Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 11
2020-06-05
Ажлын гурван үе шатыг яагаад ингэж дахин давтан дурдаад байна вэ? Эрин үеүд улиран өнгөрөх, нийгмийн хөгжил болон байгалийн өөрчлөгдөж буй дүр төрх бүгд ажлын гурван үе шатан дахь хувиралт өөрчлөлтийг дагадаг. Хүн төрөлхтөн Бурханы ажилтай хамт өөрчлөгддөг бөгөөд өөрөө хөгждөггүй. Бурханы ажлын гурван үе шатыг дурдах нь бүх бүтээл, бүх шашин болон урсгалуудын хүмүүсийг нэг Бурханы ноёрхол дор аваачихын тулд билээ. Чи ямар шашинд харьяалагддагаас үл хамааран эцэстээ бүгдээрээ Бурханы ноёрхол дор захирагдах болно. Зөвхөн Бурхан Өөрөө л энэ ажлыг гүйцэтгэж чадна; үүнийг ямар ч шашны тэргүүн хийж чадахгүй. Дэлхий дээр хэд хэдэн томоохон шашин байдаг ба тус бүрдээ өөрсдийн тэргүүнтэй буюу удирдагчтай байдаг бөгөөд дагалдагчид нь бүх дэлхий даяар янз бүрийн орнууд, бүс нутгуудад тархсан байдаг; том ч бай жижиг ч бай бүх орнууд дотроо олон янзын шашинтай байдаг. Гэсэн хэдий ч дэлхий дээр хэчнээн олон шашин байхаас үл хамааран орчлон ертөнц дээрх бүх хүмүүс эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнол нь шашны тэргүүн буюу удирдагчаар хөтлүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ямар нэг шашны тэргүүн буюу удирдагчаар хөтлүүлдэггүй; үүний оронд бүх хүн төрөлхтөн нь, тэнгэр газар, бүх зүйлийг мөн хүнийг бүтээсэн Бүтээгчээр удирдуулдаг ба энэ бол баримт юм. Хэдийгээр дэлхийд хэд хэдэн үндсэн шашин байдаг ч гэсэн хэчнээн агуу вэ гэдгээсээ үл хамааран тэд бүгд Бүтээгчийн ноёрхол дор оршдог бөгөөд тэдний аль нь ч энэ ноёрхлын хүрээг даван гарч чадахгүй. Хүн төрөлхтний хөгжил, нийгмийн ахиц дэвшил, байгалийн шинжлэх ухааны хөгжил нь тус бүрдээ Бүтээгчийн зохицуулалтаас салшгүй бөгөөд энэ ажил нь тодорхой нэгэн шашны тэргүүний хийж чадах зүйл биш юм. Шашны тэргүүнүүд бол тухайн шашны удирдагч төдий бөгөөд Бурханыг буюу тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн Нэгэнийг төлөөлж чадахгүй. Шашны тэргүүнүүд өөрийн шашин доторх бүх хүмүүсийг удирдаж чадна, гэвч тэнгэрийн доорх бүх бүтээлийг захирч чадахгүй—энэ бол хаа сайгүй хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Шашны тэргүүнүүд бол зүгээр л удирдагчид бөгөөд Бурхантай (Бүтээгчтэй) адил тэнцүү зогсож чадахгүй. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд Бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрөлхтөн анхнаасаа Бурханаар бүтээгдсэн бөгөөд шашнаас үл хамааран хүн бүхэн Бурханы ноёрхол дор эргэн очих болно—энэ нь зайлшгүй билээ. Зөвхөн Бурхан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бөгөөд бүх бүтээлийн доторх хамгийн дээд захирагч хүртэл Түүний ноёрхол дор эргэн очих ёстой. Хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэрээр хүн төрөлхтнийг тохиромжтой хүрэх газарт аваачиж чадахгүй ба хэн ч бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилж чадахгүй юм. Ехова Өөрөө хүн төрөлхтнийг бүтээж тус бүрийг нь төрөл зүйлийнх нь дагуу ангилсан ба төгсгөлийн цаг үе ирэхэд Тэр мөн л Өөрийн ажлыг Өөрөө хийж, бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилах болно—үүнийг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шат нь бүгдээрээ Бурханаар Өөрөөр хийгдсэн ба нэг Бурханаар хийгдсэн. Ажлын гурван үе шатны баримт нь Бурхан хүн төрөлхтнийг удирдсаны баримт, хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шатны төгсгөлд бүх зүйл өөрсдийн төрөл зүйлийн дагуу ангилагдах ба Бурханы ноёрхол дор эргэн очно, учир нь бүх орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин байхгүй. Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачих чадваргүй байх болно, харин дэлхийг бүтээсэн Тэр гарцаагүй үүнийг төгсгөлд нь аваачна, иймээс хэрвээ хүн, эрин үеийг төгсгөж чадахгүй, бие сэтгэлээ хөгжүүлэхэд нь л хүнд туслах төдий бол тэр гарцаагүй Бурхан биш байх ба гарцаагүй хүн төрөлхтний Эзэн биш байх юм. Тэр тийм агуу ажил хийх чадваргүй байх болно; тийм ажлыг биелүүлэх цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чадахгүй бүхэн нь гарцаагүй Бурханаас ондоо дайснууд юм. Хэрвээ тэдгээр нь гаж урсгал бол тэд Бурхантай зохицохгүй, мөн хэрвээ тэд Бурхантай зохицохгүй бол тэд Бурханы дайснууд билээ. Бүх ажил энэхүү нэг жинхэнэ Бурханаар хийгддэг ба бүх орчлон ертөнц энэ нэг Бурханд захирагддаг. Тэр Израильд эсвэл Хятадад ажиллаж байгаа эсэхээс үл хамааран, энэ ажил нь Сүнсээр эсвэл махан биеэр хийгдэж байгаа эсэхээс үл хамааран бүгд Бурханаар Өөрөөр нь хийгддэг ба өөр хэн ч хийж чадахгүй. Тэр бол эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөлд баригддаггүй, бүх хүн төрөлхтний Бурхан учраас ийм байдаг—энэ нь бүх үзэгдлүүдийн хамгийн агуу нь билээ. Бурханы бүтээл болохын хувьд хэрвээ чи Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы хүслийг ойлгохыг хүсвэл Бурханы ажлыг ойлгох ёстой, бүтээлийн төлөө Бурханы хүслийг ойлгох ёстой, Түүний удирдлагын төлөвлөгөөг ойлгох ёстой ба Түүний хийдэг ажлын бүх ач холбогдлыг ойлгох ёстой. Үүнийг ойлгодоггүй хүмүүс нь Бурханы бүтээл байх эрхгүй! Бурханы бүтээл болохын хувьд хэрвээ чи хаанаас ирснээ ойлгохгүй бол, хүн төрөлхтний түүхийг болон Бурханаар хийгдсэн бүх ажлыг ойлгохгүй бол, цаашлаад хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг ойлгохгүй, бүх хүн төрөлхтнийг хэн захирдгийг мэдэхгүй бол чи өөрийн үүргийг биелүүлэх чадваргүй байна. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн ба хүнийг газар дэлхий дээр бүтээснээсээ хойш Тэр түүнийг хэзээ ч орхиогүй. Ариун Сүнс хэзээ ч ажиллахаа больдоггүй, хүн төрөлхтнийг удирдахаа хэзээ ч зогсоогоогүй, хүн төрөлхтнийг хэзээ ч орхиогүй. Гэвч хүн төрөлхтөн Бурханыг мэдэх нь байтугай Бурхан байдгийг ч ухаараагүй, Бурханы бүх бүтээлүүдийн хувьд үүнээс илүү гутамшигтай зүйл байх уу? Бурхан Өөрөө хүнийг удирддаг боловч хүн Бурханы ажлыг ойлгодоггүй. Чи бол Бурханы бүтээл, гэсэн ч чи түүхээ ойлгодоггүй, чиний аянд хэн чамайг удирдаж байгааг мэддэггүй, Бурханы хийсэн ажлыг анзаарч хардаггүй ба иймээс Бурханыг мэдэж чаддаггүй. Хэрвээ чи одоо мэдэхгүй бол хэзээ ч Бурханыг гэрчлэх шалгуурыг хангаж чадахгүй. Өнөөдөр Бүтээгч Өөрөө дахин нэг удаа бүх хүмүүсийг удирдаж байгаа ба Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч чанар, аврал болон ер бусын байдлыг бүх хүмүүст харуулна. Гэсэн ч чи одоо ч ухаараагүй эсвэл ойлгоогүй—иймээс та нар авралыг хүлээн авахгүй хүмүүсийн нэг биш гэж үү? Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чадна. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүмүүс нь аврагдаж Бурханыг гэрчлэх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүмүүс нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба таягдагдах хүмүүс юм. Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханы ажлыг ухаардаггүй хүмүүс нь Бурханы мэдлэгт хүрэх чадваргүй бөгөөд тийм хүмүүс Бурханд гэрчлэл хийхгүй. Хэрвээ чи Бурханыг гэрчлэхийг хүсэж байвал Бурханыг мэдэх ёстой ба Бурханы ажлаар дамжин Бурханы тухай мэдлэгт хүрдэг. Ерөнхийдөө, хэрвээ чи Бурханыг мэдэхийг хүсвэл Бурханы ажлыг мэдэх ёстой: Бурханы ажлыг мэдэх нь хамгийн чухал зүйл юм. Ажлын гурван үе шат төгсгөлдөө очих үед Бурханыг гэрчлэх хүмүүсийн бүлэг, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэх болно. Эдгээр хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх боломжтой байх болно. Тэд хүн чанар, мэдрэмжийг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэгдэх ажил бөгөөд эдгээр хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биелэлт буюу Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм. Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы амлалт ба ерөөлийг хүлээн авч, эцсээ хүртэл үлдэх бүлэг байх ба Бурханы эрх мэдлийг эзэмшиж Бурханд гэрчлэл хийнэ. Та нарын доторх хүмүүс бүгдээрээ эсвэл ердөө хагас нь эсвэл цөөхөн хэд нь энэ бүлгийн гишүүд болж магадгүй—энэ нь та нарын хүсэл болоод эрэл хайгуулаас хамаарна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд