Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 24
2021-04-10
Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажил дээр тулгуурласан юм. Энэ нь Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөсний дараах шинэ эрин үеийн төлөөх ажил байсан. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн төлөө Өөрийн ажлыг үргэлжлүүлсээр л байсан, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагш хөгждөг. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусах үед шинэ ажил нь Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх болно. Энэ удаад бие махбод болсон нь Есүсийн ажил дууссаны дараах Бурханы хоёр дахь бие махбод бололт юм. Мэдээж, энэ бие махбод бололт дангаараа тохиодоггүй, харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурханы ажлын шинэ үе шат бүр шинэ эхлэл, шинэ эрин үеийг үргэлж авчирдаг. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, Түүний ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийдэг ба бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байдаг. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүн илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Эцсийн өдрүүдийн Христ Хаанчлалын эрийн үеийг авчирсан
I
Есүс хүний ертөнцөд ирэхдээ Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг авчирсан. Эцсийн өдрүүдэд Бурхан ахин нэг удаа махбод болж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаагаа махбодтой болсон Бурханыг хүлээн авдаг хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэн, Бурханы удирдамжийг хүлээж авна. Хүний нүгэл уучлагдсаны дараа шинэ эрин үе рүү хөтлөхөөр Бурхан эргэн махбод болсон. Эхэлсэн шүүлтийн ажил нь хүнийг өндөрт аваачсан. Захирагддаг хүмүүс дээд үнэнийг эдэлж, илүү агуу ерөөл хүртэж, үнэхээр гэрэлд амьдарна. Тэд үнэн, зам, амийг олж авна.
II
Есүс хүний дунд их ажил хийсэн. Хүн төрөлхтнийг золин аварсан нь Түүний гүйцээсэн ганц ажил. Тэр хүний нүглийн тахил болсон ч хүнийг бүх завхарсан зан чанар, бүх завхралаас нь салгаж чадаагүй. Хүнийг Сатанаас аврахын тулд Есүс нүглийг нь үүрэх болсон ч Бурхан хүнийг ариусгахад илүү их ажил шаардагдсан. Хүний нүгэл уучлагдсаны дараа шинэ эрин үе рүү хөтлөхөөр Бурхан эргэн махбод болсон. Эхэлсэн шүүлтийн ажил нь хүнийг өндөрт аваачсан. Захирагддаг хүмүүс дээд үнэнийг эдэлж, илүү агуу ерөөл хүртэж, үнэхээр гэрэлд амьдарна. Тэд үнэн, зам, амийг олж авна.
Хургыг дагаж шинэ дуу дуулъя
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд