Бурханы үгийн магтан дуу “Товойлгогч болон үйлчлэх нь насан туршийн ерөөл билээ” (Lyrics)

2020-05-22

Та нар Бурхантай адил ертөнцөд,

энэ бузар газарт Түүнтэй хамт амьдардаг тул

Түүнийг товойлгогчид болж, аврагдсан.

Тэр бие махбод болоогүй байсан бол

хэн та нарт өршөөл үзүүлэх юм бэ?

Дорд хүмүүс та нарыг хэн халамжлах юм бэ?

Хэн та нарт анхаарал хандуулах билээ?

Бие махбодтой Бурхан

та нарын дунд ажиллаагүй бол

өмнө нь хэний ч хүртээгүй авралыг

та нар хэдийд олж авч чадах вэ?

Хэрвээ Бурхан та нарыг анхаарч,

нүглийг чинь шүүхээр махбод болоогүй бол

та нар хэдийн Үхэгсдийн оронд унах бус уу?

Товойлгогч байх ажил нь

та нарт тохиромжтой, үүний ачаар

Бурханы шүүлтийн авралыг

та нар олж авсан билээ.

Жинхэнэ товойлгогч болох нь

ерөөлтэй биш гэж үү?

Та нар ердөө л товойлгогч атлаа

урьд аваагүй аврал хүртсэн.

Бурхан махбод болж,

Өөрийгөө даруу болгоогүй бол

Бурханы зөвт байдлын товойлгогч байх

ямар эрх та нарт байх вэ?

Бурхан махбод болсон тул

та нар товойлгогч болж,

ийм агуу авралыг олж аваагүй гэж үү?

Тэр махбод болсноор та нар аврагдсан.

Бие махбодтой Бурхан

та нарын дунд амьдраагүй бол

та нар газар дээрх тамд гахай нохойноос дор

амьдрах байснаа мэдэх үү?

Та нар Түүний махбодын ажлын товойлгогчид тул

шүүлт болон гэсгээлтийг олж аваагүй гэж үү?

Товойлгогч байх ажил нь

та нарт тохиромжтой, үүний ачаар

Бурханы шүүлтийн авралыг

та нар олж авсан билээ.

Жинхэнэ товойлгогч болох нь

ерөөлтэй биш гэж үү?

Та нар ердөө л товойлгогч атлаа

урьд аваагүй аврал хүртсэн.

Товойлгогч байх нь та нарын үүрэг,

хожим эдлэх мөнхийн ерөөл чинь

та нарын хүртэх шагнал байх болно.

Олж авдаг зүйл чинь зуурдын мэдлэг биш,

харин бүр их ерөөл,

амийн мөнхийн үргэлжлэл билээ.

Товойлгогч байх ажил нь

та нарт тохиромжтой, үүний ачаар

Бурханы шүүлтийн авралыг

та нар олж авсан билээ.

Жинхэнэ товойлгогч болох нь

ерөөлтэй биш гэж үү?

Та нар ердөө л товойлгогч атлаа

урьд аваагүй аврал хүртсэн.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих