Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 30

2020-08-20

Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил болгохоор зорьдог. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж Би яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Байлдан дагуулалтын ажил яагаад сүүлчийн үе шат вэ? Энэ нь яг нарийндаа төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулахын төлөө байдаг бус уу? Энэ нь гэсгээлт, шүүлтээр байлдан дагуулах ажлын явцад, жинхэнэ нүүр царайгаа харуулж, дараа нь төрлийнхөө дагуу ангилагдах боломжийг хүн бүрд олгохын төлөө байдаг бус уу? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа хэрэг гэж хэлэхийн оронд төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулж байгаа хэрэг гэж хэлсэн нь дээр байж магад. Энэ нь, хүмүүсийн нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг илчилж, улмаар ёрын муу, эсвэл зөв шударга эсэхийг нь шийдэх явдал юм. Байлдан дагуулалтын ажлын дараа сайныг шагнаж, мууг шийтгэх ажил явагддаг. Бүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүсийг бүхий л орчлон ертөнцөд Бурханы ажлыг түгээх дараагийн алхамд байрлуулна; байлдан дагуулагдаагүй хүмүүсийг харанхуйд байрлуулах ба тэд гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрлийнхөө дагуу ангилагдаж, мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж, дахин хэзээ ч нарны гэрлийг харахгүй бөгөөд зөв шударга хүмүүс сайны бүлэгт ангилагдан гэрлийг хүлээн авч, үүрд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойрхон байна; хүний төгсгөл түүний нүдэнд тодорхой харагдсан бөгөөд бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдана. Тэгвэл хүмүүс дор бүрнээ төрлөөрөө ангилагдахын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхлээд байлдан дагуулалтын бүх ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх илчлэлт нь гэсгээлтийн явцад, мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүх суудлын өмнө хийгддэг. Хүмүүсийг төрлийнх нь дагуу ангилах нь тэднийг анхдагч ангилал руу нь буцаах явдал биш, учир нь бүтээлийн цаг үед хүнийг бүтээхэд ердөө нэг төрлийн хүн байсан ба эрэгтэй, эмэгтэй хүний хооронд л зааг байсан. Олон өөр төрлийн хүн байгаагүй. Зөвхөн хэдэн мянган жилийн завхралын дараа л өөр өөр төрлийн хүмүүс гарч ирсэн бөгөөд зарим нь бузар диаволын эзэмшил дор, зарим нь муу ёрын диаволын эзэмшил дор, амийн замыг эрэлхийлдэг хүмүүс нь Төгс Хүчитийн ноёрхол дор гарч ирсэн. Ийм маягаар л хүмүүсийн дунд аажмаар анги давхарга бий болж, ингэснээр л хүмүүс, хүн төрөлхтний өнөр гэр бүл дотор хүмүүс тус тусын анги давхаргад хуваагдсан. Хүмүүс бүгд өөр өөр “эцэгтэй” болж эхэлсэн; хүн бүр бүхэлдээ Төгс Хүчитийн ноёрхол дор байдаг юм биш, учир нь хүн дэндүү тэрслүү. Зөв шударга шүүлт нь төрөл бүрийн хүний жинхэнэ төрхийг ил болгож, нууцлаг зүйл юу ч үлдээдэггүй. Гэрэлд хүн бүхэн жинхэнэ нүүр царайгаа харуулдаг. Өдгөө хүн анхных шигээ байхаа больж, өвөг дээдсийнх нь анхдагч төрх аль хэдийн үгүй болсон, учир нь Адам Евагийн тоо томшгүй олон үр удам хэдийнээ Сатанд олзлогдож, тэнгэрнарыг дахин хэзээ ч мэдэхээргүй болж, хүмүүс Сатаны бүх төрлийн хороор дүүрчээ. Тиймээс хүмүүс өөрсдөд нь тохирох хүрэх газартай байдаг. Түүнчлэн, өөр өөр хорынхоо үндсэн дээр тэд төрлөөрөө ангилагддаг, өөрөөр хэлбэл, тэд өнөөдөр байлдан дагуулагддаг хэмжээгээрээ ангилагддаг. Хүний төгсгөл нь дэлхий бүтээгдсэнээс хойш урьдчилан тогтоогдчихсон зүйл биш юм. Яагаад гэвэл, эхэндээ нэг л төрөл байсныг нийтэд нь “хүн төрөлхтөн” гэж нэрлэдэг байсан бөгөөд анх хүнийг Сатан завхруулаагүй байсан, мөн хүмүүс бүгд Бурханы гэрэлд амьдарч, ямар ч харанхуй нөмрөөгүй байв. Гэхдээ хүнийг Сатан завхруулсны дараа төрөл, зүйл бүрийн хүмүүс буюу нийтэд нь “хүн төрөлхтөн” гэж нэрлэдэг, эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн гэр бүлээс гарсан төрөл, зүйл бүрийн хүмүүс газар дэлхий даяар тархсан. Тэднийг бүгдийг нь өвөг дээдэс нь удирдан хөтөлж, хамгийн дээд өвөг дээдэс болох эрэгтэй, эмэгтэй хүнээс бүрдсэн хүн төрөлхтнөөс (өөрөөр хэлбэл, хамгийн дээд өвөг дээдэс болох анхдагч Адам, Ева хоёроос) холдуулжээ. Тухайн үед газар дээр амьдрахдаа Еховагаар удирдуулж байсан цорын ганц хүмүүс нь израильчууд байсан билээ. Бүхий л Израилиас (анхдагч гэр бүлийн овгоос гэсэн үг) төрөл бүрийн хүмүүс үүсэн гарч, дараа нь Еховагийн удирдамжийг алдсан юм. Энэ эртний хүмүүс хүний ертөнцийн хэрэг явдлуудыг огт мэдэлгүй, өвөг дээдсээ даган, өөрсдийн эзэмшсэн газар нутагтаа амьдарч ирсэн нь өнөөг хүртэл үргэлжилжээ. Тиймээс тэд Еховагаас хэрхэн хөндийрч, өнөөдрийг хүртэл төрөл бүрийн бузар чөтгөр болон муу ёрын сүнсээр хэрхэн завхруулагдсан тухайгаа мэдэхгүй хэвээр байдаг. Өнөөг хүртэл хамгийн гүн гүнзгий завхарч, хордсон хүмүүс—эцэстээ аврагдаж чадахгүй хүмүүс—өөрсдийг нь завхруулсан бузар диаволууд буюу өөрсдийн өвөг дээдэстэй хамт явахаас өөр сонголтгүй байх болно. Эцэстээ аврагдаж чадах хүмүүс хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар буюу аврагдаж, байлдан дагуулагдсан хүмүүст зориулсан төгсгөл рүү явна. Аврагдаж болох бүх хүнийг аврахын төлөө бүхнийг хийх болно—харин мэдрэмжгүй, засаршгүй хүмүүсийн хувьд, цорын ганц сонголт нь өвөг дээдсээ даган гэсгээлтийн ёроолгүй нүх рүү унах явдал юм. Чиний төгсгөл анхнаасаа урьдчилан тогтоогдсон ба одоо л илчлэгдлээ гэж бүү бод. Хэрвээ чи тэгж боддог бол хүн төрөлхтнийг анх бүтээх үед сатанлаг төрөл тусдаа бүтээгдээгүй гэдгийг мартаа юу? Адам, Ева хоёроос бүрдсэн (зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгдсэн гэсэн үг) цорын ганц хүн төрөлхтөн бүтээгдсэн гэдгийг мартчихаа юу? Хэрвээ чи анхнаасаа Сатаны үр удам байсан бол, Ехова хүнийг бүтээхдээ Өөрийн бүтээлд сатанлаг бүлгийг багтаасан гэсэн үг болох бус уу? Тэр үнэхээр тиймэрхүү зүйл хийх байсан гэж үү? Тэрээр Өөрийнхөө гэрчлэлийн төлөө хүнийг бүтээсэн; Өөрийнхөө алдрын төлөө хүнийг бүтээсэн. Санаатайгаар Өөрийг нь эсэргүүцэх Сатаны үр удмын төрлийг Тэр яагаад зориуд бүтээнэ гэж? Ехова яаж ийм зүйл хийж чадах юм бэ? Хэрвээ тэгсэн бол хэн Түүнийг зөвт Бурхан гэж хэлэх юм бэ? Та нарын зарим нь эцэстээ Сатантай хамт явах болно гэж одоо хэлж байгаа минь чи анхнаасаа Сатантай хамт байсан гэсэн үг биш; харин ч, Бурхан чамайг аврах гэж оролдсон ч гэсэн чи тэрхүү авралыг хүртэж чадахааргүй болтлоо доройтсон гэсэн үг юм. Чамайг Сатантай хамт ангилахаас өөр сонголт үгүй. Чи аврагдахын аргагүй учраас ийм байгаа бөгөөд Бурхан чамд шударга бус хандаж, хувь заяаг чинь санаатайгаар Сатаны биелэл болгон тогтоож, улмаар чамайг Сатантай хамт ангилж, зориуд зовоохыг хүсдэгээс болж байгаа юм биш. Энэ нь байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн биш. Хэрвээ чи ингэж итгэдэг бол ойлголт чинь маш өрөөсгөл байна! Байлдан дагуулахлтынэцсийн үе шат нь хүмүүсийг аварч, тэдний төгсгөлийг илчлэх учиртай. Энэ нь, шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг ил болгож, улмаар гэмшиж, өндийн босож, амь болоод хүний амьдралын зөв замыг эрэлхийлэхэд тэднийг хүргэх явдал юм. Энэ нь хөшүүн, маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан доторх тэрслүү байдлыг нь харуулахын төлөө байдаг. Гэсэн хэдий ч, хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрэлхийлж чадахгүй, эдгээр завхралыг хөсөр хаях чадваргүй хэвээр байвал аврагдах аргагүй бөгөөд Сатанд залгиулна. Хүмүүсийг аварч, бас тэдний төгсгөлийг харуулах нь Бурханы байлдан дагуулалтын ач холбогдол билээ. Сайн, муу төгсгөл нь бүгд байлдан дагуулалтын ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах, хараагдах эсэх нь бүгд байлдан дагуулалтын ажлын явцад илчлэгддэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих