Христийн сүмийн магтан дуу “Манай чуулганы амьдрал үнэхээр сайхан”

2017-08-26

Бие махбод болсон Төгс Хүчит Бурхан минь,

бид чангаар дуулан Танд магтаал өргөдөг.

Та биднийг хаанчлалын амьдралд авчирдаг.

Хаанчлалын хүмүүс бид Таны баян тансан цайллага дээр,

Таны үгийг эдлэн ялзралаасаа цэвэршин байна.

Таны үг биднийг удирдан бид Таныг ойрхон дагана.

Сатаны зан чанараасaa бид хагацсан нь Бурханы нигүүлсэл.

Бид Бурханы үгийг эдлэн Түүний өмнө шинэ амьдралаар амьдарна.

Бурханы зүрх сэтгэлд анхаар, Түүнийг үнэнээр хайрла, Түүнд талархаж, магт.

Ла ла ла ла ла ... ла ла ла ла ла ...

Бурханы үг бол үнэн бас бидэнд амь өгдөг гэдэгт итгэ.

Ариун Сүнс бидний дээр ажиллаж, бид Бурханы үгийн талаар нөхөрлөдөг, үнэнийг ойлгодог.

Өөрсдийгөө хоосол, энгийн ба нээлттэй бай, зөв шударга хүн байж хэвш.

Бидний зүрх сэтгэлийг баяр хөөрөөр дүүргэж

үнэн биднийг чөлөөлөн эрх чөлөөтэй болгодог.

Манай чуулганы амьдрал үнэхээр сайхан, бүх гэгээнтнүүд сэргэн идэвхжсэн.

Бид үнэний талаар нөхөрлөдөг, бие биедээ тусалдаг,

бидний амь хурдацтай өсөж хөгждөг.

Шүүлтийг хүлээж ав, үнэнийг хэрэгжүүл, Бурханы үгэн дунд амьдар.

Бурханы зүрх сэтгэлийг ханамжтай байлгахын тулд

үнэний бодит байдлыг амьдран гарга.

Ла ла ла ла ла ... ла ла ла ла ла ...

Ах дүүс, эгч дүүс бид эв найртай зохицон нийцдэг.

Бид үүрэг хариуцлагаа харилцан уялдаатайгаар гүйцэтгэж

Бурханы үгсийг дамжуулдаг, туршлагаасаа хуваалцдаг.

Үнэнд захирагд, бодит байдал руу орж,

Бурханыг сэтгэл ханамжтай байлга.

Бурханы хайранд амьдарч бид Бурханыг мөнхөд магтана.

Ла ла ла ла ла ... ла ла ла ла ла

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя" номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих