Өдөр тутмын Бурханы үг: Хүрэх газар ба төгсгөл | Эшлэл 590
Байлдан дагуулах ажил нэгэнт биелчихвэл хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр байсаар байх боловч энэ нь хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал ийм байх бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл болох болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байх нь тэд шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болох болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Тийм сайхан амьдралын урьдач нөхцөл нь, хүн ариусгагдаж байлдан дагуулагдсныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал байх ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Тийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал, энэ нь газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн эрмэлздэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн өмнө нь хэзээ ч олж байгаагүй тийм амьдрал юм. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, энэ нь хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь бас хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь нэн даруй тохиолдохгүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусч, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л тэр ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялах юм, ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болох бөгөөд үүрд мөнх рүү орох юм. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн хаашаа ч явсан эрх чөлөөтэй байх бөгөөд тэрслүү чанар эсвэл эсэргүүцэлгүй байх юм. Сатан хүлэгдчихэвэл хүн сайн байх болно; өнөөдөр Сатан газар дээр хаа сайгүй түвэг учруулсаар байгаагаас болж, мөн Бурханы удирдлагын бүх ажил хараахан төгсгөлдөө очоогүй байгаагаас болж хүн зүгээр биш байна. Нэгэнт Сатан ялагдчихвал хүн бүрмөсөн чөлөөлөгдөх болно; хүн Бурханыг олж авч, Сатаны эзэмшил дороос гарах үедээ зөвт шударгын Нарыг харах болно. Энгийн хүнд тохирох амьдрал сэргэх болно; сайн мууг ялгах чадвар, хэрхэн идэж, өөрийгөө хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт энгийн хүний эзэмших ёстой бүхнийг сэргээх болно. Хүнийг бүтээгдсэнийхээ дараа, Ева могойд уруу татагдаагүй байсан ч гэсэн хүн анхнаасаа тийм хэвийн амьдралтай байх ёстой. Тэр газар дээр энгийн хүний амьдралаар амьдарч, идэж хувцаслах ёстой байсан юм. Гэсэн ч хүн гажуудалд орсны дараа энэ амьдрал нь бүтэшгүй мөрөөдөл болсон ба өнөөдөр ч гэсэн хүн тийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэн эрмэлздэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгтэй юм: Хэрвээ хүнд тийм хүрэх газар үгүй байсан бол түүний газар дээрх гажуудсан амьдрал нь хэзээ ч зогсохгүй ба хэрвээ тийм сайхан амьдрал байхгүй байсан бол Сатаны хувь заяанд эсвэл газар дэлхий дээр Сатаны тогтоосон ноёрхолд ямар ч эцэс төгсгөл үгүй байх байсан билээ. Харанхуйн хүч хүрэхийн аргагүй хүрээнд хүн очих ёстой бөгөөд тэгэх үед энэ нь Сатан ялагдсаныг батлах болно. Ийм байдлаар Сатаны ямар ч саад тотгор байхгүй болсон үед Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг хянах болно, Тэр хүний бүхий л амьдралыг захирч, хянах болно; зөвхөн энэ л Сатаны ялагдал хэмээн тооцогдох болно. Хүний өнөөдрийн амьдрал нь ихэвчлэн бохир заваан амьдрал байдаг ба одоо ч гэсэн зовлон зүдгүүр, цөхрөлийн амьдрал байдаг. Үүнийг Сатаны ялагдал гэж нэрлэж болохгүй; хүн цөхрөлийн тэнгисээс хараахан зугтаагүй, хүний амьдралын бэрхшээл эсвэл Сатаны нөлөөллөөс хараахан зугтаагүй ба тэр одоо ч Бурханы талаар хязгааргүй бага мэдлэгтэй байсаар байгаа. Хүний бүх бэрхшээл нь Сатанаар бүтээгдсэн, хүний амьдралд зовлон зүдгүүрийг авчирсан нэгэн нь Сатан байсан бөгөөд зөвхөн Сатан хүлэгдсэний дараа л хүн цөхрөлийн тэнгисээс бүрмөсөн зугтаж чадах болно. Гэсэн ч хүнийг Сатантай хийх тулааны олз омог болгосноор, хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, олж авснаар дамжуулан Сатаныг хүлж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?