Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 169
2020-08-05
Бурхан бүхнийг бүтээсэн бөгөөд Тэр бүхнийг захирдаг; Тэр бүхнийг хангаж, мѳн бүхний дундаас тэдний үг, үйлдэл бүрийг харж байдаг. Тэр бас хүн төрөлхтний оршин тогтнолын талбар бүрийг харж байдаг. Иймээс Бурхан бүхнийг бүтээсэн бөгөөд юм бүрийн чиг үүрэг, шинж чанар, түүний оршин тогтнох зүй тогтол, ач холбогдол болон оршин байгаагийн үнэ цэнийг гарын арван хуруу шигээ тов тодорхой мэддэг. Бурханы бүтээсэн бүх зүйлийн зүй тогтлыг Бурхан судлах хэрэгтэй байсан гэж та нар бодож байна уу? Энэ тухай судалж, ойлгохын тулд Бурхан хүний мэдлэг, эсвэл шинжлэх ухааныг сурах хэрэгтэй юу? (Үгүй.) Тэгвэл хүн төрөлхтний дотор Бурханы адил бүх зүйлийг ойлгодог уудам ухаантай, өргөн мэдлэгтэй хүн байгаа юу? Байхгүй. Тийм үү? Бүх зүйл хэрхэн амьдарч, өсдөгийг үнэхээр ойлгодог одон оронч, биологич байдаг уу? Юм бүхний оршин тогтнолын үнэ цэнийг тэд үнэхээр ойлгож чадна гэж үү? (Чадахгүй.) Яагаад тэр вэ? Бүх зүйл Бурханаар бүтээгдсэн болохоор хүн хэчнээн их, хэчнээн гүнзгий сурч мэдэрсэн ч, хэчнээн жил чармайсан ч, Бурхан бүх зүйлийг бүтээсний нууцыг хийгээд зорилгыг хэзээ ч ухан ойлгож чадахгүй. Энэ зөв үү? (Тийм.) Энэ хүртэл хэлэлцсэн болохоор “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн үгний утгыг та нар бага ч атугай ойлгож чадав уу? (Тийм.) Намайг энэ сэдвийг ярихад олон хүн шууд л, Бурхан бол үнэн, Түүний үг биднийг хангадаг гэж бодно гэдгийг Би мэдсэн. Тэд ердөө энэ түвшинд л үүний тухай бодно. Бурхан хүний амьдралыг хангаж, өдөр тутмын хоол унд, хэрэгцээг хангах нь хүнийг хангаж байгаад тооцогдохгүй хэмээн боддог хүмүүс ч байгаа. Ингэж боддог хүмүүс байна уу үгүй юу? Бурхан хүн төрөлхтнийг хэвийн оршин тогтнуулж, амьдруулахын тулд бүх зүйлийг бүтээсэн юм. Бурханы санаа зорилго тодорхой биш байна гэж үү? Бурхан хүмүүсийн амьдардаг хүрээлэн буй орчныг хэвээр хадгалж, хүн төрөлхтний оршин тогтнолд хэрэгтэй бүхнийг хангадаг. Цаашлаад Тэр бүх зүйлийг удирдаж, ноёрхдог. Энэ бүхэн нь хэвийн амьдарч, хэвийн өсөж хөгжих боломжийг хүн төрөлхтөнд олгодог; энэ бол Бурхан бүхнийг болоод хүн төрөлхтнийг хангадаг арга барил юм. Эднийг хүмүүс танин мэдэж, ойлгох хэрэгтэй биш гэж үү? Магадгүй зарим хүн, “Энэ сэдэв жинхэнэ Бурханы Өөрийнх нь тухай бидний мэдлэгээс дэндүү хол юм. Хүн зөвхөн талхаар биш, харин Бурханы үгээр амьдардаг учраас бид үүнийг мэдэхийг хүсэхгүй байна” гэж хэлэх байх. Энэ үг зөв үү? (Үгүй.) Юу нь буруу гэж? Бурханы хэлсэн зүйлийг л мэдлээ гээд Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болж чадах уу? Хэрвээ та нар Бурханы ажил, шүүлт, гэсгээлтийг л хүлээн зөвшөөрвөл Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болох уу? Хэрвээ та нар Бурханы зан чанарын жаахан хэсгийг, Бурханы эрх мэдлийн багахан хэсгийг л мэддэг бол Бурханы тухай ойлголттой болоход тэр нь хангалттай, тийм үү? (Үгүй.) Яагаад тэр вэ? (Энэ нь хэтэрхий өрөөсгөл, дэмий хоосон байна. Харин бид Бурханы ажлын тал бүрээс Бурханыг мэдэж, өөрсдийн үзэж, харж, мэдэрдэг уулс, гол нуур, үр, нарны гэрэл, бороо гээд бүтээгдсэн зүйлтэй нийлүүлбэл—ойлголт маань маш бодитой болох болно гэж бодож байна.) Бурханы үйлдэл бүхнийг бүтээхээс эхэлдэг ба өнөөг хүртэл Түүний үйлдлүүд цаг үргэлжид, хором бүрд үргэлжилсээр байна. Хэрвээ хүмүүс, Бурхан хэсэг хүмүүсийг сонгож аваад тэр хүмүүсийг аврахаар тэдэн дээр ажиллаж байгаа учраас л Бурхан оршдог гэж итгэж, бусад зүйлс нь Бурхантай, Бурханы эрх мэдэлтэй, ялгамж чанар болон үйлдэлтэй хамаагүй гэж итгэдэг бол үүнийг Бурханыг үнэхээр мэдсэн гэж хэлж болох уу? Бурханыг мэддэг гэгч ийм хүн Бурханыг зөвхөн бүлэг хүмүүс дээр өрөөсгөлөөр хязгаарласан байдаг. Энэ нь Бурханы тухай жинхэнэ мэдлэг мөн үү? Бурханы талаар ийм мэдлэгтэй хүмүүс, Бурхан бүхнийг бүтээсэн гэдгийг, бас Бурхан бүхнийг ноёрхдог гэдгийг үгүйсгэж байгаа биш гэж үү? Зарим хүн үүнд анхаарал хандуулдаггүй ба тэд дотроо, “Бурхан бүхнийг ноёрхдогийг би харахгүй байна, энэ нь надаас хэтэрхий хол зүйл бөгөөд би үүнийг ойлгомооргүй байна. Бурхан юу хүссэнээ хийдэг, энэ нь надад огт хамаагүй. Би зөвхөн Бурханы удирдлагыг болон Бурханы үгийг хүлээн зөвшөөрөхөд анхаарна, тэгээд би төгс болгуулж, Бурханаар аврагдана. Би зөвхөн эдэнд л анхаарал хандуулна, харин өөр зүйл ойлгохоор оролдохгүй, бас бодож үзэхгүй. Бурхан бүхнийг бүтээхдээ ямар зүй тогтол тогтоосон бай, бүхнийг болон хүн төрөлхтнийг хангахдаа юу ч хийдэг бай, надад хамаагүй” гэж боддог. Энэ ямар гээчийн яриа вэ? Энэ нь туйлын тэрслүү биш гэж үү? Та нарын дотор ийм бодолтой хүн байна уу? Та нар өөрсдөө тийм гэж хэлэхгүй ч, олон хүн ингэж боддогийг Би мэднэ. Дүрэм журмыг ягштал баримталдаг ийм төрлийн хүн аливаа юмыг харахдаа өөрсдийн сүнслэг үзэл бодол гэгч зүйлээ ашигладаг байх. Тэд Бурханыг Библиэр хязгаарлаж, Өөрийнх нь хэлсэн үгээр Бурханыг хязгаарлаж, ердөө бичвэрийн онолоор Бурханыг хязгаарлахыг хүсдэг. Тэд Бурханы талаар илүү ихийг мэдэхийг хүсдэггүй, мөн Бурхан өөр зүйл хийхэд илүү их анхаарал хандуулахыг хүсдэггүй. Эдгээр хүмүүсийн бодол нь хүүхдэрхүү бөгөөд тун шашинлаг. ийм үзэл бодол баримталбал Бурханыг мэдэж чадах уу? Тэд Бурханыг мэдэхэд тун хэцүү. Өнөөдөр Би энэ хоёр түүхийг ярьж, энэ хоёр талыг хэлэлцлээ. Та нар дөнгөж сонсох үед, дөнгөж мэдэх үед энэ түүхүүд гүнзгий утгатай юм шиг, эсвэл жаахан хийсвэр ч юм шиг, ухаарч ойлгоход хэцүү ч юм шиг санагдаж болох юм. Тэдгээрийг Бурханы үйлдэлтэй болон Бурхантай Өөртэй нь холбоход хэцүү байж магад. Гэхдээ бүх зүйл болон бүх хүн төрөлхтний дунд Бурханы хийсэн бүхнийг болон Бурханы бүх үйлдлийг хүн нэг бүр, Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүн бүхэн тодорхой, үнэн зөв мэдэх ёстой. Эдгээр мэдлэг чамд Бурхан үнэхээр оршин байгаа гэсэн баталгааг, мөн итгэлийг өгнө. Энэ нь бас чамд Бурханы мэргэн ухаан, хүч чадлын талаар, Бурхан бүхнийг хэрхэн хангадаг тухай үнэн зөв мэдлэгийг өгнө. Энэ нь чамд Бурхан оршин байдаг нь үнэн, энэ нь зохиомол зүйл биш, үлгэр домог биш, тодорхойгүй зүйл биш, мөн ямар нэгэн сургаал ч биш, цаашлаад энэ нь ердөө нэг сүнслэг хоол тэжээл биш, харин үнэхээр оршин байдгийг тодорхой ойлгуулах болно. Цаашлаад Бурхан үргэлж ийм маягаар бүхнийг болон хүн төрөлхтнийг хангаж байдаг; Тэр Өөрийнхөө арга замаар, Өөрийнхөө хэмнэлээр үүнийг хийдэг гэснийг мэдэх боломжийг хүнд олгодог. Тэгэхээр, Бурхан бүхнийг бүтээгээд тэдэнд зүй тогтлыг өгсөн болохоор Түүний тушаалаар тэд тус бүрдээ өөрсдийн ажлыг хийж, хариуцлагаа биелүүлж, өөрсдөдөө ноогдсон үүргийг биелүүлж, хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин амьдардаг орон зай, хүрээлэн буй орчны төлөө өөрсдийн чиг үүргээ биелүүлж байна гэж хэлж болох юм. Хэрвээ Бурхан ингэж хийгээгүй бол, хүн төрөлхтний амьдрах орчин ийм байгаагүй бол хүмүүс Бурханд итгэж, Түүнийг дагах боломжгүй байх байсан бөгөөд энэ нь ердөө л хий дэмий яриа болох байсан, тийм биш гэж үү?
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд