Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 134
2020-07-05
Бодитой Бурханы талаар чи юу мэдэх хэрэгтэй вэ? Бодитой Бурханыг Сүнс, Үнэн бие болон Үг бүрдүүлдэг бөгөөд энэ бол бодитой Бурханы Өөрийн жинхэнэ утга учир юм. Хэрэв чи Түүний зуршил, зан төлөвийг буюу Үнэн биеийг л мэддэг бөгөөд Сүнсний ажлын талаар болон Сүнс махбодод юу хийдгийг мэддэггүй бол, мөн хэрвээ чи бодитой Бурхан дахь Бурханы Сүнсний ажлыг мэдэлгүй Сүнс, Үг хоёрт л анхаарал хандуулж, зөвхөн Сүнсний өмнө залбирдаг бол бодитой Бурханыг мэддэггүй гэдгийг чинь энэ нь баталдаг. Бодитой Бурханы талаарх мэдлэг нь Түүний үгийг мэдэж, туршлагажих, Ариун Сүнсний ажлын дүрэм журам, зарчмууд болон Бурханы Сүнс махан биед хэрхэн ажилладгийг ойлгохоос бүрддэг. Иймд, махан бие дэх Бурханы бүх үйлдэл нь Сүнсээр удирдагддаг бөгөөд Түүний хэлсэн үгс бүгд Сүнсний шууд илэрхийлэл юм гэдгийг мэдэхийг мөн энэ нь агуулдаг. Тиймээс, хэрэв бодитой Бурханыг мэдэхийг хүсвэл чи эхлээд, Бурхан хүн чанар болоод бурханлаг чанараар хэрхэн ажилладгийг мэдэх хэрэгтэй; энэ нь эргээд, хүн бүхэнтэй холбоотой Сүнсний илэрхийлэлтэй хамаатай юм.
Сүнсний илэрхийлэлд юу хамаардаг вэ? Бодитой Бурхан заримдаа хүн чанараар, заримдаа бурханлаг чанараар ажилладаг боловч эцэст нь, аль ч тохиолдолд Сүнсний зарлигаар хийгддэг. Хүмүүсийн дотор ямар сүнс байгаа нь тэдний гадаад илэрхийлэл болдог. Сүнс хэвийн ажилладаг боловч Сүнсээр удирдуулахад хоёр хэсэг бий: Нэг хэсэг нь Түүний хүн чанарын ажил, нөгөөх нь бурханлаг чанараар дамжсан Түүний ажил. Чи үүнийг тодорхой мэдэх ёстой. Сүнсний ажил нөхцөл байдлын дагуу өөр өөр байдаг: Түүний хүн чанарын ажил шаардлагатай үед, Сүнс энэхүү хүн чанарын ажлыг чиглүүлдэг, харин Түүний бурханлаг ажил шаардлагатай үед үүнийг хэрэгжүүлэхийн тулд бурханлаг чанар нь шууд гарч ирдэг. Бурхан бие махбодтойгоор ажиллаж, бие махбодтой харагддаг учраас Тэр хүн чанар болон бурханлаг чанарын аль алинаар ажилладаг. Түүний хүн чанарын ажил нь Сүнсээр удирдагддаг ба хүмүүсийн махан биеийн хэрэгцээг хангах, тэдний Түүнтэй харилцах харилцааг сайжруулах, тэдэнд Бурханы бодит болон хэвийн байдлыг харах боломжийг олгох, түүнчлэн Бурханы Сүнс махан биетэйгээр ирээд, хүмүүсийн дунд, хүнтэй хамт амьдарч, хүнтэй харилцаж байгаа гэдгийг харах боломжийг тэдэнд олгохын тулд байдаг. Түүний бурханлаг чанарын ажил нь хүмүүсийн амийг тэтгэж, тэднийг сайн зам мөрт чиглүүлж, хүмүүсийн зан чанарыг өөрчилж, махан биед буй Ариун сүнсний дүр төрхийг харах боломжийг тэдэнд олгохын тулд байдаг. Үндсэндээ, хүний амийн өсөлт нь бурханлаг чанар дахь Бурханы ажил болоод үгсээр дамжин шууд биелдэг. Хүмүүс Бурханы бурханлаг чанар дахь ажлыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л тэдний зан чанар өөрчлөгдөх ба тэгсэн цагт л тэдний сүнс ханана; үүн дээр хүн чанар дахь ажил буюу Бурханы хүн чанарын хариулга, дэмжлэг, тусламжийг нэмсэн тохиолдолд л хүмүүс Бурханы хүслийг хангаж чадна. Өнөөдөр яригдаж буй бодитой Бурхан Өөрөө хүн чанар болон бурханлаг чанарын аль алинаар ажилладаг. Бодитой Бурханы үзэгдэх байдлаар дамжуулан, Түүний энгийн хүн чанарын ажил, амьдрал болон Түүний бүрэн дүүрэн бурханлаг ажил хийгддэг. Түүний хүн чанар болон бурханлаг чанар хоёр нэгдсэн байдаг бөгөөд аль алиных нь ажил үгээр дамжин хэрэгждэг; хүн чанараар ч бай, бурханлаг чанараар ч бай, Тэр үг хэлдэг. Бурхан хүн чанараар ажиллахдаа Тэр хүний хэлээр ярьдаг, ингэснээр хүмүүс ойлгож, харилцах юм. Түүний үгс нь илэн далангүй хэлэгддэг ба ойлгоход хялбар учраас тэдгээр нь бүх хүмүүст хүрдэг; тэр хүмүүс өндөр мэдлэгтэй эсвэл боловсрол муутай байхаас үл хамааран, тэд бүгдээрээ Бурханы үгийг хүлээн авч чадна. Бурханы бурханлаг чанарын ажил нь ч мөн үгээр дамжин хийгддэг боловч энэ нь хангалтаар дүүрэн, амиар дүүрэн байдаг бөгөөд хүний санаагаар сэвтээгүй, хүний шилэлт сонголтыг агуулдаггүй, хүний хязгаарт захирагддаггүй, ямар ч энгийн хүн чанарын хязгаараас гадна оршдог; эдгээр нь мөн л хүний махан биеэр хийгдэх боловч энэ нь Сүнсний шууд илэрхийлэл юм. Хэрэв хүмүүс Бурханы хүн чанарын ажлыг нь зөвхөн хүлээн зөвшөөрвөл, тэд өөрсдийгөө тодорхой хүрээнд хорих ба тэдэнд өчүүхэн төдий өөрчлөлт гаргахын тулд урт удаан хугацааны харьцалт, засалт, сахилга бат шаардагдах болно. Ариун Сүнс дэргэд байж ажиллаагүй бол, тэд үргэлж л бахь байдагтаа эргэн орох байсан; бурханлаг чанар дахь ажлаар л дамжуулан эдгээр эмгэг, дутагдлыг залруулж болох ба тэр үед л хүмүүс бүрэн төгс болгуулдаг. Байнгын харьцалт, засалтын оронд хэрэгтэй байгаа зүйл бол эерэг талаас хангах буюу бүх дутагдлуудыг залруулахад үгийг ашиглах, хүмүүсийн бүх байр байдлыг илчлэхэд үгийг ашиглах, тэдний амьдрал, тэдний айлдвар бүр, тэдний бүх үйлдлийг чиглүүлж, тэдний цаад санаа, учир шалтгааныг илчлэхэд үгийг ашиглах юм; энэ нь бодитой Бурханы бодит ажил юм. Тиймээс бодитой Бурханд хандах хандлагаараа чи, Түүнийг хүлээн зөвшөөрч, таньснаар Түүний хүн чанарын өмнө захирагдах ёстой, цаашлаад чи бурханлаг ажил болон үгийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байх ёстой. Бурхан махан биеийг олсон нь Бурханы Сүнсний бүх ажил болон үгс нь, Түүний энгийн хүн чанараар дамжин, бие махбод болсон Бурханы махан биеэр дамжин хийгддэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс нь, Түүний хүн чанарын ажлыг чиглүүлж, махан бие дэх бурханлаг чанарын ажлыг гүйцэтгэдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханаас чи хүн чанар дахь Бурханы ажил болон бүрэн дүүрэн бурханлаг ажлын аль алийг харж чадна; энэ нь бодитой Бурхан бие махбодтой гарч ирэхийн жинхэнэ ач холбогдол билээ. Хэрэв чи үүнийг тодорхой харж чадаж байвал, Бурханы бүх хэсгүүдийг холбож чадах бөгөөд Түүний бурханлаг чанарын ажлыг хэтэрхий чухалд үзэж, Түүний хүн чанарын ажлыг хэтэрхий орхигдуулахаа больж, чи хэтэрхий туйлшрахгүй мөн ямар ч тойруу замаар явахгүй байх болно. Ерөнхийдөө, бодитой Бурхан гэдэг нь Сүнсээр удирдуулсан Түүний хүн чанар болон бурханлаг чанарын ажил нь Түүний махан биеэр илэрхийлэгдэх бөгөөд, ингэснээр хүмүүс Түүнийг ойлгомжтой, үнэн, бодит, жинхэнэ болохыг харж чадна.
Хүн чанар дахь Бурханы Сүнсний ажил нь шилжилтийн үеүдтэй. Хүн чанараа төгс болгосноор Тэр Өөрийн хүн чанараа Сүнсний удирдамжийг хүлээн авах боломжтой болгосон, үүний дараа Түүний хүн чанар нь чуулгануудыг хангаж, хариулах чадвартай болсон. Энэ бол Бурханы энгийн ажлын илэрхийлэл юм. Тиймээс хэрвээ чи Бурханы хүн чанарын ажлын зарчмыг тодорхой ойлгосон бол, Бурханы хүн чанарын ажлын талаар үзэлтэй болох нь юу л бол. Бусад зүйлсээс үл хамааран, Бурханы Сүнсэнд буруу байдаггүй. Түүний зөв бөгөөд ямар ч алдаагүй; Тэр ямар ч зүйлийг буруу хийхгүй. Бурханлаг ажил бол хүн чанарын хөндлөнгийн оролцоогүй Бурханы хүслийн шууд илэрхийлэл юм. Энэ нь төгс болдоггүй харин Сүнснээс шууд ирдэг. Гэсэн ч, Өөрийн энгийн хүн чанарын улмаас Тэр бурханлаг чанараар ажиллаж чадна; энэ нь огтхон ч ер бусын зүйл биш бөгөөд энгийн хүнээр хийгдэж байгаа мэт харагддаг; махан биеэр дамжуулан Бурханы үгийг үндсэндээ илэрхийлэхийн тулд, махан биеийг ашиглан Бурханы Сүнсний ажлыг гүйцээхийн тулд Тэрээр тэнгэрээс газар луу ирсэн.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд