Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 446
Ариун Сүнсний ажил нь эерэг үйл явц байдаг байхад Сатаны ажил нь ухралт, сөрөг байдал, тэрслүү байдал, Бурханыг эсэргүүцэх, Бурханд итгэл...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Чи яагаад Бурханд итгэдэг вэ? Ихэнх хүн энэ асуултад будилдаг. Тэд үргэлж, бодитой Бурхан, тэнгэр дэх Бурхан хоёрын талаар тэс ондоо хоёр үзэл бодолтой байдаг нь тэд дуулгавартай дагахын тулд биш, харин тодорхой ашиг тус хүртэхийн тулд, эсвэл гай гамшгаас үүдсэн зовлонгоос мултрах гэж Бурханд итгэдэг гэдгийг харуулдаг. Тэр үед л тэд бага зэрэг дуулгавартай байдаг боловч дуулгавартай байдал нь болзолтой, хэтийн ирээдүйнхээ төлөө, албан хүчээр хийдэг. Тэгэхээр чи яг яагаад Бурханд итгэдэг юм бэ? Хэрвээ энэ нь гагцхүү хэтийн ирээдүй, хувь заяаны чинь төлөө юм бол огт итгэхгүй байсан нь дээр. Иймэрхүү итгэл бол өөрийгөө хуурч, өөрийгөө тайтгаруулж, өөрийгөө биширч буй хэрэг юм. Хэрвээ итгэл чинь Бурханыг дуулгавартай дагах суурин дээр үндэслээгүй бол эцсийн эцэст Бурханд тэрсэлснийхээ төлөө чи шийтгүүлэх болно. Итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг эрэлхийлдэггүй бүх хүн Бурханд тэрсэлдэг. Бурхан хүмүүсийг Өөрийг нь дуулгавартай дагадаг болоосой гэсэндээ үнэнийг эрж хайж, Өөрийнх нь үгээр цангаж, Өөрийнх нь үгийг идэж ууж, хэрэгжүүлэхийг тэднээс шаарддаг. Санаа зорилго чинь үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг өргөж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Энэ бол маргаангүй бөгөөд үүнийг өөрчлөхийн аргагүй билээ. Хэрвээ санаа зорилго чинь Бурханд дуулгавартай байхын тулд биш өөр зорилготой байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—Бурханы өмнө залбирах залбирал хийгээд үйлдэл бүр чинь хүртэл—Бурханы эсрэг байх болно. Чи зөөлөн дуутай, эелдэг зан ааштай байж болно, үйлдэл, илэрхийлэл бүр чинь зөв мэт, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагдаж болох ч санаа зорилго, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын чинь тухайд гэвэл чиний хийдэг бүхэн Бурханы эсрэг, ёрын муу байдаг. Хонь шиг дуулгавартай харагддаг атлаа зүрх сэтгэлдээ муу санаа тээж явдаг хүмүүс хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд Бурханд шууд халддаг тэднээс Бурхан ганцыг нь ч өршөөхгүй. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчилж, хоёр нүүртэн болгоныг Ариун Сүнс гарцаагүй жигшин голох болно гэдгээ бүх хүнд харуулна. Санаа бүү зов, Бурхан тэдэнтэй нэг бүрчлэн харьцаж, ээлж дараалан зайлуулна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Ариун Сүнсний ажил нь эерэг үйл явц байдаг байхад Сатаны ажил нь ухралт, сөрөг байдал, тэрслүү байдал, Бурханыг эсэргүүцэх, Бурханд итгэл...
Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махбод ямар ч хамаагүй боловч Бидний Сүнс нэг юм; хэдийгээр Бидний хийдэг ажлын агуулга...
Хүрэх газрыг дурдах бүрд та нар тун нухацтай ханддаг; түүнчлэн энэ нь та бүгдийн онцгой мэдрэмтгий байдаг зүйл юм. Зарим хүн сайхан хүрэх...
Надад маш олон хүсэл бий. Та нар биеэ зүй зохистой, хүмүүжилтэй байдлаар авч явж, үүргээ биелүүлэхдээ үнэнч байж, үнэн болон хүн чанартай...