Гурвал оршин байдаг уу?
Есүс махбод болсон үнэн ил болсны дараа л хүн үүнийг ухаарсан: Тэнгэрт Эцэг байгаад зогсохгүй, мөн түүнчлэн Хүү, тэр ч бүү хэл Сүнс байдаг. Энэ бол хүний баримталдаг уламжлалт үзэл бөгөөд ийм Бурхан тэнгэрт байдаг: Гурвал буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд нэг. Бүх хүн төрөлхтөнд ийм үзэл байдаг: Бурхан бол нэг Бурхан боловч гурван хэсгээс бүрддэг ба уламжлалт үзэлд эмгэнэлтэйгээр заншиж тогтсон зүйлс нь Эцэг, Хүү, Ариун Сүнс гэж тооцогддог. Эдгээр гурван хэсгийг нэгдүүлсэн нь Бурхан бүхэлдээ юм. Ариун Эцэггүйгээр, Бурхан бүрэн гүйцэд байж чадахгүй. Үүнтэй адилаар Хүү, эсвэл Ариун Сүнсгүйгээр мөн л Бурхан бүрэн гүйцэд байхгүй. Өөрсдийн үзэлдээ тэд Эцгийг ганцааранг нь, мөн Хүүг ганцааранг нь Бурхан гэж үзэж болохгүй гэж итгэдэг. Зөвхөн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг хамтад нь Бурхан Өөрөө гэж үзэж болно. Одоо та нарын дунд байгаа дагалдагч болгоныг оролцуулаад шашны бүх итгэгчид энэ итгэлийг баримталдаг. Гэсэн ч энэхүү итгэл нь зөв эсэх талаар хэн ч тайлбарлаж чадахгүй, учир нь та нар Бурханы Өөрийн хэрэг явдлын талаар үргэлж төөрөгдлийн манан дунд байдаг. Хэдий эдгээр нь үзэл ч гэсэн та нар энэ нь зөв эсвэл буруу эсэхийг мэдэхгүй, учир нь та нар шашны үзлээр хэтэрхий эмгэнэлтэйгээр халдварлагдсан. Та нар шашны эдгээр уламжлалт үзлийг хэтэрхий гүнзгий хүлээн зөвшөөрсөн ба энэхүү хор нь та нарын дотор хэтэрхий гүн нэвчсэн. Тиймээс энэ асуудлын хувьд ч та нар энэ хортой нөлөөнд автсан, учир нь Гурвал ердөө оршин байдаггүй. Үнэндээ Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал ердөө оршин байдаггүй. Эдгээр нь бүгд хүний уламжлалт үзэл бөгөөд хүний андуу ташаа итгэл. Олон зууны туршид, хүний сэтгэл дэх үзлээс бий болсон, хүнээр зохиогдсон бөгөөд өмнө нь хэзээ ч хүнд үзэгдэж байгаагүй энэхүү Гурвалд хүн итгэсэн. Энэ олон жилийн туршид Гурвалын “жинхэнэ утгыг” тайлбарласан олон сүнслэг агуу хүмүүс байсан боловч Гурвалыг гурван өөр нэгдмэл бие хэмээсэн тайлбар нь тодорхой бус, ойлгомжгүй байсан ба бүгд Бурханы “бүтцийн” талаар төөрөлдсөн. Ямар ч агуу хүн бүрэн төгс тайлбар өгч чадаагүй; ихэнх тайлбар нь учир шалтгааны хувьд болон цаасан дээр шалгалтыг давдаг боловч нэг ч хүн үүний утга учрын талаар бүрэн тодорхой ойлголттой байдаггүй. Хүний зүрх сэтгэлдээ баримталдаг агуу Гурвал нь ердөө оршдоггүй учраас энэ юм. Учир нь хэн ч Бурханы жинхэнэ төрхийг харж байгаагүй эсвэл Бурханы оршдог газарт юу байдгийг шинжлэхийн тулд, “Бурханы гэр”-т яг хэчнээн олон арван мянган эсвэл зуун сая үе удам байгааг тодорхойлохын тулд, мөн Бурханы төрөлхийн бүтцийг яг хэдэн хэсэг бүрдүүлдгийг шалгахын тулд Бурханы оршин байгаа газарт зочлохоор дээш гарах хувьтай хүн хэн ч байгаагүй. Үндсэндээ юуг шинжлэх хэрэгтэй вэ гэвэл: Эцэг, Хүү, түүнчлэн Ариун Сүнсний нас сүүдэр; бие тус бүрийн харагдах байдал; Тэд яг хэрхэн хуваагдаж байгаа болон Тэд хэрхэн нэг болж байгаа явдал юм. Харамсалтай нь, энэ бүх жилүүдэд нэг ч хүн энэ хэрэг явдлын үнэнийг тодорхойлж чадаагүй. Тэд бүгдээрээ зүгээр л таамагладаг, учир нь Гурвалын талаар анхаардаг тэдгээр бүх шашны үнэнч, цогтой итгэгчдэд хэрэг явдлын үнэнийг тайлагнахын тулд хэн ч хэзээ ч тэнгэр лүү зочлохоор дээш гарч, хүн төрөлхтөнд зориулсан “эрэн сурвалжилсан тайлантайгаар” буцаж ирээгүй. Мэдээж ийм үзлийг бий болгосонд нь хүнийг буруушааж болохгүй, тэгвэл яагаад Эцэг Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ Хүү Есүсээр Өөрийгөө дагалдуулаагүй юм бэ? Хэрвээ эхэндээ бүгд Еховагийн нэрээр явсан бол энэ нь илүү дээр байх байсан. Хэрвээ буруушаалт хийх ёстой бол, бүтээлийн цаг үедээ Хүү болон Ариун Сүнсийг Өөрийнхөө өмнө дуудалгүй харин Өөрийн ажлыг ганцаараа хийсэн Ехова Бурханы түр зуурын ташааралд л үүнийг өг. Хэрвээ Тэд бүгд нэгэн зэрэг ажилласан бол Тэд нэг болохгүй байсан гэж үү? Хэрвээ бүр эхнээсээ эцсээ хүртэл зөвхөн Еховагийн нэр байсан бөгөөд Нигүүлслийн Эрин Үеийн Есүсийн нэр байгаагүй бол эсвэл хэрвээ тэр үед Тэр Ехова гэж нэрлэгдсээр л байсан бол хүн төрөлхтний үүсгэсэн энэхүү хуваагдлаас болсон зовлонгоос Бурхан чөлөөлөгдөх байсан биш гэж үү? Мэдээж, энэ бүхний төлөө Еховад гомдоллож болохгүй; хэрвээ буруушаалт хийх ёстой бол үүнийг, мянга мянган жилийн туршид Ехова, Есүс, тэр ч бүү хэл Ариун Сүнсний нэрээр Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийж, хүн Бурхан гэж яг юу вэ гэдгийг мэдэхээ больтол нь хүнийг будилуулж, төөрөгдүүлсэн Ариун Сүнсэнд өг. Хэрвээ Ариун Сүнс Өөрөө хэлбэр, дүрсгүйгээр цаашлаад Есүс гэх мэт нэргүйгээр ажилласан бол, хүн Түүнд хүрч ч, харж ч чадахгүй зөвхөн аянгын дууг сонсох байсан, тэгвэл ийм төрлийн ажил нь хүн төрөлхтөнд илүү их ач тустай байх байсан биш гэж үү? Иймээс одоо юу хийж болох вэ? Хүний үзэл нь уул шиг өндөр, далай шиг уудам зүйлсийг цуглуулсан ба өнөө үеийн Бурхан цаашид тэдгээрийг тэвчиж чадахгүй, яахаа мэдэхээ байх хүртэл хэмжээнд очсон. Өнгөрсөн үед Ехова, Есүс болон энэ хоёрын дундах Ариун Сүнс байх үед хүн хэрхэн учрыг нь олохоо аль хэдийн мэдэхээ больсон байсан ба одоо үүн дээр нэмээд мөн л Бурханы нэг хэсэг гэж хэлэгддэг Төгс Хүчит байгаа. Тэр хэн бэ гэдгийг болон Гурвалын аль биетэй Тэр нь холилдсон эсвэл хэчнээн олон жилийн турш дотор нь нуугдсан гэдгийг хэн мэдэх вэ? Хүн үүнийг хэрхэн тэвчиж чадах вэ? Хүн бүх амьдралаараа тайлбарлахад Гурвал дангаараа хангалттай байсан, гэвч одоо “дөрвөн бие дэх нэг Бурхан” байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Чи үүнийг тайлбарлаж чадах уу? Ах, эгч нараа! Өнөөдрийг хүртэл та нар ийм Бурханд хэрхэн итгэж байсан юм бэ? Би та нарыг гайхан биширч байна. Гурвалыг тэвчих нь аль хэдийн хангалттай байсан, гэсэн ч та нар дөрвөн бие дэх энэ нэг Бурханд тийм тууштай итгэлтэй байсаар байна. Та нараас болихыг шаардсан ч та нар татгалздаг. Хэчнээн санаанд багтамгүй вэ! Та нар үнэхээр гайхалтай юм! Хүн үнэндээ дөрвөн Бурханд ч гэсэн итгэж чаддаг ба үүнийгээ тоодоггүй; энэ нь гайхамшиг гэж та нар бодохгүй байна уу? Та нарыг тийм агуу хүчит үйлсийг үзүүлж чадна гэж Би хэлж чадаагүй! Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч Гурвал оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг Хүүгийн хамтдаа хэрэглэдэг хэрэгсэл болох Ариун Сүнсний тухай ойлголт ч байдаггүй. Энэ бүхэн нь хамгийн агуу алдаа эндүүрэл бөгөөд энэ ертөнц дээр огт оршдоггүй! Гэхдээ ийм алдаа эндүүрэлд ч гэсэн эх сурвалж байдаг бөгөөд огт үндэслэлгүй байдаггүй, учир нь та нарын сэтгэл тийм ч их энгийн биш бөгөөд та нарын бодол санаа учир шалтгаангүй биш билээ. Харин ч тэдгээр нь нэлээд зохистой, чадварлаг, бүр ямар ч Сатан халдашгүй байдаг. Харамсалтай нь эдгээр бодол санаа нь бүгд алдаа эндүүрэл бөгөөд зүгээр л оршин байдаггүй! Та нар жинхэнэ үнэнийг огтхон ч хараагүй; та нар бусдын итгэлийг хуурамчаар олж, оюуны чадамжгүй буюу эрүүл ухаангүй хамгийн тэнэг хүмүүст нөлөөлөхийн тулд зүгээр л таамаглал, үзлийг бий болгож, үүнийгээ янз бүрийн түүх болгон зохиодог, ингэснээр тэд та нарын агуу цуутай “мэргэжилтний сургаалд” итгэдэг. Энэ нь үнэн үү? Энэ нь хүний хүлээн авах ёстой амийн зам уу? Энэ бүхэн ямар ч утгагүй! Нэг ч үг нь зүй зохистой биш! Энэ олон жилийн туршид Бурхан ийм байдлаар та нараар хуваагдсан, үе удам бүрд илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болон илэрхий хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх нь ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Үүнийг хэтэрхий оройтохоос өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол, та нар хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр хэрхэн та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү? Та нар Түүн рүү буцан очиж чадна гэж үү? Хэрвээ Би арай оройтож ирсэн бол “Эцэг, Хүү” Ехова Есүс хоёрыг Израиль руу илгээчихээд та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэж заргалдах байсан. Азаар одоо бол эцсийн өдрүүд. Эцэстээ Миний удаан хүлээсэн энэ өдөр ирсэн ба Би ажлын энэ үе шатыг Өөрийн гараар хэрэгжүүлсний дараа л Бурханыг Өөрийг нь хуваадаг та нарын явдал зогсох болно. Хэрвээ тэгэхгүй бол та нар нөхцөл байдлыг хурцатгаж тэр ч бүү хэл бишрэн шүтэхийн тулд өөрсдийн дунд байгаа бүх Сатаныг тахилын ширээн дээр тавих байсан. Энэ бол та нарын зохиосон зүйл! Бурханыг хуваах та нарын арга барил! Та нар одоо ч ингэсээр л байх уу? Би та нараас асууя: Хэдэн Бурхан байдаг вэ? Аль Бурхан нь та нарт аврал авчрах вэ? Та нарын үргэлж залбирдаг Бурхан чинь эхнийх нь үү, хоёр дахь нь эсвэл гурав дахь нь уу? Тэдний алинд нь та нар үргэлж итгэдэг вэ? Эцэг нь үү? Эсвэл Хүү нь үү? Эсвэл Сүнс үү? Чи хэнд нь итгэдгээ Надад хэл. Чи үг хэлэх бүрдээ Бурханд итгэдэг гэж хэлдэг хэдий ч, чиний үнэхээр итгэдэг зүйл чинь чиний уураг тархи юм! Зүгээр л та нарын зүрх сэтгэлд Бурхан байхгүй! Гэсэн ч та нарын сэтгэлд өдий төдий тийм “Гурвалууд” байдаг! Та нар санал нийлэхгүй байна гэж үү?
Хэрвээ ажлын гурван үе шат нь энэхүү Гурвалын үзлийн дагуу үнэлэгдсэн бол тус бүрийнх нь хийсэн ажил ижил байгаагүйн улмаас гурван Бурхан байх учиртай. Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл, гурван бие дэх энэ нэг Бурхан нь яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс нь юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тэр үеийн Еховагийн ажил ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнсээр хийгдээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбарын дагуу бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бие нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг, тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлхийн мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи зөвхөн нэг Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр хэрхэн хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, зөвхөн ганц Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг” шиг. Чиний ярьдаг Эцэг Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр бие махбодтой болж хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бол бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр нэгэн зэрэг махан биед болон хорвоо ертөнц даяар оршиж чадна. Нэгэнт бүх хүмүүс Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц бие; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ энэ нь чиний хэлдэг шигээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол, Тэдгээр нь гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэд өөр өөр мөн чанартай ялгаатай биес, иймээс Тэд хэрхэн ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч Сүнс. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй ба хэзээ ч бие махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд Тэр мөн гарцаагүй Сүнс юм. Тэгвэл Тэр болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа юу? Эсвэл энэ нь Ариун Сүнс болоод Эцгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар нь адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцгийн хэрэгсэл үү? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондын харилцаа юу эсвэл хүн болон Сүнсний хоорондын харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван биеийн тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр биес байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай төсөөлөл нь хамгийн утга учиргүй зүйл юм! Энэ нь Бурханыг хэсэглэж, Түүнийг тус бүрдээ байр суурь болон Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Тэнгэр, газар болоод үүн доторх бүх зүйл Эцэг, Хүү, эсвэл Ариун Сүнсээр бүтээгдсэн үү, Надад хэл дээ? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүмүүс хэлдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг хэн аварсан бэ? Энэ нь Ариун Сүнс, Хүү эсвэл Эцэг байсан уу? Хүн төрөлхтнийг аварсан хүн бол Хүү байсан гэж зарим хүмүүс хэлдэг. Тэгвэл мөн чанартаа Хүү нь хэн юм бэ? Тэр бол бие махбод болсон Бурханы Сүнс биш гэж үү? Бие махбод болсон Бурхан нь, бүтээгдсэн хүний өнцгөөс тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудаж байсан. Есүс Ариун Сүнсээр дамжуулан олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Түүний дотор Ариун Сүнс байдаг; чи юу ч хэлсэн, Тэр бол тэнгэр дэх Бурхантай нэг юм, учир нь Тэр бол бие махбод болсон Бурханы Сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү санаа нь ердөө үнэн бус. Ганц Сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн; зөвхөн Бурхан Өөрөө буюу Бурханы Сүнс л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Бурханы Сүнс хэн бэ? Энэ нь Ариун Сүнс биш гэж үү? Энэ нь Есүст ажилладаг Ариун Сүнс биш гэж үү? Хэрвээ ажлыг Ариун Сүнс (өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс) хэрэгжүүлээгүй бол, Түүний ажил нь Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Есүс залбирах үедээ тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудахдаа, зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс Өөрийгөө энгийн, жирийн хүн шиг хувцаслаж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй байсан учраас л ингэсэн юм. Хэдий Түүний дотор Бурханы Сүнс байсан ч, Түүний гадаад байдал нь энгийн хүнийхтэй адил байсан; өөрөөр хэлбэл Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон. Тэр хүний Хүү гэж дуудагдаж байсан учраас Тэр бол энгийн хүмүүсийн жирийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй эсвэл эмэгтэй ч бай, ямар ч тохиолдолд хүний гадаад төрхтэй байсан). Тиймээс тэнгэр дэх Бурханыг Есүс Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг хэрхэн Эцэг гэж дуудсантай адил; Тэр бүтээлийн хүний өнцгөөс ингэсэн. Есүсийн та нарт заасан Эзний Залбирлыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа …” Тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс гуйсан. Тэр ч гэсэн Түүнийг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил сууринд зогсож байгаа хүний өнцгөөс Тэр ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дууддаг учраас, Есүс Өөрийгөө та нартай адил сууринд байгаагаар мөн Бурханаар сонгогдсон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзсэн гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь та нар бүтээгдсэн зүйл учраас биш гэж үү? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч, цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурхан) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр хараахан Өөрийн ажлаа биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн Тэр дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдлын улмаас болсон. Гэхдээ Тэр Бурханд (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсэнд) ийм байдлаар хандаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг баталдаггүй. Үүний оронд, Тэр бол өөр хүн биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр биеийн оршин тогтнол нь алдаа эндүүрэл! Өөрийнх нь цовдлолоос өмнө Есүс махан биеийн хязгаарлагдмал байдалд баригдсан хүний Хүү байсан бөгөөд Тэр Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй байсан. Тийм учраас Тэр зөвхөн бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайсан. Яг л Тэр Гетсеманид гурвантаа залбирсан шиг: “Миний хүслээр биш, харин Таныхаар болог.” Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр Иудейчүүдын Хаан байсан; Тэр бол алдрын бие биш харин Христ, хүний Хүү байсан. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэр Бурханыг Эцэг гэж дуудсан. Одоо чи, Бурханыг Эцэг хэмээн дууддаг бүхэн нь Хүү юм гэж хэлж чадахгүй. Хэрвээ тийм байсан бол Есүс та нарт Эзэний Залбирлыг заасны дараа та нар бүгдээрээ Хүү болохгүй гэж үү? Хэрвээ та нар одоо ч итгэхгүй байвал та нарын Эцэг гэж дууддаг нэгэн чинь хэн бэ? гэдгийг Надад хэл. Хэрвээ та нар Есүсийг хэлж байгаа бол Есүсийн Эцэг та нарын хувьд хэн бэ? Есүсийг одсоны дараа Эцэг, Хүү гэсэн энэхүү санаа нь цаашид байгаагүй. Энэхүү санаа нь Есүс махан бие болсон тэр жилүүдэд л тохиромжтой байсан; бусад бүх нөхцөл байдалд та нар Бурханыг Эцэг хэмээн дуудах үед, энэ нь бүтээлийн Эзэн болон бүтээгдсэн зүйлийн хоорондын харилцаа юм. Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалын энэхүү санаа нь оршин байх ямар ч цаг үе үгүй; энэ нь эрин үеүдэд хааяа харагддаг алдаа эндүүрэл бөгөөд оршин байдаггүй!
Эхлэлээс авсан Бурханы үг ихэнх хүмүүст санагдаж магад: “Бидний дүр төрхөөр, бидэнтэй төстэй байдлаар хүнийг бүтээв.” “Бид” хүнийг “өөрсдийнхөө” дүрээр буй болгоё гэж Бурхан хэлснийг авч үзвэл, “бид” гэдэг нь хоёр буюу түүнээс дээш биеийг илэрхийлж байна; нэгэнт Тэр “бид” гэж хэлсэн учраас зөвхөн ганц Бурхан байдаг биш. Ийм байдлаар хүн өөр өөр биеийг хийсвэрээр бодож эхэлсэн бөгөөд эдгээр үгээс Эцэг, Хүү, Ариун Сүнсний үзэл санаа гарч ирсэн. Тэгвэл Эцэг ямархуу вэ? Хүү ямархуу вэ? Мөн Ариун Сүнс ямархуу вэ? Өнөөдрийн хүн төрөлхтөн энэ гурвыг нийлүүлсэн нэгний дүр төрхөөр бүтээгдсэн байж болох уу? Тэгвэл хүний дүр төрх нь Эцэг, Хүү эсвэл Ариун Сүнснийхтэй адил уу? Бурханы эдгээр биеийн алиных нь дүрээр хүн бүтээгдсэн бэ? Хүний энэ санаа нь зүгээр л буруу бөгөөд ямар ч утгагүй! Энэ нь ердөө, ганц Бурханыг хэд хэдэн Бурхан болгон хувааж л чадна. Мосе Эхлэлийг бичсэн нь, дэлхийн бүтээлийн дараагаар хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа болсон. Хамгийн анх дэлхий ертөнц бий болох үед Мосе байгаагүй. Мосе Библийг их сүүлд бичсэн юм, тэгвэл тэнгэр дэх Бурханы хэлсэн зүйл юу байсныг тэр хэрхэн мэдсэн байх вэ? Бурхан энэ дэлхийг хэрхэн бүтээсэн талаарх таамаглал түүнд байгаагүй. Библийн Хуучин Гэрээнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаар огт дурддаггүй, зөвхөн цорын ганц жинхэнэ Бурхан, Ехова Өөрийн ажлыг Израильд хийж буйг дурддаг. Эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Тэр янз бүрийн нэрээр нэрлэгдсэн, гэхдээ нэр бүхэн нь өөр биед хамаатай гэдгийг энэ нь баталж чадахгүй. Хэрвээ ийм байсан бол, Бурханд тоо томшгүй олон бие байх байсан биш гэж үү? Хуучин Гэрээнд бичигдсэн зүйл бол Еховагийн ажил, Хуулийн эрин үед эхлүүлсэн Бурханы Өөрийн ажлын үе шат юм. Энэ нь Бурханы ажил байсан, Түүнийг ярих үед тэр нь бий болж, Түүнийг тушаах үед энэ нь биелж байсан. Тэр бол ажлаа хэрэгжүүлэхээр ирсэн Эцэг юм гэж Ехова хэзээ ч хэлээгүй эсвэл Тэр хүн төрөлхтнийг аврахын тулд Хүү ирэх тухай хэзээ нэгэн цагт зөгнөөгүй. Есүсийн цаг үеийн тухайд, хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан бие махбод болсон гэж хэлсэн байдаг, ирсэн нэгэн нь Хүү байсан гэж байдаггүй. Эрин үеүд адилхан биш бөгөөд Бурханы Өөрийн хийдэг ажил мөн ялгаатай байдаг учраас Тэр Өөрийн ажлыг өөр өөр хүрээнд хэрэгжүүлэх хэрэгтэй байсан. Ийм байдлаар, Түүний илэрхийлдэг ялгамж чанар мөн ялгаатай байдаг. Ехова бол Есүсийн Эцэг гэж хүн итгэдэг, гэхдээ энэ нь үнэндээ Есүсээр хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд Тэр: “Бид Эцэг, Хүү хэмээн хэзээ ч ялгардаггүй; Би болон тэнгэр дэх Эцэг нь нэг юм. Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг; Хүүг харах үедээ хүн тэнгэрлэг Эцгийг харж байгаа юм” хэмээн хэлсэн. Эцсийн эцэст, Эцэг ч бай, эсвэл Хүү ч бай Тэд нэг Сүнс бөгөөд тусдаа бие болон хуваагддаггүй. Хүн тайлбарлахаар оролдмогц, тусдаа биес гэсэн санаа, мөн түүнчлэн Эцэг, Хүү, Ариун Сүнсний хоорондын харилцаа нь асуудлыг төвөгтэй болгосон. Хүн тусдаа биесийн тухай ярих үед, энэ нь Бурханыг бодис болгочих биш үү? Хүн биеийг нь нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэж ч эрэмбэлдэг; эдгээр нь бүгд хүний үзэл, ямар ч үнэ цэнэгүй бөгөөд үнэхээр бодит бус! Хэрвээ чи түүнээс: “Хэдэн Бурхан байдаг вэ?” гэж асуувал тэр Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал буюу ганц жинхэнэ Бурхан юм гэж хэлэх болно. Хэрвээ чи дахин: “Эцэг хэн бэ?” гэж асуувал тэрээр: “Эцэг бол тэнгэр дэх Бурханы Сүнс; Тэр бүхнийг хариуцдаг ба тэнгэрийн Эзэн юм” гэж хэлэх болно. “Тэгвэл Ехова Сүнс үү?” Тэрээр “Тийм!” гэж хариулна. Хэрвээ дараа нь чи түүнээс “Хүү хэн бэ?” гэж асуувал тэр, мэдээж Есүс бол Хүү гэх болно. “Тэгвэл Есүсийн түүх юу вэ? Тэр хаанаас ирсэн бэ?” Тэр ингэж хэлэх болно: “Есүс Ариун Сүнснээс олдсоноор Мариагаас төрсөн.” “Тэгвэл Түүний мөн чанар бас Сүнс биш гэж үү? Түүний ажил мөн Ариун Сүнсний ажлын төлөөлөл биш гэж үү? Ехова бол Сүнс, Есүсийн мөн чанар ч бас адилхан. Энэ эцсийн өдрүүдэд, одоо ч Сүнс ажиллаж байгаа гэж хэлэх хэрэггүй; Тэд хэрхэн өөр өөр бие байх юм бэ? Энэ нь ердөө л, Бурханы Сүнс, өөр өөр өнцгөөс Сүнсний ажлыг хэрэгжүүлж байгаа биш гэж үү?” Ингэснээр биеүдийн хооронд ялгаа байхгүй болно. Есүс Ариун Сүнснээс олдсон ба Түүний ажил яг тэр Ариун Сүнснийх байсан нь маргаангүй. Еховагийн гүйцэтгэсэн ажлын эхний үе шатанд Тэр махбод болоогүй ба хүнд харагдаагүй. Иймээс хүн хэзээ ч Түүний гадаад төрхийг хараагүй. Тэр хэчнээн агуу, хэчнээн өндөр дээд байсан нь хамаагүй, Тэр хүнийг анх бүтээсэн Бурхан Өөрөө буюу Сүнс хэвээр байсан. Өөрөөр хэлбэл, Тэр бол Бурханы Сүнс байсан. Үүлэн дундаас Тэр хүнтэй ярих үедээ Тэр зүгээр л Сүнс байсан. Түүний гадаад төрхийг хэн ч нүдээр үзээгүй; зөвхөн Нигүүлслийн эрин үед л Бурханы Сүнс махан биед ирж, Иудейд бие махбодтой болоход л хүн махбод болсон Бурханы дүр төрхийг Иудей хүн хэмээн анх удаа харсан. Еховагийн амтыг мэдэрч чадахгүй байв. Гэсэн хэдий ч Тэр Ариун Сүнснээс олдсон, өөрөөр хэлбэл Еховагийн Өөрийн Сүнснээс олдсон бөгөөд Есүс бол Бурханы Сүнсний биелэл болон төрсөн билээ. Хүний анх харсан зүйл нь Ариун Сүнс тагтаа мэт бууж Есүс дээр ирсэн явдал байсан; энэ нь Есүсийн онцгой Сүнс байгаагүй, харин Ариун Сүнс байсан юм. Тэгвэл Есүсийн Сүнсийг Ариун Сүнснээс салгаж болох уу? Хэрвээ Есүс нь Хүү Есүс бөгөөд Ариун Сүнс нь Ариун Сүнс байсан бол Тэд хэрхэн нэг байж чадах юм бэ? Хэрвээ тийм байсан бол ажлыг хэрэгжүүлж чадахгүй байх байсан. Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс ганцаараа их ажлыг хэрэгжүүлж чадна. Тэр дэлхийг бүтээж бас үерээр дамжуулан газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтнийг аварч чадна, цаашлаад бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж бас устгаж чадна. Энэ ажил нь бүгд Бурханаар Өөрөөр нь хийгдсэн ба Түүний оронд Бурханы өөр ямар ч биеэр хийгдэж чадахгүй байх байсан. Түүний Сүнс нь Ехова, Есүс түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэгдэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр мөн хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, мөн түүнчлэн газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээр өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд ч байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Эзэн юм! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажил нь Бурханы Өөрийн Сүнсээр хийгдсэн. Тэнгэр дэх ажил ч бай, эсвэл махбод дахь ажил бай бүгдийг нь Түүний Сүнс хийдэг. Тэнгэр дэх ч бай эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс мөн түүнчлэн Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол бие махбод, гэхдээ Бурхан хэвээр үлддэг. Тэр олон зуун мянган нэрээр дуудагдаж болох хэдий ч, Тэр бол Өөрөө хэвээр бөгөөд бүх ажил нь Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтний золин аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч бас Түүний Сүнсний шууд ажил юм. Бурханыг хэдийд ч, төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж нэрлэж болно. Эцэг, Хүү, Ариун Сүнсний энэхүү санаа байх нь байтугай, тусдаа биес ч оршдоггүй! Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!
Бурханы удирдлагын төлөвлөгөө нь зургаан мянган жилийг туулсан бөгөөд Түүний ажлын ялгаан дээр суурилж гурван эрин үед хуваагддаг: Эхний эрин үе нь Хуучин Гэрээний Хуулийн эрин үе; хоёр дахь нь Нигүүлслийн эрин үе; гурав дахь нь эцсийн өдрүүдэд хамаарах Хаанчлалын эрин үе билээ. Эрин үе болгонд өөр ялгамж чанарыг төлөөлдөг. Энэ нь зөвхөн ажлын ялгаанаас, өөрөөр хэлбэл ажлын шаардлагаас болдог. Ажлын эхний үе шат нь Израильд хэрэгжсэн ба золин аврах ажлыг төгсгөсөн хоёр дахь үе шат нь Иудейд хийгдсэн. Золин аврах ажлын төлөө Есүс Ариун Сүнсээр олдож, цорын ганц Хүү болон төрсөн. Энэ бүхэн нь ажлын шаардлагын улмаас болсон юм. Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд өргөжүүлж, тэнд байгаа хүмүүсийг байлдан дагуулахыг хүсдэг, ингэснээр Түүний нэр тэдний дунд агуу болох юм. Тэр, хүний амьдралын бүх зөв замыг, түүнчлэн бүх үнэнийг болон амийн замыг ойлгоход нь хүнийг хөтлөн чиглүүлэхийг хүсдэг. Энэ бүх ажил нь нэг Сүнсээр хийгддэг. Хэдий Тэр өөр өөр байр сууринаас ингэж хийж болох ч, ажлын шинж чанар болоод зарчим хэвээр үлддэг. Тэдний хэрэгжүүлсэн ажлын зарчим болоод шинж чанарыг чи ажиглах юм бол, энэ бүхэн нь ганц Сүнсний гараар хийгдсэн гэдгийг чи мэдэх болно. Гэсэн ч зарим хүмүүс одоо хүртэл: Эцэг бол Эцэг; Хүү бол Хүү; Ариун Сүнс бол Ариун Сүнс бөгөөд эцэстээ Тэд нэг болох болно хэмээн хэлж болох юм. Тэгвэл чи Тэднийг хэрхэн нэг болгох ёстой вэ? Хэрхэн Эцэг, Ариун Сүнс хоёр нэг болж чадах вэ? Хэрвээ Тэд угаасаа хоёр байсан бол Тэднийг яаж ч нийлүүлсэн хамаагүй Тэдгээр нь хоёр хэсэг хэвээр үлдэхгүй гэж үү? Тэднийг нэг болгоно гэж хэлэх үед, энэ нь бүтэн болгохын тулд хоёр тусдаа хэсгийг нийлүүлэх явдал биш гэж үү? Гэхдээ бүтэн болгуулахаасаа өмнө Тэдгээр нь хоёр хэсэг байгаагүй гэж үү? Сүнс бүрд өөр өөр мөн чанар байдаг бөгөөд хоёр Сүнсийг ганц болгож болохгүй. Сүнс бол бодис биш бөгөөд материаллаг ертөнц дээрх юутай ч адилгүй. Хүний үзэж байгаагаар, Эцэг нь нэг Сүнс, Хүү өөр сүнс, мөн Ариун Сүнс бас нэг сүнс, тэгээд нэг бүтэн болгохын тулд гурван Сүнсийг гурван аягатай ус шиг хольж болно. Тэгвэл энэ гурав нь нэг болохгүй гэж үү? Энэ бол алдаатай тайлбар юм! Энэ нь Бурханыг хувааж байгаа биш гэж үү? Хэрхэн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг нэг болгож болох юм бэ? Тэд бол тус бүрдээ өөр өөр угийн чанартай гурван хэсэг биш гэж үү? Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү? хэмээн хэлэх хүмүүс одоо ч байдаг. “Есүс бол Бурханы Хүү, таалал минь Түүнд оршдог” гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгээгүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээрээ байгаа; ямар ч байсан Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилсэн юм. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон Өөрийн удирдлагын төлөвлөгөөний ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр мөн өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л Израильчуудын хоньчин, Ехова гэж нэрлэгддэг байсан. Хоёр дахь үе шатанд бие махбод болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байсан. Гэхдээ тэр үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж дурдаагүй. Энэ нь зүгээр л тохиолдоогүй. Бурхан хэрхэн ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болохгүй байсан гэж үү? Тэр бие махбодтой болсон Бурхан байсан учраас Бурханы хайртай Хүү гэж дуудагдсан бөгөөд үүнээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтын улмаас байсан. Есүс махан биеийн өнцгөөс залбирсан. Тэр тийм энгийн хүн чанартай махан биетэй байсан учраас, махан биеийн өнцгөөс Тэрээр: “Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Энэ дэлхий дээр ирэхийн тулд махан биетэй болсон учраас Би одоо тэнгэрээс холын холд байна” гэж хэлсэн. Энэ учир шалтгааны улмаас Тэр зөвхөн махан биеийн өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байсан. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд Бурханы Сүнс бие махбодтой болохдоо эзэмших ёстой зүйл байлаа. Тэр махан биеийн өнцгөөс Эцэгт залбирч байсан учраас Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Тэр Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол Сүнс бие махбодтой болсон бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм. Хүн үүнийг хараад, хэрвээ Тэр Бурхан Өөрөө байсан юм бол яагаад залбирч байсныг тэд гайхдаг. Энэ нь, Тэр бол бие махбод болсон Бурхан, махан бие дотор амьдарч байгаа Бурхан бөгөөд тэнгэр дэх Сүнс биш учраас юм. Хүний харж байгаагаар, Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд Бурхан. Зөвхөн энэ гурвыг нэг болгосон үед л ганц жинхэнэ Бурхан гэж үзэж болох ба ингэснээр Түүний хүч чадал ер бусын агуу юм. Зөвхөн ийм байдлаар л Тэр бол долоо дахин эрчимжсэн Сүнс гэж хэлдэг хүмүүс одоо ч байдаг. Ирснийхээ дараа Хүү залбирах үед Түүний залбирсан зүйл нь тэрхүү Сүнс байсан. Үнэндээ Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс л залбирч байсан. Махан бие бүхэл бүтэн биш учраас, Тэр бүхэл бүтэн байгаагүй бөгөөд махан биед ирэх үед Тэр олон сул талуудтай байсан. Тиймээс махан бие дэх Өөрийн ажлыг хэрэгжүүлэхэд Түүнд ихээхэн төвөг учирсан. Тийм учраас Тэр Өөрийн цовдлолын өмнө Эцэг Бурханд гурвантаа залбирсан, түүнчлэн тэрнээс өмнө ч олон удаа залбирсан. Тэр Өөрийн дагалдагчдын дунд залбирсан; Тэр уулан дээр ганцаараа залбирсан; Тэр загасчны завин дээр залбирсан; Тэр үй олон хүмүүсийн дунд залбирсан; Тэр талх хувааж байхдаа залбирсан; мөн Тэр бусдыг ерөөхдөө залбирсан билээ. Тэр яагаад тэгсэн бэ? Тэр Сүнсэнд хандаж залбирсан; Тэр махан биеийн өнцгөөс Сүнсэнд, тэнгэр дэх Бурханд залбирч байсан. Тиймээс хүний үзэл бодлоор, ажлын тэрхүү үе шатанд Есүс Хүү болсон. Гэхдээ энэ үе шатанд Тэр залбирдаггүй. Яагаад ийм байна вэ? Түүний авчирсан зүйл нь үгний ажил бөгөөд үгний шүүлт, гэсгээлт учраас энэ юм. Тэр залбирах хэрэггүй, учир нь Түүний үйлчлэл бол ярих юм. Тэр загалмайд цовдлогдохгүй бөгөөд хүн Түүнийг, эрх мэдэлтэй хүмүүст барьж өгөхгүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг ба тэгээд л тэр. Есүс залбирч байх үедээ, тэнгэрийн хаанчлал бууж ирэхийн төлөө, Эцгийн хүсэл биелэгдэхийн төлөө болон хийгдэх ажлын төлөө Бурхан Эцэгт залбирсан. Энэ үе шатанд тэнгэрийн хаанчлал аль хэдийн бууж ирсэн, иймд залбирах хэрэг Түүнд байгаа гэж үү? Түүний ажил бол эрин үеийг төгсгөх бөгөөд цаашид шинэ эрин үе гэж байхгүй, иймд дараагийн үе шатны төлөө залбирах хэрэг байгаа юу? Үгүй байх аа!
Хүний тайлбарт олон зөрчилдөөн байдаг. Үнэндээ, эдгээр нь бүгд хүний үзэл; цааш нь нарийвчлан судлалгүйгээр та нар бүгд тэдгээрийг зөв хэмээн итгэдэг. Бурханыг Гурвал гэж үздэг энэ санаа нь хүний үзэл гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Хүний ямар ч мэдлэг бүрэн дүүрэн, нарийн нягт биш. Үүнд үргэлж хольц байдаг ба хүнд хэтэрхий олон санаа байдаг; бүтээгдсэн зүйл Бурханы ажлыг тайлбарлаж чадахгүй гэдгийг л энэ нь харуулдаг. Хүний сэтгэлд хэтэрхий их зүйл байдаг, бүгд логик болон бодлоос үүсдэг ба энэ нь үнэнтэй зөрчилддөг. Чиний логик Бурханы ажлыг бүрэн гүйцэд задлан шинжилж чадах уу? Еховагийн бүх ажлыг нэвт харж чадах уу? Энэ бүхнийг нэвт шувт хардаг нь хүн чи юу, эсвэл мөнхөөс мөнхөд харах чадвартай нэгэн нь Бурхан Өөрөө юу? Эртний мөнхөөс ирээдүйн мөнхийг хүртэл харж чадах нь чи юу, эсвэл ингэж чадах нь Бурхан уу? Чи юу гэх вэ? Чи яаж Бурханыг тайлбарлах эрхтэй байх юм бэ? Чиний тайлбар юун дээр үндэслэсэн бэ? Чи Бурхан уу? Тэнгэр газар болоод үүн дэх бүх зүйлийг Бурхан Өөрөө бүтээсэн. Чи үүнийг хийгээгүй, тэгвэл чи яагаад дур зоргоороо тайлбарлаж байгаа юм бэ? Одоо чи Гурвалд итгэсээр байна уу? Ингэх нь хэтэрхий төвөгтэй гэж чи бодохгүй байна уу? Гурав биш ганц Бурханд итгэх нь чиний хувьд хавьгүй дээр байх болно. Хөнгөн байх нь хавьгүй дээр, учир нь “Эзэний ачаа хөнгөн” билээ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?