Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 386
Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, унасан байна гэдэг муу зүйл биш; илчлэгдэх ч муу зүйл биш юм. Чи харьцалт, засалт туулсан ч бай, илчлэгдсэн ч...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Чи Миний гэрийн хүмүүсийн дунд байдаг учраас, чи Миний хаанчлалд үнэнч учраас хийдэг бүхэндээ Миний шаарддаг стандартыг мөрдөх ёстой. Би чамайг хөвөгч үүл болгоод зогсохгүй, харин гялтганах цас болгож, мөн чанарыг нь, үүнээс ч илүүтэйгээр үнэ цэнийг нь эзэмшүүлдэг. Би ариун газраас ирсэн учраас нэр төдий, мөн чанаргүй бадамлянхуа цэцэгтэй адил биш, учир нь тэр ариун газраас биш, харин намаг балчгаас гардаг билээ. Шинэ тэнгэр газар дээр бууж, шинэ газар тэнгэр дээгүүр тархах үе бол Би албан ёсоор хүмүүсийн дунд ажилладаг яг тэр үе юм. Хүмүүсийн дундаас хэн Намайг мэдэх вэ? Миний ирэх мөчийг хэн харсан бэ? Би нэртэй байгаад зогсохгүй, бас мөн чанартай гэдгийг хэн харсан бэ? Би цагаан үүлсийг Өөрийн гараар арчин холдуулж, тэнгэрийг ойроос ажигладаг; Миний гараар зохицуулагддаггүй зүйл огторгуйд огт үгүй ба огторгуйн дор, Миний агуу үйл хэргийн хэрэгжилтэд өчүүхэн хувь нэмрээ оруулдаггүй ямар ч хүн байхгүй. Би газар дээрх хүмүүст яршигтай шаардлага тавьдаггүй, учир нь Би үргэлж бодитой Бурхан байсаар ирсэн ба Би бол хүмүүсийг бүтээсэн Төгс Хүчит бөгөөд тэднийг сайн мэддэг билээ. Бүх хүн Төгс Хүчитийн нүдний өмнө байдаг. Газар дэлхийн хамгийн буйдхан өнцөг буланд байдаг хүмүүс хүртэл Миний Сүнсний шинжилтээс зайлсхийж яахан чадах билээ? Хүмүүс Миний Сүнсийг “мэддэг” боловч Миний Сүнсэнд халдсаар байдаг. Миний үг бүх хүний муухай царайг ил гаргаж, бүх хүний зүрх сэтгэлийн хамгийн гүний бодлуудыг ч ил гаргадаг бөгөөд газар дээрх хүн бүхэн Миний гэрэлд ил болж, Миний шинжилтийн дунд нуран унадаг. Гэхдээ унаж, бүтэлгүйтсэн хэр нь тэдний зүрх сэтгэл Надаас холдон явж зүрхэлдэггүй. Бүтээгдсэн зүйлсийн дунд Миний үйл хэргээс болоод Намайг хайрладаггүй хэн байна? Миний үгийн үр дүнд Намайг хүсэн эрмэлздэггүй хэн байна вэ? Миний хайраас болоод сэтгэл татагддаггүй хэн байна вэ? Сатан завхруулснаас болоод хүмүүс Миний шаардсан байдалд хүрч чадаагүй. Сатан цадиггүй аашлан галзуу мэт эзэрхэг байдаг эрин буюу Сатан хүний хамаг биеийг бохир заваанд хутгалдтал нь дэвсэлсэн цаг үе болох өнөөдөр битгий хэл, Миний шаарддаг хамгийн доод стандарт ч хүний санааг зовоодог. Хүмүүс доройтлынхоо уршгаар Миний зүрх сэтгэлийг анхаарч чадаагүй нь Надад уй гашуу авчраагүй гэж үү? Би Сатаныг өрөвддөг юм гэж үү? Миний хайр андуурсан юм гэж үү? Хүмүүс Надад дуулгаваргүй байхад Миний зүрх сэтгэл нууцхан уйлдаг; Намайг эсэргүүцэхэд нь Би тэднийг гэсгээдэг; тэд Надаар авруулж, үхлээс дахин амилахад Би тэднийг дээд зэргээр халамжлан тэжээдэг; тэднийг Надад захирагдахад Миний зүрх сэтгэл амарч, тэнгэр, газар, бүх зүйлд асар их өөрчлөлт гарч байгааг тэр даруй мэдэрдэг. Хүмүүс Намайг магтахад Би баярлахгүй байж яаж чадах билээ? Тэд Намайг гэрчилж, Надаар авхуулахад Би алдаршихгүй байж яаж болох юм бэ? Хүмүүсийн хийдэг бүхнийг Би захирч, хангадаггүй гэж үү? Намайг чиглэл заавар өгөөгүй үед хүмүүс хойрго, хөдөлгөөнгүй болдог; түүнчлэн, Миний ар хударгаар тэд тэдгээр “магтууштай” бохир ажлыг эрхэлдэг. Өөрийгөө хувцасласан бие махбод минь чиний үйлдэл, зан авир, үг хэлний талаар юу ч мэдэхгүй гэж чи бодож байна уу? Олон жил Би салхи, бороог тэсвэрлэж, хүний ертөнцийн гашууныг ч мөн амссан; гэхдээ сайн эргэцүүлэн бодвол ямар ч их зовлон шаналал махан биетэй хүнийг Надад итгэж найдахаа болиход хүргэхгүй, ямар ч сайхан байдал махан биетэй хүнийг Надад хүйтэн хөндий, сэтгэлээр унаж, үл ойшоосон байдлаар хандахад хүргэж бүр ч чадахгүй. Намайг гэх хүний хайр үнэхээр зовлон шаналалгүй юм уу сайхан байдалгүй байхаар хязгаарлагддаг юм уу?
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, унасан байна гэдэг муу зүйл биш; илчлэгдэх ч муу зүйл биш юм. Чи харьцалт, засалт туулсан ч бай, илчлэгдсэн ч...
Бүх хүн Есүсийн жинхэнэ дүр төрхийг харахыг хүсэж Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харж, Түүнтэй хамт байхыг хүсэхгүй гэж ах эгч нарын...
Уруул чинь тагтааныхаас илүү зөөлөн боловч зүрх сэтгэл чинь эртний могойныхоос ч илүү хорлонтой. Уруул чинь бүр Ливан эмэгтэйчүүдийнх шиг...
Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг тодорхой харж чадахгүй...