Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 185
Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы тухай ойлголт хэчнээн их байгаа нь тэдний зүрх сэтгэлд Тэр хэр их байр суурь эзэлдэг болохыг тодорхойлдог....
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Миний үгсийн биелэхийг дагалдан газар дээр аажмаар хаанчлал бий болж, хүн аажмаар хэвийн байдалдаа эргэн орно, тиймээс Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагдана. Хаант улсад Бурханы бүх ардууд энгийн хүний амьдралыг эргүүлэн авна. Жавартай хүйтэн өвөл дуусаж, жилийн туршид хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс цаашид золгүй, гунигтай хүний ертөнцтэй нүүр тулахгүй, цаашид тэд хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахгүй. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага болон аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг байх болно. Би дэлхий даяар явж, Би Өөрийн сэнтий дээр тааламжтай суун оддын дунд амьдарна. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барина. Цаашид өөрсдийнх нь сул дорой байдал тэднийг нулимс урсгахад хүргэхгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээг Би цаашид сонсохгүй ба цаашид хэн ч өөрсдийн зовлон бэрхшээлийн талаар Надад гомдоллохгүй. Өнөөдөр та нар бүгд Миний өмнө амьдардаг; маргааш та нар бүгд Миний хаанчлалд орших болно. Энэ нь, хүмүүст хайрладаг Миний хамгийн агуу ерөөл биш гэж үү? Өнөөдөр төлж буй төлөөсийнхөө улмаас та нар ирээдүйн ерөөлийг өвлөн авах бөгөөд Миний алдрын дунд амьдрах болно. Та нар одоо ч гэсэн Миний Сүнсний мөн чанартай холбогдохыг хүсэхгүй байна уу? Та нар өөрсдийгөө хөнөөхийг хүссээр байна уу? Хүмүүс, хэдий түр зуурын ч гэсэн өөрсдийн харж чадах амлалтуудын хойноос хөөцөлдөх дуртай байдаг, гэхдээ хэн ч үүрд мөнхөд байдаг маргаашийн амлалтуудыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Хүнд харагддаг зүйлс нь Миний устгах зүйлс бөгөөд хүнд мэдрэгддэггүй зүйлс нь Миний хийж гүйцэтгэх зүйлс юм. Энэ нь Бурхан болон хүний хоорондын ялгаа билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы тухай ойлголт хэчнээн их байгаа нь тэдний зүрх сэтгэлд Тэр хэр их байр суурь эзэлдэг болохыг тодорхойлдог....
Сүнслэг амьдрал гэж ямархуу амьдрал вэ? Сүнслэг амьдрал гэдэг нь, зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэсэн, Бурханы хайрыг анхаарч...
Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг тодорхой харж чадахгүй...
Би бол цор ганц Бурхан Өөрөө, түүнээс гадна Би бол Бурханы цорын ганц үнэн бие, бас Би бүхэлдээ махбод, түүгээр ч зогсохгүй Бурханы бүрэн...