Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 191

2020-11-21

Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг Бурхан маш нарийн, хатуу хянаж, захирдаг гэдгийг та нар харж байна уу? Эхлээд Бурхан сүнсний ертөнцөд олон төрлийн тэнгэрлэг тушаал, зарлиг, тогтолцоо бий болгосон ба эдгээр тэнгэрлэг тушаал, зарлиг, тогтолцоог тунхагласны дараа сүнсний ертөнцөд янз бүрийн албан тушаалын оршихуйнууд, Бурханы тогтоосны дагуу тэдгээрийг чанд мөрддөг, хэн ч үүнийг зөрчиж зүрхэлдэггүй. Иймээс хүний ертөнц дэх хүн төрөлхтний амьдрал, үхлийн мөчлөгт амьтан, эсвэл хүний аль ч төрлийг олсон бай, хоёуланд нь хууль бий. Эдгээр хууль Бурханаас ирдэг учир хэн ч зөрчиж зүрхэлдэггүй, зөрчиж ч чадахгүй. Бурханы ийм дээд эрх байдаг учраас, мөн ийм хууль байдаг учраас л хүмүүсийн хардаг материаллаг ертөнц жигд агаад эмх цэгцтэй байдаг; Бурханы ийм дээд эрхээс болж л хүн төрөлхтөн өөрсдөд нь огт үл үзэгдэх өөр ертөнцтэй амар тайван зэрэгцэн оршиж, эв зохицолтой амьдарч чаддаг—энэ бүгдийг Бурханы дээд эрхээс салгахын аргагүй юм. Хүний бие махбодын амь үхсэний дараа сүнс нь бас л амьд байдаг, тэгэхээр хэрвээ Бурханы захиргаа байгаагүй бол юу тохиолдох байсан бэ? Сүнс нь энд тэндгүй дайрч ороод хаа сайгүй хэрэн тэнүүчлэх байсан ба хүн төрөлхтний ертөнцөд амьд зүйлсийг хүртэл хорлох байсан юм. Ийм хор хохирол зөвхөн хүн төрөлхтөнд бус мөн ургамал, амьтанд ч учрах байсан—гэвч эхлээд хүмүүсийг хорлох байлаа. Ийм зүйл тохиолдсон бол—ийм сүнс захиргаагүй байж, хүнийг үнэхээр хорлож, үнэхээр хорон муу зүйл хийсэн бол—энэ сүнсэнд авах зохих арга хэмжээ сүнсний ертөнцөд бас байх байв: Хэрвээ эдгээр нь ноцтой байвал энэ сүнс удалгүй оршин тогтнохоо больж, устгагдах байлаа; хэрвээ боломжтой бол хаа нэг газар байрлуулж, дараа нь өөр төрөлд төрүүлэх байв. Өөрөөр хэлбэл, янз бүрийн сүнсийг захирах сүнсний ертөнцийн ажил дэс дараалалтай байдаг ба үе шат, дүрэм журмын дагуу хэрэгждэг. Тийм захиргаа байдаг учраас л хүн төрөлхтөний материаллаг ертөнц эмх замбараагүй байдалд ороогүй бөгөөд энэхүү материаллаг ертөнцийн хүн төрөлхтөн хэвийн сэтгэхүй, ердийн ухамсар болон махан биеийн эмх цэгцтэй амьдралыг эзэмшсэн байдаг. Хүн төрөлхтөн ийм хэвийн амьдралтай байснаар л махан биед амьдардаг хүмүүс үеэс үед хөгжиж, өсөн үржсээр байж чадна.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих