Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 128

2020-11-15

Хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийхийн тулд, Өөрийгөө хүнд биечлэн илчилж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгохын тулд Бурхан газар дээр ирсэн; энэ нь жижиг зүйл гэж үү? Энэ нь үнэхээр амаргүй зүйл! Энэ нь хүний төсөөлдөг шигээр, Бурхан ирсэн болохоор хүн Түүнийг харж, Бурхан бол бодитой бөгөөд бүдэг бадаг, хий хоосон биш, мөн Бурхан бол сүрлэг боловч бас даруухан гэдгийг ойлгож авдаг юм биш. Энэ нь тийм энгийн байж болох уу? Сатан хүний махан биеийг ялзруулсан учраас л Бурханы аврахаар зорьж буй нэгэн бол хүн бөгөөд Сатантай тулалдаж, хүнийг биечлэн хариулахын тулд Бурхан махан биетэй болох ёстой болсон. Зөвхөн энэ нь л Түүний ажилд ашигтай юм. Хоёр удаа Бие махбодтой болсон Бурханы хоёр махан бие нь Сатаныг ялахын тулд оршсон ба мөн хүнийг аврахын тулд оршин байсан. Учир нь Сатантай тулалдах нэгэн бол, Бурханы Сүнс ч бай эсвэл бие махбодтой болсон Бурхан ч бай хамаагүй энэ нь зөвхөн Бурхан л байх юм. Товчхондоо Сатантай тулалдах нэгэн нь Сатанаар ялзруулагдсан хүн байх нь бүү хэл, тэнгэрэлчүүд ч байж чадахгүй. Тэнгэрэлчүүд үүнийг хийхэд хүчин мөхөсдөх бөгөөд хүн бол бүр ч чадалгүй. Иймээс хэрвээ Бурхан хүний амийн төлөө ажиллахыг хүсвэл, хэрвээ Тэр хүн дээр ажиллахын тулд биечлэн газар дээр ирэхийг хүсвэл, Тэр бие махбод болох ёстой, өөрөөр хэлбэл Тэр махан биед орж Өөрийн төрөлхийн ялгамж чанар болон Өөрийн хийх ёстой ажлын хамтаар хүмүүсийн дунд ирж хүнийг биечлэн аврах ёстой. Хэрвээ тэгэхгүй бол энэ ажлыг Бурханы Сүнс эсвэл хүн хийвэл энэхүү тулаан нь үр дүнд хүрэхгүй үүрд бүтэлгүйтэх ба хэзээ ч төгсөхгүй байх юм. Сатаны эсрэг дайнд биечлэн явахын тулд Бурхан махан биетэй болсон үед л хүн аврагдах боломжтой болно. Цаашлаад зөвхөн тэр үед л Сатан шившиглэгдэж, ашиглах ямар ч боломжгүй эсвэл хэрэгжүүлэх ямар ч арга мэхгүй үлдэх болно. Бие махбодтой болсон Бурханаар хийгдсэн ажлыг Бурханы Сүнс биелүүлэх аргагүй, тэр ч бүү хэл үүнийг ямар ч махан биетэй хүн Бурханы өмнөөс хийх чадваргүй, учир нь Түүний хийдэг ажил нь хүний амийн төлөө бөгөөд хүний ялзармал зан чанарыг өөрчлөхийн төлөө билээ. Хүн энэ тулаанд оролцсон бол тэр өрөвдөлтэйгээр сандран зугтах байсан ба хүний ялзармал зан чанарыг өөрчлөх чадваргүй байх байсан. Тэр хүнийг загалмайнаас аварч эсвэл бүх тэрслүү хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадахгүй байх байсан, гэхдээ зарчмын дагуу өчүүхэн хуучин ажлыг буюу Сатаныг ялахтай хамаагүй, өөр ажлыг хийж чадах байсан. Иймд санаа зовж яах юм бэ? Сатаныг ялах нь байтугай хүн төрөлхтнийг ч олж авч чадахгүй ажлын ач холбогдол нь юу вэ? Иймээс Сатантай хийх тулааныг зөвхөн Бурхан Өөрөө л хийж чадах ба үүнийг ямар ч хүн хийх чадваргүй юм. Хүний үүрэг бол дуулгавартай байж дагах, учир нь хүн шинэ эринийг нээх ажлыг хийх чадваргүй, мөн цаашлаад Сатантай тулалдах ажлыг хэрэгжүүлэх чадваргүй. Хүн Бурханы Өөрийн удирдлага дор Бүтээгчийн сэтгэлийг хангалуун байлгаж л чадах ба үүгээр дамжуулан Сатан ялагдана; энэ бол хүний хийж чадах цорын ганц зүйл юм. Иймээс шинэ тулаан эхлэх бүрд, өөрөөр хэлбэл шинэ эрин үеийн ажил эхлэх болгонд, энэхүү ажил нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг, үүгээр дамжуулан Тэр бүхий л эрин үеийг удирдаж, бүх хүн төрөлхтний төлөө шинэ замыг нээдэг. Шинэ эрин үе бүрийн үүрийн гэгээ нь Сатантай хийх тулааны шинэ эхлэл юм, үүгээр дамжуулан хүн илүү шинэ, илүү үзэсгэлэнтэй ертөнцөд болон Бурханаар Өөрөөр нь удирдуулсан шинэ эрин үед ордог. Хүн бол бүх зүйлийн эзэн боловч олж авсан хүмүүс нь Сатантай хийсэн бүх тулааны үр жимс болох болно. Сатан бол бүх зүйлийг ялзруулагч, энэ нь бүх тулааны дараах ялагдагч, мөн түүнчлэн эдгээр тулааны дараа шийтгэгдэх нэгэн билээ. Бурхан, хүн, Сатан гурвын дундаас зөвхөн Сатан л жигшигдэн, гологдох нэгэн юм. Сатаны авсан боловч Бурханы буцаан аваагүй хүмүүс нь Сатаны өмнөөс шийтгэл хүлээн авах хүмүүс болох болно. Энэ гурваас зөвхөн Бурхан л бүх зүйлээр шүтэгдэх ёстой. Сатанаар ялзруулагдсан ч Бурханы буцаан авсан хүмүүс болон Бурханы замыг дагадаг хүмүүс нь Бурханы амлалтыг хүлээн авах хүмүүс болох ба Бурханы төлөө муу хүмүүсийг шүүх юм. Бурхан гарцаагүй ялалт авчирна, Сатан гарцаагүй ялагдах болно, гэхдээ хүмүүсийн дунд ч гэсэн ялах хүмүүс, ялагдах хүмүүс гэж байх болно. Ялсан хүмүүс нь Ялагчид хамаарах ба, ялагдсан хүмүүс нь ялагдагчид хамаарах болно; тэд тус бүрдээ өөрсдийн төрлийн дагуу ангилагдаж байгаа ба энэ нь Бурханы ажлын эцсийн үр дүн, энэ нь мөн Бурханы ажлын зорилго бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы удирдлагын төлөвлөгөөний үндсэн ажлын цөм нь хүний аврал дээр төвлөрдөг ба Бурхан үндсэндээ энэ цөмийн төлөө, энэ ажлын төлөө, Сатаныг ялахын тулд махан биетэй болдог. Бурхан анх удаа махан биетэй болсон нь ч гэсэн Сатаныг ялахын тулд байсан: Эхний тулааны ажлыг дуусгахын тулд Тэр биечлэн махан биетэй болж, загалмайд биечлэн цовдлогдсон ба энэ нь хүн төрөлхтний авралын ажил байсан. Үүнтэй адилаар, ажлын энэ үе шат нь ч гэсэн хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг хэлж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгохын тулд махан биетэй болсон Бурханаар биечлэн хийгддэг. Мэдээж Тэр зам зуураа зарим нэг өөр ажлыг хийх нь гарцаагүй боловч Тэр Өөрийн ажлыг биечлэн хийж байгаагийн үндсэн шалтгаан нь Сатаныг ялахын төлөө, хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө болон энэ хүмүүсийг авахын төлөө юм. Иймээс бие махбодтой болсон Бурханы ажил нь үнэхээр амаргүй. Хэрвээ Түүний зорилго нь, Бурхан бол даруу нууцлаг бөгөөд Бурхан бол бодитой гэдгийг хүмүүст харуулах байсан бол, хэрвээ зөвхөн энэ ажлыг хийхийн төлөө л байсан бол махан биетэй болох хэрэггүй байв. Бурхан махан биетэй болоогүй ч гэсэн, Өөрийн даруу байдал, нууцлаг байдал, Өөрийн агуу байдал, ариун байдлыг хүнд шууд илчилж чадна, гэхдээ тэр зүйлс нь хүнийг удирдах ажилтай ямар ч хамаагүй. Тэдгээр нь хүнийг аврах эсвэл хүнийг бүрэн төгс болгох чадваргүй, тэр ч бүү хэл Сатаныг ялж чадахгүй. Хэрвээ Сатаны ялагдал нь зөвхөн Сүнс сүнсний эсрэг хийх тулааныг агуулсан бол, тийм ажил нь бүр ч бага бодит үнэ цэнэтэй байх юм; энэ нь хүнийг олох чадваргүй ба хүний хувь заяа, хэтийн ирээдүйг баллах болно. Иймээс өнөөдрийн Бурханы ажил нь гүн гүнзгий ач холбогдолтой. Энэ нь зөвхөн хүн Түүнийг харж, хүний нүд нээгдэхийн төлөө эсвэл түүнийг бага зэргийн сэтгэл хөдлөл, зоригжуулалтаар хангахын төлөө биш юм; тийм ажил нь ямар ч ач холбогдолгүй. Хэрвээ чи зөвхөн ийм төрлийн мэдлэгийн талаар л ярих юм бол чи бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдлыг мэдэхгүй байгааг энэ нь батална.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих