Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 218

2021-11-22

Хэдэн мянган жилийн турш Миний удирдсаар ирсэн ажил эцсийн өдрүүдэд л хүнд бүрэн илчлэгддэг. Одоо л Би хүнд Өөрийн удирдлагын нууцыг бүрэн нээж байгаа бөгөөд Хүн Миний ажлын зорилгыг мэдэж аваад зогсохгүй, Миний бүх нууцын талаар ойлголттой болсон. Санааг нь зовоодог хүрэх газрынх нь тухай бүх зүйлийг Би хүнд хэлсэн. 5,900 гаруй жилийн турш далдалж байсан Өөрийнхөө бүх нууцыг Би аль хэдийн хүнд дэлгэсэн. Ехова гэж хэн бэ? Мессиа гэж хэн бэ? Есүс гэж хэн бэ? Та нар энэ бүхнийг мэдэх ёстой. Миний ажлын эргэлтийн цэг энэ хэдэн нэрд бий. Та нар үүнийг ойлгов уу? Миний ариун нэрийг хэрхэн тунхаглах ёстой вэ? Намайг аль нэг нэрээр минь дуудаж гуйдаг үндэстнүүдэд Миний нэрийг хэрхэн түгээх ёстой вэ? Миний ажил өргөжиж байгаа бөгөөд Би ажлаа аливаа бүх үндэстэнд бүхэлд нь түгээнэ. Миний ажил та нарын дотор нэгэнт хэрэгжсэн тул Ехова Израилд Давидын гэрийн хоньчдыг бут ниргэсэнтэй адилаар Би та нарыг бут ниргэж, үндэстэн бүрийн дунд тараан бутаргана. Учир нь, эцсийн өдрүүдэд Би бүх үндэстнийг хэдэн хэсэг бутартал нь няц дарах бөгөөд ард түмнийг нь шинээр хуваарилна. Намайг дахин эргэж ирэхэд үндэстнүүд Миний дүрэлзэх галаар тогтоосон хилээр аль хэдийн хуваагдчихсан байх болно. Тэр үед Би хүн төрөлхтөнд Өөрийгөө төөнөх нар мэт шинээр илэрхийлж, тэдний хэзээ ч харж байгаагүй Ариун Нэгний дүрээр Өөрийгөө ил тод харуулж, урьд Ехова Би Иудейн овгуудын дунд алхаж байсантайгаа адилаар үй олон үндэстний дунд алхана. Тэр цагаас эхлэн Би газар дээрх хүн төрөлхтний амьдралыг зална. Тэнд тэд Миний алдар сууг гарцаагүй харах ба өөрсдийнх нь амьдралыг залж чиглүүлэх агаар дахь үүлэн баганыг харах нь гарцаагүй, учир нь Би ариун газарт илрэх болно. Хүн Миний зөвт байдлын өдрийг, түүнчлэн Миний алдар суут илрэлийг харна. Тэр нь Би газар дээр ноёрхол тогтоож, Өөрийн олон хөвгүүнийг алдар суу руу аваачих үе байх болно. Газар дээрх хүмүүс хаа сайгүй мэхийх бөгөөд Миний асрыг хүн төрөлхтний дунд, Миний өнөөдрийн хэрэгжүүлж буй ажлын хадан дээр бат бэх босгоно. Хүмүүс бас сүмд Надад үйлчилнэ. Бохир, жигшүүрт зүйлсэд дарагдсан тахилын ширээг Би яйртал цохиод шинээр хийнэ. Нялх хурга, тугалуудыг ариун тахилын ширээн дээр овоолно. Би өнөөдрийн сүмийг буулгаад шинийг барина. Зэвүүн хүмүүсээр дүүрсэн, одоо байгаа сүм нурах бөгөөд Миний барьсан сүм Надад үнэнч зарц нараар дүүрнэ. Тэд Миний сүмийн суу алдрын төлөө дахин нэг өндийн босож, Надад үйлчилнэ. Намайг агуу алдар суу хүртэх тэр өдрийг та нар гарцаагүй харах ба Би хуучин сүмийг буулгаад шинийг барих тэр өдрийг ч гарцаагүй харна. Түүнчлэн Миний асар хүний ертөнцөд хүрч ирэх тэр өдрийг та нар гарцаагүй харна. Би сүмийг хэмх цохимогцоо Намайг бууж ирэхийг харах хүмүүсийн нүдэн дээр Өөрийнхөө асрыг хүний ертөнцөд авчирна. Бүх үндэстнийг бут цохисныхоо дараа Би тэднийг нэг дор шинээр цуглуулж, тэр цагаас Өөрийн сүмийг барьж, Өөрийн тахилын ширээг тавина, тэгснээр бүгд Надад тахил өргөж, Миний сүмд Надад үйлчилж, Харь үндэстэн дэх Миний ажилд өөрсдийгөө үнэнчээр зориулах болно. Тэд өнөөгийн израилчууд шиг тахилчийн өмсгөл, титмээр гоёх ба Ехова Миний алдар суу тэдний дунд дуурьсаж, Миний сүр жавхлан тэдний дээр эргэлдэж, тэдэнтэй хамт орших болно. Харь үндэстнүүд дэх Миний ажил ч бас ийм маягаар гүйцэлдэнэ. Харь үндэстнүүд дэх Миний ажил Израилд хийсэн Миний ажил шиг байх болно, яагаад гэвэл, Би Израил дахь ажлаа өргөжүүлж, үүнийгээ Харь үндэстнүүдэд түгээх юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-ѳѳс

Бурханы асар дэлхийд ирлээ

Намайг эргэн ирэхэд Миний дүрэлзсэн дөлөөр тогтоогдсон хилийн дагуу улс орнууд хуваагдсан байх болно. Би төөнөх нар, Ариун Нэгний дүрээр үзэгдэж, Иудейн овгуудаар Ехова алхсан шиг улс орнууд дунд алхана. Би хүний амьдралыг үүлэн баганаар зална. Би ариун газарт илэрдэг учраас Миний алдрыг тэд харна. Газар дээр хаанчилж, Өөрийн хөвгүүдийг алдар луу аваачихад Миний зөвт байдлын өдрийг, Миний алдар суут илрэлтийг тэд харна. Хүн бөхийж, өнөөдөр Миний хийж буй ажлын хадан дээр Миний асар тэдний дунд босно. Би бохир тахилын ширээг нурааж, шинийг барина. Хурга, тугалыг тахилын ширээн дээр овоолсон сүмд хүн Надад үйлчилнэ. Сүмийг нурааж, шинийг барих үедээ Би агуу алдрыг хүлээн авах өдрийг та нар харна. Миний асар газарт буухыг та нар харах болно. Миний бууж ирэхийг хүн харахтай энэ ижил байх болно.

Бүх улс орныг бут цохисныхоо дараа Би шинээр цуглуулна, Өөрийн сүмийг барьж, тахилын ширээг босгоно. тэгснээр бүгд Надад тахил өргөж, үйлчлэн, харь үндэстэн дэх Миний ажилд өөрсдийгөө зориулна. Тэд бүгд тахилчны өмсгөл, титмээр гоёсон өнөөгийн израильчууд шиг байх болно. Миний алдар суу тэдний дунд дуурьсах болно. Миний сүр жавхлан элэн хальж, тэдний дунд орших болно. Хүн бөхийж, өнөөдөр Миний хийж буй ажлын хадан дээр Миний асар тэдний дунд босно. Би бохир тахилын ширээг нурааж, шинийг барина. Хурга, тугалыг тахилын ширээн дээр овоолсон сүмд хүн Надад үйлчилнэ. Сүмийг нурааж, шинийг барих үедээ Би агуу алдрыг хүлээн авах өдрийг та нар харна. Миний асар газарт буухыг та нар харах болно. Миний бууж ирэхийг хүн харахтай энэ ижил байх болно.

Израильд ажилласантайгаа адилаар Би Харь үндэстнүүдэд ажиллана. Би Өөрийн ажлыг Израильд өргөжүүлэн, Харь үндэстнүүдэд түгээх болно. Хүн бөхийж, өнөөдөр Миний хийж буй ажлын хадан дээр Миний асар тэдний дунд босно. Би бохир тахилын ширээг нурааж, шинийг барина. Хурга, тугалыг тахилын ширээн дээр овоолсон сүмд хүн Надад үйлчилнэ. Сүмийг нурааж, шинийг барих үедээ Би агуу алдрыг хүлээн авах өдрийг та нар харна. Миний асар газарт буухыг та нар харах болно. Миний бууж ирэхийг хүн харахтай энэ ижил, Миний бууж ирэхийг хүн харахтай ижил, Миний бууж ирэхийг хүн харахтай ижил байх болно.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих