Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 447
Хэвийн хүн чанарт ямар талууд агуулагддаг вэ? Гүн ойлголт, эрүүл ухаан, мөс чанар болон ёс жудаг. Эдгээр тал бүрд хэвийн байдалд хүрч...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Бурханаар төгс болгуулахыг, Бурханы үгийг идэж ууснаар төгс болох явдлаар хязгаарлаж болохгүй. Иймэрхүү туршлага нь хэтэрхий өрөөсгөл бөгөөд хангалттай ихийг хамардаггүй; энэ нь зөвхөн хүнийг маш бага хүрээнд хязгаарладаг. Энэ тохиолдолд, хүмүүст хамгийн их хэрэгтэй сүнслэг шим тэжээл дутагддаг. Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол бүх зүйлсийг мэдэрч туулж сурах ёстой ба өөрт тулгарч буй бүхэнд гэгээрэх ёстой. Чи сайн ч бай эсвэл муу ч бай ямар нэг зүйлтэй нүүр тулгарах үедээ үүнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг идэвхгүй болгох ёсгүй. Юу ч болсон бай, чи Бурханы талд зогсоод аливааг харах чадвартай байх ёстой бөгөөд үүнийг хүний өнцгөөс шинжилж, судлах ёсгүй (энэ нь чиний дадлага туршлага дахь гажуудал юм). Хэрвээ энэ нь чиний дадлага туршлагын арга маяг бол зүрх сэтгэлийг чинь чиний амийн ачаа эзлэх болно; чи үргэлжид Бурханы төрх байдлын гэрэлд амьдрах ба өөрийн хэрэгжүүлэлтийн хувьд тийм ч амар хазайхгүй. Тийм хүнд агуу хэтийн төлөвтэй байдаг. Бурханаар төгс болгуулах маш олон боломж байдаг. Энэ нь бүгд, та нар Бурханыг үнэхээр хайрладаг эсэхээс болон та нарт Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж, Түүний ерөөл, өв залгамжлалыг хүлээн авах шийдвэр байгаа эсэхээс хамаардаг. Та нарт зөвхөн шийдвэр байх нь хангалтгүй. Та нар маш их мэдлэгтэй байх ёстой тэгэхгүй бол өөрсдийн хэрэгжүүлэлтийн хувьд үргэлж хазайх болно. Бурхан та бүхнийг бүгдийг нь төгс болгохыг хүсдэг. Одоо байгаагийн дагуу, хэдий дийлэнх хүмүүс Бурханы ажлыг аль хэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрсөн ч гэсэн тэд зүгээр л Бурханы нигүүлслийг эдлэх явдлаар өөрсдийгөө хязгаарладаг ба Түүнээс зөвхөн махан биеийн тав тухыг хүлээн авахыг хүсэж байдаг. Тэд илүү их, илүү өндөр илчлэл хүлээн авахыг хүсдэггүй ба хүмүүсийн зүрх сэтгэл үргэлж гадна байсаар байгааг энэ нь харуулдаг. Хэдийгээр хүний ажил, түүний үйлчлэл, Бурханыг хайрласан түүний зүрх сэтгэлд ариун бус байдал илүү бага байсан ч гэсэн, хүний доторх мөн чанар болон түүний хоцрогдмол үзэл санааны тухайд бол хүн бие махбодын амар амгалан, зугаа цэнгэлийг үргэлжид эрж хайсаар байдаг бөгөөд Бурхан хүнийг төгс болгох нөхцлүүд ямар байх ёстойг мөн үүний зорилгыг ойшоодоггүй. Иймээс ихэнх хүний амьдрал одоо ч дорд бүдүүлэг, муудаж завхарсан байдаг бөгөөд өчүүхэн төдий ч өөрчлөлтгүй байдаг. Тэд зүгээр л Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй. Харин ч тэд бусдын төлөө итгэж байгаа юм шиг, чин сэтгэл, хичээл зүтгэлгүйгээр авирлан өдөр хоногийг дэмий өнгөрөөж, урсгал даган зорилгогүйгээр оршин тогтнодог. Цөөхөн хэд нь л, бүх зүйлд Бурханы үг рүү орохыг эрж хайж, илүү баяжуулах зүйлсийг олж авч, өнөө үеийн Бурханы гэр дэх илүү их баян хүмүүс болж, Бурханы ерөөлийг илүү их хүлээн авдаг хүмүүс юм. Хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахыг эрж хайж, газар дээр Бурханы амлалтыг өвлөн авч чадах бол; хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар гэгээрүүлэгдэж, цаг хугацааг дэмий өнгөрүүлэхгүй байхыг зорьж байгаа бол энэ нь идэвхтэйгээр дотогшлох хүслэнт зам юм. Зөвхөн ийм байдлаар л чи Бурханаар төгс болгуулах үнэ цэнэтэй, мөн шаардлага хангасан байна. Чи Бурханаар төгс болгуулахыг зорьдог нэгэн үнэхээр мөн үү? Чи бүх зүйл дээр үнэхээр чин сэтгэлээсээ байдаг нэгэн мөн үү? Чамд Петрийнхтэй адил Бурханыг гэсэн хайрын сүнс байгаа юу? Чамд Есүстэй адилаар Бурханыг хайрлах хүсэл бий юу? Чи олон жилийн турш Есүст итгэж ирсэн; Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг чи харсан уу? Чиний итгэдэг нэгэн үнэхээр Есүс үү? Чи өнөөдрийн практик Бурханд итгэдэг; бие махбод дахь практик Бурхан тэнгэр дэх Бурханыг хэрхэн хайрладгийг чи харсан уу? Чи Эзэн Есүс Христэд итгэдэг; тэр нь хүн төрөлхтнийг золин аврах Есүсийн цовдлол болон Түүний үйлдсэн тэмдэг, гайхамшиг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн байсан учраас юм. Гэсэн хэдий ч, хүний итгэл нь Есүс Христийн тухай мэдлэг болон жинхэнэ ойлголтоос гардаггүй. Чи зөвхөн Есүсийн нэрэнд итгэдэг боловч Түүний Сүнсэнд итгэдэггүй, учир нь чи Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг огт анхаардаггүй билээ. Бурханд итгэх чиний итгэл хэтэрхий балчир. Хэдий чи Есүст олон жил итгэсэн ч гэсэн Бурханыг хэрхэн хайрлахыг мэддэггүй. Энэ нь чамайг энэ дэлхийн хамгийн тэнэг хүн болгохгүй гэж үү? Чи “Есүс Христийн хоолыг” маш олон жил дэмий идсэнийг энэ нь харуулж байна. Би тийм хүмүүст дургүйгээр зогсохгүй чиний шүтэн мөргөдөг Эзэн Есүс Христ ч гэсэн тэгдэг гэж Би итгэдэг. Тийм хүн хэрхэн төгс болгуулах вэ? Чиний нүүр улайхгүй байна гэж үү? Чи ичихгүй байна уу? Чамд одоо ч Есүс Христтэй нүүр тулах зориг зүрх байна уу? Та нар бүгдээрээ Миний үгний утгыг ойлгож байна уу?
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас
Өөрт нь үнэхээр хайртай хүмүүсийг л Бурхан төгс болгодог
Ⅰ
Бурханаар төгс болгуулахыг хүсвэл та нар сайн муу бүхнийг туулж сурах ёстой. Өмнөө тулгарах бүгдэд гэгээрэхэд суралц. Үүнээс чи ач тус хүртэх ёстой. Хэрэв та нар Бурханаар төгс болгуулахыг хүсвэл хэзээ ч энэ нь чамайг идэвхгүй болгож болохгүй. Бурханы талд зогсоод үүнийг тунгаан үз. Харин хүний өнцгөөс судалж болохгүй. Бурханаар төгс болгуулахыг хүсвэл та нар ийм маягаар одоо туршаад үз. Тэгвэл зүрх сэтгэл чинь амийн ачаа үүрч, Түүний оршихуйн гэрэлд чи үргэлж амьдран, хэрэгжүүлэлтдээ амар хазайхгүй. Сайн сайхан ирээдүй өмнө чинь нээгдэнэ. Хэрвээ та нар үнэхээр Түүнд хайртай бол Бурханаар төгс болгуулах маш олон боломж бий. Хэрэв та нар Түүгээр авхуулж, төгс болгуулахыг хүсвэл Бурханаар төгс болгуулж, ерөөл, өв залгамжлалыг нь хүртэх маш олон боломж бий.
Ⅱ
Хэрэв та нар Бурханаар төгс болгуулахыг хүсвэл зөвхөн шийдвэр байгаад хэрэггүй, энэ нь хэзээ ч хангалтгүй. Хэрэгжүүлэхдээ алдаа гаргахгүйн тулд та нарт мэдлэг хэрэгтэй. Одоо дийлэнх хүмүүс Бурханы нигүүлслийг эдлэх явдлаар өөрсдийгөө хязгаарласан. Тэд дээд илчлэлүүдийг биш, харин махан биеийн тав тухыг л хүлээн авахыг хүсдэг. Тэдний зүрх сэтгэл гадна байгааг энэ нь харуулдаг. Тэдэнд төгс болгуулах нь хамаагүй. Тэдний амьдрал дорд, бүдүүлэг. Тэд ердөө наад захын зүйлсэд л ханаж, өчүүхэн төдий ч өөрчлөгдөлгүй, урсгал даган зорилгогүй оршдог. Хэрвээ та нар үнэхээр Түүнд хайртай бол Бурханаар төгс болгуулах маш олон боломж бий. Хэрэв та нар Түүгээр авхуулж, төгс болгуулахыг хүсвэл Бурханаар төгс болгуулж, ерөөл, өв залгамжлалыг нь хүртэх маш олон боломж бий.
Ⅲ
Цөөхөн хүн л бүх зүйлд Бурханы үг рүү орохоор эрэн хайж, илүү баялаг зүйлийг олж авч, Бурханы гэрийн илүү баян хүмүүс болж, Түүний ерөөлийг илүү их авахаар тэмүүлдэг. Бүх зүйлд Бурханаар төгс болгуулж, гэгээрүүлэхийг эрвэл чи, Бурханаар төгс болгуулах зохистой, бас эрхтэй байна. Хэрвээ та нар үнэхээр Түүнд хайртай бол Бурханаар төгс болгуулах маш олон боломж бий. Хэрэв та нар Түүгээр авхуулж, төгс болгуулахыг хүсвэл Бурханаар төгс болгуулж, ерөөл, өв залгамжлалыг нь хүртэх маш олон боломж бий.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Хэвийн хүн чанарт ямар талууд агуулагддаг вэ? Гүн ойлголт, эрүүл ухаан, мөс чанар болон ёс жудаг. Эдгээр тал бүрд хэвийн байдалд хүрч...
Аврагч эцсийн өдрүүдэд ирэхдээ мөн л Есүс гэгдэн, дахин Иудейд төрж, Иудейд ажлаа хийсэн бол, Би зөвхөн Израилийн ард түмнийг л бүтээж,...
Ажлын гурван үе шат нь нэгэн Бурханаар хийгдсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд энэ нь Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван...
Одоо, та нарын эрэл хайгуул үр нөлөөтэй байсан эсэхийг одоогоор юу эзэмшиж байгаад чинь үндэслэн хэмждэг. Та нарын төгсгөлийг тодорхойлоход...