Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 185
2020-09-04
Одоо Моабын үр удам дээр ажиллах нь хамгийн харанхуйд унасан хүмүүсийг аврахын төлөө байдаг. Хэдий тэд хараагдсан ч Бурхан тэднээс алдрыг олж авахыг хүсэж байгаа, учир нь анхнаасаа тэд бүгд зүрх сэтгэлдээ Бурханаар дутагдсан хүмүүс байсан; зүрх сэтгэлдээ Бурхангүй хүмүүсийг Түүнийг дуулгавартай дагадаг, хайрладаг хүмүүс болгох нь л жинхэнэ байлдан дагуулалт бөгөөд тийм ажлын үр дүн хамгийн үнэ цэнтэй, хамгийн үнэмшилтэй байдаг. Зөвхөн энэ л алдрыг олж авах явдал—энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы олж авахыг хүсдэг алдар юм. Хэдий энэ хүмүүс дорд байр суурьтай ч одоо ийм агуу авралыг хүртэж чаддаг нь үнэхээр Бурханы өргөлт билээ. Энэхүү ажил маш утга учиртай бөгөөд шүүлтээр дамжуулан Тэр энэ хүмүүсийг олж авдаг. Түүний санаа зорилго нь тэднийг шийтгэхийн төлөө биш, харин аврахын төлөө байдаг. Хэрвээ эцсийн өдрүүдэд Тэрээр байлдан дагуулалтын ажлыг Израильд явуулсаар байсан бол энэ нь үнэ цэнгүй байх байв; үр дүнтэй байсан ч гэсэн ямар ч үнэ цэнгүй, эсвэл ямар нэгэн агуу ач холбогдолгүй байх байсан ба Тэрээр бүх алдрыг олж авч чадахгүй байх байсан юм. Тэрээр хамгийн харанхуй газарт унасан, хамгийн хоцрогдсон хүмүүс та нар дээр ажиллаж байгаа. Энэ хүмүүс Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй ба Бурхан байдаг гэдгийг хэзээ ч мэдээгүй. Эдгээр бүтээл Бурханыг мартах хэмжээнд хүртлээ Сатанаар завхруулагдсан. Тэднийг Сатан сохолсон бөгөөд тэнгэрт Бурхан байдаг гэдгийг тэд огтхон ч мэддэггүй. Зүрх сэтгэлдээ та нар бүгд хуурамч шүтээн шүтдэг, Сатаныг шүтдэг—та нар хамгийн дорд, хамгийн хоцрогдсон хүмүүс биш гэж үү? Та нар бол ямар ч хувийн эрх чөлөөгүй, хамгийн дорд махан бие бөгөөд бас зовлон бэрхшээл туулдаг. Та нар бас энэ нийгмийн хамгийн доод түвшний хүмүүс бөгөөд бүр итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө ч байдаггүй. Та нар дээр ажиллахын ач холбогдол энд оршдог. Моабын үр удам болох та нар дээр өнөөдөр ажиллаж байгаа нь та нарыг доромжлохын төлөө байдаггүй, харин ажлын ач холбогдлыг илчлэхийн төлөө байдаг. Та нарын хувьд энэ нь асар их өргөлт юм. Хэрвээ хүн эрүүл ухаантай, мэдлэг ухаантай бол ингэж хэлнэ: “Би бол Моабын үр удам, өнөөдөр Бурханаас ийм агуу өргөлт, ийм агуу ерөөлийг хүртэхэд үнэхээр тохирохгүй. Миний хэлдэг, хийдэг зүйлд, мөн миний байр суурь, үнэ цэнд үндэслэвэл би Бурханы ийм агуу ерөөлийг хүртэхэд огт тохирохгүй. Израильчуудад Бурханыг гэх агуу хайр байдаг ба эдэлдэг нигүүлслийг нь Бурхан тэдэнд хайрладаг боловч тэдний байр суурь биднийхээс хамаагүй илүү өндөр. Абрахам Еховад маш үнэнч байсан ба Петр Есүст маш үнэнч байсан—тэдний үнэнч сэтгэл биднийхээс зуу дахин илүү. Үйлдэлд маань үндэслэвэл бид Бурханы нигүүлслийг эдлэх ямар ч үнэ цэнгүй.” Хятад дахь энэ хүмүүсийн үйлчлэлийг Бурханы өмнө авчирч ердөө болохгүй. Энэ нь бүрэн эмх замбараагүй; одоо Бурханы маш их нигүүлслийг эдэлж байгаа чинь гагцхүү Бурханы өргөлт юм! Та нар хэзээ Бурханы ажлыг эрж хайсан юм бэ? Та нар хэзээ өөрийнхөө амийг Бурханы төлөө золиосолсон юм бэ? Хэзээ та нар гэр бүл, эцэг эх, хүүхдүүдээ дуртайяа орхисон юм бэ? Та нарын хэн ч асар их төлөөс төлөөгүй! Хэрвээ Ариун Сүнс чамайг гаргаж ирээгүй бол та нарын хэчнээн нь бүх зүйлээ золиосолж чадах байсан бэ? Та нарыг хүчилж, албадсан учраас л өнөөдрийг хүртэл дагасан. Та нарын үнэнч зан хаана байна вэ? Дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Үйлдэлд чинь суурилсан бол та нарыг аль хэдийн устгаж, бүгдийг нь арчин хаях ёстой байсан юм. Та нар тийм агуу ерөөлийг хүртэх ямар эрхтэй юм бэ? Та нар өчүүхэн ч үнэ цэнгүй! Та нарын дундаас хэн өөрийнхөө замыг зассан юм бэ? Та нарын дундаас хэн өөрөө үнэн замыг олсон юм бэ? Та нар бүгд залхуу, ховдог шунахай, тав тух хайсан олиггүй амьтад! Та нар өөрсдийгөө агуу гэж бодож байна уу? Та нарт онгирох юм юу байна вэ? Моабын үр удам гэдгийг чинь үл ойшоосон ч гэсэн, та нарын уг чанар, эсвэл та нарын төрсөн газар хамгийн өндөр дээд гэж үү? Түүний үр удам гэдгийг чинь үл ойшоосон ч гэсэн, та нар бүгд тэр чигтээ Моабын үр удам биш гэж үү? Бодит үнэнийг өөрчилж болно гэж үү? Та нарын уг чанарыг одоо илчлэх нь бодит үнэнийг гуйвуулна гэж үү? Та нар боол шиг зангаа, амьдралаа, мөн ёс жудгаа хар—та нар хүн төрөлхтний дундах дорд хүмүүсээс ч долоон дор гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарт онгирох зүйл юу байна вэ? Нийгэм дэх байр сууриа хар. Та нар хамгийн доод түвшнийх биш гэж үү? Та нар Намайг буруу ярилаа гэж бодож байна уу? Абрахам Исаакыг тахил болгосон—та нар юу өргөн барьсан бэ? Иов бүх зүйлээ өргөн барьсан—та нар юу өргөн барьсан бэ? Маш олон хүн үнэн замыг эрж хайхын тулд өөрсдийн амийг өгч, толгойгоо бөхийн, цусаа урсгасан. Та нар тийм төлөөс төлсөн үү? Харьцуулж үзвэл та нарт ийм агуу нигүүлслийг эдлэх эрх огт байхгүй. Өнөөдөр та нарыг Моабын үр удам гэж хэлэх нь буруу гэж үү? Өөрсдийгөө хэтэрхий өндрөөр бүү авч үз. Чамд онгирох юм юу ч байхгүй. Тийм агуу аврал, тийм агуу нигүүлсэл та нарт чөлөөтэй өгөгдсөн. Та нар юу ч золиослоогүй атлаа нигүүлслийг чөлөөтэй эдэлсэн. Та нар ичихгүй байна уу? Энэ үнэн зам та нарын өөрсдөө эрж хайж, олж авсан зүйл мөн үү? Үүнийг хүлээн зөвшөөрөхөд Ариун Сүнс та нарыг хүчлээгүй гэж үү? Та нарт эрж хайсан зүрх сэтгэл хэзээ ч байгаагүй, үнэнийг эрж хайх, хүсэн эрмэлзэх зүрх сэтгэл бүр ч байгаагүй. Та нар зүгээр л хойш сууж, үүнийг эдэлсээр ирсэн; өчүүхэн ч хичээл чармайлт гаргахгүйгээр энэ үнэнийг олж авсан. Та нар гомдоллох ямар эрхтэй юм бэ? Чи өөрийгөө хамгийн их үнэ цэнтэй гэж бодож байна уу? Амиа золиосолж, цусаа урсгасан хүмүүстэй харьцуулбал та нарт гомдоллох юм юу байна вэ? Та нарыг яг одоо устгах нь зөв зүйтэй, жам ёсны хэрэг! Дуулгавартай байж, дагахаас өөр ямар ч сонголт та нарт байхгүй. Та нар зүгээр л үнэ цэнгүй! Та нарын дундаас ихэнх нь дуудагдсан боловч хэрвээ орчин чинь албадан хүчлээгүй, эсвэл та нарыг дуудагдахад хүргээгүй байсан бол та нар гарч ирэх бүр дургүй байх байсан. Хэн ингэж татгалзахыг хүсэж байна вэ? Хэн бие махбодын зугаа цэнгэлийг хаяхыг хүсэж байна вэ? Та нар бүгд тав тухтай байдалд шунан баясдаг, тансаг амьдралыг эрж хайдаг хүмүүс! Та нар ийм агуу ерөөл олж авсан—та нар өөр юу хэлэх гэсэн юм бэ? Та нарт ямар гомдол байна вэ? Та нар тэнгэр дэх хамгийн агуу ерөөл, хамгийн агуу нигүүлслийг эдлэх боломжтой болсон бөгөөд газар дэлхий дээр өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил өнөөдөр та нарт илчлэгдсэн. Энэ нь ерөөл биш гэж үү? Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлсэн учраас та нар одоо ингэж гэсгээгдэж байгаа. Энэ гэсгээлтийн улмаас та нар Бурханы өршөөл, хайрыг харсан ба Түүний зөвт, ариун байдлыг бүр ч их харсан. Энэхүү гэсгээлтийн улмаас, мөн хүн төрөлхтний бузар заваан байдлын улмаас та нар Бурханы агуу хүч чадлыг харж, Түүний ариун, агуу байдлыг харсан билээ. Энэ нь хамгийн ховор үнэн биш гэж үү? Энэ нь утга учиртай амьдрал биш гэж үү? Бурханы хийдэг ажил утга учраар дүүрэн байдаг! Иймээс та нарын байр суурь хэдий чинээ доогуур байна, Бурханаар өргөгдсөн гэдгийг чинь төдий чинээ их нотолдог ба та нар дээрх Түүний өнөөдрийн ажлын асар их үнэ цэнийг төдий чинээ их баталдаг. Энэ нь ердөө өөр хаанаас ч олж авах аргагүй, үнэлж баршгүй эрдэнэс юм! Эрин үеүдийн туршид хэн ч ийм агуу авралыг эдлээгүй. Та нарын байр суурь дорд хэмээх баримт нь Бурханы аврал хэчнээн агуу болохыг харуулдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтөнд үнэнч гэдгийг харуулдаг—Тэр устгадаг биш, авардаг билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд