Өдөр тутмын Бурханы үг: Эцсийн өдрүүд дэх шүүлт | Эшлэл 98

2020-06-06

Хаанчлалд хэмжээлшгүй олон бүтээгдсэн зүйл дахин сэргэж, өөрсдийн амийн хүчийг дахин олж авч эхэлдэг. Дэлхийн байдал дахь өөрчлөлтийн улмаас газар нутгийн хоорондын хил хязгаар мөн өөрчлөгдөж эхэлдэг. Өмнө нь Би ингэж зөгнөсөн: Газар нь газраас таслагдаж, газар нь газартай нэгдэх үе бол Би үндэстнүүдийг бутартал цохих үе байх болно. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчилж, бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилах ба тэгснээр орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, хуучин байдлыг нь шинэ болгон хувиргана. Энэ бол Миний төлөвлөгөө. Эдгээр нь Миний үйл хэрэг. Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцаж ирэх үед Би тэнгэрийн бүх хишгийг аваад хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй хишгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх бүх зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнцийн хүмүүсээс диаволд харьяалагддаг бүхэн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн өөрсдийн адил төрлийн хүмүүсийг дагах ба хийсэн зүйлээсээ хамааран янз бүрийн гэсгээлт хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон тоо томшгүй олон үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно. Миний дуу хоолойн эрч чангарах зуур Би орчлон ертөнцийн байдлыг мөн ажиглаж байгаа. Бүтээгдсэн үй олон зүйл Миний үгээр бүгд шинээр бүтээгддэг. Тэнгэр өөрчлөгддөг ба газар ч мөн өөрчлөгддөг. Хүн төрөлхтний анхдагч дүр төрх ил болж, хүмүүс аажмаар өөрсдийнхөө төрлийн дагуу гэр бүлийнхнийхээ тэвэрт буцан очих замаа санаандгүй олно. Ингэвэл Би маш их баярлах болно. Би эмх замбараагүй байдлаас ангид бөгөөд хэн ч мэдээгүй байхад Миний агуу ажил бүрэн гүйцэд болж, хэн ч мэдээгүй байхад бүтээсэн үй олон зүйл хувирч өөрчлөгддөг. Би дэлхийг бүтээх үедээ бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилсан ба харагдах хэлбэр дүрстэй бүх зүйлийг тэдгээрийн төрөл зүйлтэй нь хамт цуглуулсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртож байгаа учраас Би бүтээлийн урьдын байдлыг сэргээж, анх байсан байдлаар нь бүх зүйлийг сэргээнэ, бүх зүйлийг ултай өөрчлөнө, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөөн дотор эргэж ирнэ. Цаг иржээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат дуусах гэж байна. Аяа, бохир хуучин ертөнц өө! Чи Миний үгийн дор гарцаагүй унана! Миний төлөвлөгөөгөөр чи гарцаагүй юу ч биш болон жижгэрнэ! Аяа, бүтээгдсэн үй олон зүйл ээ! Та нар бүгд Миний үгэн дотроос шинэ амь олж авна, та нарт одоо Захирагч Эзэн бий! Аяа, цэвэр ариун өө сэвгүй шинэ ертөнц өө! Чи Миний алдар дотор гарцаагүй сэргэнэ! Аяа, Сион Уул аа! Чимээгүй байхаа боль. Би ялалттайгаар эргэж ирлээ! Бүтээлийн дундаас Би бүх газар дэлхийг нарийвчлан судалсан. Газар дээр хүн төрөлхтөн шинэ амьдрал эхэлсэн, шинэ итгэл найдвар олж авсан. Аяа Миний ардууд аа! Та нар Миний гэрэл дотор эргэн амилахгүй байж яаж чадах юм бэ? Та нар Миний удирдамж дор баяртайгаар үсрэхгүй байж яаж чадах юм бэ? Газар баяр хөөртэйгөөр хашхирч, ус хөгжилтэй инээж байна! Аяа, амилсан Израиль аа! Миний урьдчилан тогтоосны улмаас чи бахдахгүй байж яаж чадах юм бэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль оршихоо больсон ба өнөөгийн Израиль өндийж, дэлхий дээр сүндэрлэн байгуулагдаж, бүх хүн төрөлхтний зүрх сэтгэлд боссон. Өнөөдрийн Израиль Миний ардаар дамжуулан оршин тогтнолын үндэс суурыг гарцаагүй олж авна! Аяа, заналт Египет ээ! Чи Миний эсрэг зогссон хэвээр биш биз дээ? Чи Миний өршөөлөөс болж, Миний гэсгээлтээс зугтаахыг оролдож яаж чадах юм бэ? Чи Миний гэсгээлт дотор оршихгүй байж яаж чадах юм бэ? Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнхөд амьдарна, харин Миний эсрэг зогсдог бүхнийг Би гарцаагүй мөнхөд гэсгээнэ. Би атаархуу Бурхан учраас хүний хийсэн бүхнийг хялбар хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн Зүүн зүгт гарч ирж, Өөрийгөө тоо томшгүй олон хүнд илчилнэ!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих