Бурханд итгэх итгэл дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харснаар эхлэх ёстой (I хэсэг)
Хэдийгээр зарим залуус Бурханд итгэдэг ч компьютер тоглоом тоглох дуртай муу зуршлаасаа ангижрах нь тэдэнд маш хэцүү байдаг. Компьютерын тоглоом ямар төрлийн зүйлс багтаах хандлагатай байдаг вэ? Тэдгээр нь маш их хүчирхийлэл агуулдаг. Тоглоом тоглох нь диаволын ертөнц юм. Ихэнх хүн ийм тоглоомуудыг урт хугацаанд тоглосны дараа ямар ч бодитой ажил хийж чадахаа больдог; тэд сургууль, ажилдаа явах, ирээдүйгээ бодох хүсэлгүй болж, амьдралынхаа талаар бүр ч боддоггүй. Нийгэм дэх залуусын зүрх сэтгэл одоо юугаар дүүрэн байдаг вэ? Идэж, ууж, зугаацахаас гадна, зүрх сэтгэл нь тоглоом тоглох явдлаар дүүрэн байдаг. Тэдний хэлдэг, боддог юм бүхэн утгагүй, хүн-бус. Тэдний боддог зүйлийг дүрслэхэд “бохир”, “ёрын муу” гэдэг үг хэрэглэхэд ч багадна; тэдгээр нь хэвийн хүн чанартай хүмүүст байх учиртай зүйл биш, бүгд утгагүй, хүний үнэргүй зүйл юм. Хэрвээ чи хэвийн хүн чанартай холбоотой асуудал юм уу сэдвийн талаар яривал тэд үүнийг сонсож тэвчдэггүй; тэд сонирхдоггүй, сонсохыг ч хүсдэггүй, тэр ч байтугай чамд дургүйцнэ. Хэвийн хүмүүстэй адилхан нийтлэг хэл, нийтлэг сэдэв тэдэнд байдаггүй. Тэдний бүх сэдэв нь идэх, уух, хөгжилдөхтэй холбоотой. Зүрх сэтгэл нь дэлхийн чиг хандлагаар дүүрэн байдаг. Тэдэнд ямар хэтийн ирээдүй байна вэ? Тэд ирээдүйтэй юу? (Байхгүй, энэ хүмүүс хог хаягдал болно.) “Хог хаягдал” гэдэг нь маш тохиромжтой үг юм. Энэ юу гэсэн үг вэ? Хэвийн хүн чанарын оролцох ёстой үйл ажиллагаанд тэд оролцож чадах уу? (Үгүй.) Энэ хүмүүс хичээл сурлагадаа хүчин чармайлт гаргадаггүй бөгөөд тэднийг хүн ажилд нь шамдуулах гэвэл тэд тэгэхийг хүсэх үү? (Үгүй.) Тэд юу гэж бодох вэ? Тэд “Ажиллах ямар хэрэг байна? Энэ ажил их ядаргаатай юм. Би үүнээс юу олж авч чадах вэ? Ядарч, зовохоос өөр юу ч биш. Тоглоом тоглох нь маш зугаатай, тайвшруулж, баярлуулдаг! Компьютерийн ард сууж, виртуал ертөнцөд амьдрах үед надад бүх зүйл байдаг” гэж боддог. Хэрвээ тэднийг есөөс тав хүртэл ажиллуулж, ажилдаа цагтаа ирж, тогтсон цагаар ажилладаг болговол тэдэнд ямар санагдах вэ? Тэд тэр хуваарийг мөрдөж, үүнд хүлэгдэхийг хүсэх үү? (Хүсэхгүй.) Хүмүүс байнга тоглоом тоглож, компьютер дээр цагаа үрэхэд хэсэг хугацааны дараа хүсэл зориг нь үгүй болж, доройтдог. Шүтлэггүй хүмүүс чиг хандлагыг дагах дуртай бөгөөд моод хөөх дуртай, ялангуяа залуучууд, тэдний ихэнх нь зохих ажилдаа анхаарал хандуулдаггүй, зөв замаар явдаггүй; эцэг эх нь тэднийг удирдаж чадахгүй, багш нар тэднийг яаж ч чадахгүй, аль ч улсын боловсролын тогтолцоо энэ чиг хандлагын талаар юу ч хийж чадахгүй. Диаволууд болон Сатан хүмүүсийг уруу татаж, самууралд хүргэхийн тулд аливааг хийдэг. Виртуал ертөнцөд амьдардаг хүмүүс хэвийн хүн чанарын амьдралтай холбоотой ямар ч зүйлийг сонирхдоггүй; тэд зүгээр л ажиллаж, сурах хүсэлгүй байдаг. Тэд ямар нэгэн зүйлд уруу татагдсан мэт тоглоом тоглоход л анхаардаг. Тоглоом тоглодог хүмүүс тоглоомын дүрд ормогц тархи нь тэдний сэтгэлийг хөөргөх, бүр зарим талаар хий юм харах зүйлийг ялгаруулж эхэлдэг бөгөөд улмаар тоглоом тоглохдоо донтож, тоглох талаар үргэлж боддог гэж эрдэмтэд нотолсон. Тэд уйдах үедээ юм уу зарим нэг жинхэнэ ажил хийхийн оронд тоглоом тоглохыг хүсдэг бөгөөд яваандаа тоглоом тоглох нь тэдний бүхэл амьдрал болдог. Тоглоом тоглох нь нэг төрлийн мансууруулах бодис хэрэглэхтэй адилхан: Хүн үүнд донтсон л бол үүнийг болиход хэцүү болж, хаяхад маш бэрх болж, энэ нь тэднийг сүйрүүлдэг. Залуу ч бай, хөгшин ч бай, хүмүүс ийм муу зуршилтай болсон бол хаях гэж хэцүүддэг. Зарим хүүхэд шөнөжин унтахгүй, хэдэн шөнө дараалан тоглоом тоглодог бөгөөд эх, эцэг нь тэднийг хянаж ч чаддаггүй, ажигладаг ч үгүй учраас эцэст нь хүүхдүүд тоглоом тоглосоор компьютерын өмнө нас бардаг. Тэд яаж үхсэн бэ? Шинжлэх ухааны нотолгоогоор бол тэдний тархи гэмтсэн—тэд үхтлээ тоглоом тоглосон. Тоглоом тоглох нь хэвийн хүмүүсийн хийх ёстой зүйл гэж та нар хэлэх үү? Хэрвээ энэ нь хүмүүсийн хэвийн хүн чанарт хэрэгтэй байсан бол—зөв зам байсан бол хүмүүс яагаад тоглохоо больж чаддаггүй юм бэ? Тэд яаж ийм хэмжээнд хүртлээ татагдаж чадна вэ? Тоглоом тоглох нь сайн зам биш гэдгийг энэ нь нотолдог. Өдөржингөө интернэтэд умбаж, интернэтээр энэ, тэрийг ухаж, эрүүл бус зүйл үзэж, тоглоом тоглох нь—өдөржингөө ийм зүйл тоглох нь хүмүүсийг утга учиргүй зүйлээр өөрийгөө доройтуулахад л хүргэдэг бөгөөд хүмүүсийг хорлож, хохироодог. Эдгээрийн аль нь ч зөв зам биш. Өнөө үед өсвөр насныхан, залуучууд, бүр дунд болон ахмад насныхан бүгд видео тоглоом тоглож байна. Тэрийг тоглож байгаа хүн улам олон болж байна. Энэ нь сайн зүйл биш гэдгийг ихэнх хүн мэддэг ч яаж ч чаддаггүй. Энэ тоглоом нь залуу үеийнхэнд хор хөнөөл учруулж, маш олон хүнийг хохироосон. Тэгвэл тоглоом яаж үүсдэг вэ? Сатанаас ирдэггүй гэж үү? “Видео тоглоом нь орчин үеийн шинжлэх ухааны дэвшлийн бэлгэдэл, шинжлэх ухааны ололт” гэж хэлдэг утгагүй хүмүүс байдаг. Энэ тайлбарыг юу гэж хэлэх вэ? Дотор муухайрч байна! Тоглоом тоглох нь сайн зам биш, бас зөв зам биш! Энэ тоглоом тоглох нь зүгээр нэг нийгмийн чиг хандлагыг дагах асуудал биш, тэр байтугай шүтлэггүй хүмүүс хүртэл тоглоом тоглох нь зорилгын мэдрэмжийг устгадаг гэж хэлдэг. Хэрэв чи ийм энгийн зүйлийг орхиж чадахгүй, энэ зүйлд өөрийгөө хянаж чадахгүй бол аюулд орно. Орчин үед хөгшин залуу гэлтгүй видео тоглоом тоглох, хар тамхи хэрэглэх явдал түгээмэл болж, дэлхий нийт ийм болчихоод байна. Чи Бурханд хэчнээн удаан итгэсэн ч видео тоглоом тоглох гэх мэт зүйлийг хяналтандаа байлгаж чадахгүй бол нэг л өдөр Бурханд итгэх нь утгагүй, уйтгартай, тэнэг мэт санагдах үед шүтлэггүй хүмүүс шиг хар тамхи хэрэглэж, бүх төрлийн өдөөгч бодис хэрэглэж эхлэхгүй гэж үү? Энэ бол үнэхээр аюултай! Чи Бурханд итгэдэг байж болох ч ямар ч үндэс суурь байхгүй, үнэнийг олж аваагүй тул тэр чигтээ Бурханаас урвах аюулд байна. Чамд тохиолдсон аливаа зүйлийн өмнө чи тэр чигтээ унаж магадгүй юм. Энэ ёрын муу ертөнцөд маш олон уруу таталтууд байдаг бөгөөд Бурханд итгэдэг ч үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийг уруу татахын тулд Сатан бүх төрлийн арга замыг ашигладаг. Хэрэв чи Бурханы үгийг байнга идэж, уудаггүй, зүрх сэтгэл, оюун ухаан чинь ихэвчлэн хоосон байдаг бол маш их аюулд орно. Та нарын зүрх сэтгэл ихэнхдээ хоосон байдаг уу? Залуу хүмүүс ихэнхдээ хоосон байдаг! Энэ асуудлыг шийдэхгүй орхих нь маш аюултай. Чи Бурханд итгэдэг учраас Бурханы үгийг илүү их унших ёстой бөгөөд зарим үнэнийг хүлээн авч чадах үед энэ нь эргэлтийн цэг болж, энэ аюултай цаг үеэс зугтаж, чуулганд бат зогсож чадна.
Залуучууд улам олноор Бурханы гэрт нэгдэж байгаа бөгөөд цөөнгүй нь хориод насныхан байна. Тэд амьдралынхаа оргил үе дээр байгаа бөгөөд амьдралын зорилгоо хараахан тодорхойлоогүй, ямар ч хүсэл тэмүүлэлгүй, амьдрал гэж юу байдгийг хараахан ойлгоогүй байна. Энэ хүмүүст юу илэрдэг вэ? Надад та нарт зориулсан хоёр илэрхийлэмж байна. залуу насны бардам зан, ялган таних чадваргүй байдал. Би яагаад ингэж хэлж байна вэ? Эхлээд “залуу насны бардам зан” гэж юу болохыг ярилцъя. Та нар “залуу насны бардам зан” гэж юу болохыг тайлбарлаж чадах уу? Энэ нь ямар зан чанар вэ? Үүнд ямар төрлийн илрэлүүд байдаг вэ? (Энэ нь хүмүүс өөрт таалагдсан зүйлээ хамгийн сайн, өөрийнхөө төсөөлж байгаа зүйлийг зөв гэж бодож, хэнийг ч сонсохыг хүсэхгүй байх юм.) Нэг үгээр хэлбэл ийм зан чанар нь “биеэ тоосон зан” юм. Энэ бол энэ насны хүмүүсийн түгээмэл зан чанар. Амьдарч буй орчин, гарал үүсэл, аль үеийнх гэдгээс үл хамааран энэ насны хүн бүр залуу насны бардам зантай байдаг. Би яагаад ингэж хэлээд байна вэ? Энэ нь тэдэнд өрөөсгөлөөр хандаж, дорд үзсэндээ бус харин энэ насны хүмүүс туйлын биеэ тоосон, хөнгөмсөг, бардам төрлийн зан чанартай байдаг. Тэд хорвоо ертөнцийн туршлага багатай, амьдралын талаар маш бага ойлголттой тул хорвоо ертөнц, амьдрал дээр зарим зүйлтэй тулгарах мөчид “Би ойлгож байна, учрыг нь олчихсон, би одоо бүгдийг мэддэг! Би хөгшин хүмүүсийн хэлж байгаа зүйлийг ойлгож, нийгэмд алдаршсан зүйлд хөл нийлүүлж чаддаг. Одоо гар утас ямар хурдацтай хөгжиж, функцууд нь ямар нарийн цогц болсныг хар л даа. Би бүгдийг мэднэ, юу ч ойлгодоггүй хөгшин та нар шиг биш” гэж боддог. Ахимаг насны хүн ямар нэгэн зүйлд тусламж хүсэхэд тэд бүр “Хүмүүс хөгшрөхөрөө ямар ч хэрэггүй. Компьютер ч ашиглаж чадахгүй, амьд байх хэрэг байна уу?” гэж хэлдэг. Энэ юу вэ? Энэ бол залуу насны бардам зангийн илрэл. Залуучууд ой санамж сайтай, шинэ санааг илүү хурдан хүлээж авдаг бөгөөд шинэ зүйл сурах бүрдээ настай хүмүүсийг дорд үздэг. Энэ бол завхарсан зан чанар. Ийм зан чанар нь хэвийн хүний зан чанар мөн үү? Үүнийг хэвийн хүний илэрхийлэл гэж үзэх үү? (Үгүй.) Ийм учраас үүнийг залуу насны бардам зан гэж хэлдэг. Тэгвэл яагаад үүнийг “биеэ тоосон зан” биш “бардам зан” гэж хэлдэг юм бэ? Учир нь энэ бол зөвхөн залуу хүмүүст байдаг зан чанар—тэд жаахан юм сураад л хамраа сөхдөг, энэ орчлон ертөнц дэх өөрсдийн байрыг мэддэггүй, сурсан зүйлээ хөрөнгө гэж үздэг. Хүмүүс залуу байхдаа, жаахан нас ахиж, илүү ихийг ойлгож, амьдралын сайн мууг илүү их мэдрэх хүртлээ бүгд ийм байдаг. Дараа нь тэд илүү төлөвшиж, тогтвортой болж, даруу байхыг илүүд үздэг—ямар нэг зүйл хийж сурах үедээ нэг их ач холбогдол өгдөггүй, хийж чадахгүй үедээ гонсойдоггүй. Залуу хүмүүс үнэхээр их зантай байдаг: ямар нэг зүйл хийж сурах болгондоо түүнийгээ заавал гайхуулж, хамраа сөхдөг. Заримдаа догдлох үедээ өөрийгөө хэнээс ч илүү гэж мэдэрч, дэлхий хангалттай том биш санагдаж, өөр гараг дээр амьдрахыг хүсэж эхэлдэг. Энэ бол бардам зан юм. Залуу насны бардам зангийн гол шинж нь орчлон ертөнц дэх өөрийн байрыг мэддэггүй, хүмүүст юу хэрэгтэй, тэд амьдралд ямар замаар явах ёстой, ямар нөхцөлд амьдрах нь аюултай, юу хийх ёстойгоо мэддэггүй явдал юм. Хүмүүсийн байнга хэлдэг шиг “Тэд ялган таних чадваргүй бөгөөд амьдралын талаар мэддэггүй.” Энэ насны хүмүүс бардам зан чанартай тул эдгээр зүйлийг илчилдэг. Хүн болгоныг өөрөөсөө доогуур гэж боддог залуу хүмүүс байдаг бөгөөд тэдэнд таалагдахгүй зүйл хэлэхэд тэд зүгээр л чамайг үл тоомсорлох болно. Эцэг эхчүүд залуу хүмүүсийн юу бодож байгааг ойлгоход хэцүү байдаг—нэг буруу үг хэлэхэд тэд уурлаж, уцаарладаг. Тэдэнтэй харилцах хэцүү. Өнөө үед эцэг эхчүүдэд хүүхдээ удирдаж, сургахад яагаад хэцүү байдаг вэ? Эцэг эх нь боловсрол муутай, залуучуудын сэтгэхүйг ойлгодоггүйгээс бус харин залуучуудын сэтгэхүй хэвийн бус болсонд байгаа юм. Залуу хүмүүс бүгд дэлхийн чиг хандлагад дурлаж, автдаг; тэд бүгдээрээ Сатаны золиос болж, маш хурдан доройтож байгаа бөгөөд тэдний хувьд сэрэх нь хэцүү. Тийм ч учраас эцэг эх байх амаргүй—зарим эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд хүүхдийн сэтгэлзүйд хүртэл суралцдаг. Өнөө үед олон хүүхэд аутизм, сэтгэл гутрал зэрэг хачирхалтай өвчнөөр шаналж байгаа нь тэднийг удирдахад хэцүү болгож байна. Хүмүүст эдгээр асуудлыг шийдэх арга зам, тодорхой тайлбар байдаггүй бөгөөд сургууль, нийгмийн сэхээтнүүд “тэрслүү сэтгэлгээ” эсвэл “тэрслүү үе шат” гэх мэт хэллэгүүдийг зохион бүтээжээ. Эдгээр нэр томьёо яагаад өмнөх үеийнхэнд байгаагүй юм бэ? Өнөөдөр шинжлэх ухаан маш өндөр хөгжиж, янз бүрийн хачин хэллэг гарч ирэв; энэ хүн төрөлхтөн улам бүр доройтож, хэвийн хүний зүйлс цөөрсөөр байна—энэ нь нийгмийн ёрын муу чиг хандлагаас үүдэлтэй биш гэж үү? (Тийм.) Тэгэхээр залуучууд та нар одоо энд Миний ярихыг сонсох чин хүсэлтэй, Миний нөхөрлөлийг сонсоод сууж чадаж байгаа нь та нар агуу бөгөөд үнэнийг эрэлхийлэх замыг сонгоход бэлэн байгаадаа бус—харин энэ нь Бурханы нигүүлсэл бөгөөд Бурхан та нарыг хорвоо ертөнцөд эсвэл Сатанд өгөөгүй учраас юм. Хэн ч ятгах гэж оролдсон Бурханд итгэдэггүй залуу хүмүүсийг та нар нийгмээс харж байгаа. Тэдэнтэй Би ярьсан ч нэмэргүй. Энэ зөвхөн залуу насны бардам зангийн асуудал мөн үү? Тэд ямар хүмүүс вэ? Хэрэв мөс чанар, эрүүл ухаангүй бол тэд гагцхүү араатан, чөтгөр юм! Та нар тэдэнтэй хүний үгээр ярьвал тэд ойлгох болов уу? Асуудал одоо харилцахад хэцүү байхаа больж, тэд огт сонсохгүй байна. Бурханы нигүүлсэл, хамгаалалтын ачаар та нар одоо Түүний ажлыг хүлээн авч, Түүний үгийг ойлгож, үнэний замыг сонирхох боломжтой болсон! Тиймээс та нар үүргээ гүйцэтгэх энэ боломжийг нандигнан, энэ хугацаанд Бурханд итгэх итгэлийнхээ суурийг баттай суулгахыг хичээх ёстой. Тэгвэл та нар аюулгүй байж, эдгээр ёрын муу чиг хандлагад амархан автахгүй. Хүмүүс эдгээр ёрын муу чиг хандлагад баригдмагц тэдгээрт амархан автдаг бөгөөд тэдгээрт дахин автах үед Бурхан та нарыг хүсэх болов уу? Үгүй, хүсэхгүй! Бурхан та нарт хэдийн боломж өгсөн бөгөөд цаашид та нарыг огт хүсэхгүй. Бурхан чамайг хүсээгүй үед та нар аюулд орох бөгөөд юу ч хийж чадахгүй.
“Залуу насны бардам зан”-ийн талаар ярилцсан болохоор одоо “ялган таних чадваргүй байдал”-ын талаар ярилцъя. “Ялган таних чадваргүй байдал” гэдэг нь нэг талаар албан ёсны нэр томьёо юм. Энэ нь яг ямар утгатай болохыг тайлбарла даа. (Хүн сайн мууг ялгаж чадахгүй, сайн гэж үзсэн зүйлээ үргэлж сайн, муу гэж үзсэн зүйлээ үргэлж муу гэж бодож, аливаа зүйлийг яаж ч тайлбарласан сонсохгүй байх.) (Зөв бурууг ялгаж мэдэхгүй, ялган таних чадваргүй байх.) Энэ бол шууд утга нь—зөв, бурууг ялган хэлж чадахгүй, аль нь эерэг, аль нь сөрөг болохыг мэдэхгүй байх. Залуу насны бардам зангаасаа болоод тэд хүмүүсийн хэлсэн юуг ч сонсохгүй, “Бусдын хэлсэн бүхэн буруу, миний хэлсэн зөв. Надад юм хэлэх гэж хэн ч оролдох хэрэггүй, би тэдний үгэнд орохгүй. Би үнэхээр зөрүүдлэх болно, миний буруу байсан ч би зөрүүдэлж, үзэл санаандаа тууштай байх болно” гэж боддог. Энэ бол тэдний зан чанар бөгөөд тэд ялган таних чадваргүй. Өнгөн дээрээ тэд хоосон сургаалын араас хоосон сургаал урсгаж, тэрийг хэнээс ч илүү тодорхой, ойлгомжтой ярьж чаддаг хэр нь яагаад үйлдэх болоход байнга мунгинаж, будилдаг юм бэ? Тэд юу зөв болохыг маш сайн мэддэг ч зүгээр л сонсохгүй—тэд хүссэнээрээ хийж, хүссэнээрээ үйлддэг. Энэ бол дураараа, утгагүй байдал юм. Дэлхийн чиг хандлагыг дагадаг хүмүүс үнэхээр утгагүй. Тэд паркур, банги харайлтад дуртай, бүх төрлийн экстрим спортод дуртай. Энэ утгагүй хэрэг биш үү? Та нар бас бүгдээрээ паркурт дуртай юу? (Би дуртай байсан.) Яагаад дуртай байсан бэ? Паркур аюултай гэдгийг мэддэггүй байсан уу? Паркур хийж байхдаа амиа эрсдэлд оруулж байгаагаа мэддэггүй байсан уу? Хүмүүс аалз, геккон биш. Хэрвээ тэд хананд авирвал унах нь гарцаагүй. Хүмүүст ийм чадвар байдаггүй бөгөөд энэ нь хэвийн хүн чанартай хүмүүст байдаг зүйл биш. Та нар яаж дуртай байдаг юм бэ? Эдгээр нь хүмүүст нэг төрлийн харааны болон сэтгэл хөдлөлийн өдөөлтийг өгдөг учраас хүмүүс паркур хийхийг хүсдэг. Энэ сэтгэлгээг юу удирддаг вэ? Энэ нь “Хүн аалз” киноноос үүсэлтэй юу? Хүний дотор дэлхийг аврах, супер баатар болохыг хүсдэг сэтгэлзүй, хүсэл байдаггүй гэж үү? Олон кино, телевизийн шоун дээр дээврээс дээвэр дамжиж, нисдэг баатрууд байдаг, хүмүүс тэднийг үнэхээр биширдэг. Ингэж л эдгээр зүйл залуучуудын оюун санаанд суудаг. Тэднийг яаж ингэж хордуулж чаддаг вэ? Энэ нь хүмүүсийн дур сонирхол, эрэл хайгуултай холбоотой. Хүн бүр баатар болохыг, супермэн болохыг, онцгой хүч чадалтай болохыг хүсдэг учраас Сатаныг шүтдэг. Надад хэл дээ, жирийн хүмүүс ийм утгагүй зүйлд дуртай байдаг уу? Жирийн хүмүүс эдгээр онцгой хүч чадлыг эзэмшдэг үү? Мэдээж үгүй. Энэ бүгдийг хүмүүс төсөөлж, зохиосон бус уу? Ийм хачирхалтай зүйлс үнэхээр оршдог байсан бол тэр хүмүүс муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлсэн хэрэг бус уу? Адам Евагийн үед паркур байсан уу? Библид паркурын талаар бичсэн зүйл байдаг уу? (Байхгүй.) Паркур бол орчин үеийн бузар муу нийгмийн бүтээгдэхүүн; хүмүүсийг төөрөгдүүлж, завхруулдаг Сатаны нэг арга юм. Сатан залуу хүмүүсийн хачирхалтай, сэтгэл хөдөлгөм зүйлд дурладгийг нь далимдуулж, зарим түүхийг зохиож, санаанаасаа ургуулж, тоглодог. Ялган таних чадваргүй өсвөр насныхныг ингэж төөрөлдүүлж, Сатаны хачин чигтэй, сэтгэл хөдөлгөсөн онцгой хүч чадлын араас хөөцөлдөхөд хүргэдэг. Энэ нь хүмүүсийг хордуулж байгаа хэрэг биш үү? Эдгээр зүйл хүмүүсийн оюун санаанд орох мөчид хор болдог. Хэрэв чи энэ хорыг таньж чадахгүй бол үүнээс бүрэн татгалзаж чадахгүй бөгөөд үүний нөлөө, үймээн самуун, хяналтаас хэзээ ч ангижрахгүй. Энэ хорноос амархан салж болох уу? (Амархан биш.) Энэ асуудлыг яаж шийдвэрлэж болох вэ? Зарим хүн эдгээр зүйлээс салах дургүй байдаг. Эдгээр зүйлийг хор биш, сайхан гэж боддог бөгөөд ингэж бодох үедээ тэдгээрээс салж чаддаггүй. Иймээс Сатаны уруу таталтанд автахгүйн тулд биеийн хэмжээ чинь жижиг байх үед сэтгэл зүрхийг чинь зэврүүлж, хордуулж чадах зүйлээс хол байхын тулд чадах бүхнээ хийх ёстой, учир нь чи ялган таних чадваргүй, тэнэг, бардам зан ихтэй. Чи өөрийгөө эерэг зүйлээр хангалттай тоноглоогүй бөгөөд ямар ч үнэн-бодит байдал байхгүй. Итгэлийн үгээр ярих юм бол чамд амь ч байхгүй, биеийн хэмжээ ч байхгүй. Чамд байгаа зүйл бол зөвхөн багахан хэмжээний бэлэн байдал, Бурханд итгэх хүсэл юм. Та нар Бурханд итгэх нь сайн, явах зөв зам, сайн хүн байх зам мөн гэж боддог ч “Би шүтлэггүй хүмүүсийн дунд муу хүн биш, би паркурт дуртай, гэхдээ би ямар ч буруу зүйл хийгээгүй, би сайн хүн хэвээрээ байгаа” гэж сэтгэдэг. Энэ нь үнэнтэй нийцэж байна уу? Чи ямар ч буруу зүйл хийгээгүй учраас завхарсан зан чанар байхгүй гэж бодож байна уу? Чи ёрын муу чиг хандлага дотор амьдардаг бөгөөд энэ нь зүрх сэтгэл чинь муу зүйлээр дүүрэн байгааг харуулахад хангалттай.
Надад хэл дээ, хүрээлэн буй орчин хүнд их нөлөөлдөг үү? Чи одоо чуулганд үүргээ гүйцэтгэж байна, энэ бол та нарын байгаа орчин юм; та нар өдөр бүр ах эгч нартайгаа хамт байж, Бурханд итгэдэг хүмүүсээр хүрээлэгдэж, Бурханд итгэх итгэлдээ бас тууштай байдаг. Хэрэв чи шүтлэггүй хүмүүсийн дунд байж, чамайг тэдний дунд байлгавал зүрх сэтгэлд чинь Бурхан байсаар байх байсан уу? Хэрэв чи тэдэнтэй харьцаж, тэдний дунд амьдарч байсан бол тэдэн шиг чиг хандлагыг дагахгүй байсан гэж үү? Зарим нь “Зүгээр дээ, намайг харж, хамгаалдаг Бурхан байгаа болохоор би хэзээ ч тийм замаар явахгүй” гэж хэлдэг. Чи тийм амлалт өгч зүрхэлж байна уу? Эдгээр зүйлийг хайрлаж, араас нь хөөцөлдөж байгаа цагт чи чиг хандлагыг санаатайгаар дагах боломжтой. Зүрх сэтгэлдээ буруу гэдгийг мэдэж байгаа ч гэсэн чи “Бурхан минь, намайг уучлаач, энэ миний буруу байсан” гэж зүгээр л өөртөө хэлэх болно. Цаг хугацааны явцад чи гэм бурууг эсвэл өөр юуг ч огт мэдрэхээ больж, “Бурхан хаана байна? Би яагаад Түүнийг хараагүй юм?” гэж тунгаах болно. Бурханд байнга эргэлзэж, урьд өмнө байсан итгэл чинь бага багаар алга болно. Зүрх сэтгэл чинь Бурханыг бүрмөсөн үгүйсгэх үед чи Түүнийг дагахыг эсвэл үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, эхлээд үүргээ гүйцэтгэхээр сонгосондоо харамсах болно. Хүмүүс яагаад ийм амархан өөрчлөгдөж чаддаг юм бэ? Үнэндээ чи өөрчлөгдсөн юм биш, харин чамд анхнаасаа үнэн-бодит байдал байгаагүй юм. Хэдийгээр өнгөн дээрээ чи Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэж байгаа ч чиний доторх дэлхийн болон сатанлаг бодол санаа, үзэл бодол, хүмүүстэй харилцах арга зам, завхарсан зан чанар хэзээ ч арилаагүй бөгөөд чи сатаны зүйлсээр дүүрэн хэвээр байна. Чи эдгээр зүйлээр амьдарсаар байгаа тул биеийн хэмжээ чинь жижиг хэвээр байна. Чи аюултай үе шатандаа байна; чи хараахан найдвартай, аюулгүй биш байна. Чи сатанлаг зан чанартай байгаа л бол Бурханыг эсэргүүцэж, урвасаар байх болно. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд чи эхлээд ямар зүйл ёрын муу бөгөөд Сатаных, тэдгээрийн хор хөнөөл, Сатан яагаад тэдгээр зүйлийг хийдэг, хүмүүс тэдгээрийг хүлээж авах үед ямар хор амсдаг, тэр хүмүүс ямар хүмүүс болох, түүнчлэн Бурхан хүмүүсээс ямар хүн байхыг хүсдэг, ямар зүйлс хэвийн хүн чанарынх, ямар зүйл эерэг, ямар зүйл сөрөг болохыг ойлгох ёстой. Чи эдгээр зүйлийг тодорхой харж, ялган таньж чадах л юм бол чамд зам бий болно. Түүнээс гадна, эерэг талаасаа чи үүргээ гүйцэтгэхдээ чин сэтгэлтэй, үнэнч байхын зэрэгцээ идэвх санаачилгатай байх ёстой. Заль мэхтэй, хайнга бүү бай, үүрэгтээ эсвэл Бурханы чамд даатгасан зүйлд шүтлэггүй хүмүүсийн байр сууринаас эсвэл Сатаны гүн ухаанаар бүү ханд. Чи Бурханы үгийг илүү их идэж, ууж, үнэний бүх талыг ойлгохыг эрж хайж, үүргээ гүйцэтгэхийн ач холбогдлыг тодорхой ойлгож, дараа нь үүргээ гүйцэтгэх явцдаа үнэний бүх талыг хэрэгжүүлж, орж, Бурханыг, Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг аажмаар мэдэж авах ёстой. Ингэж өөрөө ч мэдээгүй байхад дотоод байдал чинь өөрчлөгдөж, чиний дотор илүү эерэг, идэвхтэй зүйл нэмэгдэж, сөрөг, идэвхгүй зүйл цөөрч, аливаа зүйлийг ялган таних чадвар тань өмнөхөөсөө илүү хүчтэй болно. Биеийн хэмжээ чинь ийм хэмжээнд өсөх үед энэ ертөнцийн янз бүрийн хүмүүс, хэрэг явдал, юмсыг ялган таних чадвартай болж, асуудлын мөн чанарыг олж харж чадна.. Хэрэв чи шүтлэггүй хүмүүсийн хийсэн киног үзсэн бол түүнийг үзсэнийхээ дараа хүмүүс ямар хор авч болохыг, түүнчлэн Сатан эдгээр арга хэрэгсэл, чиг хандлагаар дамжуулан хүмүүст юу суулгаж, тарихаар зорьж байгааг, хүмүүсийн юуг элэгдэлд оруулахаар зорьж байгааг ойлгох болно. Чи эдгээр зүйлийг аажмаар харж чадна. Чи кино үзсэнийхээ дараа хордохгүй, харин ялган танина—тэр үед л үнэхээр биеийн хэмжээтэй болно.
Супер баатрын болон уран зөгнөлт хэд хэдэн кино үзсэнийхээ дараа зарим залуус гол дүрүүд шиг ер бусын чадвартай болох гэсэн хүсэлд автдаг. Тэд ингэж хорддоггүй гэж үү? Хэрэв чи тийм кино үзээгүй бол тэр хороор хорлогдох уу? Хорлогдохгүй. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл чи ёрын муу нийгэмд амьдардаг, тиймээс биеийн хэмжээ чинь жижиг, ялган таних чадваргүй үедээ тийм зүйлстэй хамгийн түрүүнд учрахаараа ёрын муу чиг хандлагад хамаарах зүйлсэд захируулж, тэдгээрийг эерэг, хэвийн, зөв зүйл гэж үзэх болно. Энэ бол хүмүүсийг хордуулдаг Сатаны нэг арга юм. Надад хэл дээ, Сатан ёрын муу биш гэж үү? Сатанд хүмүүсийг завхруулах маш олон арга бий! Ийм төрлийн кино үзсэн хүн бүр ийм хүсэлтэй байдаг гэж хэлж болно. Уран зөгнөлт кино үзээд цаг гарах бүрд шүүр бариад хашаагаа тойрон гүйдэг нэгэн хүүхэд байв. Эхлээд тэр хэчнээн хичээсэн ч нисэж чадаагүй, тэгээд нэг өдөр үнэхээр нисэж эхэлсэн. Тэр өөрөө нисээгүй, түүнийг нисэхэд хүргэсэн гадны хүчин байсан. Нисэж эхэлснийхээ дараа тэр өөрийн эрхгүй киноны дүрийн адилаар хачин хашгирсан нь нэг төрлийн сүнс түүний дотор орж ирсэн юм. Шүүр унах чинь хүний хэвийн амьдралын нэг хэсэг мөн үү? Морь, илжиг унаж болно, яагаад шүүр унаж, нисэх ёстой гэж? Энэ боломжтой зүйл мөн үү? Энэ хэвийн хүмүүсийн хийдэг зүйл биш гэдгийг та нар шууд хэлж чадна. Шүүр нисэж чадахгүй, зөвхөн муу сүнснүүдийн тусламжтайгаар нисэж болох тул энэ нь Сатан болон муу сүнснүүдийн ажил юм. Сатан болон муу сүнснүүд хэвийн хүмүүсийн хийдэггүй сонин, хачин, инээдтэй зүйлсийг хийдэг. Та нар Сатаны хийдэг зүйлсийг бага зэрэг ялган таньдаг уу? Та нар тэдгээр зүйлд ямар хандлагатай байх ёстой вэ? Та нар тэдгээрээс татгалзах ёстой бус уу? Та нар завтай үедээ өөрсдийгөө эргэцүүлж, оюун санаанд чинь ямар гаж зүйлс байгааг шалгах хэрэгтэй. Оюун санаанд чинь яагаад олон хачин зүйл байдаг вэ? Танай үеийн хүмүүс маш их хордсон учраас та нар бүгд дээврээс дээвэр рүү нисэж, хүн аалз юм уу Бэтмэн болохыг, гоц гойд хүн болохыг хүсдэг. Энэ нь хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой зүйл биш юм. Хэрэв чи хэвийн хүн чанартай хүмүүст хэрэггүй зүйлсийг эрж хайхаар зүтгэж, тэдгээрийг туршиж үзэхээр тууштай ажиллах юм бол муу ёрын сүнснүүдийн ажлыг өөртөө татах боломжтой. Хүмүүс муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, Сатанд олзлогдох үед асуудалд орж, улмаар аюулд ордог. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Хүмүүс Бурханыг байнга дуудах ёстой. Уруу таталтад автаж, эсвэл Сатанд хууртаж болохгүй. Чөтгөрүүд болон бузар сүнснүүд багширч, газар авсан энэ ёрын муу эрин үед хэрэв та нар Бурханы нигүүлсэл, хамгаалалтын төлөө, үргэлж чамтай хамт байхын төлөө залбирч, Бурханаас өөрийгөө харж, хамгаалахыг гуйснаар зүрх сэтгэл чинь Бурханаас холдохгүй, үнэнч шударгаар, чин сэтгэлээсээ Бурханд шүтэн мөргөж чадах юм бол энэ нь зөв зам биш гэж үү? (Мөн.) Та нар энэ замаар алхах хүсэлтэй байна уу? Та нар үргэлж Бурханы халамж, хамгаалалт дор, Бурханы сахилгажуулалт дор амьдрахад бэлэн үү, эсвэл өөрийнхөө чөлөөт ертөнцөд амьдрахыг хүсэж байна уу? Бурхан та нарыг сахилгажуулах юм бол энэ нь заримдаа бие махбодийн хувьд бага зэрэг зовоож болно. Та нар үүнийг давахад бэлэн үү? (Тийм.) Та нар одоо бэлэн гэж хэлж байгаа ч бодит байдалтай тулгарах үедээ гомдоллож эхэлдэг. Зовоход бэлэн байх нь хангалттай биш, мөн үнэн рүү тэмүүлэх хүсэлтэй байх ёстой. Үнэнийг ойлгосон цагт л бат зогсож чадна. Залуу хүмүүс маш тогтворгүй, зохих үүргээ биелүүлдэггүй, зөв зүйлд санаа тавьдаггүй, мөн Бурханы үгийг унших юм уу үнэн рүү тэмүүлэх хүсэлгүй байгаа нь аюултай юм. Тэдний төгсгөл амьдрал уу, үхэл үү гэдгийг хэлэхэд хэцүү. Хэдэн жилийн турш номлол сонссон залуус өнөөдөр байна; тэд үнэнийг сонирхож эхэлсэн бөгөөд номлол сонсохдоо тэмдэглэл хөтлөхөд бэлэн байдаг. Тэд зөв шударга байдлын төлөө өлсөж цангаж, үнэнийг ойлгох чадвартай байдаг. Энэ нь тэдэнд аль хэдийн суурь бий болсон гэсэн үг бөгөөд үнэн тэдний зүрх сэтгэлд суурилсан цагт тэд илүү найдвартай болно. Хэрвээ тэд үнэнд тэмүүлсээр байх юм бол үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орж, авралд хүрэх нь гарцаагүй.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?