
Магтан дуу “Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна!” Сайн мэдээний найрал дуу
2025-04-04
I
Орчлон ертөнц дахины хүмүүс Миний өдөр ирснийг тэмдэглэж,
тэнгэрэлчүүд Миний бүх ардын дунд алхдаг.
Сатан үймүүлэх үед
тэнгэр дэх үйлчлэлээсээ болоод тэнгэрэлчүүд Миний ардуудад үргэлж тусалдаг.
Миний ардууд хүний сул талаас болж диаволд хууртдаггүй,
харин харанхуйн хүчний дайралтаас үүдэн
манан дунд хүний амьдралыг туулахаар бүр ч их чармайдаг.
Миний бүх ард Миний нэрийн дор буулт хийдэг бөгөөд
Намайг илт эсэргүүцэхээр хэн ч, хэзээ ч өндийн босдоггүй.
Тэнгэрэлчүүдийн ажлаас үүдэн хүн Миний нэрийг хүлээн авдаг,
бүгд Миний ажлын урсгал дунд байдаг.
Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна!
Өө, шашны ертөнц! Газар дээрх Миний эрх мэдлээс болж
устахгүй байж яаж чадах билээ?
II
Хэн Надад тэрсэлж, Намайг эсэргүүцсээр байж зүрхлэх билээ?
Хуулийн багш нар уу? Шашны бүх албан тушаалтан уу?
Газар дээрх захирагчид, эрх мэдэлтнүүд үү? Тэнгэрэлчүүд үү?
Миний биеийн төгс, бүрэн байдлыг хэн баярлан тэмдэглэдэггүй вэ?
Надаас болж, бүх хүний дундаас хэн тасралтгүй магтан дуулж,
хэн дуусашгүй баяртай байдаггүй вэ?
Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна!
Өө, шашны ертөнц! Газар дээрх Миний эрх мэдлээс болж
устахгүй байж яаж чадах билээ?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 22-р бүлэг”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд