Христийн сүмийн дуу “Хүн төрөлхтөн хувь заяагаа удирдаж чадахгүй”
2021-02-25
Ⅰ
Өдөр бүр чи хаашаа явах юм бэ?
Чи юу хэлж, хийх юм бэ?
Чи хэнтэй, эсвэл юутай тулгарах вэ?
Үүнийг чи тааварлаж чадна гэж үү?
Чи тохиолдох зүйлийг урьдаас мэдэх үү?
Тэдгээр нь хэрхэн өрнөхийг чи удирдаж чадах уу?
Үгүй ээ, чи чадахгүй, чи харахгүй.
Олон зүйл чиний хүссэнээр өрнөдөггүй.
Хүн өөрийн хувь заяаг удирдаж чадахгүй.
Өдөр тутмын жижиг зүйлээс
хүний бүхэл амьдралын хувь заяа хүртэл.
Бүтээгчийн төлөвлөгөө, дээд эрхийг
илчилдэггүй зүйл үгүй билээ,
Түүний эрх мэдлийг давах аргагүй,
Түүний эрх мэдэл эрхэм дээд.
Энэ бол мөнхийн үнэн билээ.
Хүн өөрийн хувь заяаг удирдаж чадахгүй.
Ⅱ
Өдөр тутмын жижиг зүйлс,
тэдгээрийн илэрдэг арга зам,
явагддаг хэв маяг нь
хүн төрөлхтөнд ямар ч зүйл
таамгаар тохиолддоггүй,
эдгээр зүйлийн хөгждөг үйл явц,
тэдгээрийн зайлшгүй байдлыг
хүний хүслээр өөрчилж болохгүй гэдгийг
хүн төрөлхтөнд байнга сануулж байдаг.
Энэ бол тэдний чадвараас давсан зүйл.
Хүн өөрийн хувь заяаг удирдаж чадахгүй.
Бүтээгчийн төлөвлөгөө, дээд эрхийг
илэрхийлдэггүй зүйл үгүй билээ,
Түүний эрх мэдлийг давах аргагүй,
Түүний эрх мэдэл эрхэм дээд.
Энэ бол мөнхийн үнэн билээ.
Хүн өөрийн хувь заяаг удирдаж чадахгүй.
Ⅲ
Тохиолдол бүр нь хүн төрөлхтөнд Бүтээгчийн
сэрэмжлүүлгийг дамжуулдаг.
Энэ нь хүмүүс өөрсдийн
хувь заяаг хянаж чадахгүй гэсэн
санааг илгээдэг.
Үүний зэрэгцээ үйл явдал бүр нь
хувь заяагаа гартаа авах гэсэн
хүн төрөлхтний зэрлэг,
хий дэмий хүсэл эрмэлзэлд няцаалт өгдөг.
Хүн өөрийн хувь заяаг удирдаж чадахгүй.
Тэдгээр нь хүмүүсийн чихийг ээлж дараалан
хүчтэй алгадахтай адил билээ.
Тэдгээр нь эцсийн эцэст
хэн тэдний хувь заяаг захирч,
хянаж байдгийг дахин эргэцүүлэн бодоход
хүн төрөлхтнийг хүчээр хүргэж,
хүчтэй алгадахтай адил билээ.
Тэдний хүсэл нь удаа дараалан нурж унадаг.
Тэдний эрмэлзэл нь бүтэлгүйтдэг.
Тэд бүх бодит байдал, өөрсдийн хувь заяаг
хүлээн зөвшөөрөхөд хүрдэг.
Тэд Тэнгэрийн хүсэл, Бүтээгчийн дээд эрхийг
Өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрөхөд хүрдэг.
Бүтээгчийн төлөвлөгөө, дээд эрхийг
илэрхийлдэггүй зүйл үгүй билээ,
Түүний эрх мэдлийг давах аргагүй,
Түүний эрх мэдэл эрхэм дээд.
Энэ бол мөнхийн үнэн билээ.
Хүн өөрийн хувь заяаг удирдаж чадахгүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд