Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 487
Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Төгс Хүчит Бурхан, бүх зүйлийн Тэргүүн Өөрийн сэнтийгээс хааны эрх мэдлээ захиран зарцуулдаг. Тэрээр орчлон ертөнц болон бүх зүйлийг захирдаг бөгөөд газар даяар бид бүгдийг залж чиглүүлж байна. Бид хором мөч бүрд Түүнтэй ойр байж, нэг ч хормыг алдалгүйгээр, бидний цаг үргэлж сурах хичээлийг тээн Түүний өмнө тайвнаар очих болно. Хүрээлэн буй орчноос авхуулаад хүмүүс, юмс, эд зүйлс хүртэл бүгд Түүний сэнтийн зөвшөөрөлтэй оршин байдаг. Ямар ч тохиолдолд зүрх сэтгэлдээ гомдол бүү төрүүл, эс тэгвээс Бурхан чамд нигүүлслээ хайрлахгүй. Өвчин зовлон тохиолдвоос энэ нь Бурханы хайр бөгөөд Түүний сайн санаа үүний ард байгаа нь мэдээж. Бие чинь багахан зовлон туулж болох ч Сатанаас ирэх санааг бүү өөгшүүл. Өвчин дундаа Бурханыг магтаж, магтаал дундаа Бурханыг таашаа. Өвчинтэй нүүр туулахдаа бүү хулчий, үргэлжлүүлэн эрж хайж, хэзээ ч бүү бууж өг, тэгвэл Бурхан Өөрийн гэрлийг чам дээр тусгах болно. Иовын итгэл ямар байсан бэ? Төгс Хүчит Бурхан бол хэмжээлшгүй чадалтай эмч билээ! Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр, сүнсэнд оршино гэдэг эрүүл байхын нэр. Тиймээс ганц ч болов амьсгал үлдсэн байвал Бурхан чамайг үхүүлэхгүй.
Дахин амилсан Христийн амь бидний дотор бий. Бурханы өмнө бидний итгэл маргаангүй дутмаг. Бурхан бидний дотор жинхэнэ итгэл хайрлах болтугай. Бурханы үг үнэхээр сайхан! Бурханы үг бол хүчтэй эм юм! Энэ нь диаволууд болон Сатаныг шившиг болгодог! Бурханы үгийг ухаарах нь бидэнд дэмжлэг болдог. Түүний үг зүрх сэтгэлийг маань хурдан авардаг! Бурханы үг бүхнийг сарниулж, бүгдийг амар тайван болгодог. Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг. Хүн бүрэг, аймхай бодол тээдэг бол Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айсандаа хуурч буй хэрэг юм. Сатан өөрийн бодлыг бидэнд илгээхийн тулд боломжит бүх арга замыг сэдэж байгаа. Бид Бурханаас гэрлээрээ биднийг гэрэлтүүлэхийг гуйн хором мөч бүрд залбирч, дотроосоо Сатаны хорыг гадагшлуулахын тулд хором мөч бүрд Бурханд найдан, Бурханд хэрхэн ойртох талаар хором мөч бүрд сүнсэн дотроо хэрэгжүүлж, бүхий л оршихуйгаа Бурханаар ноёрхуулах учиртай.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг”-ээс
Өвчин тусах нь Бурханы хайр юм
Ⅰ
Бүхний Тэргүүн, Төгс Хүчит Бурхан сэнтийнээсээ хааны эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Тэр бүх зүйлийг захирч, энэ газар дээр биднийг чиглүүлдэг. Түүний өмнө ир, цаг үргэлж суралц. Бүх хүн, эд зүйл, хэрэг явдлыг Бурханы сэнтий зөвшөөрдөг. Өвчин тохиолдсон ч Бурханд сайн зорилго байдаг. Битгий гомдолло, Тэр нигүүлслээ өгнө. Бие зовсон ч Сатаны санааг чи агуулж болохгүй. Өвчтэй үедээ Бурханыг магт. Битгий зүрх алд, битгий бууж өг. Чамайг эрж хайхад Бурхан гэрлээ чамайг эрж хайхад Бурхан гэрлээ гийгүүлнэ.
Ⅱ
Иов ямар итгэлтэй байсныг бод. Бурхан бол хүчит эмч. Өвчин дотор байвал, чи өвдөнө. Сүнс дотор байвал, чи эрүүл байна. Амьсгалж байгаа бол Бурхан чамайг үхүүлэхгүй. Амилсан Христийн амь бидэнд байгаа ч Бурханд итгэх итгэл маань дутмаг. Тэр бидний дотор итгэлээ оруулах болтугай. Түүний бүх үг маш сайхан. Бурханы үг бүгдэд эм болдог. Бурханы үг бүгдэд эм болдог.
Ⅲ
Диавол ба Сатаныг шившиг болго. Бурханы үг бидний зүрх сэтгэлийг хурдан аварна. Бурханы үг бол бидний дэмжлэг. Бүх муу зүйлийг зайлуулж, бүхнийг амар тайван болгодог. Итгэл нь ганц дүнзэн гүүр мэт. Хулчгар нэгэн давж чадахгүй. Гэвч золиосолдог хүмүүс үүнийг давж чадна. Хулчгар бодлуудаар Сатан мэхэлдэг. Хүмүүс итгэлийн гүүрийг давж, Бурхан руу орно гэдгээс эмээдэг. Сатан муу бодлоо бидэнд илгээхээр олон арга сэддэг. Бидний хорыг цэвэрлээсэй гэж Бурханы гэрэлд үргэлж залбир. Бурхан руу ойрт. Тэр бид бүгдийг. Бурхан руу ойрт. Тэр бид бүгдийг захираг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг...
Бурханыг хайрлах жинхэнэ хайр зүрх сэтгэлийн гүнээс гардаг; энэ бол Бурханы талаарх хүний мэдлэгийн үндсэн дээр л оршдог хайр юм. Хүний...
Өмнөх хоёр эрин үеийн ажлын нэг үе шат нь Израильд; нөгөө нь Иудейд явагдсан. Ерөнхийдөө, энэхүү ажлын аль ч үе шат Израилийг орхиогүй;...
Би хаант улсад хаанчилдаг, цаашлаад Би бүхий л орчлон ертөнцөд хаанчилдаг; Би бол хаант улсын Хаан, орчлонгийн Тэргүүний аль аль нь билээ....