Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 213

2020-08-11

Байлдан дагуулах ажлын гол зорилго нь хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал, ингэснээр хүн үнэнийг эзэмшиж чадна, яагаад гэвэл хүн одоо хэтэрхий бага үнэнийг эзэмшдэг билээ! Эдгээр хүмүүст байлдан дагуулах ажлыг хийх нь хамгийн гүнзгий ач холбогдолтой. Та нар бүгдээрээ харанхуйн нөлөөнд унаж, гүн гүнзгий хорлогдсон. Энэ ажлын зорилго нь та нарыг, хүний уг чанарыг мэдэж, улмаар үнэнээр амьдрах боломжтой болгоход оршдог. Төгс болгуулах нь бүх бүтээгдсэн зүйлийн хүлээн зөвшөөрөх ёстой нэг зүйл юм. Хэрвээ энэ үе шатны ажил нь зөвхөн хүмүүсийг төгс болгох явдлыг агуулдаг бол энэ нь Англи, эсвэл Америк эсвэл Израильд хийгдэж болох байсан; энэ нь ямар ч үндэстний хүмүүс дээр хийгдэж болох байсан. Гэвч байлдан дагуулах ажил нь шилж сонгодог. Байлдан дагуулах ажлын эхний алхам нь богино хугацааных юм; түүнчлэн энэ нь Сатаныг гутааж, бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулахад ашиглагдах болно. Энэ нь байлдан дагуулах ажлын эхэн үе юм. Төгс болгуулна гэдэг нь урт хугацааны өөрчлөлтийн дараа хүний хүрч чадах зүйл учраас Бурханд итгэдэг ямар ч бүтээл төгс болгуулж чадна гэж хэлж болно. Харин байлдан дагуулагдах бол ондоо. Байлдан дагуулалтын үлгэр загвар нь хөгжлөөр хол хоцорч буй нэгэн буюу хамгийн харанхуйд амьдардаг, мөн хамгийн доройтсон, Бурханыг хүлээн зөвшөөрөх хамгийн дургүй, Бурханд хамгийн дуулгаваргүй нэгэн байх ёстой. Энэ бол байлдан дагуулагдах талаар гэрчилж чадах хүн юм. Байлдан дагуулах ажлын үндсэн зорилго нь Сатаныг ялах юм. Нөгөө талаар, хүмүүсийг төгс болгохын үндсэн зорилго бол хүмүүсийг олж авах юм. Хүмүүсийг байлдан дагуулагдсаны дараа гэрчлэлтэй байлгахын тулд энэхүү байлдан дагуулах ажил энд, та нар шиг хүмүүс дээр хийгдсэн. Гол зорилго нь байлдан дагуулсны дараа хүмүүсээр гэрчлэл хийлгэх явдал юм. Байлдан дагуулагдсан эдгээр хүмүүс Сатаныг гутаах зорилгыг биелүүлэхэд ашиглагдах болно. Тиймээс байлдан дагуулалтын гол арга барил юу вэ? Гэсгээлт, шүүлт, хараах болон илчлэх—хүмүүсийг байлдан дагуулахын тулд зөвт зан чанарыг ашигласнаар тэд, Бурханы зөвт зан чанараас үүдэн бүрмөсөн үнэмшдэг. Байлдан дагуулагдах гэдэг нь хүмүүсийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлэхийн тулд үгийн бодит байдал, эрх мэдлийг ашиглахыг хэлдэг. Төгс болгуулсан хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зүгээр ч нэг дуулгавартай болоод зогсохгүй, бас мэдлэгтэй байж, зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэж чадна. Тэд Бурханыг хайрлах замыг туулж, үнэнээр дүүрсэн байдаг. Тэд Бурханы ажилд хэрхэн туршлагажихаа мэддэг, Бурханы төлөө зовох чадвартай бөгөөд өөрсдийн хүсэл зоригтой байдаг. Төгс болгуулсан хүмүүс бол Бурханы үгийг туулсныхаа ачаар үнэний талаар бодит ойлголттой болсон хүмүүс юм. Байлдан дагуулагдсан хүмүүс үнэнийг мэддэг боловч үнэний бодит утга учрыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс юм. Байлдан дагуулагдсаныхаа дараа тэд дуулгавартай байх боловч тэдний дуулгавартай байдал нь тэдний хүлээж авсан шүүлтийн бүхий л үр дүн юм. Тэд олон үнэний жинхэнэ утгын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тэд амаараа үнэнийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч тэд үнэнд ороогүй байдаг; үнэнийг ойлгодог хэдий ч тэд үнэнд туршлагажаагүй байдаг. Эдгээр төгс болгуулсан хүмүүст хийгддэг ажил нь гэсгээлт болон шүүлтийг, амийн хангалтын хамтаар агуулдаг. Үнэнд орохыг үнэлдэг хүн бол төгс болгуулах хүн юм. Төгс болгуулах хүн болон байлдан дагуулагдах хүний хоорондын ялгаа нь тэд үнэнд орсон эсэхээс хамаардаг. Үнэнийг ойлгосон, үнэнд орсон, үнэнийг амьдран харуулсан хүмүүс нь төгс болгуулсан хүмүүс юм; үнэнийг ойлгодоггүй, үнэнд ордоггүй бөгөөд үнэнийг амьдран харуулдаггүй хүмүүс нь төгс болгуулж чадахгүй хүмүүс юм. Хэрвээ ийм хүмүүс одоо бүрэн дуулгавартай байж чадвал тэд байлдан дагуулагдана. Хэрвээ байлдан дагуулагдсан хүмүүс нь үнэнийг эрж хайдаггүй бол—хэрвээ тэд дагадаг ч гэсэн үнэнийг амьдран харуулдаггүй бол, хэрвээ тэд үнэнийг харж, сонссон ч үнэнийг амьдран харуулахыг үнэлдэггүй бол—тэд төгс болгуулж чадахгүй. Төгс болгуулах хүмүүс нь төгс төгөлдөржилтийн замын дагуу үнэнийг хэрэгжүүлдэг, өөрөөр хэлбэл, тэд төгс төгөлдрийн замд үндэслэсэн үнэнийг хэрэгжүүлдэг. Үүгээр дамжуулан тэд Бурханы хүслийг биелүүлдэг бөгөөд төгс болдог. Байлдан дагуулагдах ажил дуусахаас өмнө эцсийг нь хүртэл дагадаг хүн бол байлдан дагуулагдсан нэгэн юм, гэвч түүнийг төгс болсон нэгэн гэж хэлж болохгүй. Төгс болгуулсан хүмүүс гэж байлдан дагуулагдах ажил дууссаны дараа үнэнийг эрэлхийлж Бурханаар авахуулсан хүмүүсийг хэлдэг. Энэ нь байлдан дагуулагдах ажил дууссаны дараа гай гамшигт бат зогсож, үнэнийг амьдран харуулдаг хүмүүс юм. Төгс болгуулах, байлдан дагуулагдах хоёрыг ялгадаг зүйл нь ажлын алхмын ялгаа болон хүмүүсийн үнэнийг ойлгож, үнэнд ордог түвшний ялгаа юм. Төгс төгөлдрийн замд ороогүй бүх хүмүүс буюу үнэнийг эзэмшдэггүй хүмүүс нь эцэстээ таягдагдах болно. Үнэнийг эзэмшдэг, үнэнийг амьдран харуулдаг хүмүүс л Бурханаар бүрэн авхуулах болно. Өөрөөр хэлбэл, Петрийн дүр төрхийг амьдран харуулдаг хүмүүс бол төгс болгуулсан хүмүүс байхад бусад нь байлдан дагуулагдсан хүмүүс юм. Байлдан дагуулагдаж байгаа бүх хүнд хийгддэг ажил нь хараах, гэсгээх, уур хилэнг харуулах төдийхнөөс бүрддэг бөгөөд тэдэнд очдог зүйл нь ердөө л хараал болон зөвт байдал билээ. Ийм хүн дээр ажиллах нь шулуухан илчлэх буюу түүний дотор байгаа ялзарсан зан чанарыг илчлэх явдал юм, ингэснээр тэр өөрийгөө таньж, бүрэн үнэмших болно. Хүнийг бүрэн дуулгавартай болмогц байлдан дагуулах ажил дуусна. Ихэнх хүмүүс үнэнийг ойлгохоор зорихгүй байсан ч гэсэн байлдан дагуулах ажил дууссан байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих