Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм (II хэсэг)

Нэг удаа Би чуулгануудаар явж, янз бүрийн хүлээн авагч гэр бүл, Бурханд итгэгч янз бүрийн хүнтэй уулзсан. Би яагаад одоо хэтэрхий олон хүнтэй харилцах хүсэлгүй байна вэ? Хүмүүс дэндүү муу, тэдний дийлэнх нь мөс чанаргүй, эрүүл ухаангүй, тэдэнд Бурханыг гэх орон зай байхгүй, тэд үргэлж Бурханы эргэн тойронд башир арга мэх гаргадаг учраас Би хүмүүсээс хол байж, зөвхөн хийх ёстой ажлаа л хийхээр сонгосон. Зарим хүн “Бурхан хүмүүсийн дунд амьдардаггүй гэж үү?” гэж хэлдэг. Би хүмүүсийн дунд амьдардаг нь үнэн ч Би хорон муу хүмүүсийн дунд амьдарч чадахгүй, энэ хэтэрхий аюултай. Би сүнслэг биетэй байсан бол зүгээр, Би хүмүүсийн дунд юуг ч хийж болох байсан—Есүс шиг сүнслэг бие байсан бол зүгээр байх байлаа, Тэр Өөрийн хүссэнээр үйлдэж, хүмүүс хяхан хавчиж зүрхлэхгүй байсан—гэтэл Би одоо хэвийн махан биетэй, ер бусын зүйлгүй маш хэвийн махан бие тул хүмүүс үүнийг хүлээн авч чаддаггүй; тэд үргэлж үзэлтэй байдаг бөгөөд Бурханыг шалгахыг хүсдэг. Ийм зан чанартай ийм хүнийг бага зэрэг сахилгажуулж, шийтгэж, сарын турш толгойг нь өвтгөвөл ашиг тустай гэж та нар бодож байна уу? Нэмэргүй. Сар үргэлжилсэн толгойн өвдөлтийнхөө дараа тэд буцан хэвэндээ орж, уур хилэнгээ гаргана. Сахилгажуулалт ганцаараа өөрчлөлт авчирч чадна гэж та нар бодож байна уу? Чадахгүй. Тийм болохоор өнгөрсөн хугацаанд Надтай харилцсан хүн олон байгаа ч маш цөөхөн нь үнэнийг хайрладаг. Хүмүүс Бурханаас ямар нэг юм авахын тулд Бурханд итгэх ёсгүй гэдгийг л Би та нарт хэлж чадна. Чи бүх хүч чадлаараа үүргээ сайн гүйцэтгэхэд л санаа тавих ёстой. Хэрэв хэв чанар чинь хэтэрхий ядмаг, ашиглахад тохиромжгүй бол чи яаравчлан огцрох ёстой. Чи дуулгавартай, хүмүүжилтэй байж, хийх ёстой зүйлээ хийж, хийх ёсгүй зүйлээ хийхгүй байх ёстой, чи эрүүл ухаантай байх ёстой. Чи бол хүн. Хэрэв Бурхан чамд амьсгал, амь, эрч хүч өгөөгүй бол чи юу ч хийж чадахгүй байсан. Хүмүүс юу ч хүсэх ёсгүй, шаардлага хангасан байдлаа харьцуулах ёсгүй; шаардлага хангасан байлаа гээд та нарт хэрэггүй! Хэрэв чуулган чамайг удирдагч болговол энэ нь чиний хариуцлага, хэрэв өөр хэн нэгнийг удирдагч болговол энэ нь тэдний хариуцлага. Мэдээж ажлын хувьд чи нөхөрлөх ёстой, гэхдээ шаардлага хангасан байдлаа харьцуулж “Би тэр чуулганд удаан хугацаанд шаардлага хангаж ирсэн, тэд намайг хүндэтгэх ёстой. Би хамгийн ахмад нь, чи хоёрдугаарт” гэж бодох ёсгүй. Ийм зүйл битгий ярь, энэ нь хэтэрхий ухаангүй хэрэг. Зарим хүн “Би Бурханы төлөө өөрийгөө зарлагдахын тулд ажлаа хойш тавьж, гэр бүлээ орхисон, тэгээд би юу олж авав? Би юу ч олж аваагүй, Бурхан хүмүүсийг сургасаар л байна” гэж бас хэлдэг. Энэ үгийг чи юу гэж бодож байна? Хүмүүс зөв байр суурин дээр зогсож, эхлээд өөрийгөө хүн гэдгээ, завхарсан хүн төрөлхтөн хэвээр байгаа гэдгээ тодорхой ойлгох ёстой. Хэрэв чи удирдагч болсон бол удирдагч бай; удирдагч болоогүй бол жирийн дагалдагч бай; хэрэв чамд хийх ажил өгөгдсөн бол ямар нэг зүйл хийх боломж байна; хийх ажил өгөгдөөгүй бол чи яаж ч чадахгүй. Битгий сайрх, өөрөөрөө сайрхах нь туйлшрал, үхэл рүү явж байгааг чинь нотлох муугийн шинж. “Би хаа нэгтээ бүлэг хүнийг олж авсан, тэд миний үр жимс. Хэрэв би олж аваагүй бол өөр хэн ч үүнийг хийж чадахгүй байсан. Намайг очиход Ариун Сүнс агуу ажил хийсэн!” гэж бүү сайрх. Ингэж сайрхах хэрэггүй. Харин чи “Эдгээр хүнийг олж авсан нь Ариун Сүнсний ажлын үр дүн байсан, хүн бага зэрэг л ажил хийж чадна. Хэрэв бид сайн мэдээг түгээж дуусаад, Бурхан биднийг гэр лүү маань буцаавал бид гэртээ харих болно” гэж хэлэх ёстой. “Намайг гэр лүү маань явуулах ямар буруу зүйл би хийсэн юм бэ? Хэрэв Та шалтгааныг нь хэлж чадахгүй бол би гэртээ харихгүй!” гэж бүү хэл. Битгий ингэж шаард. Хэрэв чамд ийм шаардлага байгаа бол зан чанар чинь хэтэрхий биеэ тоосон болохыг нотолж байна. Чи алдаа гаргаагүй бол гэртээ харьж болохгүй гэж үү? Зөв үйлддэг бол гэртээ харьж болохгүй гэж үү? Хэдийгээр зөв үйлдэж, сайн хийсэн ч гэртээ харь гэвэл чи гэртээ харих ёстой. Хэрэв чи засалт туулсан бол хүлээн авч, дуулгавартай байх ёстой. Энэ бол үүрэг, хариуцлага бөгөөд чи өөрсдийгөө өмөөрөх ёсгүй. Иов Бурханд итгэж, зөвхөн Бурханаас эмээж, бузар муугаас зайлахад анхаардаг байсан. Иов юу ч хүсээгүй бөгөөд Ехова түүнийг ерөөсөн. Зарим хүн “Иов Бурханд сайн байсан учраас Бурхан яалт ч үгүй түүнийг ерөөсөн; энэ нь Иовын итгэл, зөв шударга ажлын хариу байсан” гэж хэлдэг. Энэ буруу, энэ бол солилцоо биш, харин Ехова түүнийг ерөөхийг хүссэн. Ехова түүнээс бүх зүйлийг булаан авахад тэр яагаад гомдоллоогүй вэ? Тэр яагаад “Би зөв шударгаар үйлддэг, үнэхээр шаардлага хангасан, тийм учраас Та надад ингэж хандах ёсгүй” гэж хэлээгүй юм бэ? Энэ бол ёстой, ёсгүй гэх асуудал биш! Бурханд итгэх итгэлийн тухайд хүмүүс үргэлж өөрийн гэсэн сонголттой байж, үргэлж хүний үзэл, хоосон номлолын тухай ярьдаг байсан бол буруу байх байсан. Энэ нь хүний биеэ тоосон зан, тэрслэл юм. Хүний сонголт бол хүний хольц юм.

Та нар биеэ тоосон зан чанараа илчлэх үедээ тэрийгээ мэддэг үү? Зарим хүн мэддэггүй бөгөөд “Би биеэ тоосон зантай биш, хэзээ ч биеэ тоосон зүйл хэлж байгаагүй” гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ чи үүнийгээ мэддэггүй ч гэсэн биеэ тоосон зан чанар байсаар байгаа, зүгээр л илчлэгдээгүй байгаа. Чи үүнийг гадагшаа илчлээгүй гэдэг нь биеэ тоосон зантай биш гэж батлахгүй; Чиний зүрх сэтгэл хэнээс ч илүү биеэ тоосон байж магадгүй, зүгээр л чи яаж дүр эсгэхээ мэддэг учраас ил гаргадаггүй, харин ялган таних чадвартай хүмүүс үүнийг харж чаддаг. Тэгэхээр хүн болгонд биеэ тоосон зан байдаг, энэ бол хүн төрөлхтний нийтлэг чанар юм. Биеэ тоосон уг чанартай хүмүүс Бурханд дуулгаваргүй хандаж, Бурханыг эсэргүүцэж, Түүнийг шүүх үйл үйлдэж, Түүнээс урван, өөрсдийгөө өргөмжилж, тусгаар тогтносон хаант улсаа байгуулах гэж оролдох чадвартай. Бурханы ажлыг хүлээн авсан нэг улсад хэдэн түмэн хүн байлаа, тэгээд Бурханы сонгосон хүмүүсийг удирдаж, хариул гээд Бурханы гэр чамайг тийш нь илгээлээ гэе. Бас Бурханы гэр чамд эрх мэдэл өгч, Миний юм уу өөр хэн нэгний хараа хяналтгүйгээр дангаараа ажиллах боломж олголоо гэе. Хэдэн сарын дараа чи бүрэн эрхт захирагч шиг болчхоод бүх эрх мэдлийг гартаа атган, шийдвэр гаргаж, сонгогдсон бүх хүн чамайг биширч, шүтэж, Бурхан мэт дуулгавартай дагаж, үг бүрээрээ чамайг магтан дуулж, чамайг гүн ухвартай номлодог гэлцэх ба чиний айлдварууд тэдэнд хэрэгтэй, чи тэднийг хангаж, удирдаж чаддаг гэж зогсоо зайгүй хэлэх бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай байдаггүй. Ийм ажил асуудалтай байх биш үү? Чи үүнийг яаж хийсэн байх вэ? Энэ хүмүүс ийм хариу өгөх чадвартай байна гэдэг бол Бурханд гэрчлэл хийх нь чиний хийж байсан ажилд огт багтаагүй байсныг батална; харин ч чи зөвхөн өөртөө гэрчлэл хийж, өөрийгөө гайхуулжээ. Чи яаж ийм үр дагаварт хүрч чадах вэ? Зарим хүн “Миний нөхөрлөдөг зүйл бол үнэн; би хэзээ ч өөрийгөө гэрчлээгүй!” гэж хэлдэг. Чиний тэр хандлага—тэр байдал бол Бурханы байр сууринаас хүмүүст нөхөрлөхөөр оролддог хүний байдал мөн, энэ бол завхарсан хүний байр сууринд зогсож байгаа этгээдийнх биш юм. Чиний хэлдэг бүхэн хоосон яриа бөгөөд бусдад шаардлага тавьж байгаа явдал; энэ нь чамтай ямар ч хамаагүй. Тиймээс чиний хүрэх үр дагавар бол хүмүүсээр өөрийгөө шүтүүлж, өөртөө атаархуулах явдал бөгөөд эцэстээ тэд бүгд чамд захирагдаж, чамайг гэрчилж, өргөмжилж, тэнгэрт тултал магтана. Тэр үед чи дуусна; чи бүтэлгүйтнэ! Энэ нь та бүгдийн яг одоо явж байгаа зам биш гэж үү? Хэрвээ чамаас хэдэн мянга, эсвэл хэдэн арван мянган хүмүүсийг удирдаач гэж хүсвэл чи баярлан хөөрөх байсан. Тэгээд биеэ тоох болж, Бурханы байр суурийг эзлэхээр оролдож, үг хэлж, дохиж зангаж эхлэх ба юу өмсөж, юу идэж, яаж алхахаа мэдэхгүй болох байсан. Чи амьдралын тав тухад умбаж, өөрийгөө өргөмжлөх ба жирийн ах эгч нартай уулзаж доош орохгүй. Чи бүрэн доройтмол болж, илчлэгдэж, таягдан хаягдаж, тэргүүн тэнгэрэлч шиг доош цохигдон унана. Та нар бүгд ингэх чадвартай, тийм биз дээ? Тэгвэл та нар юу хийх ёстой вэ? Хэрвээ нэг л өдөр улс орон болгон дахь сайн мэдээний ажлыг та нарт хариуцуулах зохицуулалт хийгдэж, та нар антихристийн замаар алхах чадвартай байх юм бол ажил яаж өргөжиж чадах юм бэ? Энэ нь төвөгтэй байх бус уу? Тэгвэл хэн та нарыг тийш нь явуулж зүрхлэх юм бэ? Чи тийшээ очсоныхоо дараа хэзээ ч буцаж ирэхгүй; чи Бурханы хэлсэн юуг ч анхаарахгүй бөгөөд Бурханы ажлыг хийж хүмүүст аврал авчрах гэж байгаа мэтээр өөрийгөө гайхуулж, гэрчилсээр байх бөгөөд Бурхан гарч ирээд энд ажиллаж байгаа мэт хүмүүст санагдуулах байсан—хүмүүс чамайг шүтэхийн хэрээр чи хөөрцөглөн баярлаж, тэр ч байтугай чамайг Бурхан шиг үзэж хандахыг нь үг дуугүй зөвшөөрөх байсан. Энэ үе шатанд хүрмэгц чи дуусна; чи хаягдана. Ийм биеэ тоосон уг чанар нэг л мэдэхэд чамайг сүйрүүлнэ. Ийм хүн антихристийн замаар алхдаг. Энэ түвшинд хүрсэн хүмүүс бүх ухамсраа алдаж, мөс чанар, мэдрэмж нь ямар ч үүрэг гүйцэтгэхээ больсон бөгөөд залбирч, хайхаа ч мэддэггүй. Тэгэхээр “Би өөрийгөө анхааралтай ажиглаж, чин сэтгэлээсээ залбирах ёстой!” гэж бодох хүртлээ бүү хүлээ. Тэр үед хэтэрхий оройтсон байх болно. Чи энэ асуудлыг урьдчилан мэдэж байх ёстой. Чи “Өөрийгөө гэрчлэхгүйгээр Бурханыг гэрчилж, ажлаа сайн хийхийн тулд би яаж ажиллах ёстой вэ? Би бусадтай нөхөрлөж, тэднийг удирдахын тулд ямар арга хэрэглэх ёстой вэ?” гэж эрж хайх хэрэгтэй. Чи ингэж бэлдэх ёстой. Нэг өдөр та нарт үнэхээр гадагш гарч ажиллахаар зохицуулалт хийгдэж, харин та нар өөрийгөө өргөмжилж, гэрчилж чадсаар байгаа бол чиний гарт байгаа олон хүнийг энэ нь сүйрэлд хүргэж, чи асуудалд орж, дараа нь Бурханы шийтгэлийг амсах болно. Би та нарт эдгээр үгийг хэлэхгүй байж болно гэж үү? Намайг хэлэхээс өмнө та нар үүнийг хийж чадаж байсан; намайг хэлсний дараа хийж чадсаар байгаа бол та нар асуудалд орохгүй гэж үү? Та нар бүгдээрээ хэрхэн ажлаа хийж, өөрийгөө хэрхэн хамгийн зохистойгоор авч явах талаар бодох ёстой. Та нарын хэлж, хийж байгаа бүхэн, үйлдэл, хөдөлгөөн бүр, үг, үйл хэрэг бүр, зүрх сэтгэлийн чинь санаа зорилго бүр бүгд стандартад нийцсэн байх ёстой; нэгийг ч орхигдуулж болохгүй бөгөөд та нар ямар ч цоорхойг ашиглаж болохгүй. Хэдийгээр биеэ тоосон зан нь хүний уг чанар бөгөөд үүнийг өөрчлөхөд амаргүй ч хүмүүс биеэ тоосон зан чанараа мэдэж, хэрэгжүүлэлтийн зарчимтай байх хэрэгтэй байна. Та нар “Хэрэв надад үнэхээр хэдэн чуулган хүлээлгэн өгвөл Бурханы байр суурийг эзлэхгүйн тулд би яаж ажиллах хэрэгтэй вэ? Биеэ тоосон зан гаргахгүйн тулд яаж ажиллах хэрэгтэй вэ? Яаж зөв зүйтэй ажиллах вэ? Хүмүүсийг Бурханы өмнө авчирч, Түүнийг гэрчлэхийн тулд би яаж ажиллах вэ?” гэдгийг ойлгох ёстой. Эдгээр асуудлыг тодорхой болтол тунгаан бодох ёстой. Хэн нэгэн нь чамаас “Чи чуулгануудыг сайн удирдаж чадах уу?” гэж асуухад чи “Чадна” гэж хэлсэн гэж бодъё. Гэтэл чи хүмүүсийг өөрийнхөө дэргэд авчирч, тэд чамд захирагдах ч Бурханд захирагдахгүй бол энэ нь асуудал биш гэж үү? Удирдагч эсвэл ажилчны хувьд чи хүмүүсийг Бурханы өмнө авчрах юм уу, өөрийнхөө өмнө авчрах гэдэг нь юу болохыг мэдэхгүй бол Бурханд үйлчилж чадах уу? Чи Бурханаар ашиглуулахад тохиромжтой байж чадах уу? Мэдээж үгүй. Бусад хүнийг өөрсдийнхөө өмнө авчирч чаддаг хүмүүс бүгд антихристүүд биш гэж үү? Хэрэв хэн нэгэн Бурханд итгэдэг ч зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай байхгүй, Бурханаас эмээдэггүй, Бурханд дуулгавартай сэтгэлгүй, эсвэл Бурханд захирагдах хүсэлгүй бол тэр хүн Бурханд итгэдэггүй гэсэн үг. Тэгвэл тэр үнэхээр хэнд итгэдэг вэ? Өөртөө дүн шинжилгээ хийгээрэй. “Би биеэ тоосон зантай биш, би сайн хүн, зөвхөн сайн зүйл хийдэг” гэж дараа битгий хэлээрэй—ийм үг үнэхээр хүүхэд шиг! Бусад бүх хүн биеэ тоосон, харин чи тийм биш гэж үү? Чи ингэж илчлэгдсэн ч өөрийгөө мэдэхгүй хэвээр, өөрийгөө биеэ тоосон биш гэж хэлсээр байна—чи үнэхээр ичгүүргүй юм! Та нар үнэхээр мэдрэлгүй болохоор яаж ч илчлэгдсэн хамаагүй байдаг! Эдгээр үгийг ямар зорилгоор хэлж байгааг минь мэдэх үү? Би яагаад хүмүүсийг ингэж илчилж байгаа вэ? Би ингэж илчлэхгүй бол тэд өөрсдийгөө таньж мэдэх үү? Хэрэв Би үүнийг илчлэхгүй бол хүмүүс өөрсдийгөө маш сайн, ажлаа тун сайн хийдэг, хэлээд байх алдаа мадаг байхгүй, бүх зүйл зүгээр гэж бодсон хэвээр байх болно. Хэдийгээр энэ бүгд зүгээр байсан ч тэд биеэ тоосон байдалд байх ёсгүй, өөрсдийгөө шаардлага хангасан гэж бодох ёсгүй, бас сайрхах ёсгүй. Би хүмүүсийг үхэх ялаар шийтгэж, аврагдах боломжгүй гэж хэлэх гэсэндээ бус харин тэдэнд өөрсдийгөө жинхэнэ утгаар нь мэдэж, завхарсан мөн чанар болон уг чанараа ойлгох боломж олгохын тулд байдлыг нь илчилдэг, тэгснээр тэд өөрсдийгөө үнэхээр мэдэж чадах юм. Завхарсан зан чанараа хаяхаар хичээхэд нь энэ ашиг тустай. Хэрвээ та нар Миний илчлэлийн үгс болон хүмүүсийг засах засалтад зөвөөр хандаж, идэвхгүй байхаас зайлсхийж, үүргээ хэвийн гүйцэтгэж, Бурханы гэрийн асуудлыг өөрийнхөө болгож чадвал, хэрэв чи хааш яаш хандахгүйгээр хариуцлагатай байж чадвал, хэрвээ чи зөвхөн Бурханд үнэнч байж чадвал энэ хандлага зөв бөгөөд чи үүргээ сайн гүйцэтгэж чадна.

Үйлдэл хийхдээ зарчмыг ихэвчлэн зөрчдөг хүмүүс байдаг. Тэд засалтыг хүлээн авдаггүй, бусдын хэлж байгаа зүйл үнэнтэй нийцэж байгааг зүрх сэтгэлдээ мэддэг ч хүлээж авдаггүй. Ийм хүмүүс үнэхээр биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг! Тэднийг яагаад биеэ тоосон зантай гэж хэлэх болов? Хэрэв засалтыг хүлээн авахгүй бол тэд дуулгавартай биш бөгөөд дуулгаваргүй байдал нь биеэ тоосон зан биш гэж үү? Тэд өөрсдийгөө сайн байна гэж боддог, алдаа гаргадаггүй гэж боддог, энэ нь тэд өөрсдийгөө мэддэггүй гэсэн үг бөгөөд энэ нь биеэ тоосон зан юм. Тиймээс та нар зарим зүйлийг сайтар задлан шинжилж, бага багаар ухан гаргах шаардлагатай. Та нарыг чуулганы ажил хийх үед бусад хүн биширч, зөвлөгөө өгч, нөхөрлөл дээр өөрсдийнхөө сэтгэлийг нээж байгаа бол энэ нь та нарыг ажлаа сайн хийснийг нотолдог. Хэрэв хүмүүс чамаар үргэлж хязгаарлагддаг бол аажмаар чамайг ялган таньж, чамаас холдох болно, энэ нь чамд үнэн-бодит байдал байхгүй гэдгийг нотолдог, тэгэхээр чиний хэлж байгаа бүх зүйл зүгээр л бусдыг хязгаарлах зорилготой бичиг үсэг, хоосон сургаал гэдэг нь дамжиггүй. Чуулганы зарим удирдагч солигддог, тэд яагаад солигддог вэ? Учир нь тэд зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал ярьж, үргэлж өөрсдийгөө гайхуулж, гэрчилдэг. Өөрсдийг нь эсэргүүцэх нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг, нөхцөл байдлын талаар Дээрхэд мэдээлдэг хэн ч чуулганы ажлыг үймүүлж байна гэж тэд хэлдэг. Энэ ямар асуудал вэ? Энэ хүмүүс хэдийн маш их биеэ тоосон тул тэдэнд ямар ч эрүүл ухаан байхгүй. Энэ нь тэдний жинхэнэ антихрист дүр төрхийг харуулж байгаа бус уу? Энэ нь хөгжсөөр тэд тусгаар тогтносон хаант улсаа байгуулж эхлэхгүй гэж үү? Бурханд дөнгөж итгэж эхэлсэн зарим хүн тэднийг шүтэн мөргөж, гэрчлэх бөгөөд тэд үүнээс маш их таашаал авч, баярлана. Ийм их биеэ тоосон хэн нэгэн хэдийн сүйрсэн. “Намайг эсэргүүцэх нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг” гэж хэлж чаддаг хүн хэдийн өнөө цагийн Паул болсон; Энэ нь Паулын “Миний хувьд амьдрах нь Христ” гэж хэлснээс ялгаагүй юм. Ингэж ярьдаг хүмүүс том аюулд орсон байгаа бус уу? Хэдийгээр тэд тусгаар тогтносон хаант улс байгуулаагүй ч жинхэнэ антихристүүд хэвээр юм. Хэрэв ийм хүн чуулганыг удирдахаар болбол тэр чуулган даруй антихристийн хаант улс болох болно. Зарим хүн чуулганы удирдагч болсныхоо дараа бусдаар хүндүүлэх гэсэндээ сүртэй номлол айлдаж, гайхуулж, онцгой ер бусын зүйл ярихад анхаарал хандуулдаг, үр дүнд нь тэд үнэн-бодит байдлаас улам холддог. Энэ нь дийлэнх хүмүүсийг сүнслэг онолыг шүтэхэд хүргэдэг. Ихэмсэг сүртэй ярьж байгаа хэнийг ч хүмүүс сонсдог; амь-оролтын тухай ярьж байгаа хэнд ч анхаарал хандуулдаггүй. Энэ нь хүмүүсийг төөрөлдүүлж байгаа бус уу? Хэн нэгэн нь үнэн-бодит байдлын талаар нөхөрлөвөл хэн ч сонсдоггүй, энэ бол асуудал юм. Энэ хүнээс өөр хэн ч чуулганыг удирдаж чаддаггүй, учир нь хүн бүр сүнслэг онолыг шүтдэг; сүнслэг онолын талаар ярьж чадахгүй хүмүүс бат зогсож чадахгүй. Ийм чуулган Ариун Сүнсний ажлыг олж авч чадах уу? Хүмүүс үнэн-бодит байдалд орж чадах уу? Тэд яагаад үнэний тухай нөхөрлөж, бодит туршлагын тухай ярихыг үгүйсгэж, тэр ч байтугай Намайг үнэний талаар нөхөрлөхөд сонсохыг хүсдэггүй юм бэ? Энэ удирдагчид тэр хүмүүсийг хэдийн хууран мэхэлж, хянасныг энэ нь нотолж байна. Энэ хүмүүс Бурханд захирагдахын оронд тэднийг сонсож, захирагддаг. Энэ хүмүүс Бурханд бус, харин удирдагчдаа дуулгавартай дагадаг хүмүүс гэдэг нь илт байна. Учир нь Бурханд чин сэтгэлээсээ итгэж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс хүнийг шүтэн мөргөж, дагадаг хүмүүс биш; тэдний зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай байдаг бөгөөд тэд Бурханаас эмээдэг сэтгэлтэй учир хэрхэн хүмүүсээр хязгаарлагдах билээ? Үнэн-бодит байдалгүй хуурамч удирдагчдад тэд хэрхэн дуулгавартай захирагдах билээ? Хуурамч удирдагчийн хамгийн их айдаг зүйл бол үнэн-бодит байдалтай, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн юм. Өөрт нь үнэн байдаггүй атал өөрийг нь дуулгавартай дагахыг бусдаас хүсдэг бол энэ нь байж болох хамгийн биеэ тоосон чөтгөр, Сатан биш гэж үү? Чи чуулганыг дангаараа ноёрхдог, эсвэл Бурханы сонгосон хүмүүсийг хянадаг бол Бурханы зан чанарт халдаж, өөрийгөө сүйрүүлсэн гэсэн үг бөгөөд чамд гэмших боломж ч байхгүй байж магадгүй юм. Та нар бүгд болгоомжтой байх ёстой; энэ бол маш аюултай асуудал, хэн ч тун амархан хийж болох зүйл. “Би үүнийг хийхгүй, би өөрийгөө гэрчлэхгүй!” гэж хэлэх хүмүүс байж магадгүй юм. Энэ нь чиний ажилласан хугацаа бага учраас юм. Дараа нь чи үүнийг хийж зүрхлэх болно. Чи аажмаар илүү их зүрхлэх болно—хийх тусам илүү их зүрхлэх болно. Хэрэв чиний удирддаг хүмүүс чамайг магтан сайшааж, сонсох юм бол чи угаасаа өөрийгөө өндөр байр суурьтай, мундаг гэж мэдэрч, “Намайг хар даа, би үнэхээр сайн байна. Би энэ бүх хүнийг удирдаж чаддаг, тэд бүгд намайг сонсдог; намайг сонсдоггүй хүмүүсийг би эрхшээлдээ оруулдаг. Энэ нь намайг ажиллах чадвартай, ажилдаа тэнцэхүйц гэдгийг нотолж байна” гэх болно. Цаг хугацаа өнгөрөх тусам чиний уг чанарын биеэ тоосон хэсгүүд гарч ирж эхлэх бөгөөд чи маш ихээр биеэ тоосондоо эрүүл ухаанаа алдаж, аюулд орох болно. Чи үүнийг тодорхой харж чадаж байна уу? Биеэ тоосон, дуулгаваргүй зан чанараа илчлэх даруйд чи асуудалд орно. Намайг ярихад чи сонсдоггүй, Бурханы гэр чамайг сольдог ч чи “Ариун Сүнс үүнийг илчлэг” гэж хэлж зүрхэлсээр байдаг. Ингэж хэлж байгаа нь чи үнэнийг хүлээн авдаггүйг нотолж байна. Тэрслэл чинь хэтэрхий их бөгөөд энэ нь чиний уг чанар-мөн чанарыг илчилсэн. Чи Бурханыг огт мэддэггүй. Тиймээс та нар өөрсдийгөө анхааралтай ажиглаж байхын тулд би өнөөдөр энэ бүгдийг та нарт хэлж байна. Өөрийгөө бүү өргөмжил, бүү гэрчил. Хүмүүс тусгаар тогтносон хаант улс байгуулах гэж оролдох магадлал өндөртэй, учир нь тэд бүгд байр суурь, эд баялаг, алдар нэр, хоосон зүйлд, өндөр албан тушаалын зарц байх, “Би эдгээр үгийг ямар хатуу хэлснийг хараач. Намайг заналхийлсэн үйлдэл хийх тэр мөчид тэд ухаанаа алдаж, дуулгавартай боллоо” гэж эрх мэдлийг батлан харуулах дуртай. Ийм эрх мэдлийг батлан харуулах хэрэггүй; энэ нь ашиггүй бөгөөд юу ч нотлохгүй. Энэ нь чамайг маш их биеэ тоосон, зан чанар муутай гэдгийг л нотолж байна; Энэ нь чамайг ямар нэгэн ур чадвартай гэдгийг батлахгүй, үнэн-бодит байдалтай гэдгийг бүр ч батлахгүй. Хэдэн жил номлол сонссоны дараа та нар бүгд өөрсдийгөө мэддэг үү? Та нар өөрсдийгөө аюултай нөхцөл байдалд байгаа гэж бодохгүй байна уу? Хэрэв Бурхан хүнийг аврахаар ярьж, ажиллаагүй бол та нар тусгаар тогтносон хаант улс байгуулахгүй байсан гэж үү? Та нар хариуцдаг чуулгануудаа дангаараа ноёрхож, тэр хүмүүсийг өөрсдийнхөө нөлөөнд оруулж, улмаар хэн нь ч чиний хяналтаас мултарч чадахгүй, чиний үгэнд орох учиртай гэж хүсдэггүй гэж үү? Хэрэв чи үүнийг хийсэн даруйдаа хүмүүсийг хянадаг бол чөтгөр, Сатан юм. Ийм бодолтой байх нь чамд маш аюултай; чи хэдийн антихристийн замд орсон байна. Хэрэв чи өөрийгөө эргэцүүлдэггүй, Бурханд нүглээ улайж, гэмшиж чаддаггүй бол гарцаагүй орхигдож, Бурхан чамд анхаарал хандуулахгүй. Чи Бурханы хүсэлтэй нийцэж, Бурханы зан чанарт халддаггүй гэдгээ батлахын тулд хэрхэн гэмшиж, хэрхэн өөрсдийгөө эргүүлэхээ мэддэг байх ёстой. Бурханы гэр та нарыг антихрист гэдгийг тогтоож, хөөх хүртэл хүлээх хэрэггүй—тэр үед хэтэрхий оройтсон байх болно.

1997 оны намар

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих