Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 167
Түүх 1. Үр, газар, мод, нарны гэрэл, дууч шувууд, хүн Нэгэн жаахан үр газарт унажээ. Ширүүн борооны дараа өнөөх үр соёолж, үндэс нь аажмаар...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Би дээд тэнгэрийг Өөрийн үйлийн илрэлээр дүүргэж, газар дээрх бүх зүйлийг Өөрийн хүч чадлын дор унагаан мөргүүлж, тийнхүү “дэлхийн эв нэгдлийн” төлөөх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн, Өөрийн энэ хүслийг биелүүлэх болно. Ингэснээр хүн газрын хөрсөн дээр “тэнүүчлэхээ” больж, харин тохиромжтой хүрэх газрыг саадгүй олно. Би хүн төрөлхтний төлөө бүхий л талаар санаа тавьдаг бөгөөд ингэснээр удахгүй хүн төрөлхтөн амар амгалан, аз жаргалын оронд амьдарч, тэдний амьдралын өдрүүд гунигтай, хоосон байхаа больж, Миний төлөвлөгөө газар дээр бүтэлгүйтэхгүй. Хүн тэнд оршин байдаг учраас Би Өөрийн үндэстнийг газар дээр байгуулах болно. Учир нь Миний алдрын нэг хэсэг газар дээр илэрдэг юм. Дээр тэнгэр дэх Өөрийн хотыг зөв зүйтэй болгож, тэгснээрээ дээр дооргүй бүх зүйлийг шинэчилнэ. Би тэнгэрийн дээр болон доор орших бүхнийг нэгтгэх болно. Ингэснээр газар дээрх бүх зүйл тэнгэр дээрх бүх зүйлтэй нэгдэнэ. Энэ бол Миний төлөвлөгөө; энэ бол миний эцсийн эринд биелүүлэх ёстой зүйл юм—Миний ажлын энэ хэсэгт саад болохыг хэнд ч зөвшөөрч болохгүй! Харь үндэстнүүдийн дунд ажлаа түгээх нь газар дээрх Миний ажлын сүүлийн хэсэг юм. Миний хийх ажлыг хэн ч ойлгож чаддаггүй бөгөөд үүнээс болж хүмүүс ихэд төрөөлддөг. Би газар дээр ажлаа хийгээд завгүй байдаг болохоор хүмүүс боломжийг ашиглаад “зугаацдаг”. Хэтэрхий дэг журамгүй болохоос нь сэргийлж, Би эхлээд тэднийг Өөрийн гэсгээлтэд оруулж галт нуурын сахилгажуулалтыг туулуулсан. Энэ бол Миний ажлын нэг алхам бөгөөд ажлынхаа энэ алхмыг биелүүлэхийн тулд Би галт нуурын хүчийг ашиглах болно; эс бөгөөс Өөрийн ажлыг гүйцэтгэх боломжгүй байх болно. Би орчлон даяарх хүмүүсийг Өөрийн сэнтийн өмнө захирагддаг болгож, шүүлтийнхээ дагуу өөр өөр ангилалд хувааж, эдгээр ангиллын дагуу ялгаж, улмаар гэр бүлүүдээр нь төрөлжүүлнэ. Ингэснээр бүх хүн төрөлхтөн Надад дуулгаваргүй байхаа больж, харин ч миний нэрлэсэн ангиллын дагуу дэг журамтай, цэгцтэй зохицуулалтад орох болно—хэн ч санаан зоргоор нүүж үл болно! Орчлон даяар Би шинэ ажил хийлээ; Миний гэнэтийн илрэлт орчлон даяар бүх хүнийг алмайруулан гайхшируулж, Миний тод илрэлт тэдний мэдлэгийн хүрээг үлэмж тэлсэн. Өнөөдөр тийм биш байна гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 43-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Түүх 1. Үр, газар, мод, нарны гэрэл, дууч шувууд, хүн Нэгэн жаахан үр газарт унажээ. Ширүүн борооны дараа өнөөх үр соёолж, үндэс нь аажмаар...
Та нар Миний удаа дараагийн сургаалыг аль хэдийн сэтгэлийнхээ мухарт хийсэн. Тэгээд бүр завтай цагтаа тоглох тоглоом мэт тэдгээрт хандаж,...
Хүн жинхэнэ залбиралд хэрхэн орох вэ? Залбирах зуур чиний зүрх сэтгэл Бурханы өмнө амар тайван байх ёстой бөгөөд чин үнэнч байх ёстой. Чи...
Ариун Сүнс өнөө үед чуулган дотор хэрхэн ажиллаж байна вэ? Чи энэ асуудлыг баттай ойлгож ухаарсан уу? Ах эгч нарын чинь хамгийн том...