаа том алдаа, эсвэл нүгэл үйлдэхгүй, бас гурваас долоон удаа төрөл олсны дараа ерөнхийдөө энэ хүмүүс буюу шашны сургаалыг чанд баримталж чаддаг хүмүүс сүнсний ертөнцөд үүрэг авч үлдэнэ. Ийм хүн олон байдаг уу? (Үгүй, олон биш.) Та нарын хариулт юунд үндэслэж байна вэ? Сайныг хийж, эсвэл шашны дүрэм журам, хууль баримтлах амаргүй. Буддын шашин хүмүүст мах идүүлдэггүй—чи тэгж чадах уу? Хэрвээ саарал хувцас өмсөж, Буддын шашны хийдэд бүхэл өдөржингөө ном хурж, бурхдын нэрийг аялгуулан унших хэрэгтэй болбол чи тэгж чадах уу? Тийм ч амар байхгүй. Христийн шашинд Арван Тушаал, бусад тушаал болон хууль байдаг, тэдгээрийг мөрдөхөд амархан уу? Амархан биш! Бусдыг харааж зүхэхгүй байхыг аваад үз: Хүмүүс энэ дүрэм журмыг баримтлах чадваргүй байдаг. Тэд биеэ барьж чадалгүй хараадаг ба нэгэнт хараасан бол буцааж авч чадахгүй, тэгээд юу хийдэг вэ? Шөнө нүглээ улайдаг. Заримдаа бусдыг харааж зүхсэнийхээ дараа ч зүрх сэтгэлд нь үзэн ядалт хэвээр байдаг бөгөөд бүр тэднийг аль нэгэн өдөр хорлохоор төлөвлөдөг. Дүгнэж хэлбэл, энэхүү үхмэл хоосон сургаал дунд амьдардаг хүмүүсийн хувьд нүгэл хийхгүй, мууг үйлдэхгүй байх нь амар биш. Тиймээс шашин бүрд цөөн тооны хүмүүс л үнэндээ зам мөрд хүрч чаддаг. Эдгээр шашныг маш олон хүн дагадаг учраас сүнсний ертөнцөд олон хүн үүрэг авч үлдэж чадна гэж чи боддог. Гэхдээ тийм ч олон байдаггүй, зөвхөн цөөн тооны хүн л үүнд хүрч чаддаг. Энэ бол ерөнхийдөө итгэл бишрэлтэй хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг юм. Тэднийг үл итгэгчдээс ялгадаг зүйл нь зам мөрд хүрч чадах явдал бөгөөд энэ бол үл итгэгчдээс ялгарах тэдний ялгаа билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд