Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 542

2020-09-07

Чи Бурханы хүслийг хэдий чинээ анхаарна, төдий чинээ их ачаа үүрнэ, үүрдэг ачаа чинь их байх тусам, туршлага чинь төдий чинээ баялаг байна. Бурханы хүслийг анхаарах үед чинь Бурхан чамд ачаа үүрүүлж, дараа нь чамд даалгасан даалгаврынхаа талаар чамайг гэгээрүүлнэ. Бурхан чамд энэхүү шинэ ачааг өгөхөд чи Бурханы үгийг идэж, ууж байхдаа холбогдох бүх үнэнд анхаарлаа хандуулна. Хэрвээ чи ах, эгч нарынхаа амийн байр байдлын төлөө хариуцлага хүлээх ачаатай бол тэр нь Бурханаас чамд даалгасан ачаа бөгөөд чи өдөр тутмынхаа залбиралд энэхүү ачааг байнга үүрнэ. Бурханы хийдэг зүйлийг чамд үүрүүлсэн бөгөөд Бурханы хийхийг хүсдэг зүйлийг чи хийхийг хүсэж байгаа; Бурханы ачааг өөрийн мэт хүлээж авах гэдэг нь энэ юм. Энэ үед Бурханы үгийг идэж ууж байхдаа чи энэ төрлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж, “Эдгээр асуудлыг би хэрхэн шийдвэрлэх вэ? Чөлөөлөлтөд хүрч, сүнслэг таашаал эдлэх боломжийг ах эгч нартаа хэрхэн олгох вэ?” гэж бодно. Чи нөхөрлөж байхдаа эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Бурханы үгийг идэж, ууж байхдаа эдгээр асуудалтай холбоотой үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлнэ. Бурханы үгийг идэж, ууж байхдаа ч бас ачаа үүрнэ. Чи Бурханы шаардлагыг ойлгомогцоо аль замыг сонгох талаар илүү тодорхой бодол санаатай болно. Энэ нь чиний ачаагаар дамжин ирсэн Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт бөгөөд энэ нь бас чамд хайрласан Бурханы удирдамж юм. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хэрвээ чамд ямар ч ачаа байхгүй бол Бурханы үгийг идэж, ууж байхдаа чи анхааралтай байхгүй; ачаа үүрэнгээ Бурханы үгийг ууж, идэх үедээ чи мөн чанарыг нь ухаарч, замаа олж, Бурханы хүслийг анхаарч чадна. Тиймээс залбиралдаа чи, Бурхан чамд илүү их ачаа үүрүүлж, илүү их үүрэг даалгавар даалгаасай гэж хүсэх хэрэгтэй, ингэснээр өмнө чинь хэрэгжүүлэх илүү их зам байж болох юм; мөн ингэснээр Бурханы үгийг идэж, уух чинь илүү их үр нөлөөтэй байж, Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чаддаг болж, Ариун Сүнсний хөдөлгөөнийг илүү сайн хүлээн авч чадна.

Бурханы үгийг идэж, уух, залбирал үйлдэх, Бурханы ачааг хүлээн авах, Түүний даалгасан даалгаврыг хүлээн авах—энэ бүхэн нь чамайг өмнөө замтай байлгахын төлөө байдаг. Чамд Бурханы даалгасан ачаа хүнд байх тусам Бурханаар төгс болгуулахад илүү амархан байх болно. Зарим хүн дуудлага авсан ч гэсэн Бурханд үйлчлэхдээ бусадтай хамтран ажиллахыг хүсдэггүй; тэд бол зөвхөн тав тухтай байдалд умбахыг хүсдэг залхуу хүмүүс юм. Бусадтай хамтран үйлчлэхийг чамаас шаардах тусам чи илүү их туршлага хуримтлуулна. Илүү их ачаа, туршлагатай байснаар чи төгс болгуулах илүү их боломжтой болно. Тиймээс хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж чадвал Бурханы ачааг анзаарна; тийм болохоор Бурханаар төгс болгуулах илүү их боломжтой болно. Ийм бүлэг хүмүүс л одоогоор төгс болгуулж байгаа. Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх тусам, чи Бурханы ачааг анзаарахад илүү их цаг зориулж, Бурханаар илүү их төгс болгуулж, Бурханаар илүү их авхуулна—тэгээд эцэст нь чи Бурханы ашигладаг хүн болно. Одоогоор чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй зарим хүн байдаг. Энэ хүмүүс хойрго, назгай бөгөөд махан биеэ л хайхардаг. Ийм хүмүүс туйлын аминч, маш харалган байдаг. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол ямар ч ачаа үүрэхгүй. Чи Бурханы хүслийг анзаарах тусам Бурхан чамд илүү их ачаа даалгана. Аминчхан хүмүүс тийм зүйл амсахыг хүсдэггүй; төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд үүний үр дүнд Бурханаар төгс болгуулах боломжоо алдана. Тэд өөрсдийгөө хорлож байгаа бус уу? Чи Бурханы хүслийг анхаардаг нэгэн бол чуулганы төлөө жинхэнэ ачаатай болно. Үнэн хэрэгтээ, үүнийг чуулганы төлөө үүрдэг ачаа гэхийн оронд амийнхаа төлөө үүрдэг ачаа гэж нэрлэвэл илүү зохилтой, учир нь чуулганы төлөө бий болгодог энэ ачааны чинь зорилго нь ийм туршлага ашиглан Бурханаар төгс болгуулах явдал юм. Тиймээс чуулганы төлөө хамгийн их ачаа үүрдэг хэн боловч, мөн амь руу орохдоо ачаа үүрдэг хэн боловч Бурханаар төгс болгуулдаг хүмүүс байх болно. Чи үүнийг тодорхой харсав уу? Чиний байгаа чуулган элс шиг тархай бутархай боловч чи үүнд санаа зовдог ч үгүй, түгшдэг ч үгүй бол, мөн ах, эгч нар чинь Бурханы үгийг зохих ёсоор идэж, уухгүй байгааг хараагүй царайлдаг бол чи ямар ч ачаа үүрээгүй байна. Ийм хүмүүс бол Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс биш юм. Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс зөв шударга байдлаар өлсөж, цангадаг бөгөөд Бурханы хүслийг анхаардаг. Тиймээс чи одоо Бурханы ачааг анхаардаг болох ёстой; Бурханы ачааг анхаардаг болохоосоо өмнө чи Бурхан зөвт зан чанараа бүх хүн төрөлхтөнд илчлэхийг хүлээх ёсгүй. Тэр үед хэтэрхий оройтсон байх бус уу? Одоо үе бол Бурханаар төгс болгуулах сайхан боломж юм. Хэрвээ чи энэ боломжийг алдвал, Мосе Канааны сайхан нутагт орж чадалгүй, насан туршдаа харамсаж, харуусалтайгаар нас эцэслэсэн шиг үлдсэн амьдралынхаа турш үүндээ харамсана. Бурхан бүх хүн төрөлхтөнд Өөрийн зөвт зан чанарыг илчилмэгц чи харууслаар дүүрнэ. Бурхан чамайг гэсгээдэггүй ч гэсэн, чи харууссанаасаа болж өөрийгөө гэсгээнэ. Зарим хүн үүнд үнэмшдэггүй боловч хэрвээ чи итгэхгүй байгаа бол зүгээр л хүлээгээд харзна. Эдгээр үгийг хэрэгжүүлэх цор ганц зорилготой зарим хүн байдаг. Харин чи эдгээр үгийн төлөө өөрийгөө золиослохыг хүсэж байна уу?

Хэрвээ чи Бурханаар төгс болгуулах боломжийг эрж хайдаггүй бол, мөн төгс төгөлдрийг эрж хайхдаа бусдаас урьтахаар чармайдаггүй бол эцэстээ харууслаар дүүрнэ. Төгс төгөлдөрт хүрэх хамгийн сайхан боломж одоо байна; одоо бол туйлын сайхан цаг. Чи Бурханаар төгс болгуулахаар үнэн сэтгэлээсээ эрэлхийлдэггүй бол хэтэрхий оройтсон байх болно—чи боломжоо алдсан байх болно. Чиний хүсэл эрмэлзэл хэчнээн их байсан ч Бурхан ажлаа гүйцэтгэхээ болих юм бол хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч хэзээ ч төгс төгөлдөрт хүрч чадахгүй. Ариун Сүнсийг асар ихээр ажиллаж байхад чи энэ боломжийг ашиглаж, хамтран ажиллах ёстой. Хэрэв энэ боломжийг алдвал ямар ч хүчин чармайлт гаргасан бай, чамд дахиад өөр боломж олгохгүй. Зарим нэг чинь: “Бурхан минь, би Таны ачааг анхаарахыг хүсэж байна, Таны хүслийг хангахыг хүсэж байна!” гэж хашхирдаг. Гэвч чамд хэрэгжүүлэх ямар ч зам байдаггүй тул ачаа чинь удаан үргэлжлэхгүй. Харин урд чинь зам байвал чи алхам алхмаар туршлага хуримтлуулах бөгөөд туршлага чинь зохион байгуулалттай, эмх цэгцтэй байна. Нэг ачааг дуусгасны дараа чамд өөр нэг ачаа өгнө. Амийн туршлага чинь гүнзгийрэх тусам ачаа чинь ч илүү гүн гүнзгий болно. Зарим хүн Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөх үед л ачаа үүрдэг; хэсэг хугацааны дараа хэрэгжүүлэх замгүй болмогцоо ямар ч ачаа үүрэхээ больдог. Чи Бурханы үгийг зүгээр л идэж, ууснаараа ачаа бий болгож чадахгүй. Олон үнэнийг ойлгосноор чи ялган таних чадвартай болж, үнэнийг ашиглан асуудлуудыг шийдвэрлэж сураад, Бурханы үг, Бурханы хүслийн талаар илүү нарийн ойлголттой болно. Эдгээр зүйлтэй байснаар чи үүрэх ачаа бий болгох бөгөөд тэр үед л ажлыг зүй зохистойгоор гүйцэтгэж чадна. Чи ачаатай боловч үнэний талаар тодорхой ойлголтгүй бол бас л нэмэргүй; чи Бурханы үгийг биечлэн туулж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг байх ёстой. Чи өөрөө бодит байдалд орсны дараа ч бусдыг хангаж, удирдан хөтөлж, Бурханаар төгс болгуулж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих