Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 193
Нигүүлслийн эрин үед Бурхан гуравдагч тэнгэр лүү буцахад бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил үнэндээ аль хэдийн төгсгөл хэсэг...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Бурхан хүмүүсийн доторх амь болонгуут, тэд Бурханыг орхиж чадахаа больдог. Энэ нь Бурханы үйл хэрэг биш гэж үү? Үүнээс илүү гэрчлэл гэж үгүй. Бурхан тодорхой түвшинд хүртэл ажилласан; Тэр хүмүүст үйлчлэл хий, гэсгээлт хүрт эсвэл үх гэж хэлсэн бөгөөд хүмүүс үүнээс ухраагүй нь тэд Бурханаар байлдан дагуулагдсан гэдгийг харуулж байна. Үнэнийг мэддэг хүмүүс нь, бодит дадлага туршлагаараа өөрсдийн гэрчлэлд бат зогсдог, өөрсдийн зогсолтдоо бат зогсдог, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсдог хүмүүс, мөн Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг хүмүүс, тэдэнд ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чадах, үхэн үхтлээ Бурханд дуулгавартай ханддаг хүмүүс байдаг. Чиний хэрэгжүүлэлт болон бодит амьдрал дахь илчлэл бол Бурханы гэрчлэл юм, тэдгээр нь хүний амьдран харуулалт болоод Бурханы гэрчлэл юм, энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх явдал юм; чи энэ түвшин хүртэл туршлагажсан үед үр дүнд хүрэх болно. Чи бодит амьдран харуулалттай байдаг ба чиний үйлдэл бүрийг бусад хүмүүс гайхан биширдэг. Чиний гадаад дүр төрх нь бусдаас ялгарах юмгүй ч чи хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран харуулдаг, чи Бурханы үгийг ярилцахдаа Бурханаар чиглүүлэгддэг ба Түүгээр гэгээрүүлэгддэг. Чи өөрийн үгээр Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг ярилцаж чадах ба сүнсэн дотор үйлчлэх тухай маш олон зүйлийг сайн ойлгодог. Чи ний нуугүй ярьдаг бөгөөд төлөв төвшин, шулуун шударга, зөрж сөргөлддөггүй, соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалгад дуулгавартай байж чаддаг ба гэрчлэлдээ бат зогсдог, юутай ч харьцаж байсан тайван амгалан байдаг. Ийм төрлийн хүн Бурханы хайрыг үнэхээр харсан байдаг. Зарим хүмүүс одоо ч залуу хэрнээ дундаж насны хүмүүс шиг үйлддэг; тэд төлөвшсөн, үнэнийг эзэмшсэн, бусдаар бишрүүлсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл, тэд тодорхой түвшинд хүртэл туршлагажсан үедээ, дотроо Бурханы тухай мэдлэг ухаантай болох бөгөөд тэдний гадаад зан чанар нь ч мөн тогтвортой болдог. Олон хүн үнэнийг бодитоор хэрэгжүүлдэггүй, өөрсдийн гэрчлэлдээ бат зогсдоггүй. Ийм хүмүүст Бурханыг хайрлах хайр, Түүнийг гэрчлэх гэрчлэл байхгүй бөгөөд тэд бол Бурханаар хамгийн их жигшигддэг хүмүүс билээ. Тэд Бурханы үгийг идэж уудаг боловч тэдний илэрхийлдэг зүйл нь Сатан байдаг бөгөөд Сатан Бурханы үгсийг гутаахыг тэд зөвшөөрдөг. Ийм хүмүүст Бурханы хайрын өчүүхэн ч шинж тэмдэг үгүй; тэдний илэрхийлдэг бүхэн нь Сатаных байдаг. Хэрвээ чиний зүрх сэтгэл Бурханы өмнө үргэлж тайван амгалан байж, эргэн тойрныхоо хүмүүс, тохиолдол, зүйлд болон эргэн тойронд чинь юу болж байгаад үргэлж анхаарал тавьдаг бол мөн хэрвээ чи Бурханы ачаанд анхаарч, үргэлж Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байдаг бол Бурхан чамайг дандаа дотроос чинь гэгээрүүлэх болно. Чуулганд “хянагч” хүмүүс байдаг ба тэд ялангуяа бусдын алдаа дутагдлыг харж, тэдгээрийг хуулж дууриадаг. Тэд сайн мууг ялгах чадваргүй, нүглийг үзэн яддаггүй ба Сатантай холбоотой зүйлсийг жигшин зэвүүцдэггүй. Тийм хүмүүс Сатаны зүйлсээр дүүрсэн байдаг ба эцэстээ тэд Бурханаар бүрэн хаягдах болно. Чиний зүрх сэтгэл Бурханы өмнө үргэлж хүндэтгэлтэй байх ёстой, чи үг, үйлдэлдээ боломжийн байх ёстой бөгөөд Бурханыг эсэргүүцэж эсвэл уурлуулахыг хэзээ ч хүсэж болохгүй. Чиний төлөөх Бурханы ажил хий дэмий болохыг чи хэзээ ч хүсэх ёсгүй эсвэл чиний туулсан бүх бэрхшээл зовлон болон чиний хэрэгжүүлсэн бүхэн талаар өнгөрөхийг зөвшөөрөх ёсгүй. Чи цаашдын замдаа илүү шаргуу ажиллаж, Бурханыг илүү их хайрлахад бэлэн байх ёстой. Эдгээр нь үзэгдлийг өөрсдийн сууриа болгосон хүмүүс юм. Эдгээр нь ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас
Бодит байдлыг амьдран харуулснаар л чи гэрчлэл хийж чадна
I
Үнэнтэй байдаг хүмүүс туршлагаараа гэрчлэлдээ бат зогсдог, байр сууриндаа бат зогсож, Бурханы талд байж, буцалтгүй зогсож, “үхэх хүртлээ” Бурханд захирагддаг, Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байдаг. Чиний хэрэгжлүүлэлт ба илэрхийлэл бол бодит амьдрал дээрх Бурханы гэрчлэл, өө өө өө, хүний амьдран харуулах ёстой зүйл. Энэ нь, өө өө өө, Бурханы хайрыг үнэхээр эдлэх явдал. Үүнд хүрч чадвал чи үр дүнд хүрэх болно.
II
Чи бодитоор амьдран харуулдаг үйлдэл бүрийг чинь хүмүүс хүндэлдэг. Гадаад төрх чинь энгийн ч сүсэг бишрэлтэй амьдралаар амьдардаг. Бурханы үгийг хуваалцах үед чинь Тэр чамайг гэгээрүүлдэг. Чиний хэрэгжлүүлэлт ба илэрхийлэл бол бодит амьдрал дээрх Бурханы гэрчлэл, өө өө өө, хүний амьдран харуулах ёстой зүйл. Энэ нь, өө өө өө, Бурханы хайрыг үнэхээр эдлэх явдал. Үүнд хүрч чадвал чи үр дүнд хүрэх болно.
III
Чи үгээрээ Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг ярьж, сүнс дотор үйлчлэх тухай ихийг мэдэж чадна. Чи ний нуугүй ярьдаг ба төлөв төвшин, шулуун шударга, сөргөлдөлгүй, Бурханы төлөвлөгөөнд дуулгавартай байж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг. Ямар нэг зүйл тохиолдсон ч тайван, амгалан байдаг. Ийм төрлийн хүмүүс Бурханы хайрыг үнэхээр харсан. Чиний хэрэгжлүүлэлт ба илэрхийлэл бол бодит амьдрал дээрх Бурханы гэрчлэл, өө өө өө, хүний амьдран харуулах ёстой зүйл. Энэ нь, өө өө өө, Бурханы хайрыг үнэхээр эдлэх явдал. Үүнд хүрч чадвал чи үр дүнд хүрэх болно.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Нигүүлслийн эрин үед Бурхан гуравдагч тэнгэр лүү буцахад бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил үнэндээ аль хэдийн төгсгөл хэсэг...
Төгс болгуулах гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдах гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдахын тулд хүмүүс ямар шалгуурыг хангах ёстой...
Би дээд тэнгэрийг Өөрийн үйлийн илрэлээр дүүргэж, газар дээрх бүх зүйлийг Өөрийн хүч чадлын дор унагаан мөргүүлж, тийнхүү “дэлхийн эв...
Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Уг чанараа ойлгоно гэдэг үнэндээ сэтгэлийнхээ гүнийг задлан шинжилнэ гэсэн үг; аминд чинь байгаа зүйл...