
Магтан дууны бүжиг “Төгс Хүчит Бурханыг магтан дуулъя”
2025-03-06
I
Төгс Хүчит Бурхан, хайр татам Бурхан Таныг бид үүрд магтан дуулна,
Та бол гарч ирсэн цор ганц жинхэнэ Бурхан,
алдар суутай ирсэн Аврагч.
Хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд
Та хоёр удаа бие махбодтой болсон.
Та өнөөдрийг хүртэл үг хэлж, ажиллаж, хүн төрөлхтнийг залж чиглүүлж ирсэн.
Та ихээхэн хавчлага, шаналлыг туулж,
доромжлолыг тэвчиж, энэ эрин үед гологдсон.
Та хамаг хөлс хүч, цусаараа төлөөс төлсөн;
энэ нь Таны хайрыг бүрэн илчилсэн.
Таны үгээс бид Таны үйл хэргийг харж, Таны хайр татам байдлыг мэддэг.
Таны зөвт байдал, Таны ариун байдал,
Таны санаа зорилго бүгд бидэнд илчлэгдсэн.
Таны үг биднийг байлдан дагуулж, авардаг,
Та хүний мөнхийн хайрыг хүртвээс зохилтой.
Өө Төгс Хүчит Бурхан минь, бид үүрд Таныг хайрлаж,
Таныг дуулгавартай дагаж, Таныг гэрчилнэ!
II
Төгс Хүчит Бурхан, хайр татам Бурхан Таныг бид үүрд магтан дуулна,
Та үнэнийг илэрхийлж, биднийг аварч, биднийг Өөрийнхөө дэргэд амьдруулдаг.
Та үгээрээ биднийг усалж, хангадаг,
биднийг төгс болгохын тулд шалгалт ашигладаг.
Таны үгийг туулж, үнэнийг ойлгосны дараа
бидний амь тогтмол өсдөг.
Та биднийг шүүж, ариусгадаг,
бид завхралаа хаяж, шинэ хүмүүс болдог.
Та бол үнэн, зам, амь билээ.
Та бидний элэгсэг, хүндлүүштэй хайрт билээ.
Бид Таныг магтан дуулдаг,
бид Таны зөвт зан чанарыг магтдаг.
Бид Таныг гэх хайр, хүндлэлээ илэрхийлэн бүжиглэдэг.
Та Сатаныг ялж, биднийг бүрэн аварч, бүх алдрыг олж авсан.
Өө Төгс Хүчит Бурхан минь, бид үүрд Таныг хайрлаж,
Таныг дуулгавартай дагаж, Таныг гэрчилнэ!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд