Цор ганц Бурхан Өөрөө VIII
Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (II) (IV хэсэг)
Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн өдөр тутмын хоол, унд
Бурханы хийдэг зүйлсээс том ч бай, жижиг ч бай хамаагүй, ямар ч үнэ цэнгүй, эсвэл учир утгагүй зүйл бий юу? Түүний хийдэг бүхэн үнэ цэн, утга учиртай байдаг. Үүнийг хүмүүсийн байнга ярилцдаг нэгэн асуултаас хэлэлцье. Олон хүн: “Тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ?” гэж үргэлж асуудаг. (Тахиа.) Тахиа анхдагч, энэ бол эргэлзээгүй! Тахиа яагаад анхдагч вэ? Өндөг яагаад анхдагч байж болохгүй гэж? Тахиа өндөгнөөс гардаг бус уу? Өндгийг 21 өдөр дарсны дараа тахиа гарч ирдэг. Тэр тахиа дараа нь өндөглөх ба өндөгнөөс дахиад тахиа гарна. Тэгэхээр тахиа, өндөг хоёрын аль нь түрүүлж үүссэн бэ? Та нар итгэлтэйгээр “тахиа” гэж хариулдаг. Яагаад тэр вэ? (Шувууд болон араатан амьтдыг Бурхан бүтээсэн гэж Библид өгүүлдэг.) Энэ нь Библид үндэслэдэг. Та нарт Бурханы үйл хэргийн тухай ямар нэгэн бодит мэдлэг бий эсэхийг харахын тулд та нарыг өөрт байгаа мэдлэгийнхээ талаар яриасай гэж Би хүсэж байна. Одоо та нар хариултдаа итгэлтэй байна уу, үгүй юу? (Бурхан тахиаг бүтээсэн, тэгээд түүнд үржих чадвар буюу өндөг дарах чадвар өгсөн.) Энэ тайлбар зарим талаар зөв. Эхлээд тахиа, дараа нь өндөг бий болсон. Энэ бол гарцаагүй. Энэ нь нэг их тайлагдашгүй сүрхий юм биш, гэвч дэлхийн хүмүүс үүнийг их сүрхий юм болгож, тунгааж бодохдоо гүн ухаан ашигладаг. Эцэстээ, тэдэнд одоо ч гэсэн дүгнэлт алга. Тэднийг Бурхан бүтээсэн гэдгийг хүмүүс мэддэггүйтэй энэ нь яг адил. Хүмүүс энэ үндсэн зарчмыг мэддэггүй, мөн өндөг анхдагч уу, эсвэл тахиа анхдагч уу гэдгийг ч тодорхой ойлгодоггүй. Тэд юу анхдагч байх вэ гэдгийг мэдэхгүй тул үргэлж хариуг нь олж чаддаггүй. Тахиа эхлээд бий болох нь тун хэвийн юм. Хэрвээ тахианаас өмнө өндөг бий болсон бол энэ нь хэвийн бус байх байсан! Тахиа эхлээд бий болсон нь мадаггүй. Энэ бол их энгийн зүйл. Та нар их мэдлэгтэй байх шаардлагагүй. Бурхан энэ бүхнийг бүтээсэн. Үүнийг хүнд эдлүүлэх нь Түүний угийн санаа зорилго байсан юм. Тахиа оршин байгаа цагт өндөг жамаараа гарна. Энэ нь бэлээхэн шийдэл бус уу? Хэрвээ өндөг эхлээд бүтээгдсэн бол үүнийг дарах тахиа мөн л хэрэгтэй болох байсан бус уу? Шууд тахиа бүтээх нь хавьгүй хялбар шийдэл юм. Ийм маягаар тахиа өндөглөж, өндгөн доторх ангаахайг дардаг бөгөөд хүмүүс бас тахианы мах идэж болно. Хэчнээн тохиромжтой билээ! Аливааг хийх Бурханы арга зам товч бөгөөд төвөгтэй бус байдаг. Өндөг хаанаас гардаг вэ? Тахианаас гардаг. Тахиа байхгүй бол өндөг байхгүй. Бурханы бүтээсэн юм нь амьд зүйл байсан! Хүн төрөлхтөн утгагүй, гажууд, эдгээр энгийн зүйлд үргэлж ороолддог ба эцэстээ өчнөөн олон утгагүй гажууд онол гаргаж ирдэг. Үнэхээр гэнэхэн! Өндөг, тахиа хоёрын хоорондын харилцаа маш тодорхой: Тахиа эхлээд бий болсон. Энэ бол хамгийн зөв тайлбар, үүнийг ойлгох хамгийн зөв арга, хамгийн зөв хариулт юм. Энэ бол зөв.
Бид дөнгөж сая юу ярьсан бэ? Эхэндээ бид хүн төрөлхтний амьдрах орчин болон энэ орчны төлөө Бурхан юу юу хийж, бэлдэж, зохицуулсан талаар, түүнчлэн хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлдсэн бүх зүйлийн хоорондын харилцаа, мөн эдгээр зүйл нь хүнд хор хөнөөл учруулахаас сэргийлэхийн тулд энэ харилцааг Бурхан хэрхэн зохицуулсан талаар ярилцлаа. Бурхан бас хүн төрөлхтний хүрээлэн буй орчинд бүх зүйлээс үүдэлтэй янз бүрийн элементийн учруулах сөрөг нөлөөг шийдвэрлэж, бүх зүйлийг бүрэн хүчин чадлаараа ажилладаг болгосон ба хүн төрөлхтөнд таатай орчин, бүх ач тустай элементийг бүрдүүлж, ийм орчинд дасан зохицож, үржил, амьдралын мөчлөгийг хэвийн үргэлжлүүлэх боломжийг хүн төрөлхтөнд олгосон. Дараагийнх нь хүний биед хэрэгтэй хоол хүнс—өдөр тутмын хоол унд байсан. Энэ нь ч бас хүн төрөлхтөн амьд оршиход зайлшгүй чухал нөхцөл билээ. Өөрөөр хэлбэл, хүний бие ердөө л амьсгалснаар, ердөө л нарны гэрэл юм уу, салхи, эсвэл тохирсон температурттай байснаар амьдарч чадахгүй. Тэд бас ходоодоо дүүргэх хэрэгтэй. Тэдний ходоодыг дүүргэх эдгээр зүйлийг Бурхан бүхэлд нь хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн—энэ бол хүн төрөлхтний хүнсний эх сурвалж юм. Хүн төрөлхтний хоол ундын эх сурвалж болох эдгээр баялаг, элбэг дэлбэг бүтээгдэхүүнийг харсны дараа чи, Бурхан бол хүн төрөлхтөн болон бүх зүйлийг хангадаг эх сурвалж мөн хэмээн хэлж чадах уу? Хэрвээ Бурхан бүх зүйлийг бүтээхдээ зөвхөн мод, өвс ургамал юм уу ердөө л янз бүрийн амьд зүйл бүтээсэн бол, тэр янз бүрийн амьд зүйл болон ургамал нь бүгд үхэр, хонь, эсвэл тахь, буга зэрэг бусад янз бүрийн төрлийн амьтанд зориулагдсан, жишээлбэл, тахь, буга зэргийг арслан иддэг, хурга, гахай зэргийг бар иддэг байсан хэрнээ хүн идэхэд тохирох ганц ч зүйл байхгүй байсан бол болох байсан уу? Болохгүй. Хүний махан бие амьд үлдэж чадахгүй байх байсан. Хэрвээ хүн зөвхөн модны навчаар хооллодог байсан бол яах вэ? Тэгж болох байсан уу? Хонинд бэлтгэсэн өвсийг хүмүүс идэж чадах байсан уу? Жаахан идэж үзвэл зүгээр байж магадгүй, гэвч урт хугацаанд идээд л байвал хүний ходоод боловсруулж чадахгүй бөгөөд хүний амь удаан үргэлжилж чадахгүй. Амьтад идэж болдог ч хүн идвэл хордох зарим зүйл ч байдаг. Амьтад яах ч үгүй идэж чаддаг боловч хүн идэж чадахгүй хортой зүйлс бий. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг бүтээсэн болохоор хүний биеийн бүтэц, зарчим болон хүнд юу хэрэгтэйг Бурхан хамгийн сайн мэддэг. Бурхан биеийн бүрэлдэхүүн хэсэг, агууламж болон үүнд юу хэрэгтэйг, түүнчлэн хүний биеийн дотор эрхтэн хэрхэн ажиллаж, шингээж, ялгаруулдаг, бодисын солилцоо хэрхэн явагддаг талаар сайн мэддэг. Хүмүүс энэ талаар тодорхой мэддэггүй бөгөөд заримдаа хоол хүнс, нэмэлт тэжээл сохроор хэрэглэдэг. Тэд нэмэлт бодис хэтрүүлэн хэрэглэж, тэнцвэргүй байдал үүсгэдэг. Хэрвээ та нарт зориулж Бурханы бэлдсэн эдгээр зүйлийг хэвийн байдлаар идэж, эдэлбэл чамд ямар ч муу юм болохгүй. Заримдаа сэтгэл санаа тавгүй, цусны бүлэгнэлтэй байсан ч хамаагүй. Чи зарим нэг төрлийн ургамал идэхэд л цусны бүлэгнэл алга болно. Бурхан энэ бүх зүйлийг бэлдчихсэн. Иймээс, Бурханы нүдээр бол хүн төрөлхтөн ямар ч амьд зүйлээс хамаагүй дээгүүрт байдаг. Бурхан бүх төрлийн ургамалд амьдрах орчин, бүх төрлийн амьтанд хоол, амьдрах орчин бэлтгэсэн, гэхдээ амьдрах орчиндоо тавих хүн төрөлхтний шаардлага л хамгийн хатуу бөгөөд хайхрамжгүй байдлыг хамгийн их тэвчдэггүй. Эс бөгөөс, хүн төрөлхтөн хэвийн үргэлжлэн хөгжиж, үржиж, амьдарч чадахгүй байх байлаа. Бурхан үүнийг зүрх сэтгэлдээ маш сайн мэддэг. Бурхан энэ зүйлийг хийхдээ юу юунаас чухал ач холбогдол өгсөн юм. Чи амьдралдаа харж, эдэлж чаддаг зарим шалихгүй зүйлийн, эсвэл төрөлхөөсөө чамд байсан харж, эдэлж болох зүйлийн ач холбогдлыг мэдэрч чаддаггүй байж магадгүй боловч Бурхан чамд зориулаад үүнийг аль эрт, нууцаар бэлдчихсэн байдаг. Бурхан, хүн төрөлхтөнд тааламжгүй, хүний бие махбодод хор хохирол учруулж болох бүх сөрөг элементийг боломжит дээд хэмжээгээр арилгаж, сулруулж өгсөн. Энэ нь юуг тодорхой болгож байна вэ? Энэ удаа хүн төрөлхтнийг бүтээхдээ тэдэнд хандаж байсан Бурханы хандлагыг тодорхой болгож байна уу? Тэр хандлага ямар байсан бэ? Бурханы хандлага бол маш хатуу, нухацтай байсан бөгөөд Бурханаас өөр ямарваа хүчин зүйл, нөхцөл байдал, эсвэл дайсны ямар ч хүч хөндлөнгөөс оролцохыг Тэр тэвчихгүй байсан. Үүнээс чи, энэ удаа хүн төрөлхтнийг бүтээхдээ, цаашлаад хүн төрөлхтнийг удирдахдаа Бурхан ямар хандлагатай байсныг харж болно. Бурханы хандлага юу вэ? Хүн төрөлхтнийг бүтээснээс хойш тэдэнд хандах Бурхны хариуцлагатай хандлагыг, түүнчлэн энэ удаа хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы шийдэмгий байдлыг бид, хүн төрөлхтний эдэлдэг, амьдарч, оршин тогтнодог орчноос, түүнчлэн тэдний өдөр тутмын хоол хүнс, хэрэгцээнээс харж чадна. Энэ бүгдээс бид Бурханы жинхэнэ байдлыг олж харж чадах уу? Бид Бурханы гайхалтай байдлыг харж чадах уу? Бурханы ойлгогдошгүй байдлыг харж чадах уу? Бурханы бүхнийг чадагч байдлыг бид харж чадах уу? Бүх хүн төрөлхтнийг хангах, түүнчлэн бүх зүйлийг хангахын тулд Бурхан Өөрийн төгс хүчит байдал болон мэргэн арга замыг л ашигладаг. Би энэ их зүйлийг ярьсны дараа та нар Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэж хэлж чадах уу? (Тийм.) Энэ эргэлзээгүй юм. Та нарт эргэлзээ байна уу? (Үгүй.) Бурхан бүх зүйлийг хангадаг нь Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг харуулахад хангалттай, учир нь Тэр бол бүх зүйлд орших, амьдрах, өсөж үржих, үргэлжлэх боломжийг олгодог тэрхүү хангамжийн эх сурвалж бөгөөд Бурханаас Өөрөөс нь өөр ямар ч эх сурвалж үгүй. Тэгээд хүмүүсийн хамгийн үндсэн амьдрах орчны хэрэгцээ ч бай, өдөр тутмын амьдралынх нь хэрэгцээ ч бай, эсвэл хүмүүсийн сүнсийг хангадаг үнэний хэрэгцээ ч бай, Бурхан бүх зүйлийн хэрэгцээг болон хүн төрөлхтний бүх хэрэгцээг хангадаг. Бүх өнцгөөс харахад Бурханы ялгамж чанар болон Түүний байр суурь хүн төрөлхтний хувьд гэвэл, зөвхөн Бурхан Өөрөө бүх зүйлийн амийн эх сурвалж юм. Энэ зөв үү? (Тийм.) Өөрөөр хэлбэл, Бурхан бол хүмүүсийн нүдээрээ харж, мэдэрдэг энэ материаллаг ертөнцийн Захирагч, Эзэн, Хангагч юм. Хүн төрөлхтний хувьд энэ нь Бурханы ялгамж чанар биш гэж үү? Энэ бол ганц үнэн. Иймээс чи тэнгэрт нисэж буй шувууг харахдаа Бурхан нисэж чаддаг зүйлсийг бүтээсэн гэдгийг мэдэх ёстой. Гэхдээ усанд сэлдэг амьд зүйл байдаг бөгөөд тэдгээр нь бүгд өөр өөр арга замаар амьд явдаг. Хөрсөнд амьдардаг мод, ургамал хавар нахиалж, намар жимсэлж, навчсаа гөвж, өвөл болоход бүх навчис нь унадаг бөгөөд тэд өвлийг даван гардаг. Энэ бол тэдний амьд үлдэх арга зам юм. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, эдгээр нь тус бүрдээ өөр өөр хэлбэрээр, өөр өөр арга замаар амьдарч, өөрийн амийн хүч чадал, хэлбэрийг өөр өөр арга хэрэглэн үзүүлдэг. Ямар арга байхаас үл хамааран бүгд Бурханы захиралт дор байдаг. Амийн болон амьд биесийн өөр өөр бүх хэлбэрийг Бурхан захирдгийн зорилго юу вэ? Хүн төрөлхтнийг амьд байлгахын төлөө юу? (Тийм.) Тэрээр хүн төрөлхтнийг амьдруулахын төлөө амийн бүх хуулийг хянадаг. Хүн төрөлхтний оршин тогтнол Бурханд хэчнээн чухал болохыг үүнээс харж болно.
Хүн төрөлхтөн хэвийн оршин тогтнож, өсөн үржих чадвартай байх нь Бурханд нэн чухал ач холбогдолтой юм. Тиймээс Бурхан хүн төрөлхтөн болон бүх зүйлийг байнга хангаж байдаг. Тэр бүх зүйлийг өөр өөр арга замаар хангадаг бөгөөд бүх зүйлийн оршин тогтнолыг хадгалах нөхцөл дор Тэр хүн төрөлхтөнд урагш ахих, мөн хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг хадгалах боломж олгодог. Энэ нь бидний өнөөдөр хэлэлцэж байгаа хоёр тал юм. Энэ хоёр тал нь юу вэ? (Макро өнцгөөс харвал, Бурхан хүн төрөлхтөнд зориулж амьдрах орчин бүтээсэн. Энэ нь эхний тал. Түүнчлэн Бүрхан, хүн төрөлхтөнд хэрэгтэй бөгөөд харж, хүрч болох материаллаг зүйлсийг бэлтгэсэн.) Бид энэ хоёр талаар дамжуулан үндсэн сэдвээ ярилцлаа. Үндсэн сэдэв маань юу вэ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Би энэ сэдвийн дор яагаад ийм агуулгыг ярилцсан талаар чи одоо зарим нэг ойлголттой болсон байх ёстой. Үндсэн сэдэвтэй холбогдолгүй сэдэв энд байв уу? Байгаагүй, тийм үү? Магадгүй эдгээр зүйлийг сонсоод та нарын зарим нь ямар нэг ойлголт авч, эдгээр үг маш чухал ач холбогдолтой гэдгийг мэдэрсэн, харин бусад нь зүгээр л шууд утгаар нь хүлээн авч, эдгээр үг байсан ч бай, үгүй ч бай хамаагүй юм шиг л боддог. Одоогоор та бүхэн яг яаж ойлгож байгаа нь хамаагүй, хэсэг туршлагын дараа та нарын ойлголт тодорхой нэг цэгт хүрэх өдөр ирнэ, өөрөөр хэлбэл, Бурханы үйл хэрэг болон Бурханы Өөрийнх нь тухай та нарын мэдлэг тодорхой нэг цэгт хүрэхэд та нар Бурханы үйл хэргийн талаар гүн гүнзгий, жинхэнэ гэрчлэл хийхийн тулд өөрсдийн бодитой үгийг ашиглана.
Та нарын ойлголт одоогоор нэлээд өнгөц, үгчилсэн хэвээр байгаа гэж Би бодож байна, гэхдээ энэ хоёр талын тухай Миний яриаг сонсоод хүн төрөлхтнийг хангахдаа Бурхан ямар арга барил хэрэглэдэг, эсвэл Бурхан хүн төрөлхтнийг юугаар хангадгийг ядаж ойлгож чадсан уу? Та нарт үндсэн ухагдахуун, мөн үндсэн ойлголт байна уу? (Тийм.) Гэхдээ Миний ярьсан энэ хоёр тал Библитэй холбоотой юу? (Үгүй.) Тэдгээр нь Хаанчлалын эрин үе дэх Бурханы шүүлт, гэсгээлтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Би яагаад энэ хоёр талыг хэлэлцсэн бэ? Хүмүүс Бурханыг мэдэхийн тулд тэдгээрийг ойлгох ёстой учраас уу? (Тийм.) Эдгээрийг мэдэх нь маш чухал бөгөөд бас эдгээрийг ойлгох нь маш чухал юм. Бурханы талаар бүгдийг ойлгоё гэвэл зөвхөн Библиэр бүү хязгаарлагд, мөн зөвхөн Бурханы шүүлт, гэсгээлтээр бүү хязгаарлагд. Энийг хэлж байгаагийн минь зорилго юу вэ? Бурхан бол зөвхөн Өөрийн сонгосон ард түмний Бурхан биш гэдгийг хүмүүст мэдүүлэх явдал юм. Чи одоогоор Бурханыг дагадаг, Тэр чиний Бурхан, тэгвэл Бурханыг дагадагаас бусад хүмүүсийн хувьд Бурхан тэдний Бурхан мөн үү? Бурханыг дагадаггүй хүмүүсийн хувьд Тэр тэдний Бурхан мөн үү? Бурхан бол бүх зүйлийн Бурхан мөн үү? (Мөн.) Тэгвэл Бурхан зөвхөн Өөрийг нь дагадаг хүмүүс дээр ажлаа явуулж, үйл хэргээ гүйцэтгэдэг үү? (Үгүй.) Түүний ажил болон үйлдлийн цар хүрээ юу вэ? Хамгийн багадаа, Түүний ажил болон үйлдлийн хамрах хүрээ нь бүх хүн төрөлхтөн болон бүтээлийн бүх зүйлийг хамардаг. Өргөн хүрээнд авч үзвэл, энэ нь хүмүүсийн харж чаддаггүй бүхэл бүтэн орчлон ертөнцийг хамардаг. Тиймээс Бурхан бүх хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлдлийг гүйцэтгэдэг гэж хэлж болох бөгөөд Бурханыг Өөрийг нь бүхэлд нь мэдэж авах боломжийг хүмүүст олгоход энэ хангалттай. Хэрвээ чи Бурханыг мэдэж, үнэхээр Түүнийг мэдэж, ойлгож авах хүсэлтэй байгаа бол өөрийгөө зөвхөн Бурханы ажлын гурван үе шатаар бүү хязгаарла, мөн Бурханы нэгэнтээ гүйцэтгэсэн ажлын тухай түүхүүдээр бүү хязгаарла. Хэрвээ чи Түүнийг тийм байдлаар мэдэх гэж оролдвол Бурханыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байна. Чи Бурханыг хэтэрхий ялимгүй гэж харж байна. Ийм үр дагавар чамд ямар нөлөө үзүүлэх вэ? Чи Бурханы гайхалтай байдал болон эрхэм дээд байдлыг хэзээ ч мэдэж чадахгүй бөгөөд Бурханы хүч чадал, бүхнийг чадагч байдал, Түүний эрх мэдлийн хүрээг хэзээ ч мэдэж чадахгүй байх байсан. Ийм ойлголт нь Бурхан бол бүх зүйлийн Захирагч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх чиний чадвар, түүнчлэн Бурханы жинхэнэ ялгамж чанар, байр суурийн тухай мэдлэгт чинь нөлөөлөх байсан юм. Өөрөөр хэлбэл, Бурханы тухай чиний ойлголт нэг хүрээнд хязгаарлагдвал хүлээн авах зүйл чинь ч бас хязгаарлагдмал байна. Тиймээс чи цар хүрээгээ өргөжүүлж, мэдлэгээ тэлэх ёстой. Энэ нь Бурханы ажил, Бурханы удирдлага, Бурханы захиралт, эсвэл бүх зүйл Бурханд захирагдаж, Түүгээр удирдуулдаг гэдгийн аль нь байхаас үл хамааран чи бүгдийг нь мэдэж авч, мөн үүнээс Бурханы үйл хэргийг мэдэж авах ёстой. Ийм ойлголтоор дамжуулан чи Бурхан бүх зүйлийг бүгдийг нь захирч, удирдаж, хангаж байдгийг өөрийн мэдэлгүй мэдэрнэ. Үүний зэрэгцээ чи ч бас бүх зүйлийн нэг хэсэг, бүх зүйлийн нэг гишүүн гэдгээ үнэхээр мэдэрнэ. Бурхан бүх зүйлийг хангадаг болохоор чи ч бас Бурханы захиралт болон хангалтыг хүлээн авдаг. Энэ нь хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Бүх зүйл Бурханы захиралт дор өөрсдийн хуультай байдаг ба бүх зүйлд өөрсдийн оршин тогтнох дүрэмтэй, тэр нь ч бас Бурханы захиралт дор байдаг байхад хүн төрөлхтний хувь заяа болон тэдэнд хэрэгтэй зүйлс Бурханы захиралт, Түүний хангалттай бас ойр холбоотой байдаг. Тийм учраас Бурханы ноёрхол болон захиралт дор хүн төрөлхтөн ба бүх зүйл өөр хоорондоо уялдаж, бие биеэсээ хамаарч, ойр холбоотой байдаг. Энэ нь Бурхан бүх зүйлийг бүтээсний зорилго, үнэ цэн билээ. Одоо та нар үүнийг ойлгож байгаа, тийм үү? Тэгвэл өнөөдрийн нөхөрлөлөө ингээд дуусгая. Баяртай! (Бурханд талархъя!)
2014 оны 2 дугаар сарын 2
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?