Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 63

2020-06-13

Хэдийгээр хүмүүсийн сонсож, ойлгож авдаг зүйл нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай боловч, тэдний олж авдаг зүйл нь Бурханаас ирдэг амь билээ. Нэгэнт энэ амь чамд шингэвэл, чиний Бурханаас эмээх байдал улам улам илүү их болж, энэ ургацыг аяндаа хураах болно. Хэрвээ чи Бурханы зан чанар эсвэл Түүний мөн чанарыг ойлгож мэдэхийг хүсэхгүй бол, хэрвээ чи бүр эдгээр зүйлийн талаар тунгаан бодож, анхаарлаа хандуулахыг хүсэхгүй байгаа бол Бурханд итгэх итгэлийг эрж хайж байгаа чиний одоогийн байдал хэзээ ч Түүний хүслийг ханамжуулж эсвэл Түүний магтаалыг хүртэх боломжийг чамд олгохгүй гэдгийг Би тодорхой хэлж чадна. Түүнээс ч илүүгээр, чи хэзээ ч аврал хүртэж чадахгүй—эдгээр нь эцсийн үр дагавар юм. Хүмүүс Бурханыг ойлгохгүй, Түүний зан чанарыг мэдэхгүй байх үед тэд зүрх сэтгэлээ хэзээ ч Түүнд үнэхээр нээхгүй юм. Нэгэнт тэд Бурханыг ойлгох юм бол тэд Түүний зүрх сэтгэлд юу байгааг сонирхолтойгоор мөн итгэлтэйгээр ойлгож, амтлах болно. Чи Бурханы зүрх сэтгэлд юу байгааг ойлгож, амсах үед чиний зүрх сэтгэл аажмаар бага багаар Түүнд нээгдэх болно. Чиний зүрх сэтгэл Түүнд нээгдэх үед чиний Бурхантай ярих яриа, чиний Бурханд тавих шаардлага, чиний хэмжээ хязгааргүй хүсэл хэчнээн ичгүүртэй, жигшүүртэй болохыг чи мэдрэх болно. Чиний зүрх сэтгэл үнэхээр Бурханд нээгдэх үед Түүний зүрх сэтгэл маш хязгааргүй ертөнц болохыг чи харж, өөрийнхөө өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй хүрээ рүү орох болно. Энэ хүрээнд ямар ч башир арга, ямар ч хууран мэхлэлт, ямар ч харанхуй болон хорон муу байдаггүй. Тэнд зөвхөн чин сэтгэл болон итгэлтэй байдал байдаг; зөвхөн гэрэл болон шударга зан байдаг; зөвхөн зөвт байдал болон эелдэг зан байдаг. Энэ нь хайр, халамжаар дүүрэн, энэрэл нигүүлсэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байдаг бөгөөд үүгээр дамжуулан чи амьд байхын аз жаргал, баяр хөөрийг мэдэрнэ. Эдгээр зүйл нь зүрх сэтгэлээ Бурханд нээсний чинь дараа Түүний чамд илчлэх зүйл юм. Энэхүү хязгааргүй ертөнц нь Бурханы мэргэн ухаанаар дүүрэн, Түүний бүхнийг чадагч байдлаар дүүрэн байдаг; энэ нь мөн Түүний хайр, Түүний эрх мэдлээр дүүрэн байдаг. Эндээс чи Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Түүнд юу баяр баясгалан авчирдаг, Тэр яагаад санаа зовдог, Тэр яагаад гунигладаг, Тэр яагаад уурладаг гэх мэт бүх талуудыг харж болно… Энэ нь өөрийн зүрх сэтгэлээ нээж Бурхан орох боломж олгосон хүн нэг бүрийн харж чадах зүйл юм. Чи зүрх сэтгэлээ Түүнд нээсэн цагт л Бурхан чиний зүрх сэтгэлд орж чадна. Хэрвээ Тэр чиний зүрх сэтгэлд орох л юм бол чи Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг харж чадна, мөн чиний төлөөх Түүний хүслийг харж чадна. Тэр үед чи Бурханы талаарх юм бүхэн маш үнэ цэнэтэй бөгөөд Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг үнэхээр эрхэмлэвээс зохистой гэдгийг олж мэдэх болно. Үүнтэй харьцуулахад чиний эргэн тойронд байгаа хүмүүс, чиний амьдрал дахь аливаа юм, үйл явдлууд, бүр чиний харилцагч болоод чиний хайртай зүйлсийг бараг дурдахын ч хэрэггүй юм. Тэдгээр нь маш жижиг, маш дорд юм; ямар ч эд зүйл чиний анхаарлыг дахин хэзээ ч татаж чадахгүй бөгөөд тэдний төлөө дахин ямар нэг төлөөс төлөхөд чамайг хүргэж чадахгүй гэдгийг чи мэдрэх болно. Бурханы даруу байдлаас чи Түүний дээдийн дээдийг, Түүний агуу байдлыг харах болно; цаашлаад чиний нилээд жижиг гэж итгэж байсан Түүний хийсэн зүйлээс чи Түүний хязгааргүй мэргэн ухааныг болон Түүний хүлээцтэй байдлыг харах болно, чи Түүний тэвчээрийг, Түүний тэсвэрийг, чиний талаарх Түүний ойлголтыг харах болно. Энэ нь чамд Түүнийг хайрлах хайрыг төрүүлэх болно. Хүн төрөлхтөн ийм бузар ертөнцөд амьдарч байгааг, чиний хажууд байгаа хүмүүс, чиний амьдралд тохиолддог зүйлс, бүр чиний хайрладаг хүмүүс, чамайг гэсэн тэдний хайр, тэдний хамгаалалт гэж нэрлэдэг зүйл эсвэл чиний төлөөх тэдний санаа зовинолыг бүр дурдахын ч хэрэггүй—зөвхөн Бурхан л чиний хайртай Нэгэн бөгөөд чиний хамгийн их эрхэмлэдэг Нэгэн нь зөвхөн Бурхан юм гэдгийг тэр өдөр чи мэдрэх болно. Тэр өдөр ирэхэд зарим хүмүүс ингэж хэлэх болно гэж Би итгэж байна: Бурханы хайр маш агуу бөгөөд Түүний мөн чанар маш ариун—Бурханд ямар ч хууран мэхлэлт, ямар ч хорон муу, ямар ч атаархал, маргаан тэмцэл байдаггүй, харин зөвхөн зөвт байдал, жинхэнэ байдал л байдаг ба Бурханд юу байгаа болон Тэр юу болохын бүх зүйлийг хүн хүсэн эрмэлзэх ёстой. Хүмүүс үүний төлөө хичээж, эрмэлзэх хэрэгтэй. Үүнд хүрэх хүн төрөлхтний чадвар юун дээр суурилдаг вэ? Энэ нь Бурханы зан чанарын талаарх хүмүүсийн ойлголт болон Бурханы мөн чанарын талаарх тэдний ойлголт дээр суурилдаг. Иймээс Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгох нь хүн бүрийн насан туршийн сургамж бөгөөд энэ нь өөрсдийн зан чанарыг өөрчлөхийг эрмэлздэг, Бурханыг мэдэхийг эрмэлздэг хүн бүрийн зорих насан туршийн зорилго юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих