Өдөр тутмын Бурханы үг: Бурханы илрэлт ба ажил | Эшлэл 48
Ялгуусан Хаан алдар суут сэнтийдээ заларна. Тэрээр золин авралыг гүйцэлдүүлж, Өөрийн бүх ардыг алдар суутайгаар гарч ирэхэд удирдан хөтөлсөн юм. Тэрээр орчлон ертөнцийг гартаа атгаж, ариун мэргэн ухаан болон сүр хүчээрээ Cионыг барьж, бэхжүүлсэн. Сүр жавхлангаараа Тэр нүгэлт ертөнцийг шүүдэг; Тэрээр бүх үндэстэн, бүх ард түмэн, газар дэлхий, тэнгис далай хийгээд тэдгээрт буй бүхий л амьд зүйлийг, мөн түүнчлэн садар самууны дарсанд согтогсдыг шүүдэг. Бурхан тэднийг гарцаагүй шүүж, тэдэнд уурсах нь дамжиггүй бөгөөд үүгээр эгшин зуур, сааталгүйгээр шүүлтээ явуулдаг Бурханы сүр жавхлан илчлэгдэнэ. Бурханы уур хилэнгийн гал тэдний жигшүүрт гэмт хэргийг шатааж, хэзээ мөдгүй тэдэнд гай гамшиг тохиолдоно; тэд зугтан зайлах ямар ч арга зам мэдэхгүй, нуугдах ямар ч газаргүй байх ба уйлж, шүдээ хавирна, тэгээд өөрсдөдөө сүйрэл авчирна.
Бурханы ялгуусан хайрт хөвгүүд Сионд үлдэх нь эргэлзээгүй бөгөөд тэндээс хэзээ ч явахгүй. Асар олон ард түмэн Түүний дуу хоолойг анхааран сонсож, үйлдлийг нь нухацтай анхаарах бөгөөд тэдний магтаалын дуу хэзээ ч зогсохгүй. Цорын ганц жинхэнэ Бурхан гарч ирлээ! Бид Түүнд сүнсээрээ итгэлтэй болох бөгөөд Түүнийг ойрхон дагана; хамаг чадлаараа урагш давшиж, дахиж эргэлзэхээ болино. Дэлхийн төгсгөл бидний өмнө дэлгэгдэж байна; чуулганы зөв зохистой амьдрал болон биднийг хүрээлэн буй хүмүүс, юмс, хэрэг явдал одоо ч гэсэн бидний сургуулилалтыг эрчимжүүлж байна. Дэлхий ертөнцийг ихэд хайрладаг зүрх сэтгэлээ буцаан авахаар яаравчилцгаая! Тун их муудсан хараагаа буцаан сайжруулахаар яаравчилцгаая! Хэрээс хэтрэхгүйн тулд хөлөө хорьё. Амаа хамхицгаая, ингэснээр бид Бурханы үгээр амьдарч, өөрсдийн ашиг, алдагдлын төлөө арцалдахаа больж магадгүй юм. Аяа, дэлхий ертөнц болон эд хөрөнгөд шунан дурладгаа зогсоо! Аяа, нөхөр, охид, хөвгүүдтэйгээ зууралдан хоргодохоос өөрсдийгөө чөлөөл! Аяа, өөрсдийн үзэл санаа, атгаг сэжгээс татгалз! Аяа, сэрцгээ; цаг бага байна! Сүнсээрээ дээш хар, дээш хар, Бурханаар удирдуул. Юу тохиолдовч Лотын эхнэр шиг болж болохгүй. Хөсөр хаягдана гэдэг хэчнээн өрөвдөлтэй вэ! Ямар өрөвдөлтэй гээч! Аяа, сэрцгээ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 3-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?