Өдөр тутмын Бурханы үг | “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг” | Эшлэл 481

Петрийн эрж хайсан бүхэн нь Бурханы зүрх сэтгэлийн төлөө байсан. Тэр Бурханы хүслийг биелүүлэхээр тэмүүлсэн ба зовлон зүдгүүр, гай тотгорыг үл хайхран Бурханы хүслийг биелүүлэхэд бэлэн байсан. Бурханд итгэгчийн хувьд үүнээс илүү агуу эрэл хайгуул гэж үгүй. Паулын эрж хайсан зүйл нь түүний махан бие, түүний өөрийн үзэл, түүний өөрийн төлөвлөгөө, арга ухаантай холилдсон. Тэр ямартай ч Бурханы шаардлага хангасан бүтээл байгаагүй, Бурханы хүслийг биелүүлэхээр тэмүүлсэн хүн байгаагүй. Петр Бурханы зохион байгуулалтанд захирагдахаар тэмүүлсэн ба хэдийгээр түүний хийсэн ажил агуу биш байсан боловч түүний эрэл хайгуулын ар дахь сэдэл болон түүний алхсан зам зөв байсан; хэдий тэр олон хүнийг олж авч чадаагүй ч үнэний замыг эрж хайх чадвартай байсан. Үүний улмаас тэр бол Бурханы шаардлага хангасан бүтээл байсан гэж хэлж болно. Өнөөдөр хэдийгээр чи ажилчин биш байсан ч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж, Бурханы бүх зохион байгуулалтанд захирагдахаар тэмүүлэх ёстой. Чи Бурханы хэлсэн бүхэнд дуулгавартай байж, бүх төрлийн зовлон шаналал, цэвэршүүлэлтийг туулах чадвартай байх ёстой ба хэдий чи сул дорой ч зүрх сэтгэлдээ Бурханыг хайрласаар байх чадвартай байх ёстой. Өөрсдийн амийн төлөө хариуцлага үүрдэг хүмүүс нь Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг ба тийм хүмүүсийн эрэл хайгуулд хандах үзэл бодол нь зөв байдаг. Эдгээр нь Бурханд хэрэгтэй хүмүүс юм. Хэрвээ чи их ажил хийж, бусад хүмүүс чиний сургаалаас үр ашиг хүртсэн боловч чи өөрөө өөрчлөгдөөгүй, ямар ч гэрчлэл хийж чадаагүй, эсвэл ямар нэгэн жинхэнэ дадлага туршлагатай болоогүй бол, амьдралынхаа эцэст ч гэсэн чиний хийсэн зүйлийн юу ч гэрчлэл хийгээгүй бол чи өөрчлөгдсөн хүн мөн үү? Чи үнэнийг эрж хайдаг хүн гэж үү? Тодорхой цагт Ариун Сүнс чамайг ашигласан, гэхдээ Тэр чамайг ашиглахдаа чиний ажиллаж чадах хэсгийг л ашигласан бөгөөд чиний ажиллаж чадахгүй хэсгийг Тэр ашиглаагүй. Хэрвээ чи өөрчлөгдөхөөр тэмүүлсэн бол ашиглагдах явцдаа аажмаар төгс болгуулах юм. Гэсэн ч чи эцэстээ авахуулах эсэх тухайд Ариун Сүнс ямар ч хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ нь чиний эрэл хайгуулын байдлаас хамаарна. Чиний хувийн зан чанарт ямар ч өөрчлөлт үгүй бол, энэ нь, эрэл хайгуулд хандах чиний үзэл буруу учраас юм. Хэрвээ чамд ямар ч шагнал олгогдоогүй бол тэр нь чиний асуудал бөгөөд энэ нь чи өөрөө үнэнийг хэрэгжүүлээгүй, Бурханы хүслийг хэрэгжүүлэх чадваргүйгээс болж байгаа юм. Иймээс чиний хувийн туршлагаас илүү чухал зүйл гэж юу ч үгүй, чиний хувийн оролтоос илүү шийдвэрлэх зүйл гэж юу ч үгүй! Зарим хүмүүс, “Би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр нэрд гарсан гавьяа зүтгэл байгаагүй байж болох ч өөрийн хүчин чармайлтандаа би хичээнгүй байсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэрт аваачиж, амийн жимс идүүлэхгүй гэж үү?” хэмээн эцэстээ хэлэх болно. Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал—Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс нь Петртэй адилхан байх болно: Тэд бол өөрсдийн зан чанарт өөрчлөлт гаргахыг эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг. Зөвхөн ийм хүмүүс л төгс болгуулах болно. Хэрвээ чи зөвхөн шагнал горилж байгаа ба өөрийн амийн зан чанарыг өөрчлөхөөр тэмүүлэхгүй байгаа бол чиний бүх хичээл чармайлт талаар өнгөрөх болно, энэ нь хувиршгүй үнэн юм!

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент