Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм (II хэсэг)
Цаашид Бурханы үгийн тухай ярих нь чиний үг ярих зарчим юм. Ердийн үед та нар хамт байхдаа Бурханы үгийн тухай нөхөрлөж, Бурханы үгийг нөлөөллийн гол агуулга болгон авч үзэж, өөрсдөө Бурханы үгийн талаар юу мэддэг, Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлдэг, Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар ярилцах ёстой. Чи зөвхөн Бурханы үгийг нөхөрлөх үед Ариун Сүнс чамайг гэрэлтүүлнэ. Бурханы үгийн ертөнцийг бий болгоход хүний хамтын ажиллагаа бас шаардагддаг. Хэрвээ чи үүнд орохгүй бол Бурхан ажиллах ямар ч аргагүй байх болно. Хэрвээ чи амаа хамхиж, Түүний үгийн тухай ярьдаггүй бол Бурхан чамайг гэрэлтүүлэх ямар ч аргагүй юм. Чи завгүй байгаа л биш бол Бурханы үгийн тухай ярь, дэмий бүү чалч! Өөрийн амьдралаа Бурханы үгээр дүүргэ—тэр үед л чи үнэн сүсэгт итгэгч болно. Нөхөрлөл чинь өнгөц байсан ч гэсэн зүгээр. Өнгөц гэж үгүй бол гүн гэж үгүй. Туулах ёстой үйл явц гэж байдаг. Дадлагаараа дамжуулан чи өөрийн бие дээрх Ариун Сүнсний гэрэлтүүлэлтийг болон Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уухаа ойлгодог. Хэсэг хугацаа эрж хайсны дараа чи Бурханы үгийн бодит байдал руу орно. Хамтран ажиллах шийдвэртэй байх л юм бол чи Ариун Сүнсний ажлыг олж авах болно.
Бурханы үгийг идэж уух зарчимд хоёр тал байдаг: Нэг нь мэдлэгтэй, нөгөө нь орохтой холбоотой. Чи аль үгийг мэдэж авах ёстой вэ? Үзэгдэлтэй холбоотой үгийг мэдэж авах ёстой (өөрөөр хэлбэл, Бурхан одоо ямар эрин үед орсон, Бурхан одоо юу биелүүлэхийг хүсдэг, бие махбодтой болох гэж юу болох гэх мэт; энэ бүхэн нь үзэгдэлтэй холбоотой). Хүний орох ёстой зам гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь хүний хэрэгжүүлж, орох ёстой Бурханы үгийг хэлдэг. Дээр буй зүйл бол Бурханы үгийг идэж уухын хоёр тал юм. Одооноос эхлээд ийм маягаар Бурханы үгийг идэж уу. Хэрвээ чи үзэгдэлтэй хамаатай үгсийг тодорхой ойлгочихвол цааш нь унших хэрэггүй. Гол чухал зүйл нь, зүрх сэтгэлээ хэрхэн Бурхан руу эргүүлэх, Бурханы өмнө зүрх сэтгэлээ хэрхэн тайван байлгах, махан биеийг хэрхэн хаях гэх мэт оролтын тухай үгийг илүү их идэж уух явдал юм. Эдгээр нь чиний хэрэгжүүлэх ёстой зүйл мөн. Хүн Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүй бол жинхэнэ нөхөрлөл байх боломжгүй. Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэж, гол зүйл юу болохыг ухаармагц нөхөрлөл чөлөөтэй болох болно. Ямар ч асуудал тулгарлаа гэсэн чи тэдгээрийн талаар нөхөрлөж, бодит байдлыг ухаарах чадвартай байх болно. Бурханы үгийн талаар нөхөрлөхдөө Бодит байдлыг эзэмшихгүй бол чи гол зүйлийг ухаарач чадахгүй бөгөөд Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэддэггүйг чинь энэ нь харуулдаг. Зарим хүн Бурханы үгийг уншихдаа ядарч залхдаг, энэ нь хэвийн байдал биш. Бурханы үгнээс хэзээ ч залхахгүй байж, үргэлж үүгээр цангаж, Бурханы үгийг үргэлж сайн гэж боддог бол энэ нь хэвийн байдал юм. Жинхэнэ оролттой хүн Бурханы үгийг ингэж идэж уудаг. Бурханы үг туйлын бодитой агаад хүний орох ёстой яг тэр зүйл гэдгийг чи мэдрэх үед; Түүний үг хүнд үнэхээр тустай, ашигтай бөгөөд энэ нь хүний амийн хангалт гэдгийг чи мэдрэх үед—ийм мэдрэмжийг Ариун Сүнс чамд өгсөн бөгөөд Ариун Сүнс чамайг хөдөлгөсөн юм. Энэ нь Ариун Сүнс чам дээр ажиллаж байгаа ба Бурхан чамаас нүүр буруулаагүй гэдгийг баталдаг. Бурхан үргэлж ярьж байгааг хараад зарим хүн Түүний үгнээс залхаж, Түүний үгийг уншсан ч, үгүй ч ямар ч ялгаагүй гэж боддог. Тэр нь хэвийн байдал биш. Тэдэнд бодит байдалд орохоор цангадаг зүрх сэтгэл дутмаг байдаг бөгөөд тийм хүмүүс төгс болгуулах гэж шимтдэггүй, мөн үүнд анхаарлаа хандуулдаггүй. Бурханы үгээр цангахгүй байгаа л бол чиний байдал хэвийн бус гэдгийг энэ нь харуулдаг. Өмнө нь Бурхан чамаас нүүр буруулсан эсэх нь, дотроо амар тайван байгаа эсэх болон таашаал мэдэрдэг эсэхээр чинь тодорхойлогддог байсан. Одоо гол түлхүүр нь чи Бурханы үгээр цангадаг эсэх, Түүний үгийг өөрийн бодит байдлаа болгосон эсэх, чамд үнэнч зүрх сэтгэл байх эсэх, мөн чи Бурханы төлөө чадах бүхнээ хийж чадах эсэхийг чинь үздэг. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийн бодит байдлаар шүүгддэг. Бурхан Өөрийн үгийг бүх хүн рүү чиглүүлдэг. Хэрвээ чи үүнийг уншихыг хүсдэг бол Тэр чамайг гэгээрүүлнэ, харин чи хүсэхгүй бол Тэр чамайг гэгээрүүлэхгүй. Зөвт байдлаар өлсөж, цангадаг, мөн Өөрийг нь эрж хайдаг хүмүүсийг Бурхан гэгээрүүлдэг. Үгийг нь уншсаны дараа ч гэсэн Бурхан тэднийг гэгээрүүлээгүй гэж зарим хүн хэлдэг. Чи яаж уншсан бэ? Хэрвээ чи морин дэл дээрээс цэцэгс харах мэт гүйлгэн уншиж, бодит байдалд ямар ч анхаарал хандуулахгүй бол Бурхан чамайг гэгээрүүлж чадах уу? Бурханы үгийг нандигнадаггүй хүн яаж Түүгээр төгс болгуулж чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийг нандигнан хайрладаггүй бол чамд үнэн байхгүй, бодит байдал ч байхгүй байх болно. Хэрвээ чи Түүний үгийг нандигнадаг бол үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байх болно; тэр үед л чи бодит байдлыг эзэмшинэ. Ийм учраас чи завгүй ч бай, үгүй ч бай, орчин нөхцөл тааламжгүй ч бай, үгүй ч бай, шалгагдаж байгаа ч бай, үгүй ч бай цаг үргэлжид Бурханы үгийг идэж уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Түүний үгээс хэн ч салж чадахгүй, харин өдөрт гурван хоол иддэг шигээ Түүний үгийг идэх ёстой. Төгс болгуулж, Бурханаар авахуулах нь энгийн хэрэг байж болно гэж үү? Одоо ойлгодог ч бай, үгүй ч бай, мөн Бурханы ажлыг тодорхой харсан ч бай, үгүй ч бай чи Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой. Энэ бол идэвхтэй байдлаар орж байгаа хэрэг юм. Бурханы үгийг уншсаны дараа орж чадах зүйлсээ хэрэгжүүлэхээр яаравчилж, чадахгүй зүйлээ түр хойш тавь. Эхэндээ чиний ойлгож чадахгүй Бурханы үг их байж болох юм, гэхдээ хоёр, гурван сарын дараа, магадгүй бүр жилийн дараа чи ойлгоно. Яагаад энэ вэ? Учир нь Бурхан хүнийг ганц, хоёр хоногийн дотор бүрэн төгс болгож чадахгүй. Ихэнх тохиолдолд, Түүний үгийг унших үедээ чи тэр дороо ойлгож чадахгүй. Тэр үед яаж уншсан ч бичвэрээс өөрцгүй харагдаж болох боловч заавал хэсэг хугацаа мэдэрж туулсны дараа л чи үүнийг ойлгох болно. Бурхан маш ихийг ярьсан болохоор Түүний үгийг идэж, уухын тулд чи чадах бүхнээ хийх ёстой, дараа нь өөрийн мэдэлгүйгээр чи ойлгож авах бөгөөд мэдээгүй байхад чинь Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үед энэ нь үргэлж хүнд мэдэгддэггүй. Цангаж, эрж хайх үед чинь Тэр чамайг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь чиний идэж уудаг Бурханы үгэнд төвлөрдөг. Бурханы үгэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, Түүний үгэнд үргэлж өөр төрлийн хандлага баримталдаг, Түүний үгийг уншсан ч бай, үгүй ч бай ялгаагүй гэж мунгинан боддог бүх хүн бол бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүс юм. Ийм хүнээс Ариун Сүнсний ажил, мөн Түүний гэгээрэл ч харагдахгүй. Иймэрхүү хүмүүс бол Нангуо гуайн сургаалт үлгэртэй адил, бусдын хүчээр амьдардаг дүр үзүүлэгчид юм.
Бурханы үгийг бодит байдлаа болгохгүйгээр чамд ямар ч бодитой биеийн хэмжээ байдаггүй. Шалгагдах цаг ирэхэд чи гарцаагүй унана, тэр үед жинхэнэ биеийн хэмжээ чинь илчлэгдэнэ. Гэхдээ бодит байдалд орохоор байнга эрж хайдаг хүмүүс шалгалтын цагт Бурханы ажлын зорилгыг ойлгодог. Мөс чанартай бөгөөд Бурханаар цангадаг хүн Бурханы хайрыг хариулахын тулд бодитой үйлдэл хийх хэрэгтэй. Бодит байдал эзэмшээгүй хүмүүс ялимгүй хэрэг явдлын өмнө ч бат зогсож чаддаггүй. Бодитой биеийн хэмжээтэй болон биеийн хэмжээгүй хүмүүсийн хооронд үнэхээр ялгаа бий. Бурханы үгийг идэж, уухдаа адилхан ч яагаад зарим нь шалгалтад бат зогсож чаддаг байхад бусад нь үүнээс зугтдаг юм бэ? Илт ялгаа бол бодитой биеийн хэмжээ дутмаг байдаг; тэд Бурханы үгийг өөрсдийн бодит байдлаа болгоогүй бөгөөд Түүний үг тэдний дотор үндэслээгүй. Шалгагдмагцаа тэд замгүй болдог. Тэгвэл бусад нь яагаад энэ тал дээр бат зогсож чаддаг юм бэ? Учир нь тэдэнд агуу үзэгдэл байдаг, эсвэл тэдний доторх Бурханы үг тэдний туршлага болон хувирч, бодитой мэдлэг ухаан нь тэдний оршин тогтнолын суурь болдог. Ийм маягаар, тэд шалгалтад бат зогсож чаддаг. Энэ бол бодитой биеийн хэмжээ, энэ нь бас амь юм. Зарим хүн Бурханы үгийг уншдаг боловч үүнийг хэрэгжүүлдэггүй, эсвэл энэ тухайд үнэн сэтгэлээсээ ханддаггүй. Үнэн сэтгэлээсээ ханддаггүй хүмүүс бол хэрэгжүүлэлтэд анхаарал хандуулдаггүй хүмүүс юм. Бурханы үгийг бодит байдлаа болгоогүй хүмүүс бол бодитой биеийн хэмжээгүй хүмүүс юм. Тийм хүмүүс шалгалтад бат зогсож чадахгүй.
Бурханы үг гармагц чи даруй хүлээн авч, идэх хэрэгтэй. Хэчнээн ихийг ойлгох нь хамаагүй, чиний тууштай баримтлах ёстой нэг үзэл бодол бол Түүний үгийг идэж, мэдэж, хэрэгжүүлэх явдал юм. Энэ бол чиний хийж чаддаг байх ёстой зүйл билээ. Биеийн хэмжээ чинь хэр том болж болох талаар бүү санаа зов; Түүний үгийг идэхэд л анхаарлаа төвлөрүүл. Энэ бол хүний хамтран ажиллах ёстой зүйл билээ. Сүнслэг амьдрал чинь үндсэндээ Бурханы үгийг идэж уух болон тэдгээрийг хэрэгжүүлэх бодит байдалд орохоор хичээх явдал юм. Өөр ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь чиний хэрэг биш. Чуулганы удирдагчид ахан дүүсийг удирдаж Бурханы үгийг идэж ууж чаддаг болгох хэрэгтэй. Энэ бол чуулганы удирдагч нэг бүрийн хариуцлага мөн. Тэд нар залуу ч бай, хөгшин ч бай бүгд Бурханы үгийг идэж уух явдлыг чухалд тооцож, Түүний үгийг зүрх сэтгэлдээ хадгалах ёстой. Хэрвээ энэ бодит байдалд орвол Хаанчлалын эрин үед орсон гэсэн утгатай. Одоо үед, Бурханы үгийг идэж уухгүйгээр амьдарч чадахгүй гэж ихэнх хүмүүст санагддаг бөгөөд хэдийд ч бай Түүний үг тэдэнд шинэхэн санагддаг. Энэ нь, тухайн хүн зөв замд орж эхэлж байна гэсэн үг юм. Бурхан ажлаа хийж, хүнийг хангахын тулд үг ашигладаг. Хүн бүхэн Бурханы үгийг хүсэн эрмэлзэж, Бурханы үгээр цангах үед хүмүүс Түүний үгийн ертөнцөд орох болно.
Бурхан асар ихийг ярьсан. Чи хэр ихийг нь мэддэг вэ? Чи хэр их рүү нь орсон бэ? Хэрвээ чуулганы удирдагч ахан дүүсийг Бурханы үгийн бодит байдал руу замчлаагүй бол тэр үүргээ хөсөрдүүлж, хариуцлагаа биелүүлж чадаагүй байх болно! Идэж ууж байгаа чинь, эсвэл ойлгож чадах түвшин чинь хэчнээн гүн байх нь хамаагүй чи Түүний үгийг идэж ууж чадах ёстой; Түүний үгийг чухалд тооцож, үүнийг идэж уухын ач холбогдол болон хэрэгцээ шаардлагыг ойлгох ёстой. Бурхан маш ихийг ярьсан, гэхдээ чи Түүний үгийг идэж уухгүй, эсвэл эрж хайхгүй, үгийг нь хэрэгжүүлэхүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэж болохгүй. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг мэдэрч туулж, Түүний үгийг амьдран харуулах ёстой. Зөвхөн үүнийг л Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болно! Чи Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг атлаа Түүний үгийн алийг нь ч хэлж, эсвэл хэрэгжүүлж чадахгүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэхгүй. Харин ч, энэ нь “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайх” явдал юм. Өчүүхэн төдий ч бодит байдлыг эзэмшихгүйгээр ялихгүй гэрчлэл, хэрэггүй зүйлс болон өнгөц хэрэг явдлын талаар л ярих: эдгээр нь бүгд Бурханд итгэх итгэл биш бөгөөд чи Бурханд итгэх зөв замыг ердөө ухаараагүй. Яагаад Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой вэ? Хэрвээ Түүний үгийг идэж уухгүй, зөвхөн тэнгэрт гарахыг л хичээдэг бол энэ нь Бурханд итгэж байгаа хэрэг үү? Бурханд итгэдэг хүний хийх ёстой эхний алхам юу вэ? Бурхан ямар замаар хүнийг төгс болгодог вэ? Бурханы үгийг идэж уухгүйгээр төгс болгуулж чадах уу? Бурханы үгийг өөрийн бодит байдал болгохгүй бол чамайг хаанчлалын ард гэж үзэж болох уу? Бурханд итгэх итгэл гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Бурханд итгэгч ядаж гаднаа сайн зан авиртай байх ёстой; хамгийн чухал нь Бурханы үгийг эзэмших явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгнээс хэзээ ч салж болохгүй. Бурханыг мэдэх, Түүний хүслийг биелүүлэх нь бүгд Түүний үгээр дамжин биелдэг. Ирээдүйд, улс үндэстэн, урсгал, шашны бүлэглэл, салбаруудыг үгээр байлдан дагуулна. Бурхан шууд ярьж, бүх хүн Бурханы үгийг гартаа барина; үүгээр дамжин хүмүүс төгс болгуулна. Дотор гадна хааяагүй Бурханы үг түгнэ: Хүмүүс амаараа Бурханы үгийг ярьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханы үгийг дотроо хадгалж, дотор гаднагүй Бурханы үг шингэсэн байх болно. Тийнхүү хүмүүс төгс болгуулна. Бурханы хүслийг биелүүлдэг, Түүнд гэрчлэл хийх чадвартай хүмүүс бол Бурханы үгийг бодит байдлаа болгосон хүмүүс юм.
Үгийн эрин үед орох нь Мянган жилийн хаанчлалын эрин үе юм, яг одоо энэ ажлыг гүйцэлдүүлж байна. Одооноос эхлээд Бурханы үгийн талаар нөхөрлөх явдлыг дадлагажуул. Бурханы үгийг идэж ууж, мэдэрч туулахаар дамжуулан чи Бурханы үгийг харуулж чадна. Зөвхөн туршлагын үгээрээ дамжуулан чи бусдыг үнэмшүүлж чадна. Хэрвээ чамд Бурханы үг байхгүй бол хэн ч үнэмшихгүй! Бурханы ашигладаг бүх хүн Бурханы үгийг ярих чадвартай. Хэрвээ чи чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллаагүй ба чи төгс болгуулаагүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Бурханы үгийн чухал ач холбогдол билээ. Бурханы үгээр цангадаг зүрх сэтгэл чамд байгаа юу? Бурханы үгээр цангадаг хүн бол үнэнээр цангадаг хүн бөгөөд зөвхөн тийм хүн л Бурханаар ерөөгддөг. Ирээдүйд Бурхан бүх шашин болон бүх урсгалд илүү олон үг хэлэх болно. Харь үндэстнүүдийг байлдан дагуулахын тулд үгээ хэлж, Өөрийн дуу хоолойгоор айлдахаасаа өмнө та нарыг бүрэн төгс болгохоор Тэр эхлээд та нарын дунд үгээ хэлж, дуу хоолойгоороо айлдана. Үгээр дамжуулан бүгд чин сэтгэлээсээ бүрэн дүүрэн үнэмшинэ. Бурханы үг болон Түүний илчлэлээр дамжуулан хүний завхарсан зан чанар багасаж, хүний дүр төрхтэй болох ба тэрслүү зан чанар нь ч бас буурдаг. Үг эрх мэдэлтэйгээр хүн дээр ажиллаж, Бурханы гэрэл дотор хүнийг байлдан дагуулдаг. Одоо үед Бурханы хийх ажил болон Түүний ажлын эргэлтийн цэг нь бүгд Түүний үгэн дотор бий. Хэрвээ чи Түүний үгийг уншихгүй бол юу ч ойлгохгүй. Түүний үгийг идэж уухаар дамжуулан, мөн ахан дүүстэйгээ нөхөрлөхөөр дамжуулан, өөрийн бодит туршлагаар дамжуулан Бурханы үгийн талаарх мэдлэг чинь иж бүрэн болох болно. Ийм маягаар л чи үүнийг бодит байдал дээр үнэхээр амьдран харуулж чадна.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?