Өдөр тутмын Бурханы үг | “Хэв чанарыг өсгөх нь Бурханы авралыг хүлээн авахын төлөө юм” | Эшлэл 447

Хэвийн хүн чанарт ямар талууд агуулагддаг вэ? Гүн ойлголт, эрүүл ухаан, мөс чанар болон ёс жудаг. Эдгээр тал бүрд хэвийн байдалд хүрч чадвал хүн чанар чинь зүйд нийцнэ. Чи хэвийн хүний төрхтэй, Бурханд итгэгчтэй төстэй байх ёстой. Хэтэрхий ихийг биелүүлж, эсвэл дипломат ёсонд оролцох хэрэггүй; чи зүгээр л хэвийн хүний эрүүл ухаантай хэвийн хүн байж, аливааг нэвт харж чаддаг, ядахдаа хэвийн хүн шиг харагддаг байх ёстой. Тэр нь л хангалттай. Өнөөдөр чамаас шаарддаг бүхэнд чадвар чинь хүрнэ; огт боломжгүй зүйл шаардаж байгаа хэрэг биш. Нэг ч хэрэгцээгүй үг, эсвэл хэрэгцээгүй ажлыг чам дээр гүйцэтгэхгүй. Амьдралд чинь илэрхийлэгдэж, илчлэгдсэн бүх муу муухай байдлаасаа чи ангижрах ёстой. Та нарыг Сатан завхруулсан бөгөөд Сатаны хороор бялхаж байдаг. Энэхүү завхарсан сатанлаг зан чанараасаа ангижрахыг л чамаас шаарддаг. Өндөр албан тушаалтай, эсвэл алдартай, агуу хүн бол гэж чамаас шаарддаггүй. Тэглээ гээд ямар ч хэрэггүй. Та нар дээр хийгдэж байгаа ажил та нарт төрөлхөөсөө байдаг зүйлийг харгалзан үздэг. Хүмүүсээс Миний шаарддаг зүйлд хязгаар бий. Өнөөдөр хүмүүсээс төрийн албан хаагчид шиг авирлан—төрийн албан хаагчийн дууны өнгөөр ярьж хэвших, төрийн өндөр албан тушаалтны хэв маягаар ярихад суралцах, эсвэл нийтлэлч, зохиолчийн өнгө, хэв маягаар өөрсдийгөө илэрхийлж сурахыг шаардвал энэ нь ч бас нэмэргүй; ингэж болохгүй. Хэв чанарыг чинь харгалзан үзвэл, та нар ядаж л мэргэн ухаан, эв дүйтэй ярьж, аливааг тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарлаж чаддаг байх ёстой. Шаардлага хангахад энэ л хэрэгтэй. Хамгийн наад зах нь чи гүн ойлголт, эрүүл ухааныг олж авахад л болно. Яг одоо хамгийн чухал зүйл бол завхарсан сатанлаг зан чанараа хаях явдал юм. Өөрт чинь илэрдэг муу муухай байдлаа чи хаях ёстой. Тэдгээрийг хаяхгүй бол дээд зэргийн эрүүл ухаан, гүн ойлголтод яаж хүрч чадах билээ? Эрин үе өөрчлөгдсөнийг хараад олон хүнд даруу зан, эсвэл тэвчээр дутагддаг бөгөөд тэдэнд ямар ч хайр, эсвэл ариун хүний төрх ч бас магад байдаггүй. Ийм хүмүүс ямар утгагүй гээч! Тэдэнд өчүүхэн төдий ч болов хэвийн хүн чанар бий гэж үү? Яриад байх гэрчлэл тэдэнд байдаг уу? Тэдэнд гүн ойлголт юм уу эрүүл ухаан огт байдаггүй. Мэдээж хүмүүсийн хэрэгжүүлэлтийн гажууд, алдаа мадагтай зарим талыг засаж залруулах хэрэгтэй; жишээ нь, урьдын сүнслэг амьдралынх нь хатуу чанд байдал, хөшүүн, мунхаг гадаад төрх зэрэг нь бүгд өөрчлөгдөх ёстой. Өөрчлөх гэдэг нь замбараагүй болох юм уу махан биед ташуурч, юу хүссэнээ хэлнэ гэсэн үг биш. Чи амаа сул тавих ёсгүй. Хэвийн хүн шиг ярьж, биеэ авч явна гэдэг нь уялдаа холбоотой ярьж, тийм гэвэл тийм, үгүй гэвэл үгүй л гэдэг байхыг хэлнэ. Баримтад тулгуурлаж, зохих ёсоор ярь. Бүү хуур, бүү худал хэл. Зан чанарын өөрчлөлттэй холбоотойгоор хэвийн хүний хүрч болох хязгаарыг ойлгох ёстой. Эс бөгөөс, чи бодит байдал руу орж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент