Христийн сүмийн дуу “Үнэн замыг эрж хайх зарчмууд” (үгтэй)

Христийн сүмийн дуу “Үнэн замыг эрж хайх зарчмууд” (үгтэй)

61 |2020-02-26

Ямар үндсэн зарчмууд үнэн замыг заадаг вэ?

Сүнс ажиллаж, үнэн илэрхийлэгдэж байгаа эсэхийг хар;

хэнийг гэрчилж, юу авчирч байгааг хар.

Учир нь Бурханд итгэх нь

Бурханы Сүнсэнд итгэхийг хэлдэг.

Бие махбодтой Бурханд итгэх итгэл нь

Тэр бол Бурханы Сүнсний биелэл гэдэг итгэл юм.

Тэр махан бие Бурханы Сүнсээс ирсэн,

Тэр бол махбод болсон Үг билээ.

Үнэн зам. Үнэн зам. Үнэн зам.

Энэ замд үнэн байгаа эсэхийг чи харах ёстой.

Үнэн бол энгийн хүний амь зан чанар,

хэвийн мэдрэмж, ойлголт, мэргэн ухаан,

хүн байх үндсэн мэдлэг.

Бүтээлийн цаг үед Бурхан үнэнийг хүнд зориулсан.

Зам нь хэвийн амьдралд хөтөлдөг үү?

Үнэн нь хэвийн хүн чанарыг шаарддаг уу?

Энэ нь бодитой, цагаа олсон уу?

Энэ замд үнэн байвал, хүний туршлага бодитой,

хүн чанар, мэдрэмж нь бүрэн,

Сүнслэг амьдрал, махан биеийн амьдрал нь эмх цэгцтэй,

сэтгэл хөдлөл нь хэвийн байна.

Үнэн зам. Үнэн зам. Үнэн зам.

Үнэн замыг таних бас нэгэн дүрэм бий.

Бурханы тухай мэдлэгээ, өсгөхөд

энэ зам хүнд тусалдаг уу?

Үнэн нь хүний зүрхэнд Бурханыг гэх хайрыг өдөөж,

хүнийг Түүн рүү ойртуулах болно.

Үнэн нь бодит байдлыг авчирч, амийн хангалтыг өгдөг.

Эдгээр зарчмыг олж, үнэн замыг олоорой.

Үнэн зам. Үнэн зам. Үнэн зам.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах