Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 320
Бусдын талаар ямар ч хардлага сэрдлэг өвөрлөдөггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг хурдан хүлээн зөвшөөрдөг хүмүүст Би маш их дуртай; ийм хоёр төрлийн хүмүүст Би асар их халамж үзүүлнэ, учир нь Миний нүдээр бол тэд шударга хүмүүс билээ. Хэрвээ чи маш зальтай бол хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх хэрэг явдал, бүх хүний талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ шалтгааны улмаас, Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм төрлийн итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүй болохоор чи жинхэнэ хайраас бүр ч хол байна. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ төсөөлөн боддог бол чи гарцаагүй бусад хүмүүсээс хамгийн зальтай нь юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи төсөөлөн боддог: уучлашгүй нүгэлтэй, явцуу зан авиртай, шударга байдал, ёс зүйгүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу санаа, заль, мэх хэрэглэдэг, түүнчлэн муу, харанхуйн таалалд нийцдэг гэх мэт. Хүнд ийм бодол байдгийн шалтгаан нь Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг хүнд байдаггүйгээс болдоггүй гэж үү? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Цаашлаад, Миний таалалд нийцдэг хүмүүс бол бялдууч, зусарчдаас өөр хэн ч биш бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүсийг хүлээж авахгүй, мөн тэд Бурханы гэр дэх байр сууриа алдах болно гэж итгэдэг хүмүүс ч байдаг. Энэ олон жилийн туршид та нарын цуглуулсан мэдлэг энэ гэж үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн тийм үл ойлголцлоор зогсдоггүй; түүнээс ч илүү дор зүйл бол та нарын Бурханы Сүнсний эсрэг доромжлол, Тэнгэрийг гутаах явдал байдаг. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдон явахад хүргэж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг. Олон жилийн ажлын туршид та нар олон үнэнийг харсан боловч Миний чих юу сонссоныг та нар мэдэх үү? Та нарын хэчнээн нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Та нар үнэний төлөө төлөөс төлөхөд бэлэн гэж бүгдээрээ итгэдэг ч хэд чинь үнэний төлөө үнэхээр зовсон бэ? Та нарын зүрх сэтгэл дотор оршин байгаа бүхэн нь хорон муу санаа бөгөөд тиймээс та нар хэн ч байсан хамаагүй бүгд зальтай, шударга бус гэж итгэдэг. Тэр ч байтугай та нар бие махбодтой болсон Бурхан нь энгийн хүнтэй адил нинжин сэтгэлгүй буюу өгөөмөр хайргүй байх болно гэж итгэдэг. Түүнчлэн сүрдмээр сайхан зан авир, өршөөнгүй, өгөөмөр уг чанар нь зөвхөн тэнгэр дэх Бурханд л оршдог гэж та нар итгэдэг. Тийм ариун хүн оршин байдаггүй бөгөөд зөвхөн харанхуй, хорон муу л газар дээр ноёлдог, харин Бурхан бол сайн, сайхны төлөө хүний итгэл найдвараа тавьдаг зүйл, хүний зохиосон домгийн биет юм гэж та нар итгэдэг. Та нарын оюун ухаанд, тэнгэр дэх Бурхан бол маш шударга, зөвт, агуу, шүтэн мөргөж, бишрэхүйц байдаг боловч газар дээрх энэ Бурхан нь тэнгэр дэх Бурханы орлогч, багаж хэрэгсэл төдий байдаг. Энэ Бурхан нь тэнгэр дэх Бурхантай эн тэнцүү байж болохгүй, тэр ч байтугай Түүнтэй зэрэгцүүлэн үзэж ч болохгүй гэж та нар итгэдэг. Бурханы агуу байдал, нэр хүндийн тухайд гэвэл тэдгээр нь тэнгэр дэх Бурханы алдар сууд харьяалагддаг ч, хүний уг чанар, ялзралын хувьд тэдгээр нь газар дээрх Бурханд хамаардаг. Тэнгэр дэх Бурхан нь мөнхөд сүрлэг байдаг байхад газар дээрх Бурхан нь мөнхөд ялихгүй, сул дорой, чадваргүй байдаг. Тэнгэр дэх Бурхан сэтгэл хөдлөлд автдаггүй, зөвхөн зөвт байдалтай байдаг, харин газар дээрх Бурханд зөвхөн хувиа хичээсэн сэдэл байдаг ба ямар ч шударга байдал, ёс зүй байдаггүй. Тэнгэр дэх Бурханд өчүүхэн төдий ч шударга бус зан байдаггүй, мөнхөд итгэмжит байдаг бол газар дээрх Бурханд шударга бус тал үүрд байдаг. Тэнгэр дэх Бурхан хүнийг халуун дотноор хайрладаг байхад газар дээрх Бурхан хүнийг хангалтгүй халамжилдаг, тэр ч бүү хэл хүнийг бүрмөсөн үл ойшоодог. Ийм андуу ташаа мэдлэг та нарын зүрх сэтгэлд удаан хадгалагдсан ба ирээдүйд ч гэсэн бас үүрд хадгалагдах юм. Та нар Христийн бүх үйл хэргийг шударга бус үзэл бодлоор авч үзэж, Түүний бүх ажил, ялгамж чанар болон мөн чанарыг хорон санаатны өнцгөөс үнэлж дүгнэдэг. Та нар ноцтой алдаа гаргасан ба өмнөх үеийнхнийхээ хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, та нар тэргүүндээ титэмтэй, тэнгэр дэх сүрлэг Бурханд л үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий маш ялимгүй хэмээн үздэг Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь сонгодог жишээ биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханыг маш их шүтэн мөргөдөг. Та нар сүрлэг дүр төрхийг биширч, уран үгээрээ алдаршсан хүмүүсийг хүндэлдэг. Гарыг чинь эд баялгаар дүүргэдэг Бурханд чи баяртайгаар захирагдаж, хүсэл бүрийг чинь биелүүлж чадах Бурханыг ихэд хүсэмжилдэг. Чиний шүтэн мөргөдөггүй Нэгэн бол сүрлэг биш энэ Бурхан; чиний үзэн яддаг цорын ганц зүйл бол хэний ч өндрөөр үнэлдэггүй энэ Бурхантай холбоотой байх явдал. Хийхийг хүсдэггүй цорын ганц зүйл чинь чамд нэг ч цент өгч байгаагүй энэ Бурханд үйлчлэх явдал бөгөөд Өөрийг нь хүсэн эрмэлзэхэд чамайг хүргэж чаддаггүй Нэгэн бол энэ тааламжит бус Бурхан билээ. Тийм Бурхан нь чиний хүсэж буйг биелүүлэх нь байтугай, үнэт эрдэнэс олсон мэт санагдаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжийг ч чамд олгож чадахгүй. Тэгвэл яагаад чи Түүнийг дагадаг вэ? Чи ийм асуултыг бодож үзэж байсан үү? Чиний хийдэг зүйл бол ердөө энэ Христийг гомдоох; үүнээс ч илүү чухал нь, энэ нь тэнгэр дэх Бурханыг гомдоодог. Энэ нь Бурханд итгэх итгэлийн чинь зорилго биш гэж Би бодож байна!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?