Христийн сүмийн дуу “Бурханд итгэх хүний итгэлд байх ёстой зорилго” (Lyrics)
2020-05-16
Бурханд итгэх бодит итгэл бол
үгийг нь амийнхаа бодит байдал гэж хүлээн авч,
Бурханыг жинхэнээсээ хайрлахын тулд
үгээс нь Түүнийг мэдэх явдал билээ.
Тодруулбал Бурханд итгэх итгэл нь
Түүнийг дуулгавартай дагаж, хайрлаж,
Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх явдал.
Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ.
Түүний хайр татам байдал,
Тэр ямар хүндлүүштэй тухай,
бүтээлүүдээ хэрхэн аварч, төгс болгодог тухай
мэдлэгийг мэдэж ав.
Энэ бол чиний
Бурханд итгэхдээ эзэмших ёстой зүйл.
Бурханд итгэх итгэл нь
зөвхөн тэмдэг гайхамшгийг
харахын тулд байх ёсгүй,
бас зөвхөн махан биеийн чинь төлөө ч
байх ёсгүй.
Энэ бол Бурханыг мэдэж,
дуулгавартай дагаж чаддаг байх хайгуул,
Петр шиг үхэн үхтэлээ
Түүнд дуулгавартай байх явдал.
Үндсэндээ итгэлээр л үүнд хүрдэг.
Бурханд итгэх итгэл нь чиний амьдрал
махан биеийнхээс Бурханыг хайрлах,
төрөлх чанараас Бурханы оршихуй дахь
амьдрал болж өөрчлөгдсөн замнал юм.
Бурханы хамгаалалт, халамж дор амьдрахын тулд
Сатаны эзэмшил дороос гарч,
махан биедээ захирагдалгүй
Бурханд дуулгавартай байх явдал юм.
Энэ нь зүрх сэтгэлийг чинь олж авч
чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож,
сатанлаг зан чанараасаа
өөрийгөө чөлөөлөх явдал билээ.
Бурханд итгэх нь үндсэндээ
Түүний хүч чадал, алдар чам дээр илрэх явдал.
Бурханд итгэх итгэл нь
зөвхөн тэмдэг гайхамшгийг
харахын тулд байх ёсгүй,
бас зөвхөн махан биеийн чинь төлөө ч
байх ёсгүй.
Энэ бол Бурханыг мэдэж,
дуулгавартай дагаж чаддаг байх хайгуул,
Петр шиг үхэн үхтэлээ
Түүнд дуулгавартай байх явдал.
Үндсэндээ итгэлээр л үүнд хүрдэг.
Энэ нь, Бурханы хүч чадал,
алдар суу чам дээр харагдсанаар
чи Бурханы хүслийг биелүүлж,
Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн төлөө.
Чи Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чадна.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд