Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 335
Хүрэх газар, хувь заяа чинь та нарт маш чухал—асар их ач холбогдолтой. Аливааг маш анхааралтай хийхгүй бол хүрэх газаргүй болж, хувь...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, мөн Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс “Бурхан” гэдэг үг, “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг ч мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан ашиглахад тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд Бурханы сайшаалыг хэзээ ч олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон сургаал, бичиг үсгэн дэх Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы сайшаалыг хүртэх чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр ертөнц дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэнэ гэдэг Бурханаас их нигүүлслийг хүлээн авахаас хэтрэхгүй гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чаддаг гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Хүрэх газар, хувь заяа чинь та нарт маш чухал—асар их ач холбогдолтой. Аливааг маш анхааралтай хийхгүй бол хүрэх газаргүй болж, хувь...
Бурханд гэрчлэл хийх нь үндсэндээ, Бурханы ажил болон Бурхан хүмүүсийг хэрхэн байлдан дагуулдаг, хэрхэн авардаг, хэрхэн өөрчилдөг тухай...
Өөрөөсөө болж Бурханыг шаналгахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараадаг Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг, хүмүүс...
Олон жилийн турш хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван гол шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших явдал байсан;...