Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (I хэсэг)
Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой гэдгийг хүн тэр үгээр дамжуулан мэдэх болсон. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр нь дамжин бүтдэг. Хүн тэр үгээр илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж авардаг. Эцэст нь Тэр, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход үгийг ашиглана. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид Бурхан Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлдэггүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг. Үгийн эринд хүн үнэхээр онцгой ерөөлүүдийг хүртжээ. Хүн бие махбодын өвчинд зоволгүй, зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангамжийг эдэлдэг; тэд эрж хайн, бэдрэх хэрэггүй ба Бурханы дүр төрхийг амархан харж, Түүнийг биечлэн сонсож, Түүний хангамжийг хүртэж, Түүнийг ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Өнгөрсөн эрин үеийн хүмүүс тийм зүйлийг эдэлж чадахгүй байсан ба эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж чадахгүй ерөөл байсан юм.
Бурхан хүнийг бүрэн төгс болгохоор шийдсэн. Тэр аль ч өнцгөөс ярьсан бай, бүгд ялгаагүй энэ хүмүүсийг төгс болгохын төлөө билээ. Сүнсний өнцгөөс хэлсэн үгийг нь хүн ойлгоход хэцүү бөгөөд хүний хүлээж авах чадвар хязгаарлагдмал учраас хүн хэрэгжүүлэх зам олж чаддаггүй. Бурханы ажил өөр өөр үр дүнд хүрдэг ба ажлынх нь алхам бүрд Түүний зорилго байдаг. Цаашлаад, хүнийг төгс болгохын тулд Тэр өөр өөр өнцгөөс ярих ёстой юм. Тэр гагцхүү Сүнсний өнцгөөс Өөрийн дуу хоолойг илэрхийлбэл Бурханы ажлын энэ алхам биелж чадахгүй байсан. Энэ бүлэг хүмүүсийг бүрэн болгохын төлөө Тэр шийдсэн байгааг чи Түүний дууны өнгөнөөс мэдэж болно. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа хүний хувьд чиний авах ёстой анхны алхам юу байх вэ? Чи эхлээд Бурханы ажлыг мэддэг болох ёстой. Шинэ арга барил хэрэглэгдэж, эрин үе нэгээс нөгөө рүү солигдохын хамт Бурханы ажилладаг арга барил ч бас өөрчлөгдсөн ба Бурханы ярих байдал ч бас өөрчлөгдсөн. Одоо, зөвхөн Түүний ажлын арга барил өөрчлөгдсөн төдийгүй, эрин үе ч өөрчлөгдсөн. Өмнө нь Хаанчлалын эрин үе байсан ба ажлын үе шат нь Бурханыг хайрлах явдал байсан. Одоо, энэ нь Мянган жилийн хаанчлалын эрин үе—Үгийн эрин үе—энэ нь, хүнийг төгс болгохын тулд Бурхан ярих олон янз маяг хэрэглэж, хүнийг хангахын тулд өөр өөр өнцгөөс ярьдаг эрин үе юм. Цаг хугацаа Мянган жилийн хаанчлалын эрин үед оронгуут Бурхан хүнийг төгс болгохын тулд үгээ ашиглаж эхэлсэн ба амийн бодит байдалд орох боломжийг хүнд олгож, хүнийг зөв зам руу чиглүүлсэн. Хүн Түүний ажлын маш олон алхамыг үзэж туулсан ба Бурханы ажил өөрчлөгдөлгүй хэвээр үлддэггүй гэдгийг харсан. Харин ч, энэ нь байнга хувирч, гүнзгийрч байдаг. Тийм урт хугацааны туршлагын дараа Бурханы ажил дахин дахин хувирч өөрчлөгдсөн, гэхдээ ямар ч өөрчлөлт байлаа гэсэн хүнийг боловсруулах Бурханы зорилгоос хэзээ ч хазайдаггүй билээ. Арван мянган өөрчлөлтийн дараа ч гэсэн, анхдагч зорилго нь хэзээ ч өөрчлөгддөгүй ба үнэнээс болон амиас хэзээ ч гаждаггүй. Ажил хийх арга барилын өөрчлөлт нь ажлын хэлбэрт болон ярих өнцөгт гарч буй өөрчлөлт төдий болохоос биш Түүний ажлын гол зорилгын өөрчлөлт биш юм. Дуу хоолойны өнгө болон ажлын арга барилын өөрчлөлтийг үр дүнд хүрэхийн тулд хийдэг юм. Дуу хоолойны өнгөний өөрчлөлт нь ажлын зорилго юм уу ажлын зарчмын өөрчлөлт гэсэн үг биш. Хүн Бурханд итгэдгийн мөн чанар нь амийг эрж хайхын төлөө юм. Чи Бурханд итгэдэг хэрнээ амь юм уу үнэнийг, эсвэл Бурханы тухай мэдлэгийг эрж хайдаггүй бол Бурханд итгэх итгэлгүй гэсэн үг! Чи хаан болохын тулд хаант улсад орох гэж эрмэлзээд байгаа чинь бодит байдалд үндэслэсэн гэж үү? Зөвхөн амийг эрж хайсны эцэст Бурханыг үнэхээр хайрлах хайранд хүрэх нь л бодит байдал; үнэний эрэл хайгуул болон хэрэглээ нь бүгд бодит байдал. Бурханы үгийг унших зуураа үгийг нь мэдэр; ийм маягаар чи Бурханы тухай мэдлэгийг жинхэнэ туршлагаараа дамжуулан ухаарах болно. Энэ нь жинхэнэ эрэл хайгуул юм.
Мянган жилийн хаанчлалын эрин үед, энэхүү шинэ эрин үед орсон эсэхийг чинь чи Бурханы үгийн бодит байдалд нэвтрэн орсон эсэхээр, мөн Түүний үг чиний амийн бодит байдал болсон эсэхээр тодорхойлдог. Бурханы үг бүх хүнд мэдэгдсэн, ингэснээр эцэст нь бүх хүмүүс үгийн дэлхийд амьдрах ба Бурханы үг үүн дотор байгаа бүх хүнийг гэгээрүүлж, сэнхрүүлэх болно. Энэ цаг хугацааны үед Бурханы үгийг уншихдаа чи хөнгөн хуумгай, анхааралгүй байвал, мөн Түүний үгийг огт сонирхохгүй бол чиний байдалд ямар нэг зүйл буруу байна гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ чи Үгийн эрин үед орж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй; хэрвээ чи энэхүү эрин үед орсон бол Тэр Өөрийн ажлыг хийх болно. Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд энэхүү Үгийн эрин үеийн эхлэлд, энэ мөчид чи юу хийж чадах вэ? Энэ эрин үед бүх хүн Бурханы үгийг амьдран харуулдаг ба үнэнийг хэрэгжүүлэх чадвартай, мөн Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, өөрсдийн бодит байдал болгон ашиглаж, Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй; тэгээд Бурханы үгийг хэрэгжүүлснээр дамжуулан, хүн Бурхантай хамт захирч чаддаг гэдгийг Бурхан та нарын дунд бодит байдал болгоно. Бурханы биелүүлэх ажил энэ юм. Чи Бурханы үгийг уншилгүйгээр явж чадах уу? Бурханы үгийг уншилгүйгээр ганц хоёр өдөр ч явж чадахгүй мэт санадаг олон хүн одоо байдаг. Тэд Түүний үгийг өдөр бүр унших ёстой ба хэрвээ цаг гарахгүй бол Түүний үгийг сонсоход хангалттай байдаг. Энэ бол хүнд Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд ингэж Тэр хүнийг хөдөлгөж эхэлдэг. Тэр үгээр дамжуулан хүнийг захирдаг ба ингэснээр хүн Бурханы үгийн бодит байдалд орж чадна. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уулгүйгээр ганцхан хоносны дараа харанхуйг болон цангааг мэдэрч, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чамайг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамайг орхиогүй гэдгийг харуулдаг. Тэгвэл чи энэ урсгал дотор байгаа хүн юм. Гэвч чи Бурханы үгийг идэж, уулгүйгээр нэг хоёр хоносны дараа чамд ямар ч мэдрэмж байхгүй, ямар ч цангаа мэдрэхгүй ба сэтгэл чинь хөдлөхгүй бол энэ нь Ариун Сүнс чамаас холдсон гэдгийг харуулдаг. Тэгвэл энэ нь чиний доторх байдал зөв биш гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй ба ард хоцорсон хүмүүсийн нэг гэсэн үг юм. Хүнийг захирахын тулд Бурхан үгээ ашигладаг; Бурханы үгийг идэж, уух юм бол чамд сайхан санагдах ба тэгэхгүй бол чамд дагах зам үгүй байх болно. Бурханы үг нь хүний хоол ба түүнийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдрах нь үгүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж байдаг. Энэ бол өнөөдөр Бурханы гүйцэтгэх ажил юм. Тэр энэхүү үнэнийг та нарын дотор биелүүлнэ. Өнгөрсөн үеийн хүмүүс яаж тийм олон хоног Бурханы үгийг уншихгүй мөртлөө хооллож, ажиллаад явж чаддаг байсан юм бэ? Одоо яагаад ингэхгүй байгаа юм бэ? Энэ эрин үед, Бурхан бүхнийг захирахын тулд голдуу үгээ ашигладаг. Хүн Бурханы үгээр шүүгдэж, төгс болох ба тэгээд эцэст нь хаант улсад орох болно. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадах ба зөвхөн Бурханы үг л хүнд гэрэл гэгээ, хэрэгжүүлэх арга замыг өгч чадна. Чи өдөр бүр Бурханы үгийг идэж, уун Бурханы үгийн бодит байдлыг орхиж явахгүй л бол Бурхан чамайг төгс болгож чадна.
Амийг эрж хайж байхдаа амжилтанд хүрэхийн тулд яарч болохгүй; амийн өсөлт ердөө ганц, хоёр өдөрт бий болдоггүй. Бурханы ажил бол энгийн, бодит байдаг бөгөөд энэ нь шаардлагатай үйл явцыг дамжих ёстой байдаг. Хүний амийг байтугай Өөрийн цовдлолын ажлыг биелүүлэхийн тулд бие махбодтой болсон Есүст 33.5 жил шаардагджээ! Энгийн хүнийг Бурханыг илэрхийлэх хүн болгоно гэдэг ч мөн амаргүй ажил. Ялангуяа агуу улаан луугийн үндэстний хүмүүсийн хувьд тийм байдаг. Тэдгээр нь дорд хэв чанартай ба Бурханы үг болон ажлын урт хугацаа шаардагдана. Иймээс үр дүн харах гэж бүү яар. Чи Бурханы үгийг идэж, уухдаа санаачлагатай байж, Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Түүний үгийг уншсаны дараа чи бодит байдалд тэдгээрийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой ба Бурханы үгнээс чи мэдлэг, зөн билиг, танин мэдэх чадвар болон мэргэн ухааныг олж авч чадна. Үүгээр дамжуулан, чи өөрөө ч мэдэлгүйгээр өөрчлөгдөх болно. Хэрвээ чи Бурханы үгийг идэж, уухыг, Түүний үгийг уншихыг, үүнийг таньж мэддэг болохыг, мэдэрч туулахыг, хэрэгжүүлэхийг өөрийнхөө зарчим болгож чадах юм бол чи өөрийн мэдэлгүй өсөх болно. Зарим нь Бурханы үгийг уншсаныхаа дараа ч хэрэгжүүлж чадахгүй байна гэж хэлдэг! Чи юунд яараа вэ? Чи тодорхой биеийн хэмжээнд хүрэхээрээ Түүний үгийг хэрэгжүүлэх чадвартай болно. Дөрөв, таван настай хүүхэд, би эцэг эхдээ тусалж дэмжиж, хүндэлж чадахгүй байна гэж хэлнэ гэж үү? Биеийн хэмжээ чинь ямар байгааг чи одоо мэдсэн байх ёстой, чадах зүйлээ хэрэгжүүл, тэгээд Бурханы удирдлагыг үймүүлэхгүй бай. Зүгээр л Бурханы үгийг идэж уугаад урагшаа яв, үүнийг зарчмаа болго. Бурхан чамайг бүрэн төгс болгож чадах эсэх талаар одоохондоо бүү санаа зов. Одоохондоо тэр талаар бүү ухаж бод. Таарах бүрд нь Бурханы үгийг зүгээр л идэж уу, тэгвэл Бурхан чамайг бүрэн төгс болгож чадах нь гарцаагүй юм. Гэхдээ Түүний үгийг идэж, уухдаа чиний баримтлах ёстой нэг зарчим бий. Бүр сохроор бүү хий. Харин мэдэж авах ёстой үгээ буюу үзэгдэлтэй холбоотой үгсийг эрж хай. Чиний эрж хайх ёстой өөр нэг тал бол бодит хэрэгжүүлэлтийн, өөрөөр хэлбэл чиний орох ёстой зүйлийн тухай үг юм. Нэг тал нь мэдлэгийн тухай бөгөөд нөгөө нь үгэнд орохтой холбоотой. Чи хоёуланг нь мэдээд авчихаараа, өөрөөр хэлбэл, юуг мэдэх вэ, юу хэрэгжүүлэх вэ гэдгээ ойлгохоороо Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэдэх болно.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?