Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 217
2021-10-30
Газар дээрх Миний ажлын зорилгыг, өөрөөр хэлбэл, Миний хүрэхийг хүсэж байгаа эцсийн зорилтыг, мөн энэ ажил бүрэн төгс болохоос өмнө Би үүгээр ямар түвшинд хүрэх ёстойг бүх хүн ойлгох хэрэгтэй. Хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхчхаад Миний ажил чухам ямар учиртайг ойлгодоггүй бол тэд Надтай хамт дэмий алхаж байсан бус уу? Намайг дагадаг бол хүмүүс Миний хүслийг мэддэг байх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн турш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ч гэсэн Өөрийн ажлыг энэ маягаар хэрэгжүүлж байна. Миний ажил асар олон төслийг хамардаг хэдий ч зорилго нь нэг хэвээрээ байдаг; жишээлбэл, Би хүнд шүүлт, гэсгээлтээр дүүрэн ханддаг хэдий ч Миний хийдэг зүйл түүнийг аврахын төлөө л байдаг, хүнийг бүрэн төгс болсны дараа Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, Өөрийн ажлыг бүх Харь үндэстний дунд өргөжүүлэхийн төлөө байдаг. Иймээс өнөөдөр, олон хүн аль эртнээс сэтгэлийн гүн хямралд орчхоод байгаа энэ үед ч Би ажилласаар байдаг, хүнийг шүүж, гэсгээхийн тулд хийх ёстой ажлаа Би үргэлжлүүлдэг. Хүн Миний хэлдэг зүйлээс залхчихсан бөгөөд Миний ажлыг анхаарах ямар ч хүсэлгүй байдаг нь үнэн ч гэсэн, Би Өөрийн үүргээ хэрэгжүүлсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг бөгөөд Миний анхны төлөвлөгөө ч нурахгүй. Миний шүүлт бол хүнийг Надад илүү дуулгавартай болгохын төлөө, Миний гэсгээлт бол илүү үр дүнтэй өөрчлөгдөх боломжийг хүнд олгохын төлөө юм. Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч хүнд ашиг тусгүй зүйл хийж байсан удаа Надад ер үгүй билээ. Үүний учир нь Би Израилын гаднах бүх үндэстнийг яг л израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилын гаднах газар нутагт түшиц газартай болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний хэрэгжүүлж буй ажил юм. Одоо ч гэсэн Миний удирдлагыг олон хүн ойлгохгүй л байдаг, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, гагцхүү өөрсдийнхөө ирээдүй болон хүрэх газарт л санаа тавьдаг. Намайг юу ч хэлсэн байсан тэд Миний хийдэг ажлыг тоосон шинжгүй хэвээрээ л байж, харин ирээдүйд хүрэх газартаа л гагцхүү анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжлээд байвал Миний ажил яаж өргөжиж чадах юм бэ? Миний сайн мэдээ яаж дэлхий даяар түгж чадах юм бэ? Миний ажил түгэх үед Би та нарыг бутаргана, мөн Ехова Израилын овог бүрийг бут ниргэсэнтэй адилаар Би та нарыг бут ниргэнэ гэдгийг мэдэж ав. Өөрийн сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Өөрийн ажлыг Харь үндэстэнд хүргэж, томчуул, хүүхдүүд ялгаагүй Миний нэрийг алдаршуулдаг, Миний ариун нэрийг бүх овог, үндэстний хүмүүс ам амандаа магтан өргөмжилдөг болгохын тулд энэ бүхнийг хийнэ. Ингэснээр энэхүү төгсгөлийн эринд Миний нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүд харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит гэж дуудах бөгөөд Миний үг удалгүй биелэх болно. Би бол израилчуудын цор ганц Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний, тэр ч байтугай хараасан үндэстнүүдийнхээ ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн
Харь үндэстнүүдийн дунд Бурханы нэр өргөмжлөгдөнө
I
Бурханы шүүлтийн үүрэг нь хүнийг дуулгавартай болгохын төлөө, гэсгээлтийн шалтгаан нь хүнийг үр дүнтэй өөрчлөхийн тулд юм. Бурханы хийдэг зүйл удирдлагынх нь төлөө байдаг ч Түүний хийдэг бүхэн хүнд ашиг тустай. Бурхан бүх үндэстнийг израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгон, Израилийн гадна түшиц газартай болохыг хүсдэг. Энэ бол Түүний удирдлагын ажил, Харь үндэстнүүд дунд хийх Түүний ажил. Энэ төгсгөлийн эринд, Бурханы нэр Харь үндэстнүүд дунд алдаршина. Түүний үйлсийг Харь үндэстнүүд харж, үйлсээс нь үүдээд Түүнийг Төгс Хүчит гэж дуудна. Түүний үгс биелэх болно, удахгүй биелэх болно.
II
Хүмүүс ойлгохгүй л байдаг, тэд Бурханы удирдлагыг тоодоггүй, зөвхөн ирээдүй болон хүрэх газартаа л санаа тавьдаг. Түүний үгс, ажлыг нь үл тоон бүгд хүрэх газартаа л анхаардаг. Байдал энэ янзаар үргэлжилбэл, Бурханы ажил яаж өргөжиж чадах вэ? Түүний сайн мэдээ яаж түгэх вэ? Түүний ажил түгэх үед Тэр та нарыг тараана, Ехова Израилийн овгуудыг ниргэсэнтэй адил Тэр та нарыг бут ниргэнэ. Энэ нь Түүний сайн мэдээг дэлхий даяар түгээж, ажлыг нь Харь үндэстнүүдэд хүргэн, томчууд, хүүхдүүд ялгаагүй, Түүний нэрийг алдаршуулж, Түүний ариун нэрийг бүх овог, үндэстэн өргөмжлөхийн төлөө юм. Энэ төгсгөлийн эринд, Бурханы нэр Харь үндэстнүүд дунд алдаршина. Түүний үйлсийг Харь үндэстнүүд харж, үйлсээс нь үүдээд Түүнийг Төгс Хүчит гэж дуудна. Түүний үгс биелэх болно, удахгүй биелэх болно.
III
Бурхан хүмүүст Өөрийгөө Израилийн Бурхан, Харь үндэстнүүд, хараагдсан хүмүүсийн ч Бурхан гэдгээ мэдүүлнэ. Бүх бүтээлийн Бурхан гэдгээ хүмүүст харуулна. Энэ бол Түүний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн зорилго, эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил. Тэдгээр нь удахгүй биелэх болно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-ѳѳс шинэчлэн найруулав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд