Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 136
Бие махбодтой болсон Бурханы ажил хоёр хэсгээс бүрддэг. Эхний удаа бие махбодтой болоход нь хүмүүс Түүнд итгээгүй, Түүнийг мэдээгүй ба...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд: 27-р бүлэг (Эшлэл)
Тэнгэрэлчүүд Намайг магтан хөгжим тоглох үед энэ нь, өөрийн эрхгүй хүнийг өрөвдөх сэтгэлийг минь өдөөдөг. Хормын зуур Миний зүрх сэтгэл гунигаар дүүрч, энэ зовлонт сэтгэл хөдлөлөөс Өөрийгөө салгах боломжгүй байдаг. Хүнээс хагацаж, дараа нь эргэн нийлэх баяр хөөр, уйтгар гунигаа бид дурсан санагалзаж чаддаггүй. Дээд тэнгэр, доод газарт тусгаарлагдсан хүн бид хоёр тогтмол уулзах боломжгүй. Хэн урьдны мэдрэмжүүдийнхээ төлөө өнгөрснөө дурсахаас ангид байж чадах вэ? Өнгөрсний талаар дурсан санагалзахаа хэн больж чадах юм бэ? Өнгөрсний мэдрэмжүүдийг үргэлжлүүлэхээр найддаггүй хэн байх вэ? Миний эргэн ирэлтийг хүсэмжилдэггүй хэн байх вэ? Хүнтэй эргэн нэгдэхийг минь хүсэн тэмүүлэхгүй хэн байх вэ? Миний зүрх сэтгэл гүнээ шаналж, хүний сүнс гүнээ санаа зовдог. Хэдий бид сүнсээрээ адилхан ч үргэлж хамтдаа байж, бие биеэ дандаа харж чаддаггүй. Хүн үргэлж Намайг хүсэн тэмүүлж байсан тул бүх хүн төрөлхтний амьдрал нь уй гунигаар дүүрсэн агаад эрч хүчээр дутмаг байдаг. Хүмүүс тэнгэрээс цохигдон унасан зүйл мэт байсан; тэд газраас Над руу харцаа өргөн Миний нэрийг дуудан хашхирдаг—гэвч ховдог чонын амнаас хэрхэн зугтаж чадах билээ? Тэд үүний аюул занал, уруу таталтаас өөрсдийгөө хэрхэн чөлөөлж чадах билээ? Хүмүүс Миний төлөвлөгөөний зохицуулалтанд дуулгавартай байх замаар өөрсдийгөө золиослохгүй байж яаж чадах юм бэ? Тэднийг чангаар гуйх үед Би тэднээс нүүр буруулж, үүнийг цаашид харж тэвчдэггүй; гэсэн хэдий ч тэдний нулимс асгаруулсан уйлааныг Би яаж сонсохгүй байж чадах юм бэ? Би хүний ертөнцийн шударга бус явдлыг засна. Сатан Миний хүмүүст дахин хор хөнөөл учруулахаас, дайснууд хүссэн бүхнээ дахин дур мэдэн хийхээс хамгаалж Би дэлхий ертөнц даяар Өөрийн ажлыг гардан хийх болно. Би газар дээр Хаан болох бөгөөд Өөрийн сэнтийг тэнд шилжүүлж, бүх дайснаа газар унаган мөргүүлж, тэдний гэмт хэргийг Өөрийн өмнө улайлгана. Гуниг харуусалд минь уур холилдож, Би дайснуудынхаа зүрх сэтгэлд айдас хуруулж, хэнийг ч өршөөлгүйгээр орчлон ертөнцийг бүхэлд нь няц гишгэлэх болно. Би газар дэлхийг бүхэлд нь үнсэн товрог болгож, дайснуудаа сүйрэлд унагана, тэгснээр үүнээс хойш тэд хүн төрөлхтнийг ахиж ялзруулахаа болих юм. Миний төлөвлөгөө хэдийнээ тогтоогдсон бөгөөд хэн хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Намайг орчлон ертөнц дээгүүр сүр жавхлантайгаар хэрэн явахад бүх хүн шинэ болж, бүх зүйл амь орно. Хүн уйлахаа больж, Надаас тусламж гуйн хашхирахаа болино. Тэгэхэд Миний зүрх сэтгэл баярлан хөөрч, хүмүүс баяр хөөрөө тэмдэглэн Над руу ирнэ. Орчлон ертөнц тэр аяараа дээрээсээ доош хүртэл хөөрөн баясна…
Өнөөдөр Би дэлхийн улс үндэстнүүд дунд Өөрийн хийхээр төлөвлөсөн ажлыг хийсээр байна. Би хүн төрөлхтний дунд явж, Өөрийн төлөвлөгөөн дэх бүх ажлыг хийдэг бөгөөд бүх хүн Миний хүслийн дагуу дэлхийн янз бүрийн үндэстнүүдийг хагалан бутаргаж байгаа. Тэр өдөр ойртож, тэнгэрэлчүүд бүрээгээ дуугаргаж байгаа учраас газар дэлхий дээрх хүмүүс өөрсдийн хүрэх газарт анхаарлаа хандуулсан. Цаашид ямар ч саатал байхгүй ба үүнээс шалтгаалан бүх бүтээл баяр хөөртэйгөөр бүжиглэж эхэлнэ. Хэн өөрийн хүслээр Миний өдрийг уртасгаж чадах вэ? Дэлхийн хүн үү? Эсвэл тэнгэр дэх одод уу? Эсвэл тэнгэрэлчүүд үү? Израилийн ард түмний авралыг эхлүүлэхээр Намайг айлдвар айлдах үед Миний өдөр бүх хүн төрөлхтөнд тулан ирдэг. Хүн бүр Израилийг эргэн ирэхээс эмээдэг. Израиль эргэн ирэх үед тэр нь Миний алдрын өдөр байх бөгөөд энэ нь бас бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэх өдөр байх болно. Зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцөд ойртон ирэх үед хүний ертөнц зөвт байдлын талаар сонсож байгаагүй учраас бүх хүн зүрхшээн айдаг. Зөвт байдлын Нар үзэгдэх үедээ Зүүн зүгийг гэрэлтүүлж, дараа нь эргээд орчлон ертөнцийг тэр аяар нь гэрэлтүүлэн хүн бүрд хүрч очно. Хэрвээ хүн үнэхээр Миний зөвт байдлыг үйлддэг бол айх зүйл юу байх юм бэ? Миний ардууд бүгд Миний өдөр хүрэлцэн ирэхийг хүлээдэг, тэд бүгд Миний өдөр ирэхийг хүсэн эрмэлздэг. Намайг Зөвт байдлын Нар болох Өөрийн үүргээр бүх хүн төрөлхтөнд залхаан цээрлүүлэлт авчирч, хүн төрөлхтний хүрэх газрыг зохицуулахыг тэд хүлээдэг. Миний хаанчлал бүх орчлон ертөнцийн дээр хэлбэржиж байгаа ба Миний сэнтий хэдэн их наяд хүний зүрх сэтгэлийг ноёрхдог. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний агуу бүтээн байгуулалт удахгүй үр дүнд хүрэх болно. Миний хөвгүүд болон ардууд бүгд, хэзээ ч дахин салахгүйгээр Надтай эргэн нэгдэхээр амьсгаа даран тэмүүлж, Миний эргэн ирэлтийг хүлээдэг. Миний хаанчлалын үй олон ард түмэн, Намайг өөрсөдтэй нь хамт байгаагаас болж яагаад баяртайгаар тэмдэглэн бие бие рүүгээ гүйлдэхгүй гэж? Энэ нь ямар ч төлөөс төлөх хэрэггүй нэгдэл юм гэж үү? Би бүх хүний нүдэнд хүндтэй бөгөөд бүгдийнх нь үг Намайг тунхагладаг. Би буцаж ирээд дайсны бүх хүчийг байлдан дагуулах болно. Цаг нь ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг гүйцэлдүүлж, хүмүүсийн дунд Хаан болон хаанчлах болно! Би эргэж ирэхийн даваан дээр байна! Мөн Би явах гэж байна! Энэ бол хүн бүрийн найдаж буй зүйл, тэдний хүсэж буй зүйл юм. Миний өдөр ирэхийг Би бүх хүнд харуулж, Өөрийн өдрийн ирэлтийг тэднээр баяр хөөртэйгээр угтуулна!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 27-р бүлэг”-ээс
Бурханы зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцөд ойртдог
Ⅰ
Бүх орчлон ертөнцөд зөвт шүүлт ирдэг. Хүн төрөлхтний амьдардаг ертөнцөд зөвт байдлын талаар мэддэггүй, тийм учраас бүх хүн зүрхшээж, айдаг. Зөвт байдлын Нар үзэгдэх үед Зүүн зүгээс эхлээд бүх орчлон гэрэлтэнэ. Хэрэв хүн Бурханы зөвт байдлыг үйлддэг бол айж эмээх зүйл огт үгүй байх сан. Эцэстээ цаг нь ирсэн. Бурхан ажлаа өрнүүлж эхлээд, хүний дунд Хаан болж хаанчилна. Бурхан эргэж ирэх гэж байна, Тэр явах гэж байна. Үүнийг тэд бүгд хүсэж, найдсан. Өөрийнх нь өдөр ирэхийг Бурхан бүгдэд харуулж, үүнийг тэднээр баяртай угтуулна.
Ⅱ
Бурханы ард Түүний өдөр ирэхийг хүсдэг. Бурхан цээрлүүлэлт авчирч, зөвт байдлын Нар болох Өөрийн үүргээр хүний хүрэх газрыг тогтоохыг тэд хүлээдэг. Бурханы хаанчлал бүх орчлон дээр хэлбэрээ олж, Түүний сэнтий хэдэн их наяд хүний зүрх сэтгэлийг мэдэлдээ байлгадаг. Тэнгэрэлч тусалж, Бурханы агуу ажил мөд биелнэ. Эцэстээ цаг нь ирсэн. Бурхан ажлаа өрнүүлж эхлээд, хүний дунд Хаан болж хаанчилна. Бурхан эргэж ирэх гэж байна, Тэр явах гэж байна. Үүнийг тэд бүгд хүсэж, найдсан. Өөрийнх нь өдөр ирэхийг Бурхан бүгдэд харуулж, үүнийг тэднээр баяртай угтуулна.
Ⅲ
Бурханы хөвгүүд, ардууд бүгдээрээ Бурхантай нэгдэхээр тэмүүлдэг. Хэзээ ч дахин салахгүй гэж тэд Бурханы ирэлтийг амьсгаа даран хүлээдэг. Бурханы хаанчлалын үй олон хүн ард Түүнийг өөрсөдтэй нь хамт байгааг тэмдэглэж, баярлан бие бие рүүгээ гүйлдэхгүй гэж үү? Энэ нэгдэл ямар ч төлөөсгүй ирсэн юм гэж үү? Эцэстээ цаг нь ирсэн. Бурхан ажлаа өрнүүлж эхлээд хүний дунд Хаан болж хаанчилна. Бурхан эргэж ирэх гэж байна, Тэр явах гэж байна. Үүнийг тэд бүгд хүсэж, найдсан. Өөрийнх нь өдөр ирэхийг Бурхан бүгдэд харуулж, үүнийг тэднээр баяртай угтуулна.
IV
Бурхан бүх хүний нүдэнд хүндтэй. Тэр бүгдийнх нь үгэнд тунхаглагддаг. Бурхан эцэстээ эргэж ирэхдээ дайсны бүх хүчийг байлдан дагуулна. Эцэстээ цаг нь ирсэн. Бурхан ажлаа өрнүүлж эхлээд хүний дунд Хаан болж хаанчилна. Бурхан эргэж ирэх гэж байна, Тэр явах гэж байна. Үүнийг тэд бүгд хүсэж, найдсан. Өөрийнх нь өдөр ирэхийг Бурхан бүгдэд харуулж, үүнийг тэднээр баяртай угтуулна, тэд энэ өдрийг баяр хөөртэй угтацгааг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бие махбодтой болсон Бурханы ажил хоёр хэсгээс бүрддэг. Эхний удаа бие махбодтой болоход нь хүмүүс Түүнд итгээгүй, Түүнийг мэдээгүй ба...
Чи шашны хэдэн ёс заншил мөрддөг вэ? Чи хэдэн удаа Бурханы үгийн эсрэг тэрсэлж өөрийнхөөрөө зүтгэж байсан бэ? Бурханы үүрч байгаа ачаанд...
Миний гэрэлд хүмүүс гэрлийг дахин хардаг. Миний үгээс хүмүүс таашаадаг зүйлсээ олдог. Би Зүүн зүгээс ирсэн, Би Зүүн зүгээс гаралтай. Миний...
Бурхан Өөрөө үнэн бөгөөд Өөрөө үнэнийг эзэмшдэг, үнэний эх сурвалж юм. Эерэг зүйл болгон, үнэн бүр Бурханаас гардаг. Бурхан бүх зүйл, бүхий...