Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 557

Оролтыг эрж хайх зуураа бүх зүйлийг судлах ёстой. Бүх зүйлийг Бурханы үг, үнэний дагуу нэгд нэггүй тунгаан бодох ёстой бөгөөд тэгснээр чи тэдгээрийг Бурханы хүсэлд бүрэн дүүрэн нийцэхүйц байдлаар хэрхэн зохицуулахаа мэддэг болно. Хувийн хүслээс чинь урган гардаг зүйлсийг тэгээд хаяж болно. Чи аливааг хэрхэн Бурханы хүслийн дагуу хийх вэ гэдгийг мэдэх тул явж очоод л хийчихнэ. Бүх зүйл жам ёсоороо л болж буй мэт санагдах бөгөөд хэтэрхий амархан мэт санагдана. Үнэнтэй хүмүүс юмыг ингэж хийдэг. Тэгээд чи зан чанараа өөрчилсөн гэдгээ бусдад үнэхээр харуулж чадах бөгөөд тэд гарцаагүй сайн үйл хийжээ гэдгийг чинь, мөн аливааг зарчмын дагуу хийдэг, бас бүх зүйлийг зөв хийдэг гэдгийг чинь харна. Энэ бол үнэнийг ойлгодог, бага зэрэг хүний төрхтэй хүн юм. Мэдээж хэрэг, Бурханы үг зарим хүн дээр үр дүнд хүрчээ. Хүмүүс үнэнийг үнэхээр ойлгомогцоо өөрсдийн байгаа байдлыг ялган таньж, төвөгтэй хэрэг явдлыг ухан ойлгож, хэрэгжүүлэлтийн зүй зохистой арга замыг мэдэж чаддаг. Хэрэв чи үнэнийг ойлгодоггүй бол байр байдлаа ялган таньж чадахгүй. Чи өөрийгөө эсэргүүцэхийг хүсэх боловч хэрхэн үүнийг хийх, юуг эсэргүүцэж байгаагаа огтхон ч мэдэхгүй байх болно. Чи хувийн хүслээ хаяхыг хүсэх боловч хэрэв хувийн хүсэл чинь үнэнтэй нийцдэг гэж боддог бол үүнийг яаж хаяж чадах вэ? Чи Ариун Сүнс үүнийг гэгээрүүлдэг гэж бодож ч магадгүй учраас яаж ч байсан үүнийг хаяхаас татгалзана. Тиймээс хүмүүст үнэн байхгүй үед хувийн хүслээс нь үүсдэг хүний хольц, сайн санаа, мунгинуу хайр, хүний хэрэгжүүлэлтийг бүгдийг нь зөв зүйтэй бөгөөд үнэнтэй нийцдэг гэж бодох магадлал нэлээд өндөр байдаг. Тэгвэл чи эдгээр зүйлийг хэрхэн эсэргүүцэж чадах вэ? Хэрэв чи үнэнийг ойлгодоггүй, эсвэл үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь юу гэсэн үг болохыг мэддэггүй бөгөөд нүд чинь харанхуйлж, хаашаа эргэхээ огт мэдэхгүй учраас зөв гэж боддог зүйлдээ үндэслэж л юмыг хийж чаддаг бол, замаас гажсан, эндүү ташаа тодорхой нэг үйл хийнэ. Эдгээр үйлийн зарим нь дүрэм баримтлах явдал байна, зарим нь урам зоригоос үүдэн гарна, зарим нь Сатанаас үүсэн гарч, үймээн үүсгэнэ. Үнэнгүй хүмүүс бага зэрэг зүүн тийш, дараа нь бага зэрэг баруун тийш; нэг минутад зөв байснаа, дараагийн минутад хазайж, ямар ч нарийвчлалгүй үйлддэг. Үнэнгүй хүмүүс юмыг огт утгагүй байдлаар хардаг. Тэгэхээр хэрэг явдлыг тэд яаж зүй зохистойгоор зохицуулж чадах юм бэ? Аливаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж чадах вэ? Үнэнийг ойлгоно гэдэг хийхэд амархан зүйл биш. Бурханы үгийг ухаарч чаддаг байна гэдэг нь үнэнийг ойлгохоос шалтгаалдаг бөгөөд хүмүүсийн ойлгож чадах үнэнд хязгаар бий. Тэд насан туршдаа Бурханд итгэсэн ч гэсэн Бурханы үгийн талаарх ойлголт нь бас л хязгаарлагдмал байдаг. Харьцангуй туршлагатай хүмүүс ч гэсэн сайндаа л, Бурханыг илэрхий эсэргүүцдэг зүйл, илэрхий ёрын муу зүйл, хэнд ч ашиггүй зүйл хийхээ больж чаддаг. Тэдний хувьд хувийн хүслийн юу ч холилдоогүй байдалд хүрэх боломжгүй байдаг. Учир нь хүмүүс хэвийн бодол боддог бөгөөд зарим бодол нь Бурханы үгтэй нийцэж, хувийн хүсэл гэж ангилж болохооргүй ухаарлын нэг талд хамаардаг. Гэхдээ Бурханы үг, үнэн, Ариун Сүнсний гэгээрлийн эсрэг байдаг хувийн хүслийн хэсгүүдийг ялган таних нь гол чухал юм. Тиймээс чи Бурханы үгийг мэдэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой бөгөөд үнэнийг ойлгож байж л ялган таних чадвартай болж чадна.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих