Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 143

2021-04-06

Эцсийн өдрүүдэд Бурхан гол нь Өөрийн үгийг хэлэхийн тулд ирсэн. Тэр Сүнсний өнцгөөс, хүний өнцгөөс болон гуравдагч хүний өнцгөөс ярьдаг; Тэр хэсэг хугацаанд нэг арга зам ашиглаж өөр өөр замаар ярьдаг ба хүний үзлийг өөрчилж, тодорхойгүй Бурханы дүрийг хүний зүрх сэтгэлээс арилгахын тулд ярих аргыг ашигладаг. Энэ бол Бурханаар хийгдэх үндсэн ажил юм. Бурхан өвчтэйг эдгээхээр, чөтгөрийг зайлуулахаар, ид шидийг бүтээхээр, эд материалын ерөөлийг хүнд хайрлахаар ирсэн гэж хүн итгэдэг учраас тийм зүйлсийг хүний үзлээс арилгахын тулд Бурхан энэ үе шатны ажлыг буюу гэсгээлт, шүүлтийн ажлыг хэрэгжүүлдэг, ингэснээр хүн Бурханы бодитой болоод энгийн байдлыг мэдэж, ингэснээр түүний зүрх сэтгэлээс Есүсийн дүр арилж, Бурханы шинэ дүрээр солигдох юм. Хүний доторх Бурханы дүр хуучин болмогцоо энэ нь шүтээн болдог. Есүс ирээд ажлын тухайн үе шатыг биелүүлэхдээ Тэр Бурханы бүрэн дүүрэн байдлыг төлөөлөөгүй. Тэр зарим тэмдэг, гайхамшгийг үйлдэж, зарим үгийг хэлж, эцэст нь цовдлогдсон ба Тэр Бурханы нэг хэсгийг төлөөлж байсан. Тэр Бурханы бүх зүйлийг төлөөлж чадаагүй, гэхдээ Бурханы ажлын нэг хэсгийг хийснээр Бурханыг төлөөлж байсан. Энэ нь, Бурхан маш агуу, маш гайхамшигтай, ойлгошгүй учраас мөн Бурхан эрин үе болгонд Өөрийн ажлын зөвхөн нэг хэсгийг л хийдгээс болж байгаа юм. Энэ эрин үед Бурханаар хийгдэх ажил нь голдуу хүний амийн төлөө үгээр хангах, хүний угийн чанар болон хүний ялзарсан зан чанарыг илчлэх, шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хуучирсан үзэл бодлыг, түүнчлэн хүний мэдлэг болоод соёлыг таягдах юм. Энэ бүхэн нь Бурханы үгээр дамжуулан илчлэгдэж, цэвэрлэгдэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшгийг биш харин үгийг ашигладаг. Тэр хүнийг ил гаргахын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгнээс хүн Бурханы мэргэн ухаан болоод хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож эхэлдэг, иймээс Бурханы үгээр дамжуулан хүн Бурханы үйл хэргийг хардаг. Хуулийн эрин үед Ехова, Өөрийн үгээр Мосег Египетээс удирдан гаргасан ба израильчуудад зарим үгийг хэлсэн; тэр үед Бурханы үйл хэргийн нэг хэсэг нь ил тод болсон боловч хүний хэв чанар хязгаарлагдмал бөгөөд түүний мэдлэгийг юу ч бүрэн дүүрэн болгож чадахгүй байсан учраас Бурхан үргэлжлүүлэн ярьж, ажилласан. Нигүүлслийн эрин үед хүн дахин нэг удаа Бурханы үйл хэргийн нэг хэсгийг харсан. Есүс тэмдэг, гайхамшгуудыг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадвартай байсан ба цовдлогдсон, гурван өдрийн дараа Тэр дахин амилж, хүний өмнө махбодтойгоор гарч ирсэн. Бурханы талаар хүн үүнээс илүү юуг ч мэдээгүй. Бурханаас түүнд үзүүлсэн зүйлийг л хүн мэддэг ба хэрвээ Бурхан хүнд өөр юуг ч үзүүлэхгүй байх байсан бол Бурханы талаарх хүний хязгаарын хэмжээ нь тэр байх юм. Тиймээс Бурхан үргэлжлүүлэн ажилладаг, ингэснээр Түүний талаарх хүний мэдлэг илүү гүнзгий болж, мөн ингэснээр тэр Бурханы мөн чанарыг аажмаар мэдэж авах юм. Хүнийг төгс болгохын тулд Бурхан Өөрийн үгийг ашигладаг. Чиний ялзарсан зан чанар Бурханы үгээр илчлэгддэг бөгөөд чиний шашны үзэл Бурханы бодит байдлаар солигддог. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан нь үндсэндээ “Үг нь махбод болж, Үг махбодод ирж, Үг нь махбодоор илэрнэ” гэсэн үгийг биелүүлэхээр ирсэн ба хэрвээ чамд үүний талаарх бүрэн гүйцэд мэдлэг байхгүй бол чи тууштай зогсож чадахгүй байх болно; эцсийн өдрүүдэд Бурхан, Үг нь махбодоор илрэх ажлын үе шатыг гүйцэтгэхийг үндсэндээ зорьдог бөгөөд энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тиймээс та нарын мэдлэг тодорхой байх ёстой; Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран Түүнийг хязгаарлахыг Бурхан хүнд зөвшөөрдөггүй. Хэрвээ Бурхан энэ ажлыг эцсийн өдрүүдэд хийгээгүй бол Түүний талаарх хүний мэдлэг цааш ахихгүй. Чи, Бурхан цовдлогдсон, Содомыг сөнөөсөн, мөн Есүс үхлээс амилж Петрт харагдсан гэдгийг л зөвхөн мэдэх болно… Гэхдээ чи, Бурханы үг бүхнийг биелүүлж, хүнийг байлдан дагуулж чадна гэж хэзээ ч хэлэхгүй юм. Бурханы үгийг мэдэрснээр л чи тийм мэдлэгийн талаар ярьж чадна, чи Бурханы ажлыг хэдий чинээ их мэдэрнэ, Түүний талаарх мэдлэг чинь төдий чинээ бүрэн гүйцэд болох болно. Зөвхөн тэр үед л чи Бурханыг өөрийн үзэл дотор хязгаарлахаа болих болно. Хүн Бурханы ажлыг мэдэрснээр Түүнийг мэдэж авдаг ба Бурханыг мэдэх өөр зөв зам байхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих