Өдөр тутмын Бурханы үг | “Нэршил болон ялгамж чанарын талаар” | Эшлэл 162

Өдөр тутмын Бурханы үг | “Нэршил болон ялгамж чанарын талаар” | Эшлэл 162

66 |2020-09-03

Зарим хүмүүс, “Бие махбод болсон Бурханаар хийгдсэн ажил болон өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид болон элч нарын хийсэн ажлын хоорондын ялгаа юу вэ?” гэж асуух болно. Давидыг ч мөн Эзэн гэж нэрлэдэг байсан ба Есүс ч бас мөн адил; хэдийгээр тэдний хийсэн ажил ялгаатай байсан ч тэд адилхан нэрлэгдэж байсан. Тэдний ялгамж чанар адилхан биш гэж чи яагаад хэлдэг вэ? Иоханы харсан зүйл нь үзэгдэл байсан, энэ нь мөн Ариун Сүнснээс ирсэн бөгөөд Ариун Сүнсний хэлэхийг зорьсон үгийг тэр хэлэх чадвартай байсан; тэгвэл яагаад Иоханы ялгамж чанар нь Есүсийнхээс өөр вэ? Есүсийн хэлсэн үг нь Бурханыг бүрэн төлөөлж чадаж байсан ба Бурханы ажлыг бүрэн төлөөлсөн. Иоханы харсан зүйл нь үзэгдэл байсан ба тэр Бурханы ажлыг бүрэн дүүрэн төлөөлөх чадваргүй байсан. Иохан, Петр, Паул нар Есүсийн адилаар олон үг хэлсэн хэдий ч тэд яагаад Есүстэй адил ялгамж чанартай байгаагүй вэ? Энэ нь үндсэндээ тэдний хийсэн ажил өөр байсан учраас юм. Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба Бурханы Сүнс шууд ажиллаж байсан. Тэр шинэ эрин үеийн ажлыг, өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн. Тэр шинэ замыг нээсэн, Тэр Еховаг төлөөлж байсан ба Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан. Харин Петр, Паул, Давид нарын хувьд тэд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг төлөөлж байсан эсвэл Есүс буюу Еховагаар илгээгдсэн байсан. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан ба Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байсан. Тэд Бурханы нэрийн дор, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад тэд Есүс, эсвэл Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд тэд өөр ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан. Хуучин Гэрээнд олон эш үзүүлэгчид зөгнөл хэлсэн буюу зөгнөлийн ном бичсэн. Хэн ч өөрийгөө Бурхан гэж хэлээгүй боловч Есүсийг гарч ирэнгүүт Түүнийг ямар нэгэн үг хэлэхээс өмнө Бурханы Сүнс Түүнийг Бурхан гэдгийг гэрчилсэн. Яагаад тэр вэ? Одоо чи аль хэдийн мэдчихсэн байх ёстой! Өмнө нь, элчүүд болон эш үзүүлэгчид олон янзын захидал бичиж, олон зөгнөл хэлсэн. Дараа нь хүмүүс тэдгээрийн заримыг Библид оруулахаар сонгосон ба зарим нь алга болсон. Тэдний хэлсэн бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэж хүмүүс хэлдэг байхад яагаад үүний заримыг сайн гэж үзэж, заримыг нь муу гэж үздэг вэ? Яагаад зарим нь сонгогдоод бусад нь сонгогдоогүй вэ? Хэрвээ тэдгээр нь үнэхээр Ариун Сүнсний хэлсэн үг байсан бол хүмүүс тэдгээрийг шилж сонгох хэрэгтэй байсан гэж үү? Есүсийн хэлсэн үг болон Түүний хийсэн ажлын баримтууд яагаад Дөрвөн Сайн Мэдээ бүрт өөр байдаг вэ? Энэ нь тэдгээрийг бичсэн хүмүүсийн алдаа биш гэж үү? Зарим хүмүүс, “Паул болон Шинэ Гэрээний бусад зохиогчдын бичсэн захидлууд ба тэдний хийсэн ажил нь зарим талаар хүний хүслээс бий болж, хүний үзэлтэй холилдсон, тэгвэл Таны (Бурханы) өнөөдөр хэлж буй үгэнд ямар ч хүний хольц байхгүй гэж үү? Тэдгээр нь үнэхээр хүний ямар ч үзлийг агуулдаггүй юу?” хэмээн асуух болно. Бурханаар хийгдсэн ажлын энэ үе шат нь Паул болон олон элч, эш үзүүлэгчдийн хийснээс шал өөр юм. Ялгамж чанар нь ялгаатайгаар үл барам үндсэндээ хэрэгжүүлсэн ажил нь ч ялгаатай байдаг. Паул цохигдож, Эзэний өмнө унасныхаа дараа ажиллахдаа Ариун Сүнсээр удирдуулсан бөгөөд тэр илгээгдсэн нэгэн болсон. Иймээс тэр чуулгануудад захидал бичсэн бөгөөд эдгээр захидал нь бүгд Есүсийн сургаалыг дагасан. Паул, Эзэн Есүсийн нэрийн дор ажиллахаар Эзэнээр илгээгдсэн боловч Бурхан Өөрөө ирэхдээ Тэр ямар ч нэрийн дор ажиллаагүй ба Өөрийн ажилдаа өөр хэнийг ч биш харин Бурханы Сүнсийг төлөөлж байсан. Бурхан Өөрийн ажлыг шууд хийхээр ирсэн: Тэр хүнээр төгс болгуулах хэрэггүй байсан бөгөөд Түүний ажил ямар ч хүний сургаал дээр тулгуурлан хэрэгжээгүй. Ажлын энэ үе шатанд Бурхан Өөрийн хувийн дадлага туршлагаа ярьснаар удирдаагүй, харин үүний оронд Өөрт нь юу байгаагийн дагуу Өөрийн ажлыг шууд хэрэгжүүлсэн. Жишээлбэл, Тэр үйлчлэл үзүүлэгчийн ажил, гэсгээлтийн цаг үе, үхлийн ажил, Бурханыг хайрлах зэргийг хийсэн. Энэ бүх ажил өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй, хүний дадлага туршлага биш харин энэ нь өнөөгийн эрин үеийн ажил юм. Миний хэлсэн үгнээс аль нь хүний дадлага туршлага вэ? Тэдгээр нь бүгд Сүнснээс шууд ирээгүй, Сүнснээс гараагүй гэж үү? Чиний хэв чанар маш дорд учраас чи үнэнийг нэвт ойлгох чадваргүй байгаа юм! Миний ярьдаг амийн бодитой зам нь замчлахын тулд бөгөөд өмнө нь хэнээр ч яригдаж байгаагүй, мөн хэн ч энэ замыг хэзээ нэгэн цагт туулж байгаагүй, эсвэл энэ бодит байдлын талаар мэдээгүй. Намайг эдгээр үгийг хэлэхээс өмнө хэн ч хэзээ нэгэн цагт үүнийг ярьж байгаагүй. Хэн ч хэзээ нэгэн цагт ийм дадлага туршлагын талаар яриагүй ба тэд хэзээ нэгэн цагт ийм нарийн учрыг яриагүй цаашлаад эдгээр зүйлсийг илчлэхийн тулд хэн ч тийм байдлыг хэзээ нэгэн цагт зааж үзүүлээгүй. Миний өнөөдрийн замчилж байгаа энэ замаар хэн ч, хэзээ ч замчлаагүй ба хэрвээ хүн замчилж байсан бол энэ нь шинэ зам биш байх байсан юм. Жишээлбэл Паул, Петр нарыг аваад үз. Есүсийн түрүүлж явсан энэ замаар алхахаас өмнө тэдэнд өөрсдийн хувийн дадлага туршлага байгаагүй. Зөвхөн Есүс энэ замаар явсны дараа л тэд Есүийн хэлсэн үг болон, Түүний түрүүлэн явсан замыг мэдэрч туулсан; үүнээс тэд олон дадлага туршлагыг олж авсан ба захидлууд бичсэн. Иймээс хүний дадлага туршлага нь Бурханы ажилтай адилгүй бөгөөд Бурханы ажил нь хүний үзэл болон дадлага туршлагаар тодорхойлогдсон мэдлэгтэй адилгүй. Өнөөдөр Би шинэ замаар түрүүлэн явж, шинэ ажил хийж байгаа бөгөөд Миний ажил болон айлдвар Иохан болон бусад бүх эш үзүүлэгчдийнхээс өөр гэж Би дахин дахин хэлсэн. Би хэзээ ч, эхэлж дадлага туршлага олж аваад, дараа нь түүнийгээ та нарт ярьж байгаагүй, хэзээ ч ийм байгаагүй. Хэрвээ ийм байсан бол тэгэх нь та нарыг аль хэдийн удаашруулахгүй гэж үү? Өмнө нь, олон хүний ярьдаг байсан мэдлэг агуу байсан боловч тэдний бүх үг нь зөвхөн сүнслэг хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүсийн үгэн дээр үндэслэн яригдсан. Тэд замд дагуулаагүй, харин энэ нь тэдний дадлага туршлагаас, тэдний харсан зүйлээс, тэдний мэдлэгээс гарч ирсэн. Зарим нь тэдний үзэл байсан, зарим нь тэдний нэгтгэн дүгнэсэн дадлага туршлага байсан. Өнөөдөр Миний ажлын шинж чанар нь тэднийхээс шал өөр. Би бусдаар хөтлүүлэн явж үзээгүй, бас Би бусдаар төгс болгуулахыг хүлээн зөвшөөрөөгүй. Цаашлаад Миний ярьсан, нөхөрлөл бүхэн өөр хэнийхтэй ч адилгүй бөгөөд өөр хэн ч, хэзээ ч ярьж байгаагүй. Өнөөдөр та нар хэн бэ гэдгээс үл хамааран та нарын ажил Миний хэлсэн үгийн үндсэн дээр хэрэгждэг. Эдгээр айлдвар болон ажилгүйгээр хэн эдгээр зүйлсийг (үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн цаг үеийг…) мэдрэх чадвартай байж, хэн тийм мэдлэгийн талаар ярьж чадах вэ? Чи үнэхээр аливааг харах чадваргүй юу? Ажлын аль үе шат байх нь хамаагүй, Намайг үг хэлэнгүүт та нар Миний үгийн дагуу нөхөрлөл хийж эхэлдэг ба тэдгээрийн дагуу ажилладаг, энэ нь та нарын хэний ч бодсон зам биш. Ийм хол ирчихээд чи тийм энгийн, тодорхой асуултыг ойлгох чадваргүй байна уу? Энэ нь хэн нэгний бодож олсон зам биш, мөн энэ нь ямар нэг сүнслэг хүний бодол дээр үндэслэсэн биш. Энэ нь шинэ зам бөгөөд цаашлаад Есүсийн хэлж байсан ихэнх үг ч гэсэн хүчингүй болсон. Миний ярьдаг зүйл бол шинэ зууныг нээх ажил бөгөөд энэ нь биеэ даасан ажил юм; Миний хийдэг ажил болон Миний хэлдэг үг нь бүгд шинэ. Энэ нь өнөөдрийн шинэ ажил биш гэж үү? Есүсийн ажил нь мөн ийм байсан. Түүний ажил нь мөн сүм дэх хүмүүсийнхээс өөр байсан ба энэ нь Фарисайчуудын ажлаас ч бас ялгаатай байсан, мөн Израилийн бүх ард түмний хийсэнтэй огтхон ч адил төстэй байгаагүй. Үүнийг нүдээр харсныхаа дараа хүмүүс шийдэж чадаагүй: Энэ нь үнэхээр Бурханаар хийгдсэн үү? Есүс Еховагийн хуулийг баримтлаагүй; хүмүүст номлохоор ирэх үедээ Түүний хэлсэн бүхэн нь шинэ бөгөөд эртний ариун хүмүүс, Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн хэлснээс өөр байсан, үүний улмаас хүмүүс эргэлзсэн хэвээр үлдсэн. Хүмүүстэй харьцахад маш хэцүү болгосон зүйл нь энэ юм. Ажлын энэ шинэ үе шатыг хүлээн зөвшөөрөхөөс өмнө та нарын дийлэнхийн алхсан зам нь, урьдын сүнслэг хүмүүсийн суурин дээр хэрэгжүүлж орох явдал байсан. Гэхдээ өнөөдөр Миний хийдэг ажил нь ихээхэн ялгаатай ба иймээс та нар энэ нь зөв үү эсвэл буруу юу гэдгийг шийдэж чадахгүй байгаа. Чи өмнө нь ямар замаар явсныг Би анхаарахгүй, мөн чи хэний хоолыг идсэнийг, эсвэл хэнийг өөрсдийн “эцгээ” болгосныг Би сонирхохгүй. Нэгэнт Би ирэхдээ хүнийг удирдах шинэ ажлыг авчирсан учраас Намайг дагадаг бүх хүмүүс Миний хэлсний дагуу үйлдэх ёстой. Чиний төрсөн “гэр бүл” хэчнээн хүч чадалтай байх нь хамаагүй чи Намайг дагах ёстой, чи өөрийн хуучин заншлын дагуу үйлдэх ёсгүй, чамайг “үрчилсэн эцэг” огцрох ёстой ба чи өөрийн хууль ёсны ноогдол хувийг эрж хайхын тулд өөрийн Бурханы өмнө очих ёстой. Чиний бүх юм Миний гарт байгаа ба чи үрчилсэн эцэгтээ хэтэрхий их сохроор итгэх ёсгүй; тэр чамайг бүрэн дүүрэн хянаж чадахгүй. Өнөөдрийн ажил нь биеэ даасан ажил билээ. Өнөөдөр Миний хэлэх бүхэн нь өнгөрсөн үеийн суурин дээр үндэслээгүй нь гарцаагүй; энэ нь шинэ эхлэл бөгөөд хэрвээ чи, энэ нь хүний гараар бүтээгдсэн гэж хэлбэл харалган байдлыг чинь юу ч анагааж чадахгүй юм!

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах