Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 560

Хүний уг чанарыг ямар зүйлс бүрдүүлдэг вэ? Чи хүний завхрал, дуулгаваргүй байдал, дутагдал, өө сэв, үзэл, цаад санааны талаар л мэддэг бөгөөд хүний уг чанарын доторх зүйлсийг олж илрүүлж чаддаггүй. Чи эх үүсвэрийг нь олж илрүүлж чадалгүй, гаднах давхаргыг л мэддэг ба энэ нь хүний уг чанарын тухай мэдлэгийг бүрдүүлдэггүй. Зарим нь бүр эдгээр өнгөц зүйлийг хүний уг чанар гэж бодоод, “Хараач, би хүний уг чанарыг ойлгодог; би биеэ тоосон зангаа танин мэддэг. Энэ нь хүний уг чанар биш гэж үү?” гэдэг. Биеэ тоосон зан бол хүний уг чанарын нэг хэсэг, тэр нь үнэн. Гэхдээ үүнийг онолын үүднээс хүлээн зөвшөөрөх нь хангалттай биш. Хүний уг чанараа мэдэх гэж юу вэ? Үүнийг яаж мэдэж болох вэ? Ямар талаас нь үүнийг мэддэг вэ? Түүнчлэн, хүний илчилдэг зүйлсээс уг чанарыг нь хэр нарийвчлан харах ёстой вэ? Юун түрүүнд, сонирхлоор нь дамжуулан хүний уг чанарыг харж болно. Жишээлбэл, зарим хүн бүжиглэх гойд дуртай, зарим нь ялангуяа дуучид, кино оддод дуртай байдаг бол өөр бусад нь тодорхой алдартнуудыг гойд их шүтдэг. Эдгээр сонирхлоос үзэхэд, энэ хүмүүс ямар уг чанартай вэ? Жишээлбэл: Зарим нь нэг дуучныг үнэхээр шүтэж, бүр тэр дуучныхаа үйл хөдлөл, инээмсэглэл, үг болгонд донтсон байдаг. Тэд уг дуучиндаа анхаарал хандуулж, бүр дуучныхаа өмсдөг бүхний зургийг авч, түүнийг нь дуурайдаг. Ийм түвшний шүтлэг нь энэхүү хүний уг чанарын талаар юуг харуулдаг вэ? Ийм хүний зүрх сэтгэлд Бурхан бус, харин өнөөх зүйлс нь л байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Энэ хүний бодож, хайрлаж, эрж хайдаг бүхэн нь Сатаных юм; тэдгээр нь энэ хүний зүрх сэтгэлийг эзэмддэг ба энэ хүн зүрх сэтгэлээ бүхэлдээ тэдгээр зүйлд өгсөн байдаг. Энд ямар асуудал байна вэ? Нэг юманд хэтэрхий их дурлах юм бол тэр юм нь хүний амь болж, зүрх сэтгэлийг нь эзэмддэг бөгөөд тухайн хүн Бурханыг хүсдэггүй, харин диаволыг хайрладаг шүтээн шүтэгч гэдгийг бүрэн нотолдог. Иймээс тухайн хүн диаволыг хайрлаж, шүтэн мөргөдөг, үнэнийг хайрладаггүй, Бурханыг хүсдэггүй уг чанартай хэмээн дүгнэж болно. Энэ нь хүний уг чанарыг харах зөв зүйтэй арга бус уу? Энэ нь бүхэлдээ зөв. Хүний уг чанарыг ийнхүү задлан шинжилдэг. Жишээ нь, зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих