Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажлын үзэгдэл (3)” | Эшлэл 81

Бурхан ямар ч эрин үе дэх ажлыг давхардуулдаггүй. Эцсийн өдрүүд ирчихсэн тул Тэр эцсийн өдрүүдэд хийдэг ажлаа хийх бөгөөд эцсийн өдрүүд дэх Өөрийн бүхий л зан чанараа илчилдэг. Эцсийн өдрүүдийн тухай ярихад нь энэ нь тусдаа эрин үеийг хэлдэг, Есүсийн хэлснээр энэ эрин үед та нарт гарцаагүй гамшиг тулгарч, газар хөдлөлт, өлсгөлөн, тахал тулгарах бөгөөд Нигүүлслийн эрин үе байхаа больсон, харин шинэ эрин үе юм гэдгийг энэ нь харуулна. Хүмүүсийн хэлдгээр Бурхан үүрд өөрчлөгдөшгүй, зан чанар нь үргэлж энэрэнгүй агаад элэгсэг, хүнийг Өөр шигээ хайрладаг, хүн бүрд аврал өгч, хүнийг хэзээ ч үзэн яддаггүй байсан бол Түүний ажил ер нь дуусаж чадах байсан уу? Есүс ирж, загалмайд цовдлогдон, бүх нүгэлтний төлөө Өөрийгөө золиослож, тахилын ширээн дээр Өөрийгөө өргөл болгохдоо золин авралын ажлыг аль хэдийн гүйцэлдүүлсэн бөгөөд Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн юм. Тэгвэл эцсийн өдрүүдэд тэрхүү эрин үеийн ажлыг давтах нь ямар хэрэгтэй юм бэ? Тэгэх нь Есүсийн ажлыг үгүйсгэсэнтэй адил байхгүй гэж үү? Хэрвээ Бурхан энэ үе шатанд ирэхдээ цовдлолын ажил хийгээгүй боловч элэгсэг, энэрэнгүй хэвээр үлдсэн бол эрин үеийг төгсгөж чадах байсан уу? Элэгсэг, энэрэнгүй Бурхан эрин үеийг төгсгөж чадах байсан уу? Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байх бөгөөд Тэр шударга бус бүхнийг илчлэхээр дамжуулан бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээр хайрладаг хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт, шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон олон нийтэд ил болох нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй энэрэл, хайр хайрлаж, түүнд үргэлжлүүлэн элэгсэг хандаж, хүнд зөвт шийтгэл хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байна гэж үзвэл Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах байсан бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж элэгсэг байдаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байсан гэсэн тэдэнд элэгсэг, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдийн үеэр зөвхөн зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Өмнөх: Өдөр тутмын Бурханы үг | “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг” | Эшлэл 80

Дараах: Өдөр тутмын Бурханы үг | “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй” | Эшлэл 82

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх