Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 304
Бүх хүн Есүсийн жинхэнэ дүр төрхийг харахыг хүсэж Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харж, Түүнтэй хамт байхыг хүсэхгүй гэж ах эгч нарын нэг нь ч хэлэхгүй гэдэгт Би итгэж байна. Есүсийг харахаас өмнө буюу бие махбодтой болсон Бурханыг харахаас өмнө та нарт тухайлбал Есүсийн гадаад төрх, ярьж байгаа байдал, амьдралын хэв маяг гэх мэтийн талаар олон бодол байх болно. Гэсэн хэдий ч, Түүнийг бодитоор харах тэр мөчид бодол төсөөлөл чинь даруй өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Та нар мэдмээр байна уу? Хүний бодол санааг анзаарахгүй өнгөрч болохгүй ч хүн Христийн мөн чанарыг өөрчлөх нь бүр ч илүү тэвчишгүй юм. Чи Христийг үхэшгүй мөнхийн бурхан мэргэн хүн гэж хүндэтгэн үздэг, харин хэн ч Христийг бурханлаг мөн чанартай энгийн хүн гэж үздэггүй. Иймээс, Бурханыг харах гэж өдөржин шөнөжин хүсэмжлэн харуулддаг хүмүүс үнэндээ Бурхантай нийцэхгүй бөгөөд Бурханы дайсан юм. Энэ нь хүний буруу биш гэж үү? Одоо ч гэсэн та нарын итгэл, үнэнч байдал чинь Христийн дүр төрхийг харахад зохистой гэж та нар бодож байгаа, гэхдээ Би та нарыг бодитой барьцтай зүйлээр өөрсдийгөө зэвсэглээсэй гэж ятгаж байна! Учир нь өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй холбоотой байсан хүмүүсийн олонх нь бүтэлгүйтсэн; тэд бүгдээрээ фарисайчуудын дүрд тоглодог. Та нарын бүтэлгүйтлийн шалтгаан юу вэ? Чухамдаа энэ нь, та нарын үзэлд эрхэм дээд, хүндлүүштэй Бурхан байдагт оршино. Гэхдээ үнэн бол хүний хүссэнээр байдаггүй. Христ эрхэм дээд бишээр зогсохгүй харин ч Тэр нэн өчүүхэн; Тэр хүн байгаад зогсохгүй жирийн л нэг хүн; Тэр тэнгэр лүү дээш одож чадахгүйгээс гадна, газар дээр ч чөлөөтэй хөдөлж чадахгүй. Иймээс хүмүүс Түүнийг жирийн нэг хүн гэж ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа өөрсдийн дураар хийж, Түүнтэй хайхрамжгүй ярилцаж, тэр зуураа “жинхэнэ Христийн” ирэлтийг хүлээсээр байдаг. Та нар аль хэдийн ирсэн Христийг энгийн хүн мэт үзэж, Түүний үгийг жирийн хүнийх шиг үздэг. Иймээс, үнэндээ Та нар Христээс юу ч аваагүй, харин ч эсрэгээрээ гэрэлд хамаг муу муухайгаа ил гаргасан.
Христтэй холбогдохоосоо өмнө чиний зан чанар бүхэлдээ өөрчлөгдсөн гэж чи итгэж байж болох юм, чи өөрийгөө Христийн үнэнч дагалдагч гэж итгэж байж болох юм, чи мөн Христээс ерөөл авах хамгийн зохистой нэгэн хэмээн итгэж байж болох юм. Учир нь чи олон замаар аялж, ихээхэн ажил хийж, арвин их үр жимс гаргасан, иймээс чи эцэст нь титмийг авах нэгэн байх учиртай. Гэсэн ч чиний мэдэхгүй нэг үнэн байгаа: Хүний ялзарсан зан чанар, тэрслүү байдал, эсэргүүцэл нь Христийг харах үед ил болдог ба ийм үед илэрсэн тэрслүү байдал, эсэргүүцэл нь юу юунаас илүү бүрэн дүүрэн, туйлын байдаг. Учир нь Христ хүний Хүү бөгөөд энгийн хүн чанартай тул хүн Түүнийг хүндэлж дээдэлдэггүй. Бурхан махан биед амьдардаг тул хүний тэрслүү байдал гэрэлд бүрэн дүүрэн тод томруунаар гарч ирдэг. Иймд Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх тэрслүү зан чанарыг ил гаргаж хүний уг чанарыг илчилсэн юм гэж Би хэлдэг. Үүнийг “барыг уулнаас буулгах” ба “чоныг үүрнээс нь гаргах” гэж хэлдэг. Чи өөрийгөө Бурханд үнэнч гэж хэлж чадах уу? Бурханд чи туйлын дуулгавартай байдлыг харуулдаг гэж хэлж чадах уу? Чи тэрслүү биш гэж хэлж чадах уу? Зарим хүмүүс ингэж хэлдэг: Бурхан миний эргэн тойрныг бүтээх болгонд би үргэлж дуулгавартай байж хэзээ ч гомдоллодоггүй. Үүнээс гадна, би Бурханы тухай ямар ч үзэл агуулдаггүй. Зарим хүмүүс ингэж хэлдэг: Бүх ажил Бурханаас надад даалгагдсан, би бүх чадвараа дайчилдаг бөгөөд хэзээ ч хуумгай, хайхрамжгүй ханддаггүй. Тэгвэл Би та нараас үүнийг асууя: Түүний хажууд амьдрахдаа та нар Христтэй нийцэлтэй байж чадах уу? Та нар хэр удаан нийцэлтэй байх вэ? Нэг өдөр үү? Хоёр өдөр үү? Нэг цаг уу? Хоёр цаг уу? Та нарын итгэл үнэхээр магтууштай, гэхдээ та нарт тийм ч их тэсвэртэй байдал байдаггүй. Үнэхээр Христтэй хамт амьдрах үед чиний өөрийгөө зөвтгөх байдал, өөрийгөө чухалд тооцох явдал үг, үйлдлээр чинь аажмаар ил гарч ирнэ, иймээс чиний хэмжээлшгүй их хүсэл, дуулгаваргүй байдал, сэтгэл дундуур байдал аяндаа илчлэгдэнэ. Эцэст нь, чиний биеэ тоосон байдал улам их болох ба чи Христтэй ус гал хоёр шиг нийцэлгүй болох үед чиний уг чанар бүхэлдээ ил болно. Тэр үед чиний үзэл халхлагдаж, далдлагдахаа болино. Чиний гомдол ч гэсэн аяндаа илэрхийлэгдэх ба чиний өөдгүй олиггүй хүн чанар бүхэлдээ ил гарна. Гэсэн хэдий ч, чи өөрийнхөө тэрслүү байдлыг үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд чи, ийм Христийг хүлээн зөвшөөрөхөд амаргүй, Тэр хүнд хэт хатуу чанга ханддаг бөгөөд хэрвээ Тэр арай өөр, илүү эелдэг Христ байсан бол Түүнд бүрэн захирагдах байсан гэж итгэдэг. Тэрслүү байдалд чинь шалтгаан байгаа ба Христ та нарыг тодорхой хэмжээнд хүртэл шахамдуулсан үед л Түүний эсрэг тэрсэлдэг гэж та нар итгэдэг. Та нар Христийг Бурхан гэж үздэггүй, мөн Түүнд дуулгавартай байх огтхон ч бодолгүй гэдгээ хэзээ ч ухаарч байгаагүй. Эсрэгээрээ, чи Христээс оюун санааны чинь дагуу ажиллахыг зөрүүдлэн шаарддаг бөгөөд тийнхүү хийгдээгүй ямар ч ажлын тухайд чи Тэр бол Бурхан биш, харин хүн гэж итгэдэг. Та нарын олонх чинь Түүнтэй ийм маягаар тэмцэлдээгүй гэж үү? Та нарын итгэдэг нэгэн хэн юм бэ? Та нар хэрхэн эрж хайдаг вэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?